Rokit Bay ба RealEyezZ нарын дуунуудаас

          Анх AMHHC (Americ Mongolian HiP HoP Communication) буюу "Америк Монголын хип хоп холбоо" нэртэйгээр үүсгэн байгуулагдаж олон сайн репперүүдийг гарган ирж тэдний ур чадвар түвшинг машид ихээр дээшлүүлж байсан газар бол яах аргагүй ASuulT Rap Forum юм. Тиймээс би энэ удаад та бүхэндээ "Асуулт реп"-ийн алтан үеийн (2007 он) чадварлаг репперүүд болох Nevalast буюу Rokit Bay болон RealEyezZ нарын өөртөө байгаа бүх дуунуудаа сонирхуулахаар шийдлээ. Та бүхэн санаж байгаа бол өмнө нь ганц хоёроор нь дуунуудыг нь сайтынхаа  (Сэтгэ.мн) mp3 буланд хийж байсан. Одоо харин тамгагүйгээр та бүхэндээ тус туст нь цоморлиг болгон нийтэлж байгаа юм. Хэдий энэ хоёр репперийн бүх дуунууд нь надад байхгүй ч гэсэн чадах чинээгээрээ цуглуулсан хорин дуу байгаа учраас та бүхэн нэг сонирхоод үзээрэй. Аан тийм нээрээ нэг зүйлийг анхааруулахад Rokit Bay-ийн Nevalast нэртэй байхдаа хийж байсан дисснүүд нь бүгд 2007 оных бөгөөд RealEyezZ-ийн дисс болон дуунууд нь ч гэсэн 2007 он ба түүнээс өмнөх үеийнх юм. Тэгсэн хэдий ч одоог хүртэл энэ хоёр залуугийн дисснүүдийг гүйцэхүйц дисс "Асуулт реп" байтугай Монголын хип хоп ертөнцөд ч байхгүй байх гэж бодож байна. Rokit Bay-ийг "Маргаашгүй" УСК-ны гол дүрд тоглосон гэдгээр нь та бүхэн маш сайн мэдэж байга байх. Харин Rapper RealEyezZ-ийг сайн мэдэхгүй байж магадгүй. Энэ хүн бол анх AMHHC-ийг үүсгэн байгуулж байсан хүмүүсийн нэг юм. Харамсалтай нь гурван жилийн өмнө хоолойгоо гэмтээж уран бүтээл хийхээ зогсоосон ч гитар тоглож суран бусдад хөгжим зохиож өгдөг болсноос хойш амьд хөгжим дээр амьд үглэлт хийн жинхэнэ амьд реп хийх сонирхол дүүрэн байгаа тухайгааа надад ярьсан юм. Гэхдээ түүнийг ирээдүйд юу хийж бүтээхийг нь зөвхөн цаг хугацаа л харуулах байх. Харин Rokit Bay-ийн хувьд өөрийнхөө бие даасан цомгон дээрээ ажиллаж байгаа бөгөөд дуунуудынхаа аянаас авахуулаад бүхий л зүйлийг нь өөрөө хийж байгаа гэсэн.

За энд ёстой элгийн юм болоод байна аа...

        За ингэсээн хамуудаа.Журмын нөхөд минь ээ дөнгөж сая сонин шагайжугад нэгэн сонин юм мэдлээ. НЭгэн бодлын гайхмаар ч юм шиг бас нэгэн бодлын Монгол улсийн тэр сайхан хөгжмийн зохиолчдоороо бахархмаар ч юм шиг мэдрэмж төрлөө л дөө юу вээ гэхлээр зао одоо оршилоо болиод гол асуудлаа хэлэе зао умшжээ зао тэхээр ингэсэн байгаам Манай Монгол улсын нэг кяну байдаг даа яагаав Хөдөөгийн баясгалан гээд тэр кянуны дуу нь байдаг даа Яаав өнөө Тайван намрын өнгө нь халиун гээ л явдаг . Гэтэл тэр кяну маань 1974онд гарснаас даруй 11 жилийн дараа буюу 1985 онд Германы Вааянд гэнэ үү нэг хамтлаг аяийг нь шаагаад дуу хийчжээ Сөөү Вийе дүү гэнээ . хаха тээд бүр итгэхгүй Юуутуубээс үзлээ л дээ үнэн байх юм . Энэ мэдээллийг надаас өмнө нь мэдсэн хэн нгэн байж болохийг би үгүйсгэхгүй ээ .Гэхдээ л би дөнгөж сая мэдлээ тэгээд ч бас болоогүй ээ Энэ хулгайн дуу нь тухай үеийнхээ тэр хамтлагийнхаа ганц од ганц ХИТ дуу нь гэнээ хаха элэг хатлаа . Заза сда майр олон юм нуршчиж шууд л оруулчий.

"Ум" гэдэг үг гайхамшиг мэт...

        Өнөөдөр SS218 буюу "Соёл иргэншлийн түүх" гэдэг хичээл дээр бидний хүндэлж явдаг мундаг багш болох Сэрдарам багш нэг slide болгон дээрээ дээрх тэмдэгтийг гаргаад байсан юм л даа. Та нар харж байгаа биз дээ тэ? Арын background нь хүртэл дээрх тэмдэгт гэх үү, үг гэх үү, дүрс гэх үү нэг тийм юм байгаа. Тэгээд багш энэ "Ум" гэдэг үгийг аливаа юмны тэргүүн дээд нь байхыг бэлэгдсэн их хүчтэй үг ухааны юм ярьж байсан юм л даа. Би тэгээд ажиглаад байсан чинь энэ үгний дүрслэл нь нэг тийм эхээс төрж буй хүүхэд шиг харагдаад байгаа байхгүй юу. Бүр бүдүүлгээр тайлбарлавал хүний бөгс шиг юмнаас хүйс шиг юмаар холбогдсон бяцхан хүүхэд шиг дүрс байгаад байгаа юм. Тэгэхээрээ хүн угаасаа эхийн ариун ангир уураг УМайнаас төрдөг юм чинь энэ "Ум" гэдэг үг лав зүгээр ч нэг үг биш юм байна гэж бодогдох болсон юм даа. Угаасаа "Ум" гэдэг үг чинь багшийн яриад байсан нөгөө ямар цагаан толгойн билээ дээ байз мартчиж. Ямар ч байсан тэр цагаан толгойных нь хамгийн эхний үсэг гэсэн. Манайхаар бол "А" үсэг гэсэн үг. Тэгээд ч угаасаа юмны тэргүүнд, түрүүнд гэсэн утга бас агуулдаг гэхээрээ хүн хамгийн түрүүнд умайнаас унаж байж хүн болдог гэдгийг энэ үг илэрхийлээд байх шиг байгаа юм.

