Бадрахын эргэн ирэлт


    Зиаг, хоол болох зуур нэгэн аймшигтай мэдээг дуулгая. Би гэдэг хүн жинхэнэ амьдралаа алдсан нофш болж гүйцлээ. Тиймээс яг одооноос эхлээд төвлөрсөн төлөвлөгөөтэйгөөр амьдрахаар шийдлээ. Алийн болгон архичин шиг алингаа алдаж алцайж халтайж явахав. Одоо болсон. Одоо хичээл номондоо анхаарч хавар гэхэд сургуулиа төгсөх зорилго тавих болно.  Нэгэнт эргэж ирснийх хуучных шигээ эрч хүчтэй амьдарч блог млогтоо гоё юм хийж байхыг бодно (зав зайгаараа). Бас тэгээд залхуу биеэ завтай ажилсаг болгохын тулд эхний ээлжинд нүүрний ном буюу Facebook-ээс бага багаар татгалзаж байхаар шийдэв. За за манайхан лаг шүү намайг дэмжээрэй гээд дараах дууг бүгдэд нь зориулъя аа! Вүү!!! Тиймээ Бадрах эргэж ирлээ. RatXapx эргэж ирлээ =)). 

Блог эрхлэгчдийн анхдугаар уулзалт сайхан болж өндөрлөлөө.

           Өнөөдрийн уулзалтанд nickelback, _.S4._, ~~~AмУр~~~, Mask of Real, Twiks болон миний бие гэсэн зургаан эрхлэгч ирсэн бөлгөө. Ирсэн ч гэж дээ, тээдийгээс ахуулаад цугларсаар цугларсаар төмөр замд л нэг юм бөөгнөрөх шив дээ хаха. Гэхдээ л бас ч гэж адал явдалтай байсаан хаха хэдэн цаг биллиард тогложээж нэг муу юм ганц ганц хожилцлоошд. Эхлээд Никель, Амур хоёрыг мөд дуускуум байна этр гээд далдайгаад байсан чэн Никель, Амур хоёр надаасаа дээр цохидог нь харин ч нэг илэрсэн. Учир юув гэвэл Твикс мань хоёрын толгойлсон багууд дээр дурьдсан хоёрын тоглосон цагаас илүү удах шиг болсон. Тэгэхээр энэ бол илэрхийгийн теором буюу аксиом болж хувирчаам(Амур+Nickel > Twix + Xapx). Ер нь ч тэгээд уулзалдаагүй бол Амур, S4 хоёрыг гудманд таараад бол таникум байлээшд. Манийг бол таних л байх л даа, форм болчихсон гандсан ганцтайгаа хаа л бол хаана явжээдийм чэн хаха. За тэр ч яахав мань хэдүүс тээд сайхан готолчоод салангуутаа Твикс, Рийлмоф мань гурав үнэн гоё жаашсан хаха.

Блогийн эрхлэгчдийн цугларалт №1

              За тэхээр ийм байнаа нөхдөө, манай блогийн эрхэм эрхлэгч Твикс Гуулин улсаас айлчлан ирсэнтэй холбогдуулан бүх эрхлэгчдийн нэгдүгээр бага хурлыг хуралдуулахаар болвоо хаха аймар жаашчээнүү... За тэр ч яахав, тэгээд харин нөхөд яг хаана яаж хэдэн цагаас цугларч уулзалдах, яг юу хийх талаар зөвшилцөх хэрэгтэй байна. Энэ талаарх санаа оноогоо комээнтийн талбарыг ашиглаад нэг бичилцчихвэл зүгээр байна шүү, нөхдөө! За за хэлэх юм дуусаа, ми хувьд энэ долоо хоногийн бүтэн сайнд буюу 2011 оны 8-р сарын 28нд л бүтэн завтай гэдгээ хэлэх байна хаха

Цөмийн хаягдал - Хар дарсан зүүд /баримтат кино, Монгол хэл дээр/

         Ойрын хэдэн сар цөмийн хаягдлын талаарх шуугианууд интернетээр их түгээд байгаа. Гэвч энэ талаар засгийн газар өдийг хүртэл дорвитой мэдэгдэл хийгээгүй л байна. Ард иргэд болон эрдэмтэн шинжээчид, сэтгүүлчдийн дунд энэхүү шуугианд итгэх хандлага ихэссээр байгаа нь нууц биш юм. Үнэхээр худлаа сенсац байсан бол Герман, Япон гэх мэт хөгжингүй орнуудын өндөр хариуцлагатай мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаарх мэдээлэл цацагдахгүй байсан юм...

