Юу мэдрэх болоо л гэж.


Л. Өлзийтөгс - Би чөлөөлөгдөхийг хүсч байна

 Би чөлөөлөгдөхийг хүсч байна
 Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
 Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
 Харанхуй мунхагаас, атаа хорслоос 
Хагацахыг, амарлихыг хүсч байна 

Extacy - You win | Vimeo

           Энэхүү залуу хамтлагийн TJ entertainment-ийн хийсэн шинэ клип их дажгүй болжээ. Гол нь vimeo-оос үзсэн нь  youtube-ээс үзсэнээс хамаагүй кайфтай юм байна. Арга ч үгүй биз жинхэнэ HD-ээр нь үзэж байгаа болохоор. HD-ээр нь үзээгүй хүмүүс байвал заавал үзэх хэрэгтэй шүү, доор шууд embed кодоор нь уг клипийг тавилаа.

Pinkie - Хавар чи |клип|

            Энэ дууг хаваржингаа сонслоо. Одоо хавар дуусч зун цаг ирж байна. Тиймээс хаваржингаа хайрлаж явсан дуугаа блогийнхоо зочид гийчид болон найз нөхөддөө дэлгэе дээ хэхэ. Бусдад ямар байхыг мэдэхгүй ч надад бол гоё дуу. Ялангуяа тэр бүжиж буй охидын нурууны хонхорхой гээд л гоё юм их бий...

Quest Pistols- Ты Так Красива

Сонсоод үзээрэй гэж зөвлөх байна. Надад маш их таалагдсан учир та бүхнийг бас таалж юуны магад гэж бодлоо. :p

Hooverphonic - Mad About You |Live Video|

          Энэ үнэн зэвүүн хамтлаг. Манай Жинээ нээж илрүүлсийн этр хаха. Энэ Mad about you гэдэг дуу нь л над бүр айхтар таалагдаад байгаам. Тэгээд ямар ч байсан амьдаараа дуулжаа нэг бичлэгийг нь орууллаа. Таалагдвал .mp3-аар нь татаад аваарай хамгийн доор татах хэсэг дээр линк тавьчихсан байгаа. Аан тийн, энэ Mad about you гэдэг дууг амьдаараа дуулсныхаа дараа Sometimes гэдэг дуугаа бас амьдаараа дуулжээнэлээ шүү!

Jessie J - Nobody's perfect |Live Video|

          Энэ Jessie J гэдэг хүүхэн ёстой алдаг хүүхэн юм даа. Урьд өмнө нь нэг их дуунуудыг нь сонсдоггүй байсан чинь энэ амьд тоглолт нь үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөлөө. Сайн дуучин юм байна. Үнэхээр гоё дуулж байна.

Ахын ажлынхан - We are the world.avi

             Манай ахын ажлын газрын нөхдүүд гэж сайхан залуучууд байна өө... Учир юув гэвэл нөгөө алдарт "We are the world" гэдэг дууг cover хийж дуулжээ. Бас ч гэж яахав, дуучид биш гэхэд тун дажгүй санагдав. Тэгээд яахав ахын хүсэлтийн дагуу Utube-д үзэхээр хийхийн сацуу татаж авах линк бас оруулчихлаа. Хэрэв ажлын газрынх нь нөхөд миний блогоор зочилж байгаа бол татаж авж үзээрэй!

Pee Loon | Мумбайд нэгэн удаа киноны дуу |

            Хаха нөгөө айхтар хипаап гар чинь youtube.com гэдэг аймар алдартай сайтаар хэсч яваад аягүй лаг романтик клиптэй аялгуулаг дуу олж сонсов. Гэтэл явж явж энэ дуу маань "Мумбайд нэгэн удаа" гэдэг УСК-ны дуу болж таарав. Энэтхэг дуу гэхээр л нэг л сонин ойлголттой байдаг байсан мань эр энэ дууг сонсоод ихийг бодох болов. Чухам яагаад гэдгийг та бүхэн клипийг нь үзэж байж л мэдэх буй за!