Хана ба Хайр


 За мэдэхгүй нэг юм бичээд л үзэлээ. Хүмүүсээ comment гээд яахав санал гомдлолыг чинь харъя. Муулаад байгаарай , муулаад байгаарай. Монгол хэлний үн зүй , утга зүйн алдаа найгүй их байгаа шүү. КэКэКэ

Харх, Twiks - Санаанд орсон нь 9

Xapx:
Твикс хам дахиад л бичье гэсийн
Би ч гэсэн дахиад л тэгье гэсийн
Үгсээр жигүүрлээд өндөрт дүүлэн нисье
Өдөржин би шал дэмий зүйл хийсийн
Өөрөөр хэлвэл шал хэрэггүй үйл хийсийн
Яг одоо Опозитийн айлын хүүхдүүд эгшиглэжийнэ
Яахав дээ би ч гэсэн beat-нд нь түшиглэжийнэ
Ямммар тэнэг хорвоо вэ хүссэнээрээ байж болдоггүй
Яагаад ч юм би эхлээд өөрөөсөө алдаа хайж олдоггүй
Яагаад ч юм бэ бусдад шүүмжлүүлэхээр шар минь гозойдын
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ ямар нэгэн янхан оцойдын
Хэсэг хугацааны дараа өөрөө өөртөө дүгнэлт хийдэг
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн биеэ үнэлэлт хийдэг
Дүгнэлтээ хийчээд би өөрийнхөө бурууг ухаарч ойлгоно
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ тэнэг эр хэн нэгнийг тонгойлгоно

Оюутан мисс 2010

            Оюутан мисс 2010 тэмцээний бүртгэл 2010.10.01 - ээс эхлэн Ар Монгол трэвлийн 3 давхарт 302 тоотод Барли Клубийн төв байранд бүртгэж байна.
Харилцах утасны дугаар: 96021122, 88170556...

Харх, Twiks - Санаанд орсон нь 8

UB Харх:
Шаавал шаасан ч яахав Твиксээ
Ер нь яасан ч яадын үхссс...
Надад одоо хамаа алга
Надад заахаар урдах замаа шалга
Энд тэндгүй цээжээ дэлдсэн гарууд
Эрслэн, арслан, айхтар хүчит барууд
Ая яа яа... Ярихым биш
Амныхаа зоргоор л тэд ярихым байшд
Яг үнэндээ маниасаа ялгарахгүйшд
Яс үзүүл намайгаан ч барахгүйшд
За тэр комын ардаас томордгуудыг марты
Цаг нь болоод нас нь яваад ирэхээр ухаардын
Би ч гэсэн нэг л их лаг хүн шиг бурна
Гэвч үнэндээ паг хүн, муу сурна
Худлаа цуурна, худалруу хошуурна
Хулгай л хийдэггүй байх, над шиг новш ер нь
Энэ хорвоод байдаг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд
Үнэндээ би цагаaн толгойноос ч хамаагүй дүүмэд
Тэгсэн атлаа үгсээр наадахыг оролддог
Учир нь миний тархинд учир зүггүй бодол хуралддаг

Монгол улсын төрийн далбаа соёмбо






          Монгол гэсэн нэрийн доор явдаг хүмүүс олон сая (2-оос дээш бол олон тоо) байгаа. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ дээр харагдаж байгаа Монгол улсын дөрийн далбаа алдаатай байгаа юм. Энэ бол Монгол хүний зурсан ч юм уу хийсэн зураг биш байх л даа. Ямар ч байсан алдаатай байна. Гэхдээ Монголчууд бид өөрсдөө ч төрийн далбаагаа мэддэггүй тохиолдол их бий. Тэдгээр хүмүүс юу ч мэдэлгүй Монгол төрийн биш далбаанцрыг машин дээрээ дээрээ мандуулж явдаг. Тэдгээр нь Монгол улсыг минь доромжилсон муу хужаа (жаахан ширүүдүүлчвүү хятад) нарын хийж байгаа ажил юм. Гэтэл Монголчууд гэж гэнэн цайлган амьтад юу ч мэдэхгүй. 

Нулимасны үнэтэй кино

      Эрт дээр үед юмдаа би бараг арван гурав дөрөвтэй ч байсымуу бүү мэд Монгол телевизээр (тэр үед MNB биш MN гэдэг нэртэй байсан байхаа) нэг тийм "1900" гэдэг кино үзэж байлаа. Киноны хувьд их л сайхан мундаг төгөлдөр хуурчийн тухай өгүүлдийн. Сая гүүглээс "мянга есөн зуу пианист" гээд хайсан чэн энэ киноны ориг нэр нь Англиараа "The Legend of 1900" гэж гарч иржаахын. Тээд бүр ааль мянга есөн зуун ерэн найман онд анх Италид нээлтээ хийжээсэн кино юм байна. За тэр ч яахав. Ер нь бол эл уран сайхны кино одоогийн байдлаар намайг уйлуулсан цорын ганц кино. Хэдий би энэхүү киног ганцхан удаа үзсэн ч эхнээс нь эхлээд дуустал нь яг бүтнээр нь үзсийм. Тэгээд үзээд дуусахад яаж ч гүрийгээд нэмэргүй хоёр нүднээс минь хоёулангаас нь нулимас урсан гарч байсан юмдаг. Тэр мөчийг бол тодхон санадымаа...

Сайн эр

    Оройн арван зургаан цагийн орчимд ахлах курсын оюутан залуу гэртээ харихаар автобусанд суув. Түүний суусан автобус тийм ч их хүнтэй байсангүй тиймээс мань эр хойшоогоо очин ганцаараа суудаг сул суудлан дээр тухлаад авав. Тэгтэл автобусны хамгийн ард сууж байсан залуухан гэмээр хос хоёрын хоорондоо хэрэлдэн бие биендээ хаях хатуухан үгс нь түүний чихний хажуугаар яагаад ч зүгээр өнгөрөхгүй байлаа. Оюутан залуу хос хоёрын хэрүүлийн үгсээс ганцыг нь ч алдалгүй анхааралтай сонссоор явлаа.

Comment

Юу байцгаана ???Та бүхэнд амралтын өдрийн мэндийг миний зүгээс хүргэхийн зэрэгцээ үзэл бодлоо хуваалцхаар sign in хийж blogtoo орж ирлээ.Ойрдоо мэдээ нэмсэнгүй хичээл ихтэй тэгээд бас та бүхэндээ чанартай уран бүтээл хүргэх гээд аая.За за энэ бол мэдээж joke  өнөөдөр бас нэг болохгүй бүтэхгүй зүйлийн талаар өгүүлнэ. Сэдвийн хувьд та бидний мэддэг алдарт  Comment гэжугаа. Энүүгээр хүнүүс харин ч нэг хүссэнээ  чөлөөтэй бурж байгаамаа за нөгөө талаас буруу ч юу байхуу.

Морь аймар гоё... Морь аймар гоё...

