Хөвсгөл цайны тухай


    “Хөвсгөл Сэлэнгэ” ХХК нь 2003 оноос эхлэн “Хөвсгөл цай” нэртэй  ургамлын цайны үйлдвэрлэл эрхэлж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэн борлуулж эхэлсэн.
          Байгалийн зүй тогтлоор ургаж байгаа ургамлаар цай  чанаж байгаа нь Хөвсгөл нутгийнхан төдийгүй, хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэдэг амт сайтай байдаг бүтээгдэхүүний нэг болж чадсан. 2011 онд Япон улсын хэсэг эрдэмтэн эмч нар  Хөвсгөл аймагт албан ажлаар ирээд буцахдаа манай цайг авч шинжилгээнд оруулж хариуг илрүүлсэн .Тэр дүгнэлтэндээ өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой эрүүл хүнс  байна гэсэнд манай компанийн хамт олон баяртай байна. Тус цай нь биологийн идэвхтэй бодисууд, идээлэгч бодис,  никтан, витамин, төрөл бүрийн амин дэмүүд агуулдаг .
       Хөвсгөл Сэлэнгэ ХХК нь улс, аймаг  орон нутагт зохиогдож буй үзэсгэлэн худалдаанд амжилтай оролцож 2010-2011 онуудад дараах шагналуудыг хүртсэн болно.Үүнд:
1.    Хангайн бүсийн түншлэл-2010 үзэсгэлэн худалдаанд амжилтай оролцож, дээд шагнал болох “Орон нутгийн Шилдэг бренд бүтээгдэхүүн”-ээр шалгарч Өргөмжлөл,мөнгөн шагналаар
2.    2010 оны 8-дугаар сард БНХАУ-ын Шилийн гол аймагт зохиогдсон Олон улсын үзэсгэлэн худалдаанаас “Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн”-ээр шалгарч Алтан Медаль,Гэрчилгээ,Цомоор
3.    2011онд МХЭАХНийгэмлэгийн үндэсний холбооноос “Хэрэглэгчдийн баталгаат  бүтээгдэхүүн” шагнар хүртээж Алтан медаль,Гэрчилгээ
4.    Монгол улсын Засгийн газрын “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөвсгөл бренд-Хөвсгөл түншлэл”үзэсгэлэн худалдаанаас аймгийн 2011 оны “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч Өргөмжлөл
5.    МХЭАХН-ийн үндэсний холбооноос “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” цол өргөмжлөлөөр
6.    Хөвсгөл аймаг дахь ХАҮТанхимын “Хөвсгөл-Түншлэл 2011”  үзэсгэлэн яармаг худалдаанд амжилтай оролцож “Хөвсгөл” цай бүтээгдэхүүнээрээ шалгарсан тул хөвсгөл аймаг дахь ХАҮТанхимын нэрэмжит шагнал, өргөмжлөлинй хамт
7.    Аймгийн ЗДТГ-аас 2011 оны “Аймгийн тэргүүний хүнс үйлдвэрлэгч хамт олон”-оор шалгааруулж Гэрчилгээ, мөнгөн шагналаар
8.    Монгол улсын засгийн газраас “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн”хөтөлбөр аймгийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөвсгөл бренд- Намрын ногоон өдөр” үзэсгэлэн худалдаанаас  2011 оны “Аймгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгаруулж “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал,өргөмжлөл тус тус авсан.
Хөвсгөл цай нь 7 төрлийн савлагаагаар савлагдаж өөрийн аймагтаа төдийгүй эх орныхоо бүх хот, аймагт борлуулагдаж , түүний хэрэгцээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж ард түмэндээ”Танигдсан бүтээгдэхүүн” болсон. Гадаад оронд суралцаж, амьдарч байгаа монголчууд маань манай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж байгаа нь тухайн оронд сурталчлах, мэдүүлэх ач холбогдолтой болж байна.
Сүүлийн жилүүдэд ХБНГУ-ын нэр бүхий компаниудаас  хамтран ажиллах, манай бүтээгдэхүүнийг өөрийн орны зах зээлд нийлүүлэн борлуулах санал ирүүлж байна.

