Сүүдэр

         Нарны гэрэл гэгээвчний онгорхой хэсгээр СҮҮДЭР эвдэн сэвэлзэх салхитай хамт аяархан түрнэ. СҮҮДЭР… Энэ үгийг томоор бичсэний учир нь та бидний мэдэх юмсын гэрэлгүй тал юм.       Гэхдээ биет бус зүйл бөгөөд гаранд баригдаж, чихэнд сонстож тэр ч байтугай нүдэнд харагддаггүй тэр л сүүдрийг энд бичих гэсийм. Сэтгэлийн минь сүүдэр…



Цонхны цаанаас ертөнцийн… үгүй ээ энэ их хүн багширсан нийслэл хотын шуугиан цээжний минь цаана юу ч биш мэт санагдах нь нэг талаар баярлууштай. Амьдралаа гэж нэгэн бодлын уйтгартай симфони шүү. Тэр симфоний дунд цохилуур хөгжим мэт цангинан сонстох хүүхдийн инээд зүрхний итгэл найдвар ч юм шиг. Түүнийг л хүснэ…
Утга учиргүй манан дунд төөрч хөгжилдөх, хөөрөлдөхөөр өнөөдрийг аргацаасан надад тэр гэнэн цайлган дэм хэрэгтэй. Цохилуур хөгжимийн цуурайг даган явсаар сүүдрээс гарахад минь урам л хэрэгтэй. Тэр урмыг өнөөдөр үгүй хийсэн ч дахиж өгнө гэж амлаач.
Би гэрэлд дуртай. Тэр ч байтугай хайж, бүр эцэж цуцатлаа гүйж, унаж , босоод гүйхээр тийм л ихээр гэрэл чамайг хайрладаг. Сэтгэлд хурсан сүүдрийг чи хуу татан байдаг болохоор надад бусдаас илүү. Нар чи өөрөө гэрэлтдэг. Харин би сар лугаа адил чиний туяанд л харагдах харанхуй ертөнц. Гэвч сүүдрийг минь бүрэн үргээх гэсний хэрэггүй, хаяа ч гэсэн ингээд бодолд дарагдан байхдаа би дуртай. Тэхээр би сүүдэртээ ч бас хайртай юм шиг. Үргэлжийн сүүдэрт байх утгагүй, аа мөн үргэлжийн наранд байх ч урамгүй. Ямар гайхалтай вэ? орчлон ертөнц өөрөө өдөр шөнийг ямар гоё нарийн зохион байгуулаа вэ?
Цохилуур хөгжимийн аязаас хагацна гэхээр сэтгэлд сүүдэр татна
Цөөхөн хэдэн сар жилийн дараа дахин цуурайтана гэвэл дахин нар мандана. Би сүүдэрт хормын өмнө байсан. Одоо бол наранд :)
Маргааш дахиад л нар мандана…
Эх сурвалжийг эндээс

2 сэтгэгдэл:

canberk said...

https://saglamproxy.com
metin2 proxy
proxy satın al
knight online proxy
mobil proxy satın al
GP76

yağmur said...

https://saglamproxy.com
metin2 proxy
proxy satın al
knight online proxy
mobil proxy satın al
5K1LH

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!