Pessimistic Man! [Хогийн амьдрал]

Би бол мулгуу амьтан
Гэр бүлийнхэндээ түшиг тулгуур
Болох ёстой атал
Шал дэмий зүйл хийж цаг нөхцөөнө
Хийдэг бүх зүйл минь ердөө л хорт дадал
Тиймээ миний сэтгэлгээ аль эрт мөхцөн
Өөрийгөө  эр хүн гэдгийг чи батал
Гэвэл би аль эрт охины хормой сөхцөн
Надад үнэндээ ямар ч хүч чадал
Алга, урамгүй ургууламжтайгаа л нөхцөнө
Замд тааралдах саад тотгор бүхнийг гатал
Гэж өөртөө хэлэвч би одоо үхэх дөхцөн
Амьтан шиг л энд илийрээд сууж байна
Амьдралаа чамаас би асууж байна

Яагаад би ингэж уналтанд орох ёстой гэж?
Яагаад би чиний сонголтонд торох ёстой гэж?
Тиймээ, би гутарч байна
Сэтгэл зүрх минь бутарч байна
Амьдрал чи шударга бай
Арай дэндүү хударга байна
Бөгсөөрөө харж ухарч явдаг биш дээ би ямар
Өгснийгөө буцаагаад авж явдаг ш дээ чи, амар
Чамд санаа зовох зүйл байдаггүй байх
Чангааж зовоохдоо хүн хайдаггүй байх
Жаргал хайрлах цаг чинь ирэхээр чи харамлаж ядна
Жаахан дургүйг чиь хүргэсэн хэнийг ч чи дарамталж чадна

Ингэж байснаас чи намайг үхлийн замаар
Дагуулаад яв! Aмьдралаа eртөнцийн жамаар
Амьдрахаас залхаж байна би
Тиймээс л газар ширтэн алхаж байна би
Зарим нь харин зөөлөн буудин дээр шалхааж байна
Харин над шиг нь хар усыг хайр найргүй балгалж байна
Гэхдээ би балгахгүй
Тэглээ гээд чи надад зовлон нэмнэ үү гэхээс салгахгүй
Амьдралаа би чиний үнэн төрхийг ялгахгүйм
Ингэж байснаас чи надад үхлийн ажил даалгахгүй
Тэгсэн бол тэр ажлыг чинь хийгээд би үхээд өгөхсөн
Тэнгэрийн оронд очоод алдсан бүхнээ эргүүлж нөхөхсөн...

2 сэтгэгдэл:

Anonymous said...

dajgu l bolson bna

МаСа said...

Эхний хэсэг нь утгагүй юм биш үү. Харин сүүлийн хэсэг нь лаг хийж ээ

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!