King of Baking, Kim Tak Goo

  • Title: 제빵왕 김탁구 / Jeppangwang Kim Tak Goo
  • Also known as: Baker King, Kim Tak Goo / Bread, Love and Dreams
  • Genre: Family, romance
  • Episodes: 30
  • Broadcast network: KBS2
  • Broadcast period: 2010-Jun-09 to 2010-Sept-16 
Солонгосын KBS2 телевизийн бүтээл болох гучин ангит "Бялууны хаан Ким Так Гү" олон ангит савангийн дуурьд сүүлийн үед Ga хам бид хоёр их орчихоод байгаа. Тэгээд манай Никелээс авахуулаад ажилгүй авгайчууд ийм юм үздэг юм гэсэн хүмүүс зөндөө л байна. Тиймээ тийм савангийн дуурь үзнэ гэдэг ажилгүй гэрийн авгайчуудын хийдэг зүйл мөнөөс мөн байх л даа. Гэхдээ тэр ажилгүй авгай нь магадгүй үүнийг уншиж байгаа таны ээж ч байж болно шүү дээ. Ер нь манайхан туйлшрах дуртай. Нэг юмыг муухай гэчихвэл бүгд муухай л гэнэ. Нэг юмыг сайхан гэчихвэл бүгд сайхан л гэнэ. Түүний нэгэн адилаар савангийн дуурь болгоныг ажилгүй хүний үздэг зүйл гэцгээдэг болоод Монголчууд чамгүй их удаж байна. Мэдээж ихэнх Со Савангийн дууриуд шал хэрэггүй хог байдаг нь үнэн. Гэхдээ энэ кино бусад савангийн дууриудаас их өөр.  Ихэнх савангийн дууриуд хоёр хүн хоорондоо уулзах гэж л хоёр зуун анги болчихдог. Харин энэ савангийн дуурьт хоёр хүн хоорондоо уулзалдахад хоёр анги л хангалттай. Ердөө гучхан ангитай учраас гайхам эгзэгтэй мөчүүдийг сайхан өгзөг шиг өвөрмөцөөр гаргаж өгсөн сүрхий кино байгаа юм. Хамгийн гол нь "Эр хүн" гэж ямар хүн байдгийг энэхүү кино харуулж байгаа юм даа. Ер нь энэ киног "Эр хүний замын хүзүү урт тэр тусмаа ухрах ёсгүй" гэдэг үгнээс л санаа авсан гэмээр... Хэрвээ та миний энэ бичлэгийг уншиж байгаа бол энэхүү киног заавал нэг үзээд үзээрэй. Киноны үйл явдлыг яривал наян юм болно. Хэрэв энэхүү савангийн дуурийн бүх ангийг онлайнаар үзэхийг хүсвэл энд дарна уу!

3 сэтгэгдэл:

Ga.Autorun said...

Бм яг энэ талаар бичье гэж бодож байлаа. 20 минутын дараа кану гарлаа нтр

Бадрах said...

хэхэ истой гого кину тиймаа???

DyNaMiTe said...

chaddiim bol ene kinonii buh ostiig olood tavichih =P

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!