Мөнгө

Align Center
Өнөөгийн нийгэмд мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгтэй бүгд санал нийлнэ. Харин энэ мөнгө гээд зүйлийг соронзон мэт өөртөө татаж чадсан хүмүүс энэхүү хүчтэй зүйлийн талаар:


Корнелиус Вандербильт “Би бүхий л амьдралынхаа туршид мөнгө бодож галзуурах шахаж явсан. Тиймээс ч мөнгө хийх шинэ арга замыг олж нээсээр явтал надад боловсрол, мэдлэг олж авах цаг зав үлдээгүй”
Жон Рокфеллер “Бүхэл өдрийн туршид ажиллаж хөдөлмөрлөдөг хүн хэдийд нь мөнгө хийх билээ” хэмээжээ. Харин Генри Форд “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал. Магадгүй ийм учраас л хүмүүс үүнийг хийх сонирхолгүй байдаг биз”
Аристотель Онассис “Амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө. Тийм болохоор мөнгөтэй хүн гэдэг бидний цаг үеийн жинхэнэ хаадууд. Бизнест ч хамгийн хэцүү зүйл бол анхны 5000 долларын ашгийг олох, харин дараагийнх нь анхны сая доллараа олох явдал. Мөнгөний талаар өдөр шөнөгүй бодох хэрэгтэй. Мөнгө зүүднээс тань салахгүй байх ёстой. Мөнгөгүй байгаа бол бусдаас зээлд. Гэхдээ бага хэмжээний мөнгийг хэзээ ч бүү зээлд. Нэг дор ихийг зээлээд, түүнийгээ ч богино хугацаанд эргүүлж өг. Мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ”
Роберт Кийосаки “Хэрэв мөнгө таны толгойд нэгдүгээрт тавигддаггүй бол хэзээ ч алган дээр тань унаад ирэхгүй. Харин алган дээр унаж ирэхгүй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй хүмүүс таниас зайгаа барихын цондон”
Жозеф Кеннеди “Сая доллартай болохын тулд хорон санаатай, бүдүүлэг, зальжин, бас өрөвдөх сэтгэлгүй байх хэрэгтэй. Дээр нь “ажлын мал” шиг л ажиллах ёстой. Таны хэн байх нь надад сонин биш. Гол нь, та эхнийх нь л байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт, гуравт ирэх биш, ялах, ялах, бас ялах л хэрэгтэй” гэж өөрийн хөвгүүд болох Жон болон Роберт нарт захиас үлдээж байжээ.
Ставрос Ниархос “Саятнууд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс түүнээс хоёр гараараа үхэн хатан зууралддаг. Саятнууд бүгд л харамч, хахир зантай. Поль Гетти гэхэд гэрийнхээ үүдэнд төлбөртэй утас тавьсан. Зочдыг өөрийнхөө утсаар үнэ төлбөргүй яриулахгүй гэж тэр шүү дээ. Онассис зөвхөн өөрийн агаарын шугамаар нисдэг, эсвэл үүнийгээ бусад компанийн нислэгээр сольдог. Би ч мөн зочид буудалд мөнгө үрэхгүйн тулд өөрийн дарвуулт завин дээр амьдардаг. Яагаад ингэж болохгүй гэж?”
Поль Гетти “Их мөнгө олох цорын ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хүний ажлыг хийгээд хэзээ ч их мөнгө олохгүй. Тиймээс өөрийн “нүхийг” олж аваад, хүнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч олдохгүй, эсвэл маш их хөлс хүчээр олдох бүтээгдэхүүн, үйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган байж, 100 доллар олох гэснээс зуун хүнийг хөлсөлж аваад, тэднээрээ ганц, ганц доллар олуулсан нь хавьгүй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар, энд би асар их гэж зориуд тэмдэглэж байна, дээр нь тэрбумтан хүний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хүний ухаан гэдэг өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зүйл юм”
Уэйн Хайзенга “Аливаа арилжаа худалдаа гэдэг хүүхний араас хөөцөлдөж байгаатай л адил юм даа. Бариад авна, тэгээд за гэж хэлтэл нь шахаж өгнө. За гэж хэлсэн ч шахаад, дараад байна. Дараа нь “хоёр нүдний хооронд нь” тас буулгана. Тэгээд чадхийлгэнэ дээ”
Гарольдсон Лафайет Хант “Би амьд­­­ралынхаа туршид зуу илүү тооны компани байгуулсан. Одоо би өдөрт дөрвөн саяын орлоготой. Үүнийгээ эргээд харахад амжилтад хүрэхийн тулд дөрвөн зүйл хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн эхэнд хүсч буй зүйлээ тодорхойл. Хоёрдугаарт, үүнийхээ төлөө хэдийг төлөхөө тооцоол. Гуравдугаарт, энэ үнээ төлөхөд бэлтгэ. Ингээд дөрөвдүгээрт нь үйл ажиллагаанд орж, тэрхүү үнээ төл. Ихэнх хүмүүсийн алдаа нь хүсч буй зүйлийнхээ үнэ өртгийг аль болох төлөхгүй гэж сэтгэдэгт байдаг”
Вупи Голдберг “Энэ найруулагч намайг зураг авалтад оролцуулахгүй гэх нь юу ч биш. Харин би өөрөө юуг хүсч байна гэдэг л надад сонирхолтой байна”
Эдди Риккенбэкер “Миний амжилтын оргилд хүрсэн томъёолол бол ердөө л “Бүгдийг ул суурьтай сэтгэ. Хийхдээ ч ул суурьтай л хийж бай”
Вуди Аллен “Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал амжилтын наян хувь таны халаасанд орлоо гэсэн үг” гэж өөрийн амжилтыг тодорхойлсон байхад Уиллард Мариотт “Долоо хоногт дөчхөн цаг ажиллаад хэр хол явах вэ дээ” гэцгээжээ.

Мөнгөө хайр гамгүй үрээд байвал:
-Дөрөвдэхь өдөр хумсаа авбал мөнгөтэй болж мөнгө тогтно
-Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломж олгодог.
-Нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсахгүй.
-Хавирган сарны туяанд мөнгөө харуулж “Сар томрох тусмаа миний мөнгийг өсгөж өгөөч” хэмээн шивнэ. Шинэ сартай үдэш буюу хавирган сартай үед мөнгөө шаржигнуулахад л хангалттай. Мөн байнга хадгалдаг зоосоо харуулсан ч болно. Тэгээд тэр мөнгөө хадгал.

Мөнгөтэй болохыг хүсээд байвал:
Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийх, даваа гаригт өр төлөхийг цээрлэ. Мөн хэтэвчин дотроо өрийн бичиг хадгалах хэрэггүй гээд олон зүйл байдаг юм байна шт тэгээд энэ бүгдийг нь цээрлээд байвал мөнгө аяандаа урсаад ороод ирнэ байхаа хэхэ. За одоо манай хархын блогоор орж зочилсон бүх хүмүүс баяжина гэдэгт итгэлтэй байна. :-p

1 сэтгэгдэл:

Бадрах said...

Мөнгийг би олж чаддаггүй.
Мөнгийг үрж бүр ч чаддаггүй.

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!