Дэлхийн хамгийн уян налархай эрэгтэй [12ш фото]

            Даниэл бол жүжигчин, шоу нэвтрүүлэгч, уран нугараач залуу юм. Гэхдээ энэ залуу маань одоогийн байдлаар дэлхий дээр байгаа бүх амьд эрчүүдээс хамгийн уян налархайгаар тодроод байгаа аж. Ихэнх уран нугараачид нэг чиглэлийн дагуу нугарч тахийж бөгтийдөг бол энэ залуу бүх зүг чиглэлд нугарч тахийж бөхийх чадвартайгаараа гайхагдаж байгаа юм. Мөн мань эр арагш урагшгүй нугарч толгойныхоо оройг дотоожиндоо хүргэх ч чадвартай гэнэ. Бас өөрийн өгзгөө үнссэн ч чадахаас гадна өөрийнхөө гар болон хөлний үеийг салгаж их биеэ 180 градусаар эргүүлж чаддаг нэгэн гэнэ.



Манай резинэн залуу маань Геннисийн номны гурван рекорд амжилтыг эзэмшдэг бөгөөд тэдний нэг нь гараа мултлан сул унжгар болгож байгаад теннисний бөмбөгийн цохиур болгон ашиглах юм. Харин дараачийн рекордод гар дээрээ зогсон гайхалтай акработуудыг үзүүлдгээрээ хүрч байж. Гэхдээ эдэн дундаас хамгийн итгэмээргүй нь тэрээр өөрийнхөө бүхэл биеийг 13.5x16x19.5 инч куб бүхий хайрцганд багтаасан явдал юм. Энэ нь 34.29x40.64x49.53 сантиметр куб гэсэн үг юм. Өөрөөр хэлвэл таны зурагтнаас ч жижигхэн хайрцагт багтдаг хүн гэж ойлгож болох юм. Одоо ихэнх айлууд дор хаяж 21 инчийн зурагт хэрэглэдэг болсон шүү дээ. Гэтэл энэ залуу тийм жижигхэн хайрцагт багтаж байна гэхээр үнэхээр гайхалтай байгаа биз? Тиймээс одоо манай хүн энд тэндэхийн уралдаан тэмцээний нээлт хаалт, спортын үйл ажиллагаа, концерт, компаниудын нээлттэй үйл ажиллагаа зэрэг олон зүйлс дээр очиж амдаараа уран нугарч үзүүлдэг алдартай нэгэн болж хувирчээ.

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!