ОРЧИН ЦАГИЙН УРЛАГ ГЭЭЧ. . .

Их сонирхолтой шүлэг олсоноо та бүхэнд хүргэе. Уншаад үзээрэй.

Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө

Зүсэндээ гологдсог үстэй
Биендээ гологдсон хувцастай
Хараагүй юм уу гэмээр
Хар шил зүүлттэй
Хагархай юм уу гэмээр
Хамбуурдаж боосон толгойтой.

Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө

Арзайсан үсий нь харахаар
Алмасын зураг санагдана
Шалдан нүцгэний нь харахааар
Шуламсын дүр бодогдоно
Шүд ам нь хавирна
Шүлс нус нь үсчинэ
Уруул ам нь дарвалзана
Ууц нуруу нь хотолзоно
Хоолой гүрээ нь хяхатнана
Хонго борви нь тахилзана
Орилж чарлаж байх нь
Урьдын цагийн чойжин байлтай
Сагсганаж сэгсгэнэж байх нь
Сангасваа тарни ч байлтай...

Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө

Хүн зохиосон баймааргүй
Хөндлөн сөргүү үгтэй
Хөгжимд орсон баймааргүй
Хөг аяс гажуутай
Үггүй шахам дуугаа
Хөггүй шахам бахираад
Хөх униарын дунд
Хөвөн алга болдог

Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө

Хөх дэлэн нь битүү ч
Хүйс цавь нь илээ ил
Гар хуруундаа бээлийтэй ч
Гуя хонгоны задгай
Нүх соёо санагдуулсан
Нүгэлт хөдөлгөөн хийж
Хөлс заар үнэртүүлэн
Хөл гараа савчина
Урт үстэй нэгий нь
Эндрюсийхэнд үзүүлье
Алмас гээд аваачиг
Шалдан нүцгэн нэгий нь
Шар хаданд хүргэе
Шизоотой гээд эмчлэг

Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө

1 сэтгэгдэл:

Бадрах said...

Тэр чойжинг дурьдсаныг харахд энэ шүлгийг зохиогч нь нилээн мэдлэг сайтай нөхөр бололтой ;))

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!