Opozit - Инээгээрэй.flv + Lyrics | Дууны үг

          Youtube-ийн enkhjina199074 гэдэг хэрэглэгч энэхүү дууны үгийг нэг бүрчлэн бичээд аудиотой нь хавсаргаад youtube.com-д тавьчихсан байсан юм. Тэгээд яахав, мань эр тэрхүү хэрэглэгчээс нь гуйгаад ч гэх юм уу, асуугаад ч гэх юм уу нэг тэгж байгаад л үгийг нь авчихлаа. Тэгээд л ахин дахин дууг нь сонсоод үгийг нь бичих гэж төвөг гэж бодоод. За за ямар ч байсан enkhjina199074-д баярлаж талархснаа илэрхийлье.


Шууд сонсох:

Дууны үг | Lyrics:
Чи юу бодож байгаа юм бэ? Инээгээд л байх юм
Чамайг дагаад намуун байгаль инээнэ
Намуун байгалаа дагаад хотын маань иргэд инээнэ
Энэ бүх баяр баяслын учиг шалтгаан миний дэргэд
Би юутай азтай юутай хангалуун
хошин шог олныг ярьж хоолойны чинь дууг чангалъя
Аз жаргалыг хэн мартсан тэр сонсог
Чиний инээд маш их хэрэгтэй энэ орчлонд
Инээгээд бай Энхбаярыг авилгал авдаггүй болтол
Хойд Солонгос хорвоо дэлхийд хаалгаа онгойлготол
Төрийн толгойд байгаа хужаа нар Монгол болтол
Бидний өстөн хар тамхинаас гартал инээгээрэй

Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд
Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд

Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд
Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд

Чи инээх ёстой
Эмэгтэй хүн инээх ёстой гэх хууль гаргъя
Эмэгтэй минь инээх тал дээр битгий гуйлгаарай
Инээхийг чинь сонсоод дуулгавартай
Болсон залуу тасалдуулахгүй байх даалгавартай
Хорон санаа агуулсан хогийн гарууд их бий
Ход ход инээд чамайг хэзээ ч дааруулахгүй
Зөвхөн чи инээ уулын чинээ урсгал голын чинээ
Монгол бүсгүйн чимээ
Энэ л зөвхөн чимээгүй хов хоосоноос эмээж
Чимээгүй хов хоосоныг үргээж чи минь инээ
Үхсэн сэтгэлийг минь амь оруул
Хямралыг бүү хямруул хямруул яо

Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд
Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд

Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд
Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд

Инээд чи эргүүлж хариу нэхээгүй атлаа
Эр хүнийг хүч хэрэглэхгүйгээр алгандаа багтаана
Эмэгтэй хүн инээх нь энэ хорвоогийн хамгийн сайхан нь
үүгээрээ ч уулыг нурааж эсвэл энх тайманыг авьчирж чадна
энэ ариухан зүйлийн өмнөс гар далайж зүрхлэхгүй
Ахийд нулимсыг чинь үзэхийн оронд үхсэн нь дээр байлгүй
Ердөө л жаахан хичээл зүтгэл шаардана
Харин тэр чинь хамгийн том хөрөнгө оруулалт байх болно
Эр хүнийг гомдоохгээгүй юм бол инээ
Эд байлаг биш чи л байхад баян чинээлэг
Бүхний учир шалтгаан болсон эмэгтэй чи
Сэтгэээс чинь инээлгэхийн тулд юу хийх хэрэгтэйг хэл

Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд
Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд

Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд
Инээгээрэй эгэл биш шүү энэ инээд
Инээхгүй бол нэг л биш шүү хэн нэгэнд

1 сэтгэгдэл:

Anonymous said...

I seriously love your website.. Excellent colors & theme.
Did you make this site yourself? Please reply back as I'm hoping to create my very own site and want to know where you got this from or what the theme is named. Thanks!

My blog: how to get followers on instagram

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!