Татар - Эрх Чөлөө [Цомог]

http://3.bp.blogspot.com/_68bdghOCZMI/S-PdrHRpq_I/AAAAAAAAAVg/MC-7pDMB7B0/s1600/TATAR+FREEDOM+ALBUM+ART.jpg
Татар хамгийн сүүлийн цомог Эрх Чөлөө цомогийг хүргэж байна. Энэ цомог нь нийт 16 дуутай бөгөөд бидний сайн мэдэх жаргалтай хосууд, улаанбаатар [ЗАЯА], эрх чөлөө, бороо гэх мэт олон дуу орсон юм.

Татар - Ганцаараа [Цомог]


Татар хамтлаг - н 3 дахь бие даасан цомог болох ганцаараа цомог - г хүргэж байна. Уг цомогт 6 дуутай бөгөөд татар хамтлагийн ярилцлага багтсан. Ганцаараа цомог нь 2005 онд гарж нилээдгүй амжилтыг олсон цомог юм.

Татар - Second [Цомог]

Татар 2 дахь цомог буюу second цомог нь 2004 онд нээлтээ хийгээд 8 долоо хоног шилдэг 10-т тэргүүлж байсан гэсэн. Би ч тэр үед бацаан байсан юм чинь юугаа мэдэхэв. За тэгээд татаад ав

Татар - Татар [Цомог | First Album]

http://i303.photobucket.com/albums/nn147/hrl_photos/tatar.jpg
Татар лав дээр үед алж байсан хамтлаг гэж би боддогшд. Бүх цомогийг нь хийнээ. Нийт 4 цомогтой Эрх Чөлөө, Татар, Секонд, Ганцаараа гэсэн 4 цомог орсон байгаа. Үнэн худалыг нь мэдэхгүй ээ 50 cent татарыг сонсдог тэр бүү хэл цомог нь байдаг гэсэн.

Gee, Desant, Gangsta Service [Цомогнууд]

http://bj4img.com/d/bb/user_uploads/20110401/202913/ccb_gs_33f1e864.jpg
Монголын хипхоп томоохон төлөөлөгчид болох Click click boom, болон Gangsta service - н надад байгаа гэсэн бүх цомогийг нь тавьлаа. Тавих цомогт Desant Presents Mixtape Album Gangsta Service - Play by street rule, Gee - Мөнгөгүй хүний цомог, Монгол Реппер, Hustla Music Vol1, Gangsta service - E Ma Hud цомогнууд орсон.

Eazy - E - Eazy Duz It [Намтар]

http://c.imagehost.org/0980/Eazy_E-Featuring_Eazy_E-Frontal.jpg



West Coast-н алдар цуу нь тарсан Eazy E гэх нөхөрийг танилцуулъя.
Бас л сайн реп хийдэг байсан бачка шүү. Los Angeles, Compton-ы унаган хүү дээ.

The Game - Red Album [Bonus Album Documentary]

http://blog.ourstage.com/wp-content/uploads/2011/04/the-game.jpg
Хипхоп сонсдог хүмүүс дунд энэ залууг мэдэхгүй хүн бараг байхгүй байхаа. Мэдэхгүй нэг нь мэдээд авчих  The Game. Жинхэн нэр нь Jayceon Terrell Taylor. Би хамгийн сүүлд гаргасан нэг цомогийг оруулж байна.

Сүүдэр

         Нарны гэрэл гэгээвчний онгорхой хэсгээр СҮҮДЭР эвдэн сэвэлзэх салхитай хамт аяархан түрнэ. СҮҮДЭР… Энэ үгийг томоор бичсэний учир нь та бидний мэдэх юмсын гэрэлгүй тал юм.       Гэхдээ биет бус зүйл бөгөөд гаранд баригдаж, чихэнд сонстож тэр ч байтугай нүдэнд харагддаггүй тэр л сүүдрийг энд бичих гэсийм. Сэтгэлийн минь сүүдэр…

