Хамгийн их шивүүлсэн хүн [10ш фото]

           Lucky Diamond Rich хэмээх энэхүү залуу маань Шинэ Зеландад төрсөн боловч Австралид цэнгээнт нэвтрүүлэгч хийдэг гэнэ. Тэрээр дэлхий дээрх хамгийн их шивээстэйгээрээ Геннисийн номонд бичигддэг боловч түүний хэлснээр тэр ердөө ганцхан шивээстэй гэнэ. Гэвч тэрхүү шивээс нь түүний биеийг амны хөндий болон чихэн доторхоос нь авахуулаад бүхэлд нь бүчдэг  бөгөөд олон тооны давхаргуудтай гэнэ. Тэр хүүхэд байхаасаа л эхлэн хамгийн их шивээстэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар сонсдог байсан ч тэдэн шиг болохыг огт боддоггүй байж. Гэтэл тэр нэгэн удаа гуя, ташаа хавьдаа нэгэн жижиг шивээс хийлгэснээс хойш жинхэнэ шивээс хийлгэх донтон болж хувирчээ. Тэрээр зөвхөн шивээс хийлгэхдээ 1000 цагийг зарцуулсан байна. Гэвч үүндээ тэрээр сэтгэл хангалуун бус байгаа гэнэ. Одоо бүр өөрийн бүхий л биеэ хар өнгийн бэх бүхий шивээсээр шивүүлээд харин дараа нь түүнийгээ цагаан өнгийн шивээсээр давхарлаж байгаа бөгөөд цагааныхаа дээрээс нэмээд өнгө өнгийн загвар бүхий шивээснүүдийг ээлж дараатайгаар хийлгэж байгаа гэнэ дээ хө.

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!