 Зиаг тэхээр ийм байнаа нөхдөө! Та нар дахиад л нааг гаж сда, шилжилтийн насны бацаанаар нь дуудах байх л даа (уг нь насанд хүрциймшд) гэхдээ хамаагүй ээ маний тархинд орж ирсэн бодлогоширол бас эргэцүүлэмж л энэ болой!

 Энэ удаагийн сэдэв мэдээж хормой!
 Эмэгтэйчүүд ихэвчлэн моринд тормой!
 Ингээд оршил дуусч гол сэдэвтээ ормой!
 Инээдэмтэй талаас нь бичихийг л зорьмой! Юу бичээдийнаа гэнэт тэнэг тэнэг, сүүл холбохкээд ядцан юмнууд бичдэг вайшд. Тээр ингээл би гэдэг хүн сэдвээсээ хадуурөөл солиороо явчдийн. Одоо тэхээр жинкнээсээ шууд сэдэвтээ оръё. Алив охидоо олон юм бодолгүй наашаа ойрт гэм!

Жоохон муу ёрын сэдэвтэй л дээ гэхдээ л санаанд буусан минь!


Дахиад Твикс нь байна өө. Энэ жоохон муу ёрын л юм гэхдээ шууд Фрийстааял шаасан юм шүү үзэг салгалгүй ноороглолгүй шууд шаасан юм оо.


Харанхуй шөнө нойрон дундаа
Хар даран зүүдлэн сэрлээ
Хачин тэр ёрын зүүдэндээ
Хатан эхийгээ уйлуулж зовоох юм
Хайрт эх минь нулимс унаган
Хайрцагны минь өмнө сөхрөн суужээ
Хан тэнгэр эцэг минь харин
Хань тэнгэр, эхийг минь аргадна
Хадгаар нүдийг минь бүтээжээ
Хар тагийг нь хагас нээжээ
Хайртай гэсэн хүн бүхэн минь
Хагацлын үгийг нулимстай нь унагаана
Хараал идсэн атаатан дайснууд минь
Хөх инээд нь хүрэн зогсоно
Халин нисэн одохын өмнөө бас
Хар бэхээр захиа үлдээсэн байх юм
Биеийг минь олсон газар
Бэлдсэн бичээс минь үнгэгдэн гээгджээ
Хээрийн салхи тэр цаасыг
Хийсгэн хийсгэн авч оджээ
Хэлж амжаагүй сүүлчийн үгс минь
Хэнийх ч биш хурмастынх болжээ
Захиа юугаа буцаан аваад
Забмуу тивээс нисэн одоё доо
Тэнгэрийн оронд дахин төрөөд
Тэндээс эндхийг тольдон сууя даа
Авсны минь тагийг аяархан хаалаа
Алтан дэлхийн хөрсөнд буллаа
Аяндаа тэгээд хүмүүсийн алхаа
Аажим аажмаар татран одлоо
Гэнэт нэрийг минь чанга дуудлаа
Гэнэн тархи сэргэн эргэлээ
Аньсага юугаа нээн харлаа
Амьд байна би зүүдлэж байж
Хамаг биений хөлс чийхарч
Хар дарсан зүүднээс сэрлээ
Ёрын муу зүүднээс сэрээсэн
Ертөнцөд ганцхан ээж минь байлаа...

Twiks нь мэндчилж вайна!


За юу вайцгаана, ард түмээн? Блогт чэн майр олон эрхлэгчид нэгдцэн байшдээ. Бүүр оролгүй майр удчижээ уучлаарай Хархаа хамыгаа. Бодоод байсан чэн бүр 7н сараас хойш юуу ч бичиж нийтлээгүйм байна. Хичээл эхэлцэн чэн нэг бодлын шал тэнэг нэг бодлын гоё байна өө. Заза тэр яахав Нөгөө муу салга лалр чэн утсаа хаяцөөн уржигдар буюу 9дүгээр сарын 19ний өдрийн 15:30аас 16:30 ын хооронд Нокиа Е 50 маркын гар утсыг хаячжаагаа бхгү юу. Тээд утса хаяцан чэн бас аягү гэцүүм байна хүн амьтантай холбоо барьж болохгүй мээсэнжэрт ч дуртай үедээ орж болохгү аймр лалар байна даа. Заза уучилна биз утсаа алдцанаа хүн амьтанд тунхаглаад яахав. Ингээд та нарт ажлын амжилт хүсэе! даа Үүнээс хойш завтай үедээ зарим нэг сүүл холболт этр шааж байхгүй бол тэр чигээр нь хаячхаар толгой гашалчдаг юм байлээ. 7хоногын дараа нэг дорвитой юм тавинааа. заза баяртай.Чөлөөд 5минутаа ашиглаж бичлэг үйлдэв. ХҮНДЭТГЭСЭН-Twiks

Pro Auditor Gan$$$ - Adult Collection Vol.1

     Зиаг энэ бол маний зүгээс гаргаж байгаа анхны бие даасан цомог гэш**хку юу хаха гэхдээ би хэрэндээ зав болон сэтгэл зүтгэл гаргаж cover зураг хүртэл аашсы шүү! Энэхүү цоморлигийн хувьд 18+ насныханд зориулсан утга бүхий (2-р суваг маягийн гэсэн үг) дуунуудаас бүрдэж байгаа юм. Нийт 15 track-тай бөгөөд бусад цомгуудын адил skit хүртэл багтаасан байгаа. За тээд дараа дарааачийн удаа илүү галзуу дуунуудаас бүрдсэн Vol-уудаа гаргахыг бодноо. Энэ бол зүгээр л эхлэл....

Floods in Pakistan





Зиаг алдарт Linkin Park хамтлагийн гишүүн, реппер Mike Shinoda-гийн блогоор хэсч яваад энэхүү видеог оллоо. Пакистанд үер болоод үерийн уршгаар хоёр сая хүн хэцүүджаагаам байх. Хэрэв та түүний блогийг хараахан мэддэггүй бол энд дараад орох боломжтой.

Би хэнтэй ч учирч болох байсан




Зиак энэ дуу бол үнэхээр сайхан дуу байгаам.Үг нь ч гэсэн үнэхээр гоё.Энэхүү бүтээл маань одоогоос 8 жилийн өмнө Төгсөшгүй (цомгийг татах бол энд дарна уу) хэмээх цомогт нь багтсан дуу юм байна. 8 жил гэдэг чамгүй урт хугацаа шүү. Гэхдээ аливаа дуу шинэ соргогдоо бус харин танд нэгийг бодогдуулж сэтгэлд тань үлдэж,сэргээж,баясгаж  чадаж байвал тэгээд болжаам.  Хүнд үгтэй хип хооп нтр сонсдог хүүхдүүд сонсоод хоёр чихээ түр ч гэсэн амраана биз.Чи хэнтэй ч учирч болно...

Монгол хүний үнэ цэнэ !!!



Энэ их сонин өвөрмөц бичлэг. Хүнд юм бодогдуулсан. Таны бодлоор Монгол улсад Монгол хүн ямар үнэ цэнэтэй вэ ? 