Төгөлдөр хуурын тансаг аялгуу...

            Энэ бол жинхэнэ тайвшрал бас таашаал... Таныг сэтгэлийг тааварлашгүй ихээр тайвшруулж бас хөдөлгөж чадах төгөлдөр хуурын гайхалтай аяс эгшгийг та www.solopianoradio.com сайтаас орж сонсоорой! Таныг жинхэнэ тайвшралын дээд цэгт хүргэх болно. Хажуудаа хайртыгаа суулгаад энэ радиогоор бүүвэйлмээр ч юм шиг... Үнэхээр гайхалтай...

Honey Moon - Хар дарсан зүүд [HD] [клип]

          Хааний мүүн хэдэн 90 оны охидын хамтлагийн клипийг нилээн дээр Сэтгэд тавьжийсан санажийнэ. Продьюсераар нь Опозит хамтлагийн Энэрэл ажилласан болоод ч тэр үү, дуу нь их таалагдсан учраас блогтоо тавьжаам.

Онон - Тайвшрал

               Та бүхэндээ нэгэн хүйтэн шөнийн мэндийг хүргэхийн сацуу нэгэн шинэ дуучны шинэхэн клипийг өндөр чанартайгаар хүргэж байна. Миний хувьд энэхүү дуучны дуу нь өнөөгийн манай поп, r&b урсгалаар дуулдаг дуучдынхаас нэг л өөр, эрс ялгаатай мэт санагдлаа. Энэ дуучныг Онон гэдэг бөгөөд одоогоор Польш улсад амьдарч, суралцдаг бөгөөд бага байхдаа тун чиг авъяастай байсан юм байна. 1993 оны 'Бяцхан мисс'-ын тэргүүн байр, 'Хүүхдийн страд' тэмцээний мөнгөн медал гээд л... Харин Польш улсыг зорьсноосоо хойш дуу дуулахаа түр завсарласан байсан ч саяханаас эргэн дуугаа дуулж эхэлж, эхний клипээ хүргэж байгаа нь энэ юм. Клипний зураг авалт Польш болон Монголд явагдсан байх юм. Шинэ дуучин, өнгөлөг шинэ клипийг хүлээн авч таалан соёрхоно уу.
Хамтлаг, дуучин: Онон
Дууны нэр: Тайвшрал
Үргэлжлэх хугацаа: 4мин 56сек
Дэлгэцийн харьцаа: 1280x720, 720x480
Хэмжээ: 151MB, 76MB
Формат: WMV

naruto top 5 opening songs

За наруто үздэг хүмүүст шилдэг 5н дууг хүргэж байна.

M2M - Pretty Boy [татах ба үзэх, сонсохоор]

       Би тийм boy энэ тэр сонирхдог гомозигот биш шүү! Зүгээр л энэ дуу надад маш их таалагддаг. Өдийг хүртэл сэтгэлд минь хоногшсон хэдхэн дуунуудын нэг. Яагаад гэвэл энэ дууны эгшиг аялгуу гайхам сайхан байдаг юм...

Би хэнтэй ч учирч болох байсан




Зиак энэ дуу бол үнэхээр сайхан дуу байгаам.Үг нь ч гэсэн үнэхээр гоё.Энэхүү бүтээл маань одоогоос 8 жилийн өмнө Төгсөшгүй (цомгийг татах бол энд дарна уу) хэмээх цомогт нь багтсан дуу юм байна. 8 жил гэдэг чамгүй урт хугацаа шүү. Гэхдээ аливаа дуу шинэ соргогдоо бус харин танд нэгийг бодогдуулж сэтгэлд тань үлдэж,сэргээж,баясгаж  чадаж байвал тэгээд болжаам.  Хүнд үгтэй хип хооп нтр сонсдог хүүхдүүд сонсоод хоёр чихээ түр ч гэсэн амраана биз.Чи хэнтэй ч учирч болно...