Нэгэн дурсамж


Намрын нэгэн хүйтэн бороотой өдөр.
Би ажлаа тарчихаад сансарын хавиар машинтайгаа явж байхад өөрийн эрхгүй нэгэн дурсамж сэдэрсийм.
Одоогоос хэдэн жилийн өмнө ч юм дээ. Ямартай ч бас л яг энэ үдэш  шиг гунигтай бороо орж байсын. Хичээлээ тарчихаад жигтэйхэн ядарсан би нэг гайгүйхэн газар хоол олж идэхээр хайж хайж нэг coffee shop.д орж ганц бургер  аятайхан кофе уухаар шийдэв.  Сайндаа ч биш би гэдэг хүн гэртээ ганцаар амьдардаг тул барагтай бол хоол хийж иддэггүй гадуур л бор ходоодоо борлуулчихдаг юм.
Одоо тэр газар алга болсон ч доторхийг нь сайн санаж байна. Бүх сандал нь нов ногоон ихэнхи суудал нь 2 хүнд эсвэл ганц хүнд зориулсан тамхи татах хэсэг нь тусдаа их намуухан газар. Хааяадаа их орох дуртай,  түүгээр эгшиглэх аяз нь их сайхан.
Би тэкнээс цаашаагаа шууд ороод тамхи татах хэсэгт байрлах 2 хүний суудал дээр суулаа. Ихэнхидээ л тэнд суудаг юм. Хар өнгийн саравчтай малгайнаас салнаа гэж гонж.
Бороонд норсон тул яахын аргагүй малгайгаа тайллаа. Уул нь би их сайхан үстэй лдээ. Гэвч хүн болгон хараад байх зовлонтой санагдах тул олны нүдийг харахгүй гэсэндээ тэгдэг байсан юм. Харааны шил зүүдэг учраас гоёлын шил зүүдэггүй байсан юм.
Би захиалгаа өгчихөөд цүнхнээсээ навсархай номоо гаргаж ирээд уншиж гарлаа. Автобусанд ч гадаа ч хичээл дээр ч гэсэн хаа таарсан газраа уншиж байдаг болохлоор ийн навсарсан хэрэг.
Захиалгаа хүлээх зуураа тамхилан номоо уншсаар. Философийн зохиол байсан юм. Угсруулан 4 тамхи татахыг минь гайхан суух өөдөөс харан ганцаар нэг аягатай кофе барин суух залуу руу үе үе хялам хийнэ. Онцгой гэх зүйлгүй ч их сайхан гартайг нь ажаад авсаан. Эмэгтэй хүнд байлтай уртаа сүмбэн хуруунуудыг нь хараад хотын эрх жаал гэдэг нь илт хэмээн бодсонсон.
Ингэж бодох зуураа тэмдэглэлийн дэвтэртээ өдрийн нэгэн бодлоо дутуу орхисноо санан гүйцээхээр шийдэв ээ. 
Ганцаардалын тухай. Би ганцаар байх дуртай. Ганцаар байхдаа ганцаардахаас илүүтэй олны дунд ганцаардалыг мэдрэх тэр мэдрэмж хамгийн аймшигтай. Гэвч үнэндээ ганцаардал миний аз жаргал болсон цаг юм... гэсээр эхэлсэн нэгэн бодрол. Дэвтэрээ дэлгээстэй чигтээ 00 орчихоод иртэл миний дэвтэрийг хэнэггүй гэгч нь эргүүлж зогсоо нөгөө муу эрхийн балайг хараад дүрс хийх нь тэр.
-          Хөөе чи яасан хаашай хүн бэ. Эзэн нь байхгүй хооронд хулгайч нохой шиг хүний юм шиншилж зогсдог чинь яаж байгаам.
Нөгөө эрхийн тэнэг өөдөөс мушиймар аядаснаа
-          Уучилж хайрла. Яасан их ууртай ганцаардсан бүсгүй вэ
-          Ганцаардсан гэнэ ээ үгээ олж донгос. Хүнийг мэдэхгүй байж дүгнэх чинь таалагдахгүй байна гээд би дэвтрээ шүүрч аваад суудалдаа суулаа. Зогсож зогсож байснаа дугуй цааш явж өөрийн суудалдаа суулаа. Би одоо л нэг санаа амарч дэвтэрээ далд хийн номоо үргэлжлүүлэн уншлаа.  Нөгөө эрхийн тэнэг намайг ширтсээр л.
