Нэгэн дурсамж


Намрын нэгэн хүйтэн бороотой өдөр.
Би ажлаа тарчихаад сансарын хавиар машинтайгаа явж байхад өөрийн эрхгүй нэгэн дурсамж сэдэрсийм.
Одоогоос хэдэн жилийн өмнө ч юм дээ. Ямартай ч бас л яг энэ үдэш  шиг гунигтай бороо орж байсын. Хичээлээ тарчихаад жигтэйхэн ядарсан би нэг гайгүйхэн газар хоол олж идэхээр хайж хайж нэг coffee shop.д орж ганц бургер  аятайхан кофе уухаар шийдэв.  Сайндаа ч биш би гэдэг хүн гэртээ ганцаар амьдардаг тул барагтай бол хоол хийж иддэггүй гадуур л бор ходоодоо борлуулчихдаг юм.
Одоо тэр газар алга болсон ч доторхийг нь сайн санаж байна. Бүх сандал нь нов ногоон ихэнхи суудал нь 2 хүнд эсвэл ганц хүнд зориулсан тамхи татах хэсэг нь тусдаа их намуухан газар. Хааяадаа их орох дуртай,  түүгээр эгшиглэх аяз нь их сайхан.
Би тэкнээс цаашаагаа шууд ороод тамхи татах хэсэгт байрлах 2 хүний суудал дээр суулаа. Ихэнхидээ л тэнд суудаг юм. Хар өнгийн саравчтай малгайнаас салнаа гэж гонж.
Бороонд норсон тул яахын аргагүй малгайгаа тайллаа. Уул нь би их сайхан үстэй лдээ. Гэвч хүн болгон хараад байх зовлонтой санагдах тул олны нүдийг харахгүй гэсэндээ тэгдэг байсан юм. Харааны шил зүүдэг учраас гоёлын шил зүүдэггүй байсан юм.
Би захиалгаа өгчихөөд цүнхнээсээ навсархай номоо гаргаж ирээд уншиж гарлаа. Автобусанд ч гадаа ч хичээл дээр ч гэсэн хаа таарсан газраа уншиж байдаг болохлоор ийн навсарсан хэрэг.
Захиалгаа хүлээх зуураа тамхилан номоо уншсаар. Философийн зохиол байсан юм. Угсруулан 4 тамхи татахыг минь гайхан суух өөдөөс харан ганцаар нэг аягатай кофе барин суух залуу руу үе үе хялам хийнэ. Онцгой гэх зүйлгүй ч их сайхан гартайг нь ажаад авсаан. Эмэгтэй хүнд байлтай уртаа сүмбэн хуруунуудыг нь хараад хотын эрх жаал гэдэг нь илт хэмээн бодсонсон.
Ингэж бодох зуураа тэмдэглэлийн дэвтэртээ өдрийн нэгэн бодлоо дутуу орхисноо санан гүйцээхээр шийдэв ээ. 
Ганцаардалын тухай. Би ганцаар байх дуртай. Ганцаар байхдаа ганцаардахаас илүүтэй олны дунд ганцаардалыг мэдрэх тэр мэдрэмж хамгийн аймшигтай. Гэвч үнэндээ ганцаардал миний аз жаргал болсон цаг юм... гэсээр эхэлсэн нэгэн бодрол. Дэвтэрээ дэлгээстэй чигтээ 00 орчихоод иртэл миний дэвтэрийг хэнэггүй гэгч нь эргүүлж зогсоо нөгөө муу эрхийн балайг хараад дүрс хийх нь тэр.
-          Хөөе чи яасан хаашай хүн бэ. Эзэн нь байхгүй хооронд хулгайч нохой шиг хүний юм шиншилж зогсдог чинь яаж байгаам.
Нөгөө эрхийн тэнэг өөдөөс мушиймар аядаснаа
-          Уучилж хайрла. Яасан их ууртай ганцаардсан бүсгүй вэ
-          Ганцаардсан гэнэ ээ үгээ олж донгос. Хүнийг мэдэхгүй байж дүгнэх чинь таалагдахгүй байна гээд би дэвтрээ шүүрч аваад суудалдаа суулаа. Зогсож зогсож байснаа дугуй цааш явж өөрийн суудалдаа суулаа. Би одоо л нэг санаа амарч дэвтэрээ далд хийн номоо үргэлжлүүлэн уншлаа.  Нөгөө эрхийн тэнэг намайг ширтсээр л.
Удахгүй босч ирснээ :