Земфира Четырнадцать недель и тишины [2002]


 Оросын рок хөгжмийн ертөнцөд шинэлэг дүр төрх, имидж, стилийг оруулж ирж чадсан  дуучин бол Земфира. Энэ дуучин маань 1976 оны 8 сарын 26-нд Башкортостаны Уфа хотод төрсөн бөгөөд 5 настайгаасаа эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. 5 настайгаасаа эхэлсэн гэхээр гайхалтай юм шүү. Бага ахуй цагаасаа л рок хөгжмийг сонирхож оросын домог болсон Аквариум, Наутилус хамтлагын дуунуудыг бие даан сурж заримдаа шууд гудамжинд гараад л дуунуудаа дуулдаг байжээ.Ийнхүү 1998 оны намар Муми троль хамтлагийн продюссер Леонид Бурлаковын сонорт  дуучны маань уран бүтээл хүрснээр жинхэнэ амжилтын гараа эхэлсэн гэдэг.
Дашрамд дурдахад Земфира маань Оросын рок хөгжмийн ертөнцөд эмэгтэй дуучдаас хамгийн нэр хүндтэй явж байгаа дуучин юм билээ.

Yolanda Be CooL - We No Speak Americano

Зиа энэ дуу бол их гоёвтор хөөрхөн дуу байгаам даа. Тээд энэ дуу даж вээхаар нь хийлээ. Влололо

Linkin Park - The Catalyst [шинэ клип]

Сая нэг Сэтгэ.мн хаагдаад шинээр нээгдэхэд Dota_Garena гэдэг мэдээний админ маань уг клипийг Сэтгэд хийчихсэн байсым. Тээд татсан, сонссон, таалагдсан. Тиймээс та ч гэсэн сонсоогүй бол энэхүү дуугаар сонороо мялаагаарай гэж хэлмээр байна.

Хамтлаг: Linken Park
Дууны нэр: The Catalyst
Хугацаа: 4мин 43сек
Хэмжээ: 40MB
Формат: MKV

Night Train - Зөөлөн

Ммм... Саяхан л сүрхий айхтар хипаапчид байсан Салиша дүү, Hustle хам хоёрыг уянгын дуунд (alternative rock) оржаагааг нь хараад би гэдэг хүн гайхаад бээсан одоо өөрөө орчдог байшд. Энэ дуу ч гэхдээ уваасаа аль эртний байлдан дагуулж байсан дуу л даа. Би өмнө нь ямар хамтлаг дуулдгийг нь мэдэхгүй байж энэ дууны сайханг биширдэг байсымөө... Уваасаа би  энэ дуунаас хэзээ ч уйдахгүй. Гэхдээ энэ дуунаас болж би хэзээ нэгэн цагт уйлах вий...

C-Group - For you


Дээрх дуунд ороод нилээн хэд хоночихлоо. Зарим хүмүүст онцгүй л санагдах байх. Гэхдээ миний хувьд бол их таалагдаад байгаа юм. Энэ одоо хүмүүсийн ярьж байгаагаар modern rock гэгч нь юм шиг байгаа юм. Тэр Joker гээд дуун дээрээ бас rap rock хийгээд байх шиг санагдсан шүү. Энэ дууны ая нь бол жигтэйхэн их таалагдаж байгаа. За за тэгээд сонсоогүй нь дээрх player дээр дараад сонсомз! Татах бол энд дар!

Алтан Ураг хамтлагийн аймар даж хэдхэн дуу


Эхэхэ за би ингээд Алтан Ураг хамтлагийн хэдэн дууг хийе. Яагаад хэдхэнийг хийжийна гэвэл бусад нь ерөнхийдөө ая талдаа байхаар нь дуулдаг хэсэгтэй хэдийг нь хийлээ. Гэхдээ ер татах хүн байгаамуу даа, бүгд л хип хоп гэгчийг сонсдог хүмүүс байнаа да эсхүүл гүү юу золиг гэж.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!