[ GoGo Share ]

Weapons Shoot Trance



    Би транс хөгжим сонсдоггүйлдээ гэхдээ транс хөгжимийг дэлхий дээр сая сая хүмүүс сонсдог. Тэгэхлээр бас ч гэж хэрэггүй хөгжимийн төрөл биш юм шиг байгаам. Энэ удаагийн миний оруулж буй транс бол дэлхийд танигдсан  алдартай транс DJ нүүд болох Tiesto, Armin Van Buurin, Benny benassi, Bazuka, ATB, David Guetta  нарынх бол биш зүгээр л нэг Counter-Strike тоглох дуртай сонирхогч хийсэн юм шиг байгаа юм. За тэгээд сонсоод үзээрэй.


C-crew ft Esujin - For child (Clip) + mp3


Хэд хоногын өмнө ийм дуу сонслоо л доо.Дууных нь санаа их гоё санагдаад энд нийтлэе гэж бодлоо. Дуу нь ч гэсэн ер нь дажгүйм байна. R&B, поп стилийн дуу бөгөөд Есүжин охин энэхүү дуунд beatbox хийн үглэжээ. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Төр төвтэй нийгэм ба иргэний нийгэм

        Аая цаачэн нээх лаг улс төрч аятай юм бичихкээд гарчиг тавьчлаашд. Өмнө нь нэг "Хараал идсэн дэд бүтэц"-ийн тухай бичиж байсан санагджийнэ. Одоо яаад бас ийнхүү улс төр, нийгмийн амьдрал, эдийн засаг гэх мэт том том макро түвшний асуудал бичихкээд унаваа гэвүүл байшдээ тэ нэгдүгээрт би уваасаа энэ талаар бичий гэж боджоосы. Хоёрдугаарт гэвэл дөнгөж сая надтай зөв зүгээр чааталж байсан Ga хам тог тасарчлаа гээд надруу мээсээж бичжийнэ. Даанч надруу хариу бичихкү удаад байхаар нь гайхсымаа. За за манай хамын тог тасарсан нь танд ямар пад байхав хэхэ гэхдээ л Монгол Улсын дэд бүтэц гэж иймэрхүү л хараал идсэн зүйл байдаг шүү дээ. За одоо оршил нь дэндлээ шууд гол сэдэвтэй оръё.
Нэгт: "Төр төвтэй нийгэм гэж юу юм бэ?" гэж. Энэ бол маний бодлоор нааг төрөхөөс өмнө байсан хуучны тоталитор дэглэмийн үеийн нийгмийг хэлээд байх шиг байгаам. Гэхдээ бидний эцэг эх, ах эгч нарын туулж бас бүтээн байгуулж байсан нийгэм бол жинкэн тийм нийгэм ч бас бишиймаа. Жинкэн төр төвтэй нийгэм гэж Бал ахын ярьжээсанчлан "Жинкэн Соц нийгэм"-ийг л хэлээд байх шиг байгаам. Даанч каптализмыг алгасагчдад Бал ахын нас хүрэлцээгүй л дээ. Ер нь Бал ахын яриад байсан тэр зүйл нь эр эм хөгшин залуу, онгон зандан, лесби, гомо, манин занин хамаагүй бүгд нэг төртэй байхыг л хэлсэн болов уу даа, гэхдээ би мангар пацаанушка болохоор сайн мидкүм. Харин маниусын өмнө нь байгуулжээсан нийгэм бол шашин шүтэж болохку, гомотож болохку, лесбидэж болохку, шалигтаж бас болохку хамаг юм нь болохку хаагдмал ертөнц. Яг одоогийн умард Гуулин улс шиг (Гуулин гэдэг нь эрт дээр үед өвөг дээдсүүдийн минь Солонгосчуудад өгсөн нэр юм шиг байгаам). Харин эдийн засгийн хувьд нээлттэй авч бусад талаараа хаагдмал гэвэл авторитор дэглэмтэй буюу бидний ярьж заншсанчлан урд хөрш болох Хужаа нар вайна. Зиа тэхлээр жинкэн төр төвтэй соц нийгэм гэж юу вэ гэвүүл одоогийн Наран улс юм шиг байгаам...

Интернеттэй автобус


За ингээд Монголд байтугай дэлхийд анхнийх гэж тооцогдоод байгаа энэ автобусны талаар хэн бүхэн дуулсан байх гэх дээ. Хэн бүхэн тэр автобусанд түгжрэх гээд тэгээд дээрээс нь notebook ээ бариад суухгүй нь мэдээж тийм учираас iPod mobile нтр гээд wifi wimax аар ордог бүх төрлийн төхөөрөмжүүд орж болно гээл байгаан. Тэгхээр энэ автобусанд суухдаа найдвартай байрлал эзэлж notebookээр орж болнолдоо гэхдээ манайхан ямар билээ дээ тэр автобусанд суух notebookтэй хүн болгонд суудал олдох нь юу л бол. Харин тэрний оронд дээр дурсан жижиг хэрнээ техникийн дэвшилтэй хүмүүс нь автобусанд суудаг бол тэрийгээ бариад суугаад бас зогсоод байждээ. Аан нээрээ миний утас бас болдын даанч өнөө өглөө тааралдаад сууцан чинь wimaxaa цаанаас нь асаагүй байсан юм шиг байна лээ. Заза тэр ч яахав. Зүгээр л технологийн дэвшил л юм байхдаа хаашаа юм тэр нь хаасайгүй байдаг болж байгаа. Суулгасан газар нь л сэтгэцэн байна. Telemax-ийнхан чаджээ.

TOEFL Test Program




Нэг дээр үеийн TOEFL Test Program оллоо.хэрэг болох ч юмуу? үгүй ч юмуу? Бүү мэд. Та бүхэн завтай бол харна биз. Багтаамж багатайн байна. Татаж аваад хийгээд үзэхэд илүүдэхгүй гэж найдая.

