Хайр харуусал киног яриад өгье.

           Хмм... Өчдөр буюу 2011 оны 2-р сарын 19ний өдөр ми сэтгэхүйд багахаан хэмжээний хувьсгал хийгдэв. Өөрөөр хэлвэл би өөрийн сэтгэхүйдээ хувьсалийсэн хэрэг. Яаж гэхээр алдарт "Маск" продакшны анхны дэлгэцийн бүтээл болох "Хайр харуусал" нэрт УСК-г Urgoo Cinema дээр очиж үзлээ л дээ. Тээд одоо хувцас хунараа угаангаа найзууддаа яриад өгье гэж бодлоо. 

            Өдгөөгөөс хорин жилийн өмнө Баярмагнай багшаар удирдуулсан 11-р ангийнхан хонхны баяраараа зугаалганд явжээ. Тэгээ байжийтал Мандах нэрт ангийнхнаасаа хамаагүй ихэмсэг сэхээтэн айлын охин голын урсгалд хөвөөд урсаад яваад өгдийм байна. Тэгтэл харин Өлзий нэрт ангийнх нь хүү пүлс хийтэл нь шумбаж ороол нөө охиныг чэн аварчваа. Ингээ байхку тэр хоёрын хооронд ромаанс үүсчдийм байна. Гэтэл харин мань эр Мандахад сэтгэл алдрахаасаа өмнө Энэрэл гэдэг их тийм Монголжингоо төрхтэй ангийнхаа нэг охинтой үерхдэг байж л дээ. Яахав дээ тээд залуу улсуудыг алий нь тэр гэхэв нөө хоёр чэн үерхдэг байхдаа нөө юу яачку юу. Харин тээ юу яацан үед чэн эр хүн чэн бохиноос зөөлөн болчдог болохоор Өлзийгөөс Энэрэл таван жил хүлээнэ гэсэн ам аваад, өөрөө болохоор Өлзийг насан туршдаа хүлээнэ гэж амлаад гадаад явчку юу. Нэгэнт Мандахад сэтгэл алдарсан мань эр Энэрэлийгээ мартаад Мандахтайгаа дурлалцсаар хорин жил өнгөрчдийм байна. Тээ байжийсан харин манай Мандах хатагтай баллетийн багш болцон, манай Өлзий бацаан мангар том тарган химийн бодис эргүүлдэг лабронт болцон байдым байна. Тэгээ байжийтал харин Мандах гуай Өлзийг араар нь тавиад өөрийнхөө нэг сурагчтай явалдаад байдаг гэжийшд. Тэрхэн үедээ ямар их уур хүрвээ... Муу жомбого лээвчиг гээл дотроо ёстой харааж өгчийнаа би. Тээ бүр тэрмуу сурагч бандитайгаа Европ яваад тэмцээнд оролцоод шагналт байранд шарлгарчаад ирдиймдаа. Аан нээрээ тийшээ явахаасаа өмнө нөө Мандах чэн тэр бандитай бавалцаад нээрээ балай авдын. Тэгээл +13 ангиллын кино гэсэн юм байналээ л дээ. За тэр яахав, тэр хоёрыг Библи судрын эсрэг харилцаа үйлдэж байх хооронд харин манай гол дүрийн Өлзий маань өөрөө тусдаа химийн бодис үйлдвэрлэдэг цех нээгээд хэрэндээ л хөөрхий амьдралынхаа төлөө гүрийн байж зүтгэжийваа. Тээл эхнэр болсон Мандах нь Европоос ирээд харин овоо Өлзийд халамжтай болж иржийнаа.  Ойртуул  л уурлаж аашлаад над шиг жул бацаантай явалдаад байсан нөө хатагтай чэн яаад тэгчив гэж би дотроо ихэд гайхав. Өлзий ч жирэмсэн гэдий нь мэдээд тэр хоёр бөөн баяр зүэр. Тэгсэн харин сургалтынхаа газар нөө бандиушкатайгаа уулзаад "За ингээ чи бид хоёрын харилцаа конец болов. Би амьдралынхаа төлөө, гэр бүлээ авч үлдэхийн төлөө энэ бүхнийг хийсэн юм. Манай нөхөр насаараа химийн бодистой ажиллаад үргүйдэлтэй болчихсын. Тээл чаас хүүхэдтэй болоод нөхөртэйгээ аз жаргалтай сайхан амьдрахссы... Бэртай!" ухааны юм ярьтал гай болж нөө бацаан чэн "Нааг танаас илүү хайрлах хүн дахиад гарч ирэхиймүү?" этр гээл уйлагнаж өгжийнаа. Эмэгтэй хүн тэгжугаа эр хүнийг хараад яаж зүгээр байхав энэ миний сүүчлийн үнсэлт гэж ирээд л уйлагнахаа больтол нь тэрмуу пацааны уруул хэлийг озож шимэн үнсэлцэж гарваа хөөрхий... Гай газар доороос гэгчээр Өлзий яг тар агшинд нь авгайгаа авах гэж очжугаад нөө хоёрыг чэн харчваа хөөрхий... Тээл эхэндээ авгайдаа хэлкү ажжийтал нөө Мандах чэн дахиад нөө пацаантайгаа уулздымдаа. Тэгсэн харин нөө пацаан чэн "Би гадаад гарахжаа" этр гэжийна. Тэгсэн нөө Мандах чэн багш нь ухаантайм болохоор "Чи гадаад гарвал сонирхлоо хөөгөөд яваарай, чамд маш их авьяас буй" этр гээл хөөргөө хаязан чэн "Нээрээ би тэгж бодоогүйм байна, энэ талаар бодож үзнээ" этр гэшаагаал тээл тэр хоёрын яриа бороотой үдшийн саравчан дотор өрнөөд дуусжаамдаа. Тэгсэн харин манай Өлзий машаан дотроосоо тэр хоёрыг хараад үнэхээрийн тэсвэрлэхээ байж гэртээ түрүүлж хариад авгайгаа хүлээжийгаад ирэхэд нь бүр элий балай болтол нь уурлаж гарна даа харин ч нэг. Тээл байхку харин сайхан гэр бүл, хайран сайхан уснаас аварсан эмэгтэй, бүгд байхку ганц муу үргүйдлээс болж