DOTA vs Girl Friends

         Анх арван жилдээ арвадугаар ангиасаа эхлээд л аягүй сүрхий донтуулдаг энэ тоглоомыг тоглож сурч байж билээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө гэсэн үгиймуудаа. Тэгээд арван нэгдүгээр ангиа төгссөний дараа тоглохоо больсон л доо хөөрхий... Тээд яахав хааяа даа л нэг арван жилийнхээ найзуудыг уулзъя гэж дуудахаар нь хэдүүлээ нийлж тоглодог байлаа. Гэтэл харин сүүлийн хэдэн өдөр манай Сэтгэ.мн-ийн админ маань нааг уруу татаад тээд хоёулаа жаахан эргэж донтох гээд байгаа тал бий. Ер нь бид хоёр харилцан бие биенийгээ уруу татаж Garena-аар тоглчихоод байгаамдаа. Гэхдээ нэг их сүртэй бишээ, бүтэн сайнд эсвэл аль нэг завтай өдрийнхөө орой ч гэхиймүү ямар ч байсан тэгж тоглодын. За тэр админ бид хоёрын тоглох ч яахуу цаад yahoo msgr-ээр чинь нэг спам яваад байнаа даа...
Одоо жишээ нь:
      "Дотачин банди нарт xандаж xэлэx үг!!! дота чамайг үнсэхгүй, тэврэxгүй ,xайрлаxгүй ,xаламжлаxгүй ,xоолыг чинь xийж өгөxгүй ,xувцсийг чинь угааж өгөxгүй ,чамтай xамт кино үзэхгүй, чиний мөрийг дэрлэж сууxгүй, бас чамтай юу яаааxгуй зао!!!! тийм болоxоор оxидуудааа xайрла тэр дотагаа март!!!" гээд л алж өгчийнаа. Заавал тээд "Дота чамтай юу яааахгуй зао!" гэдэг нь ч юув дээ тэ хэхэ. Ер нь тээд  дээрх спамыг хараад байхад  дота гэгч зүгээр нэг тоглоомын mараас болж бөөн юм болдог нь илт байгаамаа. Тээд нөө банди нар нь бас  найз охинооосоо загнуулахгүйн тулд завгүй байна этр гэж худлаа мээсээж бичээд тоглоод суучдым шиг байгаан. За тээл тиймэрхүү учир битүүлэг мээсээжүүдээс болж охид нь банди нарыг аа өөр охинтой хардах хүртэл үзэгдэл ажиглагдана. Тэхээр нь би тэдгээр охидыг аргадаж ийм юм бичжаам:
Ходоод өлсөн хонхолзох үед дота түүнийг мартуулдаг
Хорвоо давчдаж сэтгэлээр унах үед дота бүхнийг умартуулдаг
Хамгийн тэнэг нь би охинтой биш дотатай хардуулдаг
Хоёр нүдээ эргэлдүүлэн тоглонгоо хорин такт дуу дуулдаг
Хоёрын хооронд худлаа онгирогчдыг хормын дотор би нульдаг
Харин тэгтэл найз охин минь намайг санаад гэртээ уйлдаг
Хожсоныхоо дараа хонгор минь чам дээрээ гүйгээд очно хайр нь
Хамгийн гол нь чи минь л ууралхгүй байвал хожно хайр нь... хэхэ үнэншдээ. Арван жилд байхад өдөржингөө өлөн байжээж PC эргүүлээл гүйгээд байдаг мангар үүкэд байж билээ. Одоо бол мөнгө олдох л юм бол хуушуур, пирожки авч иддэг болчихож. Эсвэл шууд "Шөлөндө" орно шүү дээ. За тэр хоол унд яахав бас тээд тоглож байхдаа "Соёлын довтолгоо" мэтийн гоё доргио дуу сонсвол тээл лаашд нээрээ. Худлаа онгироо гарууд бол угаасаа л худлаа байдымаа. Дотадсан бүх эсрэг багуудыгаа хожсоны дараа найз охинтойгоо уулзаад тэврээд суужаах бол жинкэн кайф хаха. Даан ч охидууд тоглоомоо тоглоод намайг матрчлаа этр гээд хүний сэтгэл санаа үймүүлээд тоглолтын үр дүнд сөргөөр нөлөөлөөд байдымаа. Ер нь маний бодлоор дота их тогловол сэтгэлгээ их хөгждөг байхаа. Их ухаан бас тэвчээр шаарддын. Тээд гол нь найз бандиа донтууличхгүйхэн шиг засаад авчуул их зүэрдээ охидуудаа. Энэ ер нь хүнд хэрэг болох эд биш шд. Гэхдээ бас л кайф л даа сда...


Аан тийм бас нэг онигоо байгаам:
GF: - Чи намайг сонгох уу аль эсвэл наад дотагаа сонгох уу?
BF: - Байж бай хайрт минь, хайр нь эхлээд баатраа хараадхая...

7 сэтгэгдэл:

Ankha0109 said...

Би бараг л уруу татсан айн :-p
Үнэн шдээ тоондоо төгс хүн дотагаар суга л байна.Энэ бол урлаг үүнтэй Эвлэр

Huckster said...

uneheer goy medee bna. bi ch abs suuliin heden honog oroi dota togloson gehdee onoo oroi togloogui yagaad gedgiig ni medehgui tegeed bas togloh husel torohgui bgaa l daa kkk

SuPeR SoNiCk said...

hha daj nitlel bna

Anonymous said...

Хөөрхөн онигоо байна.

Ankha0109-д: Тоондоо сайн хүн сайн дота тоглож болно ш дээ. Хүн юундаа сайн байх нь ямар хамаа байнаа?

Gangsta Group said...

shan niitlel bna.bi ymar togoldog bish togoldoguud ni uhaaraasai

Бадрах said...

Би тоо, дота хоёртоо хоёуланд нь л гайгүй байсымдаа аруун жилд байхдаа... ;))

_.S4._ said...

Xexe goy sedev bn unen shuu bur togluulahgui bn gdg bol hetsuu sht goy togloom yum chen harin nz ohiduuddaa unenee heleed guigaad zuvshuurul avaad togloj bhguu yu xexe:p

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!