King of Baking, Kim Tak Goo

  • Title: 제빵왕 김탁구 / Jeppangwang Kim Tak Goo
  • Also known as: Baker King, Kim Tak Goo / Bread, Love and Dreams
  • Genre: Family, romance
  • Episodes: 30
  • Broadcast network: KBS2
  • Broadcast period: 2010-Jun-09 to 2010-Sept-16 
Солонгосын KBS2 телевизийн бүтээл болох гучин ангит "Бялууны хаан Ким Так Гү" олон ангит савангийн дуурьд сүүлийн үед Ga хам бид хоёр их орчихоод байгаа. Тэгээд манай Никелээс авахуулаад ажилгүй авгайчууд ийм юм үздэг юм гэсэн хүмүүс зөндөө л байна. Тиймээ тийм савангийн дуурь үзнэ гэдэг ажилгүй гэрийн авгайчуудын хийдэг зүйл мөнөөс мөн байх л даа. Гэхдээ тэр ажилгүй авгай нь магадгүй үүнийг уншиж байгаа таны ээж ч байж болно шүү дээ. Ер нь манайхан туйлшрах дуртай. Нэг юмыг муухай гэчихвэл бүгд муухай л гэнэ. Нэг юмыг сайхан гэчихвэл бүгд сайхан л гэнэ. Түүний нэгэн адилаар савангийн дуурь болгоныг ажилгүй хүний үздэг зүйл гэцгээдэг болоод Монголчууд чамгүй их удаж байна. Мэдээж ихэнх Со Савангийн дууриуд шал хэрэггүй хог байдаг нь үнэн. Гэхдээ энэ кино бусад савангийн дууриудаас их өөр.  Ихэнх савангийн дууриуд хоёр хүн хоорондоо уулзах гэж л хоёр зуун анги болчихдог. Харин энэ савангийн дуурьт хоёр хүн хоорондоо уулзалдахад хоёр анги л хангалттай. Ердөө гучхан ангитай учраас гайхам эгзэгтэй мөчүүдийг сайхан өгзөг шиг өвөрмөцөөр гаргаж өгсөн сүрхий кино байгаа юм. Хамгийн гол нь "Эр хүн" гэж ямар хүн байдгийг энэхүү кино харуулж байгаа юм даа. Ер нь энэ киног "Эр хүний замын хүзүү урт тэр тусмаа ухрах ёсгүй" гэдэг үгнээс л санаа авсан гэмээр... Хэрвээ та миний энэ бичлэгийг уншиж байгаа бол энэхүү киног заавал нэг үзээд үзээрэй. Киноны үйл явдлыг яривал наян юм болно. Хэрэв энэхүү савангийн дуурийн бүх ангийг онлайнаар үзэхийг хүсвэл энд дарна уу!

Opozit - City Night

Дэлгэрэнгүйг үзэх дээр дарж дэндүү галзуу энэхүү дууг сонсож бас татаарай!

Adobe Photoshop CS

    Adobe Photoshop CS . За даа энэ программд тайлбар илүүц биз дээ . Нэг найз маань захисын upload хийгээд өг гээд. Нэгэнт upload хийчихсэн юм чинь энд тавьчихье гэж бодлоо. Хэн нэгэнд нь хэрэг болж магадгүй л юм.

.NET Framework Version 3.5 [ Full ] + Online downloader


   .NET Framework Version 3.5  захиад байсан хүн нь аваарай. Миний ойлгосноор бол танай багш, манай ....буян багшийн нөхөр  энэ программыг л яриад байх шиг байсан...

Lafangey Parindey (2010 DVDScr) [кино]


Одооноос эхлэн бид та бүхэндээ хэмжээ багатай чанар, нягтаршил сайтай сүүлийн үеийн шинэ гэгдэх бүхий л кинонуудыг цаг алдалгүй хүргэж байхыг хичээн ажиллах болно. Харин энэ удаад бид та бүхэндээ 8-р сарын хоринд Энэтхэгтээ нээлтээ хийсэн Lafangey Parindey хэмээх киног өргөн барьж байна. Уг киноны найруулагчаар өмнө нь Parineeta, Mission Kashmir гэх мэт их олон амжилттай уран бүтээлүүдийг хийж байсан Энэтхэгийн алдарт, туршлагатай кино найруулагч Pradeep Sarkar ажилласан юм байна.Уг киноны тухайд гэвэл ерөнхийдөө эр эм хоёрын хоорондын хайр дурлалын тухай өгүүлнэ. Гэхдээ тэдний хайр бусдынхаас өөр. Залуу нь зөвхөн зодолдохын тулд энэ хорвоод төрсөн мэт байхад, харин бүсгүй нь зөвхөн бүжиглэхийн тулд энэ хорвоод төрсөн гэлтэй. Гэвч тэд бие биендээ хувирашгүй их хайр сэтгэлтэй. Тэд хоорондоо тэнгэр газар хоёр шиг эсрэг тэсрэг ялгаатай хүмүүс. Гэхдээ хувь тавилан тэднийг яаж холбож хайр гэдэг аугаа хүчин зүйл тэднийг яаж бие биенд нь уусгаж байгааг та бүхэн энэхүү киноноос л үзэх боломжтой. Түүгээр ч зогсохгүй Бомбей буюу Мумбай хотын төмөр морьтон гангстанууд тэдний амгалан тайван амьдралд маш ноцтойгоор саад болж киног улам ч их сонирхолтой адал явдалтай болгох болно. Илүү дэлгэрэнгүйг та киногоо татаж аваад үзээрэй. Англи хадмалтай учраас киноны утгыг бүрэн гүйцэд ойлгоход их дөхөмтэй байх гэж найдаж байна.

Гарсан огноо: 2010-08-20
Найруулагч: Pradeep Sarkar
Тєрєл: Drama | Romance
Yргэлжлэх хугацаа: 02:01:51
Єргєтгєл: MKV
Чанар: DVDScr
Дvрс: 608x288
Хэмжээ: 425MB
Хамдал: English
Хэл: Hindi
IMDB vнэлгээ: 5,8/10 (156 саналаас)

S.EL210* аа гэж (74+)

КТМС ээ гэж. Миний бодлоор үнэн зэвүүн сургууль шүү. Гэхдээ муу ч сайн ч 2 жил сурсан сургуулиа муулах нь ч хаашайн....За энэ ч яахав.

Земфира Четырнадцать недель и тишины [2002]


 Оросын рок хөгжмийн ертөнцөд шинэлэг дүр төрх, имидж, стилийг оруулж ирж чадсан  дуучин бол Земфира. Энэ дуучин маань 1976 оны 8 сарын 26-нд Башкортостаны Уфа хотод төрсөн бөгөөд 5 настайгаасаа эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. 5 настайгаасаа эхэлсэн гэхээр гайхалтай юм шүү. Бага ахуй цагаасаа л рок хөгжмийг сонирхож оросын домог болсон Аквариум, Наутилус хамтлагын дуунуудыг бие даан сурж заримдаа шууд гудамжинд гараад л дуунуудаа дуулдаг байжээ.Ийнхүү 1998 оны намар Муми троль хамтлагийн продюссер Леонид Бурлаковын сонорт  дуучны маань уран бүтээл хүрснээр жинхэнэ амжилтын гараа эхэлсэн гэдэг.
Дашрамд дурдахад Земфира маань Оросын рок хөгжмийн ертөнцөд эмэгтэй дуучдаас хамгийн нэр хүндтэй явж байгаа дуучин юм билээ.

