Ноорог: Уншвал уул нь зүгээр юм шиг байгаан.


Би гэдэг эгэл жирийн нэгэн арван жил төгссөн л оюутан. Гэхдээ яах аргагүй энэ юунд ч үл үзэгдэм сургууль маань миний гэх ертөнцөд маш том дурсамж сийлэн үлдээжээ. Арван жилд байхад би өөрийнхөөрөө байж хурдхан том хүн болоод их мөнгөтэй болохыг мөрөөддөг байж , харин энэ миний амьдралдаа мөрөөдөж байсан хамгийн тэнэг мөрөөдөл байж. Би хамгийн үнэ цэнэтэй гэх одоо цагыг анзааралгүй гэнэн , харалган байж гэж бодном. Нэг биш хүнүүс ингэж боддог байхаа гэж би бодож байна. Хүн гэдэг аз жаргалыг хожуу ухаарахаас биш , яг одоо би аз жаргалтай байна гэж мэдрэхгүй байх нь элбэг санагднам. Оройхон арын өрөөний цонхоор жаргах нарны шаргал туяа, энэ туяаг хэзээ ч мартаж чадахгүй нь. Бүхий л аз жаргал минь тэрхэн зуур шаргалтаж буй нар шиг алга болох шиг санагдах юм. Мартахгүйн тулд үргэлж шаргалтах нарыг голын эрэгээс харахсан. 

Deltas Key to the Next Generation TOEFL Test: Advanced Skill

За та бүхэндээ TOEFL IELTS -д бэлтгэх гарын авлага ялангуяа ABSOLUTE төвд явдаг хүн андхааргүй номыг санал болгож байна. Үүнд сонсох AUDIO CD-г ч багтаасан байгаа. Хариу , түлхүүр бүгд байгаа болхоор та нарт алдаагаа засах боломж олгож байгаа юм. За ингээд дэлгэрэнгүйд татах холбоос...

400 Үгс - Заавал цээжил


TOEFL IELTS - д бэлдэгчидэд хэрэгтэй ерөнхийдөө заавал мэдэх ёстой 400 үгс орсон номыг та бүхэндээ хүргэж байна. Бүрэн эхээрээ байгаа шүү. Бусад газараас татхаар дутуу байгаад байсан.

Click Click Boom - Үл Хөдлөх Хөрөнгө [ЦОМОГ]


Зиак сая би ингээд мэссэнжэртээ байж байлаа.Тэгсэн АСО ах харин бүлгийнхээ цомгоо гогошайр дээр аплоад хийцэн байна.Тэгээл яаху мань эр татаж аваал хийчлээ.

Extacy - You win | Vimeo

           Энэхүү залуу хамтлагийн TJ entertainment-ийн хийсэн шинэ клип их дажгүй болжээ. Гол нь vimeo-оос үзсэн нь  youtube-ээс үзсэнээс хамаагүй кайфтай юм байна. Арга ч үгүй биз жинхэнэ HD-ээр нь үзэж байгаа болохоор. HD-ээр нь үзээгүй хүмүүс байвал заавал үзэх хэрэгтэй шүү, доор шууд embed кодоор нь уг клипийг тавилаа.

Minecraft 1.8.1

 Зэ сайн байцгаана уу.Орхоо хүү өнөөдрөөс Харх ах гуайн блогийг цуг хөтлөх болсон юмаа.Анхны мэдээгээ хамгийн хайртай тоглоомоосоо эхлэдэг юм уу гээл.Энэ бол маянкрафт :P.Хэдий 8 bit ч гэлээ урамтай гайхалтай тоглоом.Чи өөрийнхөө хүссэн газраа хүссэн барилга хийж болно гээл бод.

Machete - Нежность | Монгол хадмалтай

        Зөв бурууг нь мэдэхгүй ч Mega гэгч хадмалчин этгээд энэ дуунд Монгол хадмал хийжээ. За ингээд журмын нөхөд минь энэхүү дэндүү романтик дуугаа ахиад нэг Монгол хадмалтайгаар үзээрэй.

Сүүлтэй хүмүүс [8ш фото]

    Ертөнцийн сонин хачин буландаа мэдээ нэмэлгүй тунчиг их уджээ. Тиймээс блогийнхоо нийт зочид гийчиддээ зориулаад сүүлтэй хүмүүсийн хэдэн ширхэг зураг оруулж байна. Үе үеийн ахар биш урт сүүлтэнгүүдийн зураг байгаа хаха гол нь тэд нохой шиг сүүлээ шарвуулж чаддаг болов уу, яадаг бол?