"Дош" МУСК энэ намар нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна

              Өнгөрөгч 2010 онд "Mongolian Best Dance Crew" бүжгийн шоу нэвтрүүлэг MNB-ээр анх удаа үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус нэвтрүүлэгт 20 гаруй хамтлагийн 370-аад залуус оролцож мянга мянган үзэгчийг байлдан дагуулсан нүсэр хэмжээний шоу нэвтрүүлэг болж чадсан юм. Дөрвөн сар гаруйн турш долоо хоног бүр цирк дүүрэн үзэгчдийн хүлээлт, гудамжны бүжгийн гайхамшиг, хэдэн зуугаараа энэ бүжгийн урлагт татагдан сонирхох залуус гээд л... Дэлхийг нөмрөн ирж буй Street Dance бүжгийн давалгаа Монголд...

Өнөөдөр буюу 13нд 247 ширхэг лаа асаана.

         Энэ газар 2011.02.12нд 22цагаас Ирээдүй болон Пороол нар валентины баярт зориулж 247 ширхэг лаа асаах гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж зүрхэн хэлбэртэй лаан гэрэлийн голд зогсож үнэ төлбөргүй сарнай барин зургаа татуулахыг уриалж байна. Та бүхнийг хайрын бурхан Амур ивээг. Холбоо барих утас : Пороол - 96000546 , Ирээдүй - 99049129 гэсэн утсаар холбоо бариарай...

Зав муутай эрийн хонгио тархи үүнийг л сэтгэж чадна богино бодол , үүнийг л хийж чадна бүрэн худал


Эээ хөөрхий энэ анонимоус(anonymous)-ийг хардаа.
Чадах зүйл нь энэ л юм байна.
Чармай нүцгэн самагчин л юм байна.
Үсгүй сармагчин үсээ оролдоно.
Үс нь харин өөрийг нь оролдоно.
Үүнээс болж өөрийгөө хорлоно.
Үзэшгүй муухай аалзаар биеээ торлоно.
Үзэн яадах нь яг л атаархал юм шиг.
Үнэлж мэдэхгүй , хүнийг тамлах шиг.
Өө яанаа баахан Ү ...
Өчигдөр уншсан мэдээний сэтгэгдэл ҮҮҮҮҮ.
Яанаа атаархал нь шаналал болоод байна хүүүүе.
Аргагүй үсээ оролдоно тэр хүү.
Үс нь харин олиггүй бодол.
Богино үс боол шиг болгоно.
Мэдээний админ ХАРХ түүнийг холгоно.
Мэдэгдэл юм уу ?
Сэтгэгдэл юм уу ?
2-ын хооронд ХОГ-ийн үг чулуудна.
Халовиний баяраар харин би хулуудна.
Энэ л миний ҮНЭН үг.
Эрэмдэг зэрэмдэг бодол чинь харин ХУДАЛ үг.
СЭТГЭ БЛОГ байлаа ч , байхгүй байлаа ч СЭТГЭ.мн амьд сүг.
Хайсан бүхнээ эндээс сэтгэ цэг мн үгийн агуулгын зүг.
Хэлсэн үг эзэнтэй.
Эзэн үгүй үгс худалын ЭЗЭН...
Заза энэ хүрээд өндөрлөе.
Завсар гарсаных хүндэрэе.