-          Дэвтэрийг нь тань зөвшөөрөлгүй уншсандаа үнэхээр хүлцэл өчье. Гэхдээ түрүүнээс хойш чамайг их харлаа. Ном тамхи дэвтэрнээс огт салахгүй юм. Өөртэй чинь танилцаж болох уу. Энэ суудал эзэнгүй бол сууж болохсон болов уу.
-          ( Би одоо л нэг яриа хийлэхнүү дээ гэж бодов) Уйдахгүй гэвэл суувал суу. Одоогоор хүлээсэн хүн алга.
-          Чи яагаад ганцаараа байх дуртай юм.
-          Хүний юмыг зөвшөөрөлгүй уншчихаад хариулт нь байсаар байтал ахин асуудаг чинь өөрийн чинь зан уу гээд үргэлжлүүлэн номоо уншив.
-          Чи яасан их зантай юм бэ.
-          Би дуугарсангүй.
-          Тээр чамд сайхан төрх их зан 2 харамгүй заяажээ.
-          Би тэссэнгүй. Яагаад ганцаараа байх дургүй юм бэ гэж үү. Яг чам шиг олон үгтэй нөхдүүд хаа саагүй болохлоор. Өөрийгөө мэдэхгүй хирнээ хүний улыг шагайж өлөв долов хийж яваа нөхдүүдтэй ярих юм надад олдодгүйм. Гээд жигтэйхэн ууртай нь аргагүй хэлээд л орхив.
Нөгөөх юу ч хэлсэнгүй би номоо уншсаар л. Захиалга ирэв. Хоолоо идэх зуураа номноосоо хараагаа үл салгана.
-          Хоол идэнгээ ном унших чинь гараа гаргаж хоол хийж өгсөн хүнийг үл хүндэлж байгаан хэрэг биш үү. Ядаж чи наадахныхаа амтыг амтлаа ч гэв.
-          би сонсоогүй мэт хийж байснаа үргэлжлүүлсээр л.
-          Тэр ч бас дуугаа ахин хураалаа.
-          Би зураач лдаа. Өөрийг чинь зурж өгч болох уу.
Энэ харин сонирхолтой санагдаж эхлэв. Учир нь зураач болох багийн минь мөрөөдөл байсан юм. Гэвч сүүлдээ математикт дурлан зурах үйлээ орхисон билээ.
-          Хаана энд үү. Хаха гэж тоомжиргүй инээд алдлаа.
-          Өө хаана ч яахав. Энд  л зурчихая. Нүд чинь их сайхан юм. Бас үс чинь. Нүдний шилээ авж болох уу.
-          Заза чи ингэж шулуухан байгаа бол би яахав зөвшөөрье. Харин хэдэн төгрөгөөр зурах вэ. Эхлээд мөнгөө өгчихье. Хүнээс үнэгүй юм авч сураагүй юм.
-          Өө яалаа гэж. Би дэвтэрийг чинь зөвшөөрөлгүй уншсандаа гэмшиж буй гэмшил минь гэж болно.
-          За яахав. Би  өөдөөс чинь хараад малийтал инээгээд хөдөлгөөнгүй суух уу. Аль эсвэл ...?
-          Зүгээр дээ чи номоо уншаад л сууж бай. Би чамд садаа бололгүйгээр зурчихяаа.
Би доош харан номоо унших дүр үзүүлэх авч үнэндээ толгойд ном биш энэ эрх залуугийн тухай бодол хөглөрч эхлэх нь тэр.  Юунд намайг учиргүй их сонирхох болов. Харцнаас нь өмссөн зүүснээс нь харахад  яг үнэндээ тийм ч эрх жаал биш ажээ. Гэхдээ гар нь их сайхан. Тэсгэлгүй би:
-          Чи чинь эр байж яасан сүмбэн хуруутай хүн бэ? Эр хүний гар ийм эвдрээгүй байхыг анх удаагаа харж байна.
-          Харин би анх удаагаа эмэгтэй байж ийм хатуу тамхийг угсруулан татаж хэнэггүй эдэлсэн номноос хараа салгадаггүй бас ийм халтар пүүзтэй эмэгтэй хүн харж байна.
Би доошоогоо харлаа. Хэзээ хамгийн сүүлд угааснаа ч үл санана. Гэвч ичсэнгүй ээ. Угаас би эм төрхтэй авч эмэгтэй хүний нарийн нямбай цэвэрч ганган занд дадал болоогүй нэгэн юм.