Удахгүй босч ирснээ :
-          Дэвтэрийг нь тань зөвшөөрөлгүй уншсандаа үнэхээр хүлцэл өчье. Гэхдээ түрүүнээс хойш чамайг их харлаа. Ном тамхи дэвтэрнээс огт салахгүй юм. Өөртэй чинь танилцаж болох уу. Энэ суудал эзэнгүй бол сууж болохсон болов уу.
-          ( Би одоо л нэг яриа хийлэхнүү дээ гэж бодов) Уйдахгүй гэвэл суувал суу. Одоогоор хүлээсэн хүн алга.
-          Чи яагаад ганцаараа байх дуртай юм.
-          Хүний юмыг зөвшөөрөлгүй уншчихаад хариулт нь байсаар байтал ахин асуудаг чинь өөрийн чинь зан уу гээд үргэлжлүүлэн номоо уншив.
-          Чи яасан их зантай юм бэ.
-          Би дуугарсангүй.
-          Тээр чамд сайхан төрх их зан 2 харамгүй заяажээ.
-          Би тэссэнгүй. Яагаад ганцаараа байх дургүй юм бэ гэж үү. Яг чам шиг олон үгтэй нөхдүүд хаа саагүй болохлоор. Өөрийгөө мэдэхгүй хирнээ хүний улыг шагайж өлөв долов хийж яваа нөхдүүдтэй ярих юм надад олдодгүйм. Гээд жигтэйхэн ууртай нь аргагүй хэлээд л орхив.
Нөгөөх юу ч хэлсэнгүй би номоо уншсаар л. Захиалга ирэв. Хоолоо идэх зуураа номноосоо хараагаа үл салгана.
-          Хоол идэнгээ ном унших чинь гараа гаргаж хоол хийж өгсөн хүнийг үл хүндэлж байгаан хэрэг биш үү. Ядаж чи наадахныхаа амтыг амтлаа ч гэв.
-          би сонсоогүй мэт хийж байснаа үргэлжлүүлсээр л.
-          Тэр ч бас дуугаа ахин хураалаа.
-          Би зураач лдаа. Өөрийг чинь зурж өгч болох уу.
Энэ харин сонирхолтой санагдаж эхлэв. Учир нь зураач болох багийн минь мөрөөдөл байсан юм. Гэвч сүүлдээ математикт дурлан зурах үйлээ орхисон билээ.
-          Хаана энд үү. Хаха гэж тоомжиргүй инээд алдлаа.
-          Өө хаана ч яахав. Энд  л зурчихая. Нүд чинь их сайхан юм. Бас үс чинь. Нүдний шилээ авж болох уу.
-          Заза чи ингэж шулуухан байгаа бол би яахав зөвшөөрье. Харин хэдэн төгрөгөөр зурах вэ. Эхлээд мөнгөө өгчихье. Хүнээс үнэгүй юм авч сураагүй юм.
-          Өө яалаа гэж. Би дэвтэрийг чинь зөвшөөрөлгүй уншсандаа гэмшиж буй гэмшил минь гэж болно.
-          За яахав. Би  өөдөөс чинь хараад малийтал инээгээд хөдөлгөөнгүй суух уу. Аль эсвэл ...?
-          Зүгээр дээ чи номоо уншаад л сууж бай. Би чамд садаа бололгүйгээр зурчихяаа.
Би доош харан номоо унших дүр үзүүлэх авч үнэндээ толгойд ном биш энэ эрх залуугийн тухай бодол хөглөрч эхлэх нь тэр.  Юунд намайг учиргүй их сонирхох болов. Харцнаас нь өмссөн зүүснээс нь харахад  яг үнэндээ тийм ч эрх жаал биш ажээ. Гэхдээ гар нь их сайхан. Тэсгэлгүй би:
-          Чи чинь эр байж яасан сүмбэн хуруутай хүн бэ? Эр хүний гар ийм эвдрээгүй байхыг анх удаагаа харж байна.
