Сенсац №1

Хаха шал тэнэг нэг булан нээсэн дээ цаадах чинь харин ч нэг. За булансаад байх ч юу байхав шинэ шошго л нээсэн хэрэг л дээ угтаа бол... За тэгэхээр ийм байна. Магадгүй уншигч та дээрх зургийг хараад гадарлаж байж болохын эсвэл бүр өөр зүйл төсөөлж байж ч магадгүй. Миний хувьд бол энэ ярих гээд байгаа юм маань үнэхээр том сенсац гэж үзэж байгаа. Яг ямар сенсац вэ гэвэл Үнэн үгс хамтлагийн гишүүн Тулгат мөн Маргаашгүй киноны гол дүрд тоглосон AS Rap-ийн алтан үеийн аймар гаруудын нэг болох Nevalast a.k.a Rokit Bay мөн Монгол рэппер Gee нар хамтран нэг дуу хийж байгаа юм байна. Neva-гаас өөрөөс нь сонссон болохоор баттай мэдээлэл гэсэн үг шүү! Асуулт реп-д байсан аймар гурван гар нийлж дуу хийнэ гэхээр л би бүр шөнө ч унтаж чадахаа болих нь ээ золиг гэж. Хамгийн гол нь Nevalast байж байгаад нэрээ сольсон Rokit Bay-ийн цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр босгосон цомог нь за удлаа л гэхэд 2010 оны 9-р сар гэхэд бэлэн болно гэж байгаа юм даа. Тэрнээс өмнө ч бэлэн болж магадгүй. Цомгийнхоо дуунуудын аяыг нь ч тэр, продьюсерийг нь ч тэр бүгдийг нь Neva маань өөрөө хийж байгаа гэсэн. За эхний сенсац нэг иймэрхүү л байх шив дээ. Дараа дараачийн сенсацуудаа дуулсан цагтаа л дуулгана даа хө...

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Why viewers still make use of to read news papers when in this technological
world everything is existing on web?

Feel free to surf to my web page how to get followers on instagram

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!