Тэр болгон харагдаад байдаггүй зүйлс [45ш фото]

        Энэ хорвоод элгийн элгийн юм бас байхымаа хаха за тэгээд үзэх нэг нь үзнэ биз дээ

Загвар өмсөгчдийн хөгжилтэй агшнууд [видео]

          Хэцүү ч юм аа даа. Энэ загвар өмсөгчид тэгээд одоо  ганц удаа тайзан дээр унаад л хүсэл мөрөөдлөө алдчихдаг байхдаа зайлуул. Гэхдээ бас хөгжилтэй юм аа :-P

Бүсгүйчүүдийн цүнхэнд юу байдаг вэ?

Ер нь нэг иймэрхүү л байдаг байх нь л дээ, эрчүүд бид ч халаасандаа гараа жаашаад л явж байвал барав хаха

Now's My Time - DJIG Feat Elizabeth Eliades

              Дараа биш одоо. Хойшлуулах хэрэг юун, яг одоо! Одоо миний цаг ирсэн. Одоо... Елизабет болон дээрх гурван залууд баярлалаа.

Baji ft. Гантулга(Opozit) - FaceBook Love | Видео

       Юүтүүбт байгаа видеонуудаас хамгийн шилдэг гэснийг нь оруулж байна. Энэхүү дуу гарснаас хойш олон хүн энэ дуунд видео хийснээс хамгийн их надад таалагдсан нь гэсэн үг.

MIC Avenue - Бөгсөн бөмбөг.mp3

         
             MIC Avenue-ийн "Бөгсөн бөмбөг" хэмээх нэртэй шинэ дуу гарчээ. Дэлгэрэнгүйрүү орж сонсоод таалагдвал татаж авна биз дээ...

Laid Back - Sunshine Reggae | .mp3 & Official Music Video with Lyrics

      Энэ дуу үнэхээр гайхалтай дуу. Сэтгэл санааны гүн хямралд орсон үед жинхэнэ таны сэтгэлд эм болох дуу шүү. Мэдэхгүй идэрчүүл байхгүй байх л даа, гэхдээ мэдэхгүй багачуул нь мэддэг болно биз гэж бодсоны үүднээс клипийг нь .mpg өргөтгөлтэйгөөр болон дууг нь .mp3 өргөтгөлтэйгээр татах линкүүдийг тус тус оруулж байна. Шууд үзээд таалагдвал татацгаана биз дээ. Youtube дэх клип нь жаахан чанар муутай юм байлаа.

Бадрахын эргэн ирэлт


    Зиаг, хоол болох зуур нэгэн аймшигтай мэдээг дуулгая. Би гэдэг хүн жинхэнэ амьдралаа алдсан нофш болж гүйцлээ. Тиймээс яг одооноос эхлээд төвлөрсөн төлөвлөгөөтэйгөөр амьдрахаар шийдлээ. Алийн болгон архичин шиг алингаа алдаж алцайж халтайж явахав. Одоо болсон. Одоо хичээл номондоо анхаарч хавар гэхэд сургуулиа төгсөх зорилго тавих болно.  Нэгэнт эргэж ирснийх хуучных шигээ эрч хүчтэй амьдарч блог млогтоо гоё юм хийж байхыг бодно (зав зайгаараа). Бас тэгээд залхуу биеэ завтай ажилсаг болгохын тулд эхний ээлжинд нүүрний ном буюу Facebook-ээс бага багаар татгалзаж байхаар шийдэв. За за манайхан лаг шүү намайг дэмжээрэй гээд дараах дууг бүгдэд нь зориулъя аа! Вүү!!! Тиймээ Бадрах эргэж ирлээ. RatXapx эргэж ирлээ =)). 

The Gap Inc-ийн тухай.pdf

         За ёстой блогруугаа нэвтрээгүй хэдэн сар өдөр болчихож. Тэгээд зүгээр суухаар одоо өнгөрч буй долоо хоногийн эхээр нэгэн том шалтгааны улмаас орчуулсан бага сага мэдээллээ дэлгэе гэж бодлоо. Хэлтэй устай хүмүүст нь бол хэрэггүй мэдээлэл байх өө. Сонирхож буй гарууд байвал уншина биз :-p

Бахад - Эргээд хайрлаач


Хүмүүс минь үзээд сэтгэгдлээ бичээрэй.