AIDS буюу ДОХ-той тэмцэх өдөр

             За байз, нодлин өдийд байхаа Сэтгэд энэ нэг шодойны тухай бичлэгийг хийгээд бут авжээж билээ. Тэр үед Ninja_D хам надад энэ видеог өгч байсым. Өнөөдөр тээд эргэн дурсахуй хийгээд блог дээрээ тавьдгийм билүү гэж бодсон чинь олдоггүй хэхэ тэгсэн чинь харин Гандак хам олж өгдөг гэжийшд. Хамдаа гялаав. За тэгээд үзээгүйнүүд нь үзээрэй нөхдөө! Содном сондом содном, бас дахин содном шөө! Өө нээрээ тийн ДОХ-той тэмцэх өдрийн аянгаар сургууль дээр содном тараагаад байдым байсан энэ жил бүр алга шив дээ "Ногоон Дарь-Эх" минь гэж ;))

Хэл нь загтнаад байгаа хүмүүст :-P

                Зарим нэгэн хүмүүс их сонин юм. Өөрсдийгөө хаанаас мэдээ мэдээлэл олж сонордож дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж яваа гэж боддог юм бол доо? Дэлхий даяараа бид бие биендээ мэдээллийг маш өргөн цар хүрээтэйгээр дамжуулцгааж байна шүү дээ. Тэгтэл мань мэтийн өчүүхэн амьтадыг хулгайчаар нь дуудаад л явж байдаг завтай моншнууд бас байх юм. Тэдгээр нөхдүүдийн хэл нь загтнаад хэлчихмээр санагдаад байдаг байх л даа хөөрхий. Гэхдээ бид хэзээ ч Монгол сайт дээр байгаа мэдээг хулгайлж байгаагүй гэдгийг нүүр бардам хэлэх байна. Хэрэв тийм шаардлага гарвал эх сурвалжийг нь заавал бичдэг. Учир нь би "Компьютерийн ёс зүй" гэдэг юмыг бас ч гэж ухамсарласан оюутан хүн. Тохиолдлоор ганц хоёр мэдээ Монгол сайтуудтай давхцсаныг хулгай гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тэр чинь зүгээр л тохиолдол. Хором.ком, Ажилт.ком, Сэтгэ.мн, Саак.мн, Эхлэл.ком гэх мэтийн сайтууд бүгд гадаад сайтуудаас л мэдээ мэдээлэл олж Монголд түгээдэг. Тэдний мэдээллийн эх сурвалж нэг мэдээн дээр уулзан огтлолцох тохиолдол нилээдгүй байдаг. Үүнийг учир мэдэхгүй моншнууд аль нэгийг нь аль нэгнээс нь хулгайлсан гэж зүтгэдэг. Үнэндээ би бараг Сэтгэ.мн-ээс өөр Монгол сайтруу ордоггүй хүн. Учир нь Сэтгэ.мн-рүү орж хааяа орчуулсан мэдээллүүдээ нийтэлдэг юм. Өөр надад Монгол сайтуудаар хэсээд байх сонирхол ч байдаггүй. Би өөрөө Сэтгэ.мн-ийн дархан эрхтэй Moderator учраас Сэтгэ.мн-ийн мэдээг хаана яаж тавихаа би өөрөө мэдье. Бас энэ блогт байгаа бүх эрхлэгчид бүгд Сэтгэ.мн-тэй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай шилдэг гишүүд гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Бас тэгээд манай блогийн title дээр нь We ♥ SETGE.mn™  гэсэн бичиг байгааг анзаарахгүй л байгаад байх шиг байна. Хэрвээ намайг хулгайч гэж байгаа бол Монголын бүх төрлийн варез сайтуудыг хаалгах талаар арга хэмжээ авчихаач дээ, моншнуудаа! Аан тийн бас "Блог юм бол үзэл бодлоо бичээд л яваач дээ" гээд байгаа юм. Тэр үзэл бодлыг чинь бид хангалттай бичдэг. Дан ганц үзэл бодлоо бичихийн сацуу хүмүүст хүртээмжтэй фото мэдээлэл болон шинэ содон сонирхолтой зүйлс хүргэе гэж зорьдог нь одоо тэгээд буруу юм байна л даа. Эсхүл бид хэдийн блог сайт шиг мэдээлэлтэй байгаад байхаар дургүй чинь хүрээд байна уу моншнуудаа? За тэгээд та нар тийм сайхан, аруйхан цагаахан амьтад юм бол блогийг чинь үзэж болохсон болов уу? Өөрсдийн чинь блог биднийхээс дээрдэнэ гэж бодохгүй л байна шүү. Аягүй бол өөрсдөө блог ч үгүй өчүүхэн амьтад л байгаа биз. Гэхдээ блоггүй болохоор өчүүхэн гэж хэлж байгаа юм биш. Блог хөтөлж үзээгүй байж блогийн нэр хүндэд халддаг гаруудыг өчүүхэн гэж байгаа юм. Үүнээс хойш та нар шиг моншнуудтай тоож харьцахгүй гэдгийг ойлго. Энэ бичлэгээр эцэс болгоё.

