Jimmy Cliff - Best of best album

  
          Зиак тэхээр ойрын хэдэн сар энэ Cezi миний бие эррэги урсгалд автан живжийнаа нээрээ... За миний тэр живэх сэлэх ч яахав өнөөгийн энэ бухимдал, харуусал, өвчин зовлон гэх мэт муу муухай бүхнээр дүүрсэн нийгэм гэх хар цаасан дээр ганцхан дусал цагаан бэх дусаахыг зорьж энэхүү доор байгаа зурагтай хампааны дуунуудаас бүтсэн нэгэн цомгийг нэг нэгээр нь сонсож үзсэний эцэст шилдгээс шилдэг гэх 25 дууг нь түүвэрлэн оруулсан юм. Та бүхэн таалан болгооно биздээ. Хоёр навчаа баясгаад бүхнийг өөдрөгөөр харж байхыг хүсье... УЛААН ШАР НОГООН гэж...

Блогийн эрхлэгчдийн цугларалт №1

              За тэхээр ийм байнаа нөхдөө, манай блогийн эрхэм эрхлэгч Твикс Гуулин улсаас айлчлан ирсэнтэй холбогдуулан бүх эрхлэгчдийн нэгдүгээр бага хурлыг хуралдуулахаар болвоо хаха аймар жаашчээнүү... За тэр ч яахав, тэгээд харин нөхөд яг хаана яаж хэдэн цагаас цугларч уулзалдах, яг юу хийх талаар зөвшилцөх хэрэгтэй байна. Энэ талаарх санаа оноогоо комээнтийн талбарыг ашиглаад нэг бичилцчихвэл зүгээр байна шүү, нөхдөө! За за хэлэх юм дуусаа, ми хувьд энэ долоо хоногийн бүтэн сайнд буюу 2011 оны 8-р сарын 28нд л бүтэн завтай гэдгээ хэлэх байна хаха

Shaq-ийн араас бас нэгэн Shaq

 
     Ёо энэ мэдээг Сэтгэ.мн-д нийтэлнэ гэж ярьсаар байгаад бүтэн сар болчихлоо. Тэгэхээр ийм байна, нөхдөө! Энэ зурган дээр харагдаж буй 6'4" өндөртэй 185lbs жинтэй (193см өндөр, 84кг жинтэй) Shaquille Johnson гэдэг залуу бол АНУ-ын Milton-ийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн SF буюу жижиг довтлогчийн байрлалд тоглодог залуу юм. Дөнгөж ахлах сургуулийн сурагч гэхэд итгэмээргүй довтолгоонууд үзүүлдгээрээ энэхүү тоглогч сагсан бөмбөг сонирхогчдыг ихэд шуугиулаад байгаа. Ямар ч байсан үлэмж биет Shaq шиг том биетэй биш ч гэсэн үнэхээрийн гайхалтай тохолтуудыг хийдгээрээ АНУ даяар алдаршаад байгаа аж. Хэдий энэ жаал (NBA-ийнхантай харьцангуйгаар) маань ахлах сургуулийн сурагчдаас хамгийн сайн бөгөөд чадварлаг тохдог гэдгээрээ тодрон гийж байгаа боловч мэргэжлийн скоутуудын хэлж байгаагаар манай хүний бөмбөг эзэмшилт болон бөмбөг дамжуулах ур чадвар нь тийм ч сайн биш гэнэ. Тэрхүү сул талаа засчих юм бол манай хүн ирээдүйн супер од болоход байг гэх газаргүй гэнэ дээ.

Цөмийн хаягдал - Хар дарсан зүүд /баримтат кино, Монгол хэл дээр/

         Ойрын хэдэн сар цөмийн хаягдлын талаарх шуугианууд интернетээр их түгээд байгаа. Гэвч энэ талаар засгийн газар өдийг хүртэл дорвитой мэдэгдэл хийгээгүй л байна. Ард иргэд болон эрдэмтэн шинжээчид, сэтгүүлчдийн дунд энэхүү шуугианд итгэх хандлага ихэссээр байгаа нь нууц биш юм. Үнэхээр худлаа сенсац байсан бол Герман, Япон гэх мэт хөгжингүй орнуудын өндөр хариуцлагатай мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаарх мэдээлэл цацагдахгүй байсан юм...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!