Соёмбо ба Алх Хадуур


За энэ бол манай 2 орны найрамдалыг харуулсан 2 тэмдэг нэг дор байгаа нь энэ юм шиг байгаан. Тэхдээ ажилглалт хийхэд дээр байгаа таван хошуу нь манай хоёр орны алинд ч үл байдаг билээ. Манай орны урд хөрш болох Хятад улсын бусад улс өөрийн гэж тодорхойлохдоо хэргэлдэг арга юм л даа улс болгоны далбааг өөрийн болгож үзсэн тэд Монгол эх оронд минь өөрийн бэлэг тэмдэгийг тавьсан байдал юм шиг байгаан хараад байхад унаган УБ чүүд минь уул нь бол аль намайг хархаас өмнө харсан байлгүй дээ. Тэгээд үндсэрхэг Монголчууд минь нэгийг бодох байлгүй дээ.

Сонирхолтой зурагнууд | 20ш

Муур vs нохой | Видео бичлэг

        Энэ хоёр одоо яагаад байнга дайсагналцдаг хоёр юм бол доо хөөрхий... Ямар ч байсан тэдний дайсагналцлын тухай бяцхан хэмжээний сонирхолтой бичлэг үзлээ. Үзээд ихэд инээд хүрлээ хэхэ

Тэнэгүүдийн хаант улсад


       За надад туслагч найз маань болох Мөнхбаярын Цэцэнцэнгэлийн орчуулсан үлгэр байна. (Түүний блогруу энд даран орж болно.) Үнэхээр хөөрхөн үлгэр юм. Энэтхэг ардын л үлгэр бололтой. Англи хэлнээс Монгол хэлрүү орчуулсан болохоор алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гайгүй байх гэж бодож байна

Блог эрхлэгчдийн анхдугаар уулзалт сайхан болж өндөрлөлөө.

           Өнөөдрийн уулзалтанд nickelback, _.S4._, ~~~AмУр~~~, Mask of Real, Twiks болон миний бие гэсэн зургаан эрхлэгч ирсэн бөлгөө. Ирсэн ч гэж дээ, тээдийгээс ахуулаад цугларсаар цугларсаар төмөр замд л нэг юм бөөгнөрөх шив дээ хаха. Гэхдээ л бас ч гэж адал явдалтай байсаан хаха хэдэн цаг биллиард тогложээж нэг муу юм ганц ганц хожилцлоошд. Эхлээд Никель, Амур хоёрыг мөд дуускуум байна этр гээд далдайгаад байсан чэн Никель, Амур хоёр надаасаа дээр цохидог нь харин ч нэг илэрсэн. Учир юув гэвэл Твикс мань хоёрын толгойлсон багууд дээр дурьдсан хоёрын тоглосон цагаас илүү удах шиг болсон. Тэгэхээр энэ бол илэрхийгийн теором буюу аксиом болж хувирчаам(Амур+Nickel > Twix + Xapx). Ер нь ч тэгээд уулзалдаагүй бол Амур, S4 хоёрыг гудманд таараад бол таникум байлээшд. Манийг бол таних л байх л даа, форм болчихсон гандсан ганцтайгаа хаа л бол хаана явжээдийм чэн хаха. За тэр ч яахав мань хэдүүс тээд сайхан готолчоод салангуутаа Твикс, Рийлмоф мань гурав үнэн гоё жаашсан хаха.

Jimmy Cliff - Best of best album

  
          Зиак тэхээр ойрын хэдэн сар энэ Cezi миний бие эррэги урсгалд автан живжийнаа нээрээ... За миний тэр живэх сэлэх ч яахав өнөөгийн энэ бухимдал, харуусал, өвчин зовлон гэх мэт муу муухай бүхнээр дүүрсэн нийгэм гэх хар цаасан дээр ганцхан дусал цагаан бэх дусаахыг зорьж энэхүү доор байгаа зурагтай хампааны дуунуудаас бүтсэн нэгэн цомгийг нэг нэгээр нь сонсож үзсэний эцэст шилдгээс шилдэг гэх 25 дууг нь түүвэрлэн оруулсан юм. Та бүхэн таалан болгооно биздээ. Хоёр навчаа баясгаад бүхнийг өөдрөгөөр харж байхыг хүсье... УЛААН ШАР НОГООН гэж...