GTA IV [ Episodes From Liberty City ]

              Зиаг алдарт Grand Theft Auto буюу GTA цувралын IV хувилбар болох Episodes From Liberty City тоглоомыг өнөөдөр нэг зав гарган тоглож үзлээ Ga хам бидэн хоёр. Хичээлээ тасалсанд уучлаарай Jinee! Хоёр найз нь яахын аргагүй хошуурам сайхан тоглоом байсымаа хэхэ. Тээд бас DVD-г нь олж суулгаж өгсөн Ga хамдаа гялаалаа. Энэхүү тоглоом нь нөгөө Nico Bellic-ийн гол дүрээ хийсэн GTA IV-өөс дүрслэл графикийн хувьд бараг ялгаагүй л дээ. Гэхдээ тоглоомын даалгаваруудын хувьд үнэхээр сонирхолтой санагдсан. Орохоор бас цагаан арьстай, хар арьстай хоёр нөхрөөр явдаг сонголттой. Дотроо даалгаврууд нь хоёр өөр байдаг ч юм бил үү сайн мэдэхгүйм. Ямар ч байсан Gay Tony хэмээх хар залуугийн хамгийн эхний даалгавраас нь жишээ авийлдаа яахав. Эхний даалгавар гэж нэг бааранд ороод банзал хүүхнүүдтэй баахан бүжиглэдийн. Бас л нилээн удаан оролдож байж аятайхан бүжиглэдэг болсон шүү гайхал гэж. Тээд яджаахад гоё бүжиглэхгүй бол нөө хүүхнүүд нь тоохку. Хүүхэнд тоогдохку бол бас болку. Тээд тоогдчуул бас хэцүү, хэцүү, үнэхээр хэцүү... Яаад гэвүүл ямар нэгэн хүүхэнд таалагдвал нөгөө хүүхэн нь хүрч ирээд өгзгөөрөө давшилж гарна. Тээд нэг гараараа өгзөгнөөс нь бариад нөгөө гараараа ташаанаас нь бариад нөгөө хүүхэнтэйгээ бүжиглэж гарна шүү дээ. Тээд нөө хүүхнээ мэдэрч аятайхан хөдөлж бүжиглэхгүй бол бараг алгадуулахын наахан юм болж хамаг төлөвлөгөө байхку болно. Хамгийн тэнэг нь бүжиглэж байхдаа тэр хүүхнийхээ өгзөг бөгсийг сайн илж таалахгүй бол нөө хүүхэн нь бүжиглэхээ болиод ганцаараа бүжгийн талбайд үлдэх хэрэг гарна. Харин аятайхан нөө дамшгаа мэдрээд дагаад хөдлөөд байвал нөө хүүхэн чинь уруул юуг нь үнсэн озоод эмэгтэйчүүдийн нойлруу дагуулаад орно. За тээд тэр нойл дотор чухамдаа яг юу болж буйг Ga бид хоёр харах гээд харч чадаагүй ээ даанч. Гэхдээ гаднаас нь харахад лав хаалга нь санжиганаад нөө хоёр чинь орь дуу тавьцгаагаад л байсан хэхэ. За тээд дараа дараачийн даалгаврууд нь бүр галзуу. Торон зодооны талбайд гарч бүдүүнээс нь бакийг нь хүртэл баахан гаруудтай зодолдоно. Хутгатай писдаагаас амиа авч үлдэхийн тулд нүцгэн гараараа зодож ална. Хамуудынхаа төлөө хамаг амьтадтай буудалцах хэрэг гарна. Нисдэг тэрэг хүлэглэж усан онгоц живтэл нь бөмбөгдөнө. Цагдаа нартай, тусгайгийнхантай алалцана. Ер нь л тасархай гоё болсон байналээ дээ.

Эх



Өнөөдөр давгүй л эхэллээ. Өглөө сэрэхэд салхи сэвэлзээд жоохон бүүдгэр ч сайхан л байсан.Би ч цонхоороо хараад анхны цас орохнуу дээ гээд халит баярлаад амжсан. За тэгээд ярианыхаа гол сэдэвт орьё. Хоёр талтай юм ярих гэж байна би. 5-р парын хичээл тараад ойрхон дэлгүүр гарсымаа. Та нар ч бас мэдэх байх Сансарын колонкын буудал дээр тэр хавьдаа л томдоо орох хүнсний дэлгүүр байдаг.Тодруулбал хажуудаа цайны газартай.Тэрүүгээр орох гээд л дөхөж явтал нэг жоохон хүүхэд (ойролцоогоор 14-16 насны эрэгтэй хүүхэд) орилоод л байсан.

Microsoft Visual Studio 2010.iso [ Ultimate Full Version ]


Энэхүү програм ойрын хэдэн долоо хоногтоо КТМС-ийнхэнд их хэрэг болох юм шиг байгаан. IS203 болон SE304 гэсэн хичээлүүд дээр энэ програмыг ашиглана. 2010 онд гарсан хамгийн сүүлийн хувилбарыг хүргэж байна. RTL хувилбар болохоор ямарч serial, key нэхэхгүй ба баталгаатай ажиллаж байгаа болно.  

Хос хоёрын хонзон

              Найман сарын налгар нэгэн өдөр хүү байрныхаа найзтай орцныхоо үүдэнд хуурч хөөрөн сууж байж гэнэ. Тэр хоёр багаасаа хамтдаа байрныхаа гадаа тоглож өссөн үй зайгүй дотно найзууд юм. Тэрхүү найз нь ганц байрных нь найз байгаад ч зогсохгүй ангийнх нь охин юмсанж.  Тиймдээ ч хоёр найз энд тэндэхийн инээдтэй бүхнийг хуу хаман ярилцаж суулаа. Тэднийг тийнхүү буу халж байхад нь орцных нь гадаа тэвшээрээ дүүрэн тавилга, сав суулга, ачаа бараа ачсан фортер ирэн зогсов. Хүү яриагаа түр зогсоон бас хэн нь нүүж ирж байгаам болдоо гэсэн янзтай хартал фортерийн буруу талын хаалганаас үеийн гэмээр охин бууж ирэв гэнэ. Түүний дараа бас нэгэн том биетэй ах бууж иржээ. Тэгээд тэр хоёр хоорондоо юм ярьж байснаа, охин нь: "За ахаа" хэмээн ихэд сайхан уянгалаг хоолойгоор хэлээд хүүг чиглэн наашлав гэнэ. Хүү охиныг урдаас нь харахдаа доороос нь дээш нь хүртэл алхаанаас нь авахуулаад нүдийг нь хүртэл цоо ширтжээ. Түүний нүдэнд хүү үнэхээр живэх шахаж байлаа. "Ийм гоё нүдийг урьд өмнө нь би харж байсан бил үү?" гэж өөрөө өөрөөсөө асуух дөхөв. Охин  түүнийг өнгөрөн орцруу орох яг тэр мөчид нөгөө найз охин нь "Чи юугаа ингэж их ширтээв?" гэж түүнээс асуух хүртэл хүүгийн бодол өөрийн ухаангүй болчихсон байлаа. Гэнэт ухаан орсон мэт цочоод хүү "Юу ч бишээ, энэ охин манай байранд нүүж ирж байгаа юм байхдаа?" гэж найзаасаа асуутал "Мэдэхгүй ээ мэдэхгүй, нэртэйгээр нь өөрөөс нь асуухгүй юу" гэжээ. Тэгтэл нөгөө том биетэй ах тэр хоёр дээр ирээд "Та хоёр энэ орцны хүүхдүүд үү?" гэж асуутал хүү "Тиймээ ахаа, та манай байранд шинээр нүүж ирж байгаамуу?" гээд л бушуухан асууж амжив. Тэгтэл нөгөө ах "Тиймээ ахын дүү. Ахын дүү ахдаа нэг туслаач. Ах нь энэ бүх ачааг зөөхөд ганцаардчих гээд байна миний дүү жиж саж зүйлүүдийг нь зөөж ахдаа тус хүргэвэл сайн байна. Ах нь шагнана шүү!" гэв. Хүү ч дотроо "Энэ ахтай зузаарчуул саяны охинтой танилцаж л таараа..." хэмээн бодож дуртайяа зөвшөөрөв...

