Хөвсгөл цайны тухай


    “Хөвсгөл Сэлэнгэ” ХХК нь 2003 оноос эхлэн “Хөвсгөл цай” нэртэй  ургамлын цайны үйлдвэрлэл эрхэлж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэн борлуулж эхэлсэн.
          Байгалийн зүй тогтлоор ургаж байгаа ургамлаар цай  чанаж байгаа нь Хөвсгөл нутгийнхан төдийгүй, хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэдэг амт сайтай байдаг бүтээгдэхүүний нэг болж чадсан. 2011 онд Япон улсын хэсэг эрдэмтэн эмч нар  Хөвсгөл аймагт албан ажлаар ирээд буцахдаа манай цайг авч шинжилгээнд оруулж хариуг илрүүлсэн .Тэр дүгнэлтэндээ өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой эрүүл хүнс  байна гэсэнд манай компанийн хамт олон баяртай байна. Тус цай нь биологийн идэвхтэй бодисууд, идээлэгч бодис,  никтан, витамин, төрөл бүрийн амин дэмүүд агуулдаг .
       Хөвсгөл Сэлэнгэ ХХК нь улс, аймаг  орон нутагт зохиогдож буй үзэсгэлэн худалдаанд амжилтай оролцож 2010-2011 онуудад дараах шагналуудыг хүртсэн болно.Үүнд:
1.    Хангайн бүсийн түншлэл-2010 үзэсгэлэн худалдаанд амжилтай оролцож, дээд шагнал болох “Орон нутгийн Шилдэг бренд бүтээгдэхүүн”-ээр шалгарч Өргөмжлөл,мөнгөн шагналаар
2.    2010 оны 8-дугаар сард БНХАУ-ын Шилийн гол аймагт зохиогдсон Олон улсын үзэсгэлэн худалдаанаас “Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн”-ээр шалгарч Алтан Медаль,Гэрчилгээ,Цомоор
3.    2011онд МХЭАХНийгэмлэгийн үндэсний холбооноос “Хэрэглэгчдийн баталгаат  бүтээгдэхүүн” шагнар хүртээж Алтан медаль,Гэрчилгээ
4.    Монгол улсын Засгийн газрын “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөвсгөл бренд-Хөвсгөл түншлэл”үзэсгэлэн худалдаанаас аймгийн 2011 оны “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч Өргөмжлөл
5.    МХЭАХН-ийн үндэсний холбооноос “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” цол өргөмжлөлөөр
6.    Хөвсгөл аймаг дахь ХАҮТанхимын “Хөвсгөл-Түншлэл 2011”  үзэсгэлэн яармаг худалдаанд амжилтай оролцож “Хөвсгөл” цай бүтээгдэхүүнээрээ шалгарсан тул хөвсгөл аймаг дахь ХАҮТанхимын нэрэмжит шагнал, өргөмжлөлинй хамт
7.    Аймгийн ЗДТГ-аас 2011 оны “Аймгийн тэргүүний хүнс үйлдвэрлэгч хамт олон”-оор шалгааруулж Гэрчилгээ, мөнгөн шагналаар
8.    Монгол улсын засгийн газраас “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн”хөтөлбөр аймгийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөвсгөл бренд- Намрын ногоон өдөр” үзэсгэлэн худалдаанаас  2011 оны “Аймгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгаруулж “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал,өргөмжлөл тус тус авсан.
Хөвсгөл цай нь 7 төрлийн савлагаагаар савлагдаж өөрийн аймагтаа төдийгүй эх орныхоо бүх хот, аймагт борлуулагдаж , түүний хэрэгцээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж ард түмэндээ”Танигдсан бүтээгдэхүүн” болсон. Гадаад оронд суралцаж, амьдарч байгаа монголчууд маань манай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж байгаа нь тухайн оронд сурталчлах, мэдүүлэх ач холбогдолтой болж байна.
Сүүлийн жилүүдэд ХБНГУ-ын нэр бүхий компаниудаас  хамтран ажиллах, манай бүтээгдэхүүнийг өөрийн орны зах зээлд нийлүүлэн борлуулах санал ирүүлж байна.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!