Блогийн эрхлэгчдийн цугларалт №1

              За тэхээр ийм байнаа нөхдөө, манай блогийн эрхэм эрхлэгч Твикс Гуулин улсаас айлчлан ирсэнтэй холбогдуулан бүх эрхлэгчдийн нэгдүгээр бага хурлыг хуралдуулахаар болвоо хаха аймар жаашчээнүү... За тэр ч яахав, тэгээд харин нөхөд яг хаана яаж хэдэн цагаас цугларч уулзалдах, яг юу хийх талаар зөвшилцөх хэрэгтэй байна. Энэ талаарх санаа оноогоо комээнтийн талбарыг ашиглаад нэг бичилцчихвэл зүгээр байна шүү, нөхдөө! За за хэлэх юм дуусаа, ми хувьд энэ долоо хоногийн бүтэн сайнд буюу 2011 оны 8-р сарын 28нд л бүтэн завтай гэдгээ хэлэх байна хаха

Shaq-ийн араас бас нэгэн Shaq

 
     Ёо энэ мэдээг Сэтгэ.мн-д нийтэлнэ гэж ярьсаар байгаад бүтэн сар болчихлоо. Тэгэхээр ийм байна, нөхдөө! Энэ зурган дээр харагдаж буй 6'4" өндөртэй 185lbs жинтэй (193см өндөр, 84кг жинтэй) Shaquille Johnson гэдэг залуу бол АНУ-ын Milton-ийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн SF буюу жижиг довтлогчийн байрлалд тоглодог залуу юм. Дөнгөж ахлах сургуулийн сурагч гэхэд итгэмээргүй довтолгоонууд үзүүлдгээрээ энэхүү тоглогч сагсан бөмбөг сонирхогчдыг ихэд шуугиулаад байгаа. Ямар ч байсан үлэмж биет Shaq шиг том биетэй биш ч гэсэн үнэхээрийн гайхалтай тохолтуудыг хийдгээрээ АНУ даяар алдаршаад байгаа аж. Хэдий энэ жаал (NBA-ийнхантай харьцангуйгаар) маань ахлах сургуулийн сурагчдаас хамгийн сайн бөгөөд чадварлаг тохдог гэдгээрээ тодрон гийж байгаа боловч мэргэжлийн скоутуудын хэлж байгаагаар манай хүний бөмбөг эзэмшилт болон бөмбөг дамжуулах ур чадвар нь тийм ч сайн биш гэнэ. Тэрхүү сул талаа засчих юм бол манай хүн ирээдүйн супер од болоход байг гэх газаргүй гэнэ дээ.

Цөмийн хаягдал - Хар дарсан зүүд /баримтат кино, Монгол хэл дээр/

         Ойрын хэдэн сар цөмийн хаягдлын талаарх шуугианууд интернетээр их түгээд байгаа. Гэвч энэ талаар засгийн газар өдийг хүртэл дорвитой мэдэгдэл хийгээгүй л байна. Ард иргэд болон эрдэмтэн шинжээчид, сэтгүүлчдийн дунд энэхүү шуугианд итгэх хандлага ихэссээр байгаа нь нууц биш юм. Үнэхээр худлаа сенсац байсан бол Герман, Япон гэх мэт хөгжингүй орнуудын өндөр хариуцлагатай мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаарх мэдээлэл цацагдахгүй байсан юм...

AutoCad 2010 | with serial code and crack file

       Манай ахын ганц сайн чаддаг програм шүү дээ энэ чинь одоо. Энэхүү програмыг ихэвчлэн мэргэжлийн инженерчлэлийн салбарт хүчин зүтгэдэг хүмүүс ашигладаг учраас нэмэлт тайлбар илүүц биз. Програмыг суулгахдаа "Crack" хавтсанд байгаа "Readme - Намайг унш!" хэмээх текст файлыг нээгээд үзчихэд л бүх заавар нь байгаа. Ердөө энгийн. Монголын инженерүүд маш олон болтугай!

"Дош" МУСК энэ намар нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна

              Өнгөрөгч 2010 онд "Mongolian Best Dance Crew" бүжгийн шоу нэвтрүүлэг MNB-ээр анх удаа үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус нэвтрүүлэгт 20 гаруй хамтлагийн 370-аад залуус оролцож мянга мянган үзэгчийг байлдан дагуулсан нүсэр хэмжээний шоу нэвтрүүлэг болж чадсан юм. Дөрвөн сар гаруйн турш долоо хоног бүр цирк дүүрэн үзэгчдийн хүлээлт, гудамжны бүжгийн гайхамшиг, хэдэн зуугаараа энэ бүжгийн урлагт татагдан сонирхох залуус гээд л... Дэлхийг нөмрөн ирж буй Street Dance бүжгийн давалгаа Монголд...