будаарийс. Авгай нь хөөрхий "Чи нэг зүйлийг мэдэх ёстой" гээл байдаг нөхөр нь "Чи нааг хангалттай доромжиллоо, юу мэдүүлкээд байгаан чи" этр гэж ирээл... "Хүний хүүхэд тээж ирчээд" этр гээл лаажаам чэн нээрээ. Тээл яахав дээ хөөрхий Мандах уйлаал хоцордым байна. Тээл манай Өлзий архичин болоод гудманд гарваа хөөрхий. Учир нь тэр орон гэр хамаг юмыг нь Мандахын сэхээтэн аав нь бэлдэж өгжөөсийм байналээ л дээ. Тээл уурандаа гэрээсээ явсан Өлзий орох оронгүй, очих хаяггүй болчоо бөгжөө зарж архи уухкээ явжийтал харин ангийнх нь нэг зурагчин анд таараад овоо нөөдөхий чэн гэртээ этр аваачаад өөд нь татваа. Тээл бүх үнэний нь олж мэдсэн зурагчин найз эцсийн найдвар хэмээн үзэж Өлзийг хорин жил уузаагүй Энэрэл хатагтай дээр аваачихаар болов. Очих газаргүй Өлзий яалтай ч билээ дээ, ширэн нүүрлээл очжаам чэн. Тэгсэн харин Энэрэл гуай шал тоохку хүлээж авчийнаа. Тээд бүр тэр оройноо Энэрэл, Өлзий хоёр бавалцаад хамгийн сэтэглийн үгсээ өчөөд сүрхий сүрхий... Учир юув гэвэл Энэрэл насан туршдаа хүлээнэ гэж Өлзийд амлажээсэн амлалтаа мартаагүйд л оршжаам. Гэтэл харин манай хүн бол тэр дор нь мартөөл нөө Мандахад хамаг сэтгэлээ өгчөөгүй юу. Тээд нилээн хэдэн сар өнгөрөөд Энэрэлтэй хорин жилийн өмнө бавалцаж байхад Өлзий хүүхэд хийцэн байсын нээрээ. Тэрий нь Энэрэл Өлзийд хэлэлгүй хорин жил амьдарцан байгаам. Тээл хөөрхий  химийн бодистой зууралдсаар үргүйдэлтэй болсноо мэдээгүй яваал байсан Өлзий маань том болсон хар хүүтэйгээ уулзахын түүс зүэр. Тэгсэн Энэрэл түүнд зургы нь ч хялаалгадаггүйм. Учир нь хүү нь гадаадад байгаа, өөрөө биеэрээ очиж уулз гэжаам. Хамгийн муухай нь тэр гадаадад байгаа Өлзий, Энэрэл хоёрын төрсөн хүү нь Мандахтай бавалцаад Мандахын хэвлийд үр удмаа үлдээзэн нөө нусан жур байвал яахөө? Ямммар гаслантай хорвоов дээ л гэж бодсон би нээрээ. Гэхдээ харин кянун дээрээ бол манай Өлзий гуай авггайтай нь унтсан төрсөн хүүтэйгээ уулздаггүйм. Учир юув гэвэл авгай нь төрөх дөхөөд, яджийхад анхы төрөлт хэрнээ оройтсон төрөлт тээл байхку бие нь хүчрэхээ байгаад өөд болчдын. Өөд болохоосоо өмнө Мандах нөө зурагчин найзад нь Өлзийг үргүйдэлттэй гэдгий нь эмчээс дуулаад түүнийг эр хүн гэдэг утгаар нь сэтгэлийн зовлонгүй амьдраасай гэсэн дээ өөр хүнээс хүүхэдтэй болоод түүний хүүхэд юм шиг хамтдаа сайхан амьдры гэж бодсын этр гэсэн утгатай үгсээ хэлчдиймаа. Тэгсэн байхку зурагчин найз нь "Шшш... Муу Мандах мэн бүсгүй хүнээс гармааргүй их зориг гаргаж энэ бүхнийг хийж дээ. Гэтэл би гэж нэг усан толгой юу хийчвээ, энэ бүхнийг мэдсэн бол эртхэн л Өлзийд бүхний нь учирлаад, Энэрэлтэй юу гэж толгой холбуулахав дээ ухааны юм яриал авгайтайгаа хамт уйлж гарчийнаа" ингээл байхку Мандах бурхны оронд заларч зурагчин найз нь Өлзийрүү "Мандах чамд өөрийгөө үлдээлээ шүү, гэж хэлээд өөд болсон" гээл хэлэнгүүт Өлзий гадаад явж төрсөн хүүтэйгээ уулзахаан болиод нөө хүний хүүхэд гээд үзэн ядаад цусаар уйлах шахжийсан хүүхдийгээ хайрлаж өсгөхөөр болжаамдаа. 
            Хайр гэж үнэн аугаа юм даа. Одоо тээд хэнийг нь буруутгахав дээ. Нэгэн бодлын бүгдэнгийнх нь буруу, нөгөө бодлын бүгдэнгийнх нь зөв. Мандахыг жомбоготлоо гээд буруутгах хэцүү ч түүнийг нөхрийнхөө төлөө хайрынхаа төлөө зөв зүйл хийсэн гэж зөвтгөх нь бас хэцүү. Өлзий Мандахыг яагаад тэгсэн шалтгааныг сонсолгүй уурласан гэж буруутгаж болохгүй ч тэр Мандахыг ганц удаа ч болов ойлгохыг хүсээгүй нь бас буруу. Зурагчин найз юу юуны туханд хүрэлгүй хоёр найзаа салгаж нөгөө найзтайгаа нийлүүлсэн нь буруу ч тухайн тохиолдолд хамгийн зөв л алхам байсан. Уг нь Мандах Өлзийд баригдалгүй тээл тэр бацаанаас салаад хүүхдээ гаргацан бол яаж ч бодсон Өлзийгийн ач нь юм чэн өөртэй нь адилхан бас шинжилгээ өгсөн ч өөрийнх нь хүүхэд гэж батлагдахуйц байх байсан биз. Аягүй л бол тэр бандийг Энэрэлийн Өлзийгөөс олсон хүүхэд гэдгийг мэдээд Мандах тэгсэн ч байж магад этр ахах ер нь бол үзэхэд илүүдэхгүй эвгүй л кяну байналээ дээ. Энэ бүхнийг нүдээрээ үзэж зүрхээрээ мэдрээд, бага зэрэг сэтгэл хөдөлснөө нуух юун...