Бид, бид, бид Монголчууд!

           Амрыг эрье ард иргэд, ахан дүүс минь!  Монгол Улс анх нийтийн он тооллоор 1924 оны 11-р сарын 26-ны өдөр "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" нэртэйгээр тусгаар тогтнолоо туурга нэгт Монголчуудаасаа дан ганцаар зарлаж баталгаажуулж байсан билээ. Харин одоо нэрээ "Бүгд найрамдах" хэмээн нэрлэхээ больж зөвхөн Монгол Улс гэдэг нэртэй болсон билээ.Бидэнд энэ их баялаг, газар нутаг, байгалийн сайханг үлдээхийн төлөө халуун цусaa урсгаж ирээдүйнхээ төлөө ур ухаанаа гаргаж эх орноо хамгаалж байсан өвөг дээдэстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Дэлхий дахинд Монгол туургатан хүмүүс яг хэдэн сая байдгийг би мэдэхгүй. Гэхдээ Өвөр Монголын өөртөө засах орон, Буриадын автномит, Тува, Шинжан Уйгур, Хазара Монголчуудын хажууд бид эх нутгийнхаа хөрсөн дээр эрх чөлөөтэй амьдарч байгаа нь туйлаас азтай хэрэг юм шүү, залуусаа! Тусгаар тогтнол таныг би blogger.com-д дахин тунхаглан зарлая! :D
 Монгол улсын төлөө зүтгэе!

World Miss 2010 Монгол Улсыг гутаан доромжиллоо.

         Дөнгөж саяхан компьютер дээрээ суугаад Y.messenger-т ороод байж байтал AS Rap Forum-ийн харьяа, үндсэрхэг үзэлтэн реппер KoK-ийн статус дээр дээрх гарчиг бүхий үгс байх юм. Яасан юм бол гэж бодоод өөрөөс нь лавлаж асуутал миний дотор давчдаж зэвүү хүрэв. Яагаад гэдгийг та дэлгэрэнгүйрүү орж үзээрэй! Монгол хүн мөн л бол заавал уншаарай бас тэгээд итгэхгүй байвал энд дараад үзээрэй!

Содном хэрэглэж заншцгаая!

        За тэгэхээр эр эм гэлтгүй нас залуу, цус шингэн хүмүүс бүгд үүнийг умш! Энэ содном гуай чинь таныг элдэв янзын халдварт өвчнөөс хамгаалаад зогсохгүй, хүсээгүй жирэмслэлтээс хүртэл хамгаална. За тэгээд өнгөтэй, өнгөгүй, үнэртэй, үнэргүй тэгээд бас нөгөө юутай, юугүй энэ тэр гээд эмэгтэй юм уу, эрэгтэйгийнх нь хүсэл сонирхлоос шалтгаалж аль ч төрлөөс нь хэрэглэж болно шүү дээ! Ийм өргөн сонголттой байхад содном гуайг үл тоосноосоо болж залуус маань янз бүрийн асуудалд унах нь их элбэг байдаг. Тиймээс хурим найр хийгээгүй л бол содномгүйгээр хайр хийхгүй байхыг хүсье! Тэгээд дэлгэрэнгүйрүү орж аягүй хөгжилтэй хоёр видеотой танилцана байгаа. Заавал үзээрэй гэж та бүхнээсээ хүсье. Их инээдтэй, сонирхолтой бичлэгүүд шүү!