Machete - Нежность |клип|

         1200000 хүн үзчихээд байгаа энэ клип олон хүнийг зүрхийг хутгалж байх шиг байна. Өчигдөр Маршалл хамын статуснаас анх үзсэн. Өнөөдөр TRhyme бас үзэхийг санал болгож байна. Манай хоёр хайнга эр ингэж уярч байхыг бодохоор энэ үнэхээрийн гайхалтай клип болжээ. Гайхалтай...

Хонг конг савангийн дуурь | The gem of life

         Ойрд блогтоо юм хийгээгүйм байна. Тэхээр ийм байна. Өнөөдөр эгч бидоёр жаал гадуур тэнэжаад орж ирсэн чэн TV9 телевизийн хоёрдугаар сувгаар "The Gem of Life" гэдэг сүрхий нэртэй сүрхий Хонг Конг савангийн дуурь гарчийнаа. Тээ харин өдөржин тэнээд ядарсных хэвтэнгээ үзсэн чэн их солиорчийнаа.

United - FaceBook-ийн охин + Дууны үг | Дүрс

             За би нэгэн сайн эр болж United хамтлагийн гурван хамдаа зориулж шинэ дуунд нь жаахан дүрсжүүлэлт маягийн юм хийлээ. Moviemaker, Photoshop ашигласан болохоор их бүдүүлэг болсон байх. Гэхдээ зүгээрээ аудиог нь мялааж байгаа юм чинь.

Pinkie - Хавар чи |клип|

            Энэ дууг хаваржингаа сонслоо. Одоо хавар дуусч зун цаг ирж байна. Тиймээс хаваржингаа хайрлаж явсан дуугаа блогийнхоо зочид гийчид болон найз нөхөддөө дэлгэе дээ хэхэ. Бусдад ямар байхыг мэдэхгүй ч надад бол гоё дуу. Ялангуяа тэр бүжиж буй охидын нурууны хонхорхой гээд л гоё юм их бий...

Р.Чойном - Үг


Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно...

Хосуудад зориулсан "X O" тоглоом

         За өнөөдөр Жинээ хам бид хоёр нэг хичээл хийдэг баатар болж "Интерактив ба ухаалаг систем" хичээлийн бие даалт №3 болох "Икс ноль" гэж маниусын ярьж заншсан тоглоомыг хийх гэж оролдлоо. Гэвч даанч хиймэл оюун оруулж чадахгүй болохоор нэг далдаганасан маягийн юм хийчихлээ. Таалах нэг нь таалах биз дээ хэхэ. Хосууд хоорондоо тогловол их тохиромжтой юм шүү. Аймар мэдлэгтэй гарууд байгаа л байх, тэдгээр улсуудад бол хамаагүй шүү хаха хүн шоолоод байв. Анх удаа л ийм юм хийж үзсэн болохоор айхтар мэдлэгтэй улсуудад бол онц эд биш байж мэднэ.

Quest Pistols- Ты Так Красива

Сонсоод үзээрэй гэж зөвлөх байна. Надад маш их таалагдсан учир та бүхнийг бас таалж юуны магад гэж бодлоо. :p

Харх - Улаанбаатар


Урсан өнгөрөх цаг хугацаа бүрт
Улам тэлжийнэ бидний хот
Уудам нутагтаа УБ-г хөгжлийн бүрд
Гэдгийг нь гэрчлэнэ бүгд
Ойрхи дорнодыг бодвол амар тайваан
Орчлон сөнөтөл эндээ л баймаар
Учир нь энд ямар ч аймаар
Зүйл үгүй, үзэмж ч сайхаан
Үзэсгэлэнт охид нь бүр гайхмаар
Өндөр өсгийт дээр гунхан найгаад
Хагас нүцгэлэн зүггүй алхалж байгаа нь
Тас үзэгдэн зүрхий мэн талхалж байгаа мэт
Бас үзэсгэлэнт тэдний алхаа гишгээнд
Баатар хот мэн бялхан мишээнэ
Хаа газрын хөгжлийг охид бүсгүйчүүдээр нь л
Шинжлэн тогтооно шүү дээ ер нь л...