-          Аан. Уул нь би эхлэн асуусан санагдах юм.
Тэр дугуй л цаас руугаа хамаг анхаарлаа хандуулах дүр эсгэн миний асуултыг үл тоож байлаа. Би өөрөө ийм зантай тул дугуй л орхив. Гэхдээ санаанаас гарахгүй л байлаа. Номоо уншина би.
-          Манай аав зураач байсан. Гэхдээ багад минь өөд болсондоо. Архинд их дуртай байсан юм. Гэвч тэр хамгаас илүү дурлах зүйл нь өөрийг нь нэг л өдөр залгисан юм. Аав бид хоёр их дотно байсан. Хамгийн сүүлчийн удаа аавын минь хэлсэн үг. Аав шигээ зураач болоорой. Чамд өгсөн ганц зүйл минь наад 2 гар чинь юм шүү. Хайрлаж явбал аавд нь өөр захих зүйл алга даа гэж хэлээд духан дээр үнсээд унтахдаа тэр ахиж сэрээгүй юм.
Би үнэндээ өөрөөсөө хачин их ичив. Ишшш чааваасдаа хүнийг гаднах байдлаар нь бүр анхны бодлоороо дүгнэчихээд түүндээ бүр бахдаж байдаг. Ухаан суух болоогүй л байна даа. Худлаа л нэг ном уншсан хүн гэж өөрийгөө дотроо зэмлэснээс биш түүнд би юм дугарсангүй.
300 гаруй хуудастай номоо уншиж дуусгалаа. Цаг хартал 12 өнгөрч байх юм. Тэр ч дууссан бололтой. Татас татас хийж байхыг нь хараад гарын үсэг нь гэж би дотроо таалаа.
Чилээсэн бол уучлаарай гээд 5н цагийн бүтээлээ надад өглөө. Би босож ирээд авангаа бас
-           Би дуу муутай л болохоос их зантай хүн биш юм шүү гээд хэлээд амжив.
Би үнэндээ бүр гайхаж хоцров. Анх удаа бүр амьдралдаа анх удаа би өөрийгөө эмэгтэй хүн болохыг хачин ихээр мэдэрсэн. Магад тэр зургандаа намайг бүр миний дотор тас нуугдчихсан тэр эмэгтэйг дүрсэлсэн мэт. Өөр хүн зургийг харвал жирийн л нэг сайхан нүд , үстэй ,халтар кеттэй  ном уншиэ суугаа охины зураг байж болох боловч миний хувьд жинхэнэ бэлэг байсан юм. Толинд бараг хардаггүй надад тэр хүний нүдээр би ямар үзэсгэлэнтэй ямар хайрлам эмэгтэй болохоо анх мэдэрсэн тийм л хүндтэй зураг маань болсон юм даа.
-          Баярлалаа, бүр маш их.
-          Онигор нүдээрээ инээвхийлэн таалагдсан бол болоо доо. Бас уур чинь гарсан уу.
-          Өө би аль хэдийнээ тэрийг мартаж. Харин одоо цаг дэндүү орой болсон тул би харилаа. Баяртай гээд малгайгаа өмсөн цүнхээ шүүрээд тооцоогоо бушуухан хийгээд гараад явлаа.
Нэрийг нь ч мэдээгүй баяртай ч гэж хэлэх сөхөө олголгүй би гарч явахдаа түүнд дурлахаас хачин ихээр айсан минь энэ байлаа.

4 сэтгэгдэл:

Ga.Autorun said...

Сансар, ном нтр гээд дурсамж сэргээсэн сайхан болж.Зарим нэг хэсгийн засвал.... Би нээх өөрөө ийм бичиж чадахгүй байж хүн шүүмжилбэл алдас болох байх :p Өгүүллэг унших дуртай болохоор чиний бичсэнийг байнга уншдаг. Дараагийнхийг нь хүлээж байя даа .

Х.Жаргалмаа said...

Ямар хэсгийг засвал зүгээр гэж. Би шүүмж биш зөвлөгөө гэж ойлгоод дараа дараагийнхдаа анхаарах ч юм бил үү хэхэ. Бас баярлалаа. :)

_.S4._ said...

ymar goy yumbe ee aimar taalagdlaa :D

_.S4._ said...

ymar goy yumbe ee aimar taalagdlaa :D

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!