Nuuu Shiat !



Сайн уу ? Ах дvv нараа алс холын Арктикаас орилж байна хаха, За наргиа яахав,


Маш удаан Харх гуайн блогт айлчилсангvй удчихжээ. Ойрд хийсэн бvтээсэн зvйлгvй хичээл номын мөрийг хөөсөөр өдий хүржээ. Одооноос хуучин хийдэг байсан зүйлээ хийх гээд ханьцуй шумлан дайрч орлоо. Одоогоор Gangsta Service бvлгийн албан ёсны вэб сайт хийхээр ажиллаж байна. Тун удахгvй нээгдэх байх гэж найджил сууна. ... Тун удахгvй уулзая! Peace

Оюутан мисс 2010

            Оюутан мисс 2010 тэмцээний бүртгэл 2010.10.01 - ээс эхлэн Ар Монгол трэвлийн 3 давхарт 302 тоотод Барли Клубийн төв байранд бүртгэж байна.
Харилцах утасны дугаар: 96021122, 88170556...

Twiks нь мэндчилж вайна!


За юу вайцгаана, ард түмээн? Блогт чэн майр олон эрхлэгчид нэгдцэн байшдээ. Бүүр оролгүй майр удчижээ уучлаарай Хархаа хамыгаа. Бодоод байсан чэн бүр 7н сараас хойш юуу ч бичиж нийтлээгүйм байна. Хичээл эхэлцэн чэн нэг бодлын шал тэнэг нэг бодлын гоё байна өө. Заза тэр яахав Нөгөө муу салга лалр чэн утсаа хаяцөөн уржигдар буюу 9дүгээр сарын 19ний өдрийн 15:30аас 16:30 ын хооронд Нокиа Е 50 маркын гар утсыг хаячжаагаа бхгү юу. Тээд утса хаяцан чэн бас аягү гэцүүм байна хүн амьтантай холбоо барьж болохгүй мээсэнжэрт ч дуртай үедээ орж болохгү аймр лалар байна даа. Заза уучилна биз утсаа алдцанаа хүн амьтанд тунхаглаад яахав. Ингээд та нарт ажлын амжилт хүсэе! даа Үүнээс хойш завтай үедээ зарим нэг сүүл холболт этр шааж байхгүй бол тэр чигээр нь хаячхаар толгой гашалчдаг юм байлээ. 7хоногын дараа нэг дорвитой юм тавинааа. заза баяртай.Чөлөөд 5минутаа ашиглаж бичлэг үйлдэв. ХҮНДЭТГЭСЭН-Twiks

RangeRover's "Back to BooM" official album

Амрыг эрье, ард түмэн минь! За тэгэхээр та бүхэнд өмнө нь мэдээллийг нь хүргэж байсан реппэр Range-ийн "Back To BooM" нэртэй CD-ны өдөрлөг маргааш буюу 2010 оны 09-p сарын аравны өдрийн 18 цагаас 50-р дэлгүүрийн дэргэдэх HI-FI Mega Records дээр болох гэж байгааг дуулгая. Түрүүлж ирсэн эхний 10 хүнд CD болон плакат үнэгүй өгөх болно. Ямар ч үнэгүй янзын чанартай цомог авахыг хүсвэл та бүхэн яараарай! Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Цомгийн талаарх өмнөх мэдээллийг мэдээгүй өнгөрсөн хүмүүст хандаж хэлэхэд энэхүү цомог нь Hre Music-ийн хамт олон болон FrontRunnerz бүлэг, Opozit хамтлаг, реппер Gennie, реппер TNN, AsO(CCB) гэх мэт маш олон хүний хөлс хүч, сэтгэл, сэтгэмж орсон маш чанартай цомог болсон гэмээр байна. Илүү дэлгэрэнгүйг энд дараад мэдэж болно. За ингээд маргааш та бүхнийгээ бүгдэнг нь тэнд очихыг урьж байна. Би ч гэсэн очно. Гэхдээ очихгүй ч байж магадгүй хаха