Харх - Ижий аавдаа

Одоо л би номхорсон юм шиг
Бодоол би том болсон юм шиг
Хайртай хүмүүстээ хориулан байж
Хамаг бүхнээ үүнд л зориулдаг байж
Харин одоо би зориглон
Халуун сэтгэлээр оргилон
Гэр бүлийнхэндээ хэдэн үгс
Зориулан бичиж байна, мэднэ төгс
Биш гэдгийг нь
Хэнийхтэй ч бүү жиш шүлгийг минь
Хэвлийдээ тээж өлгийдөн
Хэнээс ч дутуугүй өсгөсөн
Хэнзхэн үрдээ хайраа өгсөн
Ээж минь таньдаа хайртай шүү үр тань
Эргэх хорвоод мөнхрөх ирээдүйн дүр тань
Би ээжээ
Та минь өглөө бүр өргөнө цайны дээжээ

The Rite 2011 [PPVRip | 500MB]

Киноны үйл явдал: Америкийн нэгэн семинарын оюутан хорон муу санаатай сүнснүүдийг хөөн зайлуулах курст суухаар Итали орноор аялах болно.
Киноны нэр: The Rite
Найруулагч: Mikael Håfström
Гарсан огноо: 2011.01.28 (АНУ-д)
Формат: Матрошка (MKV)
Жанр: Drama | Horror | Thriller
Файлын хэмжээ: 500MB
Дэлгэцийн харьцаа: 720x496
Бичлэгийн чанар: PPV
Хэл: Англи
Хадмал: Гадаад хэсгүүд дээр Англи хадмалтай
Үргэлжлэх хугацаа: 01:49:00
Эх сурвалж: The Rite 2011 PPVRiP IFLIX
iMDB үнэлгээ: 6.1/10

I am Number Four 2011 [PPV | 401MB]

       Гоё кино болохоор нь Сэтгэ.мн-д нийтлэх гэтэл Urgoo Cinema-д гарч байгаа юм байна. Кибер ёс зүйг эрхэмлэгчдийн сайтад нийтэлж болохгүй болчихоод хувийн блогтоо нийтэлж байгаа юм.
Киноны үйл явдал: Жон бол үнэхээр онцгой өсвөр насны хүүхэд. Учир нь тэр хэдийгээр энгийн л нэгэн ахлах сургуульд сурдаг сурагчийн дүр эсгэдэг боловч үнэндээ ер бусын хүүхэд юм. Тиймдээ ч түүнийг үгүй хийхээр хөнөөлт дайснууд хайж эхэлдэг. Яг түүн шиг гурван хүнийг тэд аль хэдийн алчихсан. Харин тэр дөрөв дэх нь...
Киноны нэр: I Am Number Four
Найруулагч: D.J. Caruso
Гарсан огноо: 18 February 2011 (USA)
Формат: Matroska (MKV)
Жанр: Action | Sci-Fi | Thriller
Файлын хэмжээ: 401MB
Дэлгэцийн харьцаа: 656x480
Бичлэгийн чанар: PPV
Хэл: English
Хадмал: N/A
Үргэлжлэх хугацаа: 01:48:10
Кодоор шифрлэсэн: ShAaNiG
Эх сурвалж: I Am Number Four 2011 PPVRiP IFLIX
iMDB үнэлгээ: 6.5/10

Хараал идэг тэр хар өдрийг! Хараал идэг ахар тавиланг!

Зултай бас арцтай
Зурган дээрээ зөөлөлн харцтай
Амьдрал үхлээс өөр олон гарцтай
Анд минь чи бодох л байж нухацтай
Хүсээд чи алдааг гаргасангүй
Хүлцэнгүй байсан ч анд минь жаргасангүй
Хүн хүнээ эрхэмлэх нь чухалыг
Ойлгосонгүй тэд илүүчилж уур цухалыг
Зуурдынх ч гэлээ хорвоогоос чи
Зугтах мэт явлаа хэнээс ч юм
Зүгээр анд минь чи хүн хүнээс
Зүйрлэшгүй илүү түшиг минь түүнээс
Зөвхөн би л өөрцгүй таны хүүгээс
Зул бариъя би танд сэтгэлийн гүнээс
Дахин төрвөл жаргах ёстой хэн хүнээс
Яагаад ч юм зүг зүгээс
Зөөлөн салхи нь гуниг түгээнэ
Зөв буруу ч амьдралын жамаар
Азгүй бид хагацаж чамаас
Арван настай бяцхан хүү
Ах нь гээд л томорч билээ
Арван дөрвөн жил богино ч гэлээ
Ах минь болж бид элээж
Ахмад боловч ах гэдэггүй
Ах минь нөмөрт чинь би ёс жудаггүй
Анд минь уучил би чамд битүүхэндээ гомдоно
Амьдралын жам ч хэцүүхэн л юм холдох
Алтан бөгж амраг хайрт
Амжилт бүтээл алдаа оноо
Энэ бүх баяр гунигийг чинь
Анд дүү нь хуваалцахад бэлэн байсан ч
Хар хувцас өмсөөд авсны чинь тагийг
Харууслын нулимстайгаа зөөлөн таглахыг
Хэзээ ч бодож байсангүй дээ
Алтан дэлхийн хөрсөндөө
Амгалан нойрс доо нөмөр түшиг минь!!!