-          Харин би анх удаагаа эмэгтэй байж ийм хатуу тамхийг угсруулан татаж хэнэггүй эдэлсэн номноос хараа салгадаггүй бас ийм халтар пүүзтэй эмэгтэй хүн харж байна.
Би доошоогоо харлаа. Хэзээ хамгийн сүүлд угааснаа ч үл санана. Гэвч ичсэнгүй ээ. Угаас би эм төрхтэй авч эмэгтэй хүний нарийн нямбай цэвэрч ганган занд дадал болоогүй нэгэн юм.
-          Аан. Уул нь би эхлэн асуусан санагдах юм.
Тэр дугуй л цаас руугаа хамаг анхаарлаа хандуулах дүр эсгэн миний асуултыг үл тоож байлаа. Би өөрөө ийм зантай тул дугуй л орхив. Гэхдээ санаанаас гарахгүй л байлаа. Номоо уншина би.
-          Манай аав зураач байсан. Гэхдээ багад минь өөд болсондоо. Архинд их дуртай байсан юм. Гэвч тэр хамгаас илүү дурлах зүйл нь өөрийг нь нэг л өдөр залгисан юм. Аав бид хоёр их дотно байсан. Хамгийн сүүлчийн удаа аавын минь хэлсэн үг. Аав шигээ зураач болоорой. Чамд өгсөн ганц зүйл минь наад 2 гар чинь юм шүү. Хайрлаж явбал аавд нь өөр захих зүйл алга даа гэж хэлээд духан дээр үнсээд унтахдаа тэр ахиж сэрээгүй юм.
Би үнэндээ өөрөөсөө хачин их ичив. Ишшш чааваасдаа хүнийг гаднах байдлаар нь бүр анхны бодлоороо дүгнэчихээд түүндээ бүр бахдаж байдаг. Ухаан суух болоогүй л байна даа. Худлаа л нэг ном уншсан хүн гэж өөрийгөө дотроо зэмлэснээс биш түүнд би юм дугарсангүй.
300 гаруй хуудастай номоо уншиж дуусгалаа. Цаг хартал 12 өнгөрч байх юм. Тэр ч дууссан бололтой. Татас татас хийж байхыг нь хараад гарын үсэг нь гэж би дотроо таалаа.
Чилээсэн бол уучлаарай гээд 5н цагийн бүтээлээ надад өглөө. Би босож ирээд авангаа бас
-           Би дуу муутай л болохоос их зантай хүн биш юм шүү гээд хэлээд амжив.
Би үнэндээ бүр гайхаж хоцров. Анх удаа бүр амьдралдаа анх удаа би өөрийгөө эмэгтэй хүн болохыг хачин ихээр мэдэрсэн. Магад тэр зургандаа намайг бүр миний дотор тас нуугдчихсан тэр эмэгтэйг дүрсэлсэн мэт. Өөр хүн зургийг харвал жирийн л нэг сайхан нүд , үстэй ,халтар кеттэй  ном уншиэ суугаа охины зураг байж болох боловч миний хувьд жинхэнэ бэлэг байсан юм. Толинд бараг хардаггүй надад тэр хүний нүдээр би ямар үзэсгэлэнтэй ямар хайрлам эмэгтэй болохоо анх мэдэрсэн тийм л хүндтэй зураг маань болсон юм даа.
-          Баярлалаа, бүр маш их.
-          Онигор нүдээрээ инээвхийлэн таалагдсан бол болоо доо. Бас уур чинь гарсан уу.
-          Өө би аль хэдийнээ тэрийг мартаж. Харин одоо цаг дэндүү орой болсон тул би харилаа. Баяртай гээд малгайгаа өмсөн цүнхээ шүүрээд тооцоогоо бушуухан хийгээд гараад явлаа.
Нэрийг нь ч мэдээгүй баяртай ч гэж хэлэх сөхөө олголгүй би гарч явахдаа түүнд дурлахаас хачин ихээр айсан минь энэ байлаа.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!