Tax: 3999₮
Гүнээ хүндэтгэсэн: AS Rap болон Сэтгэ.мн™ хамт олон

Маргаашнаас нээтгүй

За ингээд цаг 00:00 болонгуут маний чэн нет тасрана шүү хамуудаа (Ga, 2 Azaa, Nickel, Saihnaa, Shirika) Тиймээс одооноос эхлэн та нар блогтоо анхаарал тавьжийгаарай. Би хэзээ ч неттэй болоо билээ чөтгөр бүү мэд шүү дээ. Аягүй бол маргаашийн дотор буцаад неттэй болжээж ч магад. Гэхдээ л ер нь барьцгүй учраас намайг байхгүйд сайтдаа бишээ блогтоо ойр ойрхон юм нийтэлж байгаарай гэж та нараасаа хүсье!

Хархын мэдэгдэл

Зиаг энэ сайхан цээж бол Сэтгэ.мн сайтын админуудын нэгнийх нь цээж болой! Гэхдээ минийх биш шүү, хэнийх гэдгийг нь хэлчихвэл алуулах байх хаха за тэр яахав нэг хэлэх юм байна нөхдөө. Манай Сэтгэ.мн сайт гэв гэнэт хаагдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Юунаас болсон гэдгийг нь би сайн мэдэхгүй ч Гандак админы урьдчилсан таамаглалаар бол хандалтын тоо хязгаараа давснаас болж хоостын зүгээс хаахаас өөр авах арга хэмжээ үлдээгүй гэж үзэж байгаа юм. Тэгээд өнөө оройдоо чадахгүй бол маргаашдаа амжаад сайтаа нээчих байх гэж Гандак хам ам алдсан бөлгөө. За тэрнээс гадна блогтоо Ga хэмээх гал хамыгаа эрхлэгчээр авсан бөлгөө. Бас тэрнээс гадна манай Сэтгэ.мн http://web.setge.mn http://game.setge.mn http://ay.setge.mn гэх мэт охин сайтууд нээн ажиллуулж байгаа гэдгийг та бүхэндээ албан ёсоор мэдэгдчихмээр байна аа. За за одоо хэлэх уг дуусчихлаа.

Одоо бүр олон эрхлэгчтэй болсон

Зэ хө, маний блог нээгдээд нилээн хэдэн сар болжээ. Анх хоёр сард нээчээд огт юм бичихгүй байсаар байгаад таван сард идэвхтэй бичжугаад зургаан сард нетгүй болоод хөдөө яваад одоо л нэг буцаад хэвийн замналдаа оржийнэ. Тээд Сэтгэ.мн-ийнхаа найзуудыг бас өөртөөгөө хамдаа байлгахыг хүсч эрхэгчээр ажилд аваад байгаа юм. Анх RealMof, Hustle, Twiks гээд гурван сайхан хипаап сонирхдог хүмүүст хамтран блогтоо буралцах санал тавиад буралцаж байсан. Харамсалтай нь RealMof маань нууц үгээ мартаад блогтоо орж чадахаа байчихсан. Тэгээд түүний эрхийг хураагаад нөгөө мэйлрүү нь дахиад урилга илгээчихсэн байгаа. Hustle хам маань алс холын Наран улсад ажиллаж амьдраад тун их завгүй байгаа. Twiks хам маань хөдөө гадаа далдаганаж гүйгээд бас завгүй байгаа бололтой. Тэгээд хөөрхий дан хипаап сонсдог хараал хэлдэг дөрвөн хар юм байжийхаар цэцэг цэврүү шиг сайхан хоёр охин бас эрхлэгчээр ажилд авчья гэж бодоод Saihnaa, NickelBack хоёрыгоо эрхлэгчээр авчихлаа. Охидууд юм чинь мань хэдийнхаа бичсэн юмнуудад салхи оруулж арай өөр юм бичжаах байлгүйдээ. Тээд юм бичкү байсан ч гэсэн блогт минь чимэг болоод байжийсан нь дээр шүү дээ бүсгүйчүүдээ хэхэ. Тээд бас HucksteR буюу huck_T гээд нэг гал хамыгаа ч гэсэн эрхлэгчээр авчихсан. Их намбатай юм бичдэг дамшиг байгаа юм. Тэгээд бас их армаантик залуу учраас MaSa хамдаа ч гэсэн урилга илгээчихсэн гэхдээ зөвшөөрөх эсэхээ өөрөө мэднэ биз дээ хэхэ за за нэг зарын шинжтэй мэдээлэл хүргэхэд ийм л байна. Өө нэг маш чухал хүнийг мартаж орхиж. Ганц муу хуурай дүү Салишадаа бас урилга илгээнээ. Хэрэв зөвшөөрвөл манай блог гурван хөөрхөн охинтой болно гэсэн үг ккк... За за тээд хүмүүсээ сэтгэгдлээ бичиж байвал бидэнд урамтай сайхан байх болно шүү! Аль болох өөрт төрсөн сэтгэгдлээ үнэн бодитойгоор нь бичээд үлдээчихэж байвал зүгээр байна. Бас тээд надад дургүй хүмүүс нь орж ирж хараагаад байх хэрэггүй шүү. Тоохгүй хаячих тэгүүл хэн хэнд нь амар хэхэ за за амжилт хүсье андууддаа!