Fabolous - I'm Raw (2010 Official Music Video)(Dir By Aristotle)(Prod Ni...


           За та нар Жийгийн "Хужаа" дууг мэдээж сонссон байх. Тэр дууны клипний санаа энэ юм шиг байна.

NoClue - 4 Warning album |Free download|

           Ёооо... Энэ NoClue бол үнэн галзуу үглэдэг залуу л даа. Дурдагануулахын хажуугаар аялгуутай хэрнээ айхтар үглэнэ гэжуга. Ер нь л сүүлийн үед салахгүй сонсож байгаа дөө, энэ залуугийн дуунуудыг. Тэгээд яахав блогоор минь шагайгч Монголчууддаа зориулаад гуравдугаар сарын нэгэнд албан ёсоор интернетээр цацаж эхэлсэн "4 Warning" нэрт цомгийг нь татахаар нийтэлж байгаа минь энэ. Мэдэхгүй гарууд нь дэлгэрэнгүйд байгаа ганц клипийг нь үзээрэй! Надад анх ийм аймар шаадаг пэсда байдаг гэдгийг Mad хам хэлж өгжийлаашд уг нь.

Hooverphonic - Mad About You |Live Video|

          Энэ үнэн зэвүүн хамтлаг. Манай Жинээ нээж илрүүлсийн этр хаха. Энэ Mad about you гэдэг дуу нь л над бүр айхтар таалагдаад байгаам. Тэгээд ямар ч байсан амьдаараа дуулжаа нэг бичлэгийг нь орууллаа. Таалагдвал .mp3-аар нь татаад аваарай хамгийн доор татах хэсэг дээр линк тавьчихсан байгаа. Аан тийн, энэ Mad about you гэдэг дууг амьдаараа дуулсныхаа дараа Sometimes гэдэг дуугаа бас амьдаараа дуулжээнэлээ шүү!

Jessie J - Nobody's perfect |Live Video|

          Энэ Jessie J гэдэг хүүхэн ёстой алдаг хүүхэн юм даа. Урьд өмнө нь нэг их дуунуудыг нь сонсдоггүй байсан чинь энэ амьд тоглолт нь үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөлөө. Сайн дуучин юм байна. Үнэхээр гоё дуулж байна.

Дэлхийн хамгийн уян налархай эрэгтэй [12ш фото]

            Даниэл бол жүжигчин, шоу нэвтрүүлэгч, уран нугараач залуу юм. Гэхдээ энэ залуу маань одоогийн байдлаар дэлхий дээр байгаа бүх амьд эрчүүдээс хамгийн уян налархайгаар тодроод байгаа аж. Ихэнх уран нугараачид нэг чиглэлийн дагуу нугарч тахийж бөгтийдөг бол энэ залуу бүх зүг чиглэлд нугарч тахийж бөхийх чадвартайгаараа гайхагдаж байгаа юм. Мөн мань эр арагш урагшгүй нугарч толгойныхоо оройг дотоожиндоо хүргэх ч чадвартай гэнэ. Бас өөрийн өгзгөө үнссэн ч чадахаас гадна өөрийнхөө гар болон хөлний үеийг салгаж их биеэ 180 градусаар эргүүлж чаддаг нэгэн гэнэ.

Tsetse - tsenher ulaan Цэцэ - цэнхэр улаан preview


За энэ дууг сонсоод гайхсан шүү тэхдээ дажгүй л юм. Энэ цуврал дуу нь нэлээн олон болчоод байна тэгээд бас дууг яагаад ингэж олон хийж байгааг ойлгохгүй байна тэгээд мэдэж байгаа хүмүүс нь яарилцана биз.