Зүүн тархи уу? Баруун тархи уу?

Зиа нөхдөө наашаа түр анхаарлаа хандуулаарай. Би нэг сонин зүйл уншлаалдаа. Тэгээд та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.

Микро ...


Бид сүсэг бишрэлтэй ард түмэн. Гэхдээ үнэхээр сүсэглээд байна уу?. Сүсэглэж байгаа мэт дүр үзүүлээд байна уу ?. Заза яагаад ийм бодол төрснөө олон юм нуршилгүй бичьее.Ингэсиймөө сая амралтын өдөр өөрөөр хэлбэл 2010 оны 8-р 12ны ням гараг өдрийн 13 цагийн үед гандан хийд явсиймаа.Миний хувьд ер нь л сүсэгтэй л дээ.( 90 оны морь жил чинь Жанрайсаг бурхан шүтдэг байхку юу ) Тээл будаа аваад тагтаа хооллож дараалал ёсоор хүрд эргүүлэхээр орсон юм. Хүмүүс гайхмаар шүү.Зав зай цагаа гарздаж очиж байж сэтгэл гаргах хэрэгтэйм шигээ зүгээр л ингэх ёстой гэсэн шиг өнөө хүрднүүдийг чинь самардаж өгнөө. Тээл зүгээр ч самардаад явахгүй хурдан дуусгаад гарахыг оролдоно доо. Урд ч явжийвал яахуу тээд самардаад алга болж өгнө. Ард явжаагаа хүмүүс бол тэгээл ардаас гараа оруулж ирж байгаад л эргүүлэнэ шүү дээ. Яг л микронууд шиг уралдаад л.

Opozit - Зовох л гэж төрсөн мэт

Opozit-ийн шинэ дуу. Энэхүү дуундаа клип хийж байгаа сурагтай. Anion сайн ш**ж байна. Гоё дуу болжээ.

Аугаа уламжлалт Монголчууд

Би бодлоо л доо… Манай Монголчууд чэн ер нь дуу хуурчаасаа гадна аймар реппэрүүд байдым байшд гэж. Одоо жишээ нь: “Наанаа нандин хээтэй, цаанаа чамин хээтэй” гэдэг ардын аман үг чэн л гэхэд одоо рээп хипаап урлагийн гол амин сүнс нь болоод байгаа рааям гээч юм чэн яг жинкэн утгаараа байгаа ахгү юу. Бүр “наанаа, цаанаа, нандин хээтэй, чамин хээтэй” энэ тэр гээд давхар сүүл холбохкээд байгаанмуу хаашайн. За тээд өөр жишээ гэвүүл “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг үг байна. Цаашилвал “Хүн ахтай, дээл захтай” гэдэг үг байна. Энэ маягаараа өөрийн бодлоо цааш гүнзгийрүүлвэл манай Монголчууд чэн нээрээ түргэн хэллэг гээчийг чэн ёстой утгаар нь хийдэгшдээ гэж бодогдсон гэжугаа. Тухайлбал: “Манай хааны мянга нэгэн мөнгөн бөмбөгийг манай хааны мянга нэгэн мөнгөн бөмбөг гэхкүм бол өөр хэний хааны мянга нэгэн мөнгөн бөмбөгийг манай хааны мянга нэгэн мөнгөн бөмбөг гэхиймбэ?” энэ тэр гээл аймар үглэдэгшд манайхан чэн. Гэхдээ яг бөмбөг гэдэг билүү бөмбөлөг гэдэг билүү тэрийг нь санаку байна. Уваасаа ч энэ чухал биш тээд ийнхүү цааш бодонгуут энэ түргэн хэллэг гээч чэн бас рээп хийдэг гаруудын өөрсдийнх нь бусдаас ялгарах гол онцлог болгож өгдөг флоов гэдэг юм болж хувирчаагаам. За ингээд миний бие рааям+флоов=рээп буюу x+y=z гэдэг тэгшитгэлийн x ба y гэдэг хувьсагчуудыг төвөггүйхэн олчихсон байгаамдаа. Би нээрээ лаг байгааздээ ийм амархан бодоод олчдог? За за наргисын. Ер нь гэхдээ ингэж бодохоор миний Монголын ард түмэн аргагү л заяацан гарууд байдым байна гэж бодогджаамдаа. Одоо нээрээ юун Вү Тайн’, юун Шакуур тэдний хажууд Монголчууд чэн тэр чигээрээ аймар гарууд юм байшдээ. Бүр үүх түүхээс нь бодоод үзүүл аааааль эрт дээр үеэс л бяд рээп хийж ирсэн байх нь вайшд. Тэгтэл АНУ энэ тэрт рээп урлаг хөгжөөд гучаадхан жил болжээнэ гээд боддоо…