mNbeat.com coming soon

Цаагуур чинь нэг шинэ сайт мэндлэх гээд байна. Тэгэхдээ зүгээр нэг сайт биш ээ. Хипаап сайт гэж байгаан. Өмнө нь мэр сэр иймэрхүү сайт байсан л юм шиг байгаан. Тэгэхдээ би бол үнэхээр мэдэхгүймаа.
Нэлээн хэд хоногын өмнө дөө алс хязгаарын нутагт суудаг нэг хүүтэй танилцсийн. Их л авьяастай, хар багаасаа сайт нухаж явсан, ирээдүйд Америкийн тагнуулын төв газарт нэвтрэхээр хакер болохоор хүү байна лээ.
Тэгээд нэг хипаап сайт нээнэ л гэж ярьж байсийн би ч бодож л байлаа, энэ ч худлаа даа гэж. Тэгсэн чинь олон олон сайт хийж байгаа л гэж яриад байсийн, зав зайгаараа өөрийхөө юмыг нухсаар байгаад mnbeat.com гэдэг сайт нь нээгдэх тун дөхөөд байх шиг байна. Одоо тэр түрүүнээс хойш яриад байгаа хүн чинь RealMof гэж зарим нь ойлгоо л биз.
Реклам явцан гол зорилгоо мартахжийнэ. Энэ сайт нь жинхэнэ утгаараа хипаап сайт болохоор төлөвлөгдөж байгаа. Чухам энэ сайтаас л та бүхэн хипааптай холбоотой бүхнийг мэдэж болно гэсэн үг. Сэтгэл шингэсэн юм сайн байдаг нь үнэн л юм бол дүүгийн маань сайт монголын топ сайтуудын нэг болох л ёстой.
Монголд хипаап сонсогч хэд байдаг билээ, би л лав мэдэхгүй, гэтэл Монголд хипаап сайт хэд байдаг юм бол, хипаап сайт гэдэг санаа хэдэн хүний толгойноос гарсан юм бол, тэр хүмүүсээс хэд нь Realmof шиг сайтаа нээж бүхнийг өөрөө хийж чадсан бол, яг тодорхой тоо мэдэхгүй л юм, тэгэхдээ тийм олон биш байх шүү.
Та юу сонсодог байх нь хамаагүй ээ. Энэ сайтад ороход хипаап гэдэг хөгжим таны тархийг цэнэглэж, танд кайф өгч чадна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Хамтран ажиллах хүсэлтэй хипаап мэддэг, эрч хүчтэй хипаап залуус холбоо барина биз.
Peace all ma homiez

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!