Drive Angry 2011 [ TS | 375MB]

          Зиаг удахгүй Urgoo Cinema-д гарах гэж байгаа адал явдалт аймар гоё Drive Angry УСК-г дажгүй сайн TS чанартайгаар ердөө 375хан мегабайт буюу нилээн бага хэмжээтэйгээр mediafire-аас татахаар хүргэж байна. Гол дүрд нь Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж тоглосон бөлгөө. Сэтгэ.мн дээрээ тавьж болохгүй нь тун харамсалтай.
          Story Line: A vengeful father escapes from hell and chases after the men who killed his daughter and kidnapped his granddaughter.
http://www.imdb.com/title/tt1502404
Киноны нэр: Drive Angry
Формат: Matroska
Файлын хэмжээ: 375 MiB
Үргэлжлэх хугацаа: 1h 32mn
Нийт битийн хурд: 565 Kbps
Дэлгэцийн харьцаа: 720 x 400 pixels
Фрэймийн хурд: 25.000 fps
Дугаралт: AAC 48000KHz
Хэл: English
Эх сурвалж: Drive Angry 2011 TS XViD v2 – IMAGiNE
Кодлогч: ARNT
iMDB үнэлгээ: 6.4/10

Индонезийн хамгийн тачаангуй модел: Cut Mutia

        Зиа бэлгийн нүд нь нээгдсэн эрчүүддээ зориулаад Индонезийн хамгийн халуухан модел хүүхний хэдэн зураг нийтэллээ. Тэгээд яахав таалагдвал энд дараад facebook буюу нүүрний номоор нь зочлоорой л доо...

Орос хосууд цельсийн -30 градуст хуримлажээ.

              Бас л нэгэн төрлийн ховор үйл явдал өнгөрсөн бямба гарагт Красноярскийн ойролцоо Енисей мөрний мөс шиг хүйтэн усанд, цельсийн -30 градуст болж өнгөрчээ. Яг юу болсон бэ гэвэл Сергей Кавнов хэмээх сүйт залуу маань "Далайн арслан" нэрт орон нутгийн мөс шиг хүйтэн усад сэлцгээдэг нэг тийм хэсэг бүлэг хүмүүсийн клубт явдаг юм байна. Тэгээд яахав мань эр ийнхүү өвөрмөцөөр хуримаа хийхийн түүс болон байнга мөрөөддөг байжээ. Тэгээд энэ тухайгаа сүйт бүсгүй Ирина Кузменкод тавихад хайртай юм болохоороо яалт ч үгүй зөвшөөрчээ. Тэгээд Сергейг дагаад мөсөн голд очиход далайн арслангууд аль хэдийн оччихсон хүлээж байжээ. Тэгээд далайн арслангууд болон хос хоёрын гэр бүлийнхэн, найз нөхөд нь хагас тойрог үүсгэн зогсоод алга ташин уухайлахад ямар ч ламтан, санваартангүйгээр Сергей Иринагийн хуруулуу алгуурхан бөгжөө шургуулжээ. Ийнхүү залуу хосуудын аз жаргалын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгджээ.  Хэдий цельсийн -30 градусын хүйтэн байсан ч гэсэн хайрт хосуудын дурлалын дулаан илч бүхнийг дулаацуулан баясгаж байв хаха.

Лалар газар санагддаг түмэн бодл.н эхнийх нь

        Зиа юу байцгаана РАТ.нхан минь Хагархай Ваар нь вайна өө. удаан шагайсангүй дээ уучилаарай.
        Яахуудэ над шиг бүтэлгүй амьтан хүний нутагт ирцэн тээ л бусадтай л адил явж л байна бас болмоор юмаа. Тээ л яхудэ Жинээгийн хэлснээр Солонгос миний нүдээр ч гэх юмуу нэг тийм юм хийх гэснээ хиймээргүй бичмээргүй санагдаад харин оронд нь Дагаж дуулдагДуулж байгаад дунд орж уйлдаг 3н дуугаа хийчие дээ. Та нар ч бас сонсож л байсан.

Миний шүтээн

              00 цаг өнгөрөөд 3.8 нэгэнт болжээ. Гэнэт муу ээжийгээ саначлаа.Тэгээд сайхан хэдэн шүлэг оруулъя гэж бодлоо.
Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдаг
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг шүү миний жаахан ижий минь

Opozit(Энэрэл, Цогоо) - Жонглёр.mp3


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!