7 сэтгэгдэл:

nickelback said...

:-t ene chn harin owoo t1 kino yu gu yu :)) bi iim sunjraldaj tuuruldsn kinond durgui ee :p shuud yu ywal ygad uchraa oluul olsn n l deer shde

Twiks said...

ooo ug ni uzey gej bodjeesiin odoo uzhee bolihoos haha

CeZi said...

Үзэх хүсэлгүй болчлоо кк

sw08d013 said...

hehe bichne gej sur yumaa. yamar geechin budilaantai horvoo ve hehe. Alian. Dugnelt ni nice bla nza
bichsen: D013 bna oo

Ss said...

Surtein baina do.Emegtei hun bichej baina gej ehendee bodoj bailaa.Harin tegtel eregtei meregtei geed yavchihdag baigaa.Odoogiin eregtei huuhduud ingej yaridag boltson yum baina lda.Za naad kinog chine uzii baiz.Horhoi hudultul bichtsen baidag baina shd kkk.

Huckster said...

dongoj say uzcheed irlee. tegeed uzsen setgeldel gevel dajgui shuu. ter zohiolch Enkhbayar gej nohor aimar zohiol bichih yum aa. horvoogiin olon zzovlongoos tsoohon hediig ni uuruulchdeg tegeed ter hoorhii Olzii uurchdeg bas. tegeed uzhed iluudehguil yum bna lee.

solongos savangiin duuri uzeh durgui humuus uzeed hereggui gej zovloh bna.

Anonymous said...

goyiinmoo

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!