"Дош" МУСК энэ намар нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна

              Өнгөрөгч 2010 онд "Mongolian Best Dance Crew" бүжгийн шоу нэвтрүүлэг MNB-ээр анх удаа үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус нэвтрүүлэгт 20 гаруй хамтлагийн 370-аад залуус оролцож мянга мянган үзэгчийг байлдан дагуулсан нүсэр хэмжээний шоу нэвтрүүлэг болж чадсан юм. Дөрвөн сар гаруйн турш долоо хоног бүр цирк дүүрэн үзэгчдийн хүлээлт, гудамжны бүжгийн гайхамшиг, хэдэн зуугаараа энэ бүжгийн урлагт татагдан сонирхох залуус гээд л... Дэлхийг нөмрөн ирж буй Street Dance бүжгийн давалгаа Монголд...

               Тус тэмцээний шилдэг хамтлагуудаар төлөөлүүлэн залуусын амьдралыг харуулсан кино хийгдэхээр бүтэн жилийн өмнө төлөвлөгдөөд байсан билээ. Удаан хугацааны турш хүлээлт үүсгэж буй энэхүү кино нь энэ намартаа нээлтээ хийхээр бэлтгэл ажилдаа орсон сурагтай. Энэхүү кинонд Vanquish, Opozit, Punk and Rap, Beating Family, Hooliganz Crew гэх мэт хамтлагийн уран бүтээлчид оролцон тоглосон гэдгийг сайтын минь эрхэм гишүүд хэрэглэгчид та бүхэн ч гэсэн мэдэж байгаа байх. Ямартай ч уг киноны сураг ажиг гарсан болохоор цаашдаа энэхүү киноны тухай мэдээ мэдээллүүдийг дор дор нь хүргээд явна гэдгээ амлая. Дээрх мэдээллийн шинж чанартай зүйлсийг бүгдийг нь баттай эх сурвалжаас авсан гэдгийг анхаараарай. Баттай эх сурвалж нь Опозитын Гантулга хаха

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Everyone loves what you guys tend to be up too. Such
clever work and reporting! Keep up the terrific works guys I've added you guys to blogroll.

Also visit my webpage how to get lot of followers on instagram

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!