Заваан амьтад

Алдарт Сэтгийн админцар агаад архагшсан гажуудын нэг "Бадрах Вадрахович Раат Харх"-ын онолоор дэлхий дээрх бүхий л материудыг нь ерөнхийд нь "амьд ба амьгүй бие" хэмээн ангилж болох буйзаа. Уг онолын үндсэн дээр тулгуурлан хөгжиж буй "Биологийн шинжлэх ухаан" нь амьд биесийг ахин "хүн, амьтан, шавж, ургамал, нэг эст бие" гэх мэтээр дэдээр ангилж үүнийгээ арван жилийн жаалуудын сэтгэхүйд суулгасаар ирсэн билээ. Дээрх дэд ангилалуудыг "бөгснөөс" нь эхлээд тайлбарлая. Нэг эст биед "шаахай, амёб" гэх мэт янзан бүрийн бичил скопоор харж судалдаг амьд биетүүд хамрагддаг ажгуу. Харин ургамал хэмээх дэд ангилалд мод, өвс ногоо гэх мэт "фотосинтез "явуулдгаас нь авахуулаад далайн урга "мал"-уудыг хүртэл багтаадаг бөлгөө. Шавжны хувьд бол их амархан. Танай бункерээр эргэлдэн нисэх дүнгэнэгчид бол ялаа гэдэг шавж. Таныг эргүүлэхээр энд тэндгүй танд сээтэгнэн гүйдэг хүрэн гоонжтой ах бол жоом гэдэг шавж. Нэг зүйлийг хэлэхэд намайг аль арван жилд байхад л шавьж гэдэг үгийг шавж гэж бичдэг шинэ дүрэм үүссэн юм шүү! Харин амьтан хэмээх дэд ангилалд таны гэртээ тэжээдэг өгзөгнөөс чинь үнэтэй өхөөрдөм хөөрхөн амь биетээс авахуулаад (үүд тэжээвэр аалз, зөгий энэ тэр багтахгүй болно) гудамжинд хүчиндүүлдэг гинжир хүртэл орох буйза. Дотор нь хоёр нутагтан, шувуу, хөхтөн амьтан(сүүн тэжээлтэн), сээр нуруутан, загас энэ тэр гээд бас зөндөө ангилна. Тэрийг бол үл тооно би. Харин хүн гэдэг чинь амьтан биш (багшийн зааснаар)бөгөөд тэрхүү ангилалд та, би, бид, тэр бас тэд бүгдээрээ багтмой! Гэхдээ би арван нэгэн жилийн сургалтын системийг шүүмжилмээр байна. Хүн юугаараа өөр гэж амьтнаас ялгарч байгаа юм? Ардын багш нар бол хүн амьтдаас илүү потенциалтай, ухаалаг бас сэтгэлтэй. Тиймээс бид амьтан биш харин хүн гэж ярьцгаадаг. Одоо бодоход энэ бүхэн шал худал юм. Хүн бол амтдаас ялгарах юмгүй. Харин ч тэд амьтадаас илүү заваан амьтад. Дэндүү заваан шижгийн амьтад. Хүн хүнээ барьж иддэг(канибализм), хүн хүнээ өршөөлгүй алдаг(тунхаглал), хүн бүр өөрийгөө ч алдаг(мунхаглал) эх дэлхийгээ юу ч бодолгүй юу ч үгүй болтол нь яргална. За энэ бүхэн ч яахав хүн төрөлхтний хөгжлийн үр дүнд олон мянган сая жилийн түүхэнд нийгмээрээ цэвэрлэгдэн ариуссаар ирсэн. Одоо Африкийн зарим нэгэн омгуудаас өөр газарт канибализм байхгүй байх. Хамгийн сэжгийн нь гэвэл над шиг (жаахан тиймэрхүү гаж) хүмүүс үнэхээр их байгаа юм. Одоо жишээ нь дээрх зургийг хар! Тэр бяцхан жаал ямар хөөрхөн, ямар эгдүүтэй харагдаж байна гээч хмм... Тэгтэл энэ өхөөрдөм бяцхан гэнэн жаал хэдхэн жилийн дараа дээрх шалдан хүүхэн шиг араатан болж хувирна... Зүгээр тэр хүүхнийг харахад л эсрэг хүйстнээ татахын тулд эцэг эхээсээ заяасан хамаг юмаа ил гаргачихсан байгаа биз дээ? Эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд нь ч гэсэн ялгаагүй. Цаанаас нь үр удмаа үлдээ гээд заяасан эрхтнүүдийг хүртэл эсрэгээр нь ашиглаж шал эсрэг тэсрэг гаж юм хүсэмжилнэ. Оролтын эрхтнээс авахуулаад бүх гаралтын эрхтнээ ашиглаж хурьцал хийх нь ч бий. Одоо би өчүүхэн бяцхан бор шувуутай өхөөрдөм хөөрхөн дүүгээ тэврээд үнсээд эрхлүүлээд байж байна өө. Харин арван хэдхэн жилийн дараа энэ хөөрхөн хүүхэд ахаасаа аймар гаж шалиг товарищ болчихвол яана? Тэгж бодохоор хүн гэдэг заваан амьтан байгаа биз дээ...

Yolanda Be CooL - We No Speak Americano

Зиа энэ дуу бол их гоёвтор хөөрхөн дуу байгаам даа. Тээд энэ дуу даж вээхаар нь хийлээ. Влололо

RangeRover's "Back to BooM" official album

Амрыг эрье, ард түмэн минь! За тэгэхээр та бүхэнд өмнө нь мэдээллийг нь хүргэж байсан реппэр Range-ийн "Back To BooM" нэртэй CD-ны өдөрлөг маргааш буюу 2010 оны 09-p сарын аравны өдрийн 18 цагаас 50-р дэлгүүрийн дэргэдэх HI-FI Mega Records дээр болох гэж байгааг дуулгая. Түрүүлж ирсэн эхний 10 хүнд CD болон плакат үнэгүй өгөх болно. Ямар ч үнэгүй янзын чанартай цомог авахыг хүсвэл та бүхэн яараарай! Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Цомгийн талаарх өмнөх мэдээллийг мэдээгүй өнгөрсөн хүмүүст хандаж хэлэхэд энэхүү цомог нь Hre Music-ийн хамт олон болон FrontRunnerz бүлэг, Opozit хамтлаг, реппер Gennie, реппер TNN, AsO(CCB) гэх мэт маш олон хүний хөлс хүч, сэтгэл, сэтгэмж орсон маш чанартай цомог болсон гэмээр байна. Илүү дэлгэрэнгүйг энд дараад мэдэж болно. За ингээд маргааш та бүхнийгээ бүгдэнг нь тэнд очихыг урьж байна. Би ч гэсэн очно. Гэхдээ очихгүй ч байж магадгүй хаха


Tax: 3999₮
Гүнээ хүндэтгэсэн: AS Rap болон Сэтгэ.мн™ хамт олон

CiSCO CNNA 1 Assessment [Chapter 2]



















МУШУТИС-ийн КТМС-ийн "CNNA I" буюу "Сүлжээний үндэс I"
гэдэг хичээлийн лабраторийн дүгнэлт бүхий тестүүдийн эхлэл
болсон Chapter Two Assesment-ийг зөв хариултынх нь хамт
блог дээрээ тавьж байна. Chapter One нь угаасаа Assessment
байхгүй гэсэн. Тэгээд одоо хоёроос нь эхлээд тавьж байгаа юм.
Зөв хариултуудыг нь bold фонтоор ялгачихсан байгаа.
Энэ семестрээс эхэлж хичээлээ хийхгүй бол горьгүй нь.
                                                                                                                     

Маргаашнаас нээтгүй

За ингээд цаг 00:00 болонгуут маний чэн нет тасрана шүү хамуудаа (Ga, 2 Azaa, Nickel, Saihnaa, Shirika) Тиймээс одооноос эхлэн та нар блогтоо анхаарал тавьжийгаарай. Би хэзээ ч неттэй болоо билээ чөтгөр бүү мэд шүү дээ. Аягүй бол маргаашийн дотор буцаад неттэй болжээж ч магад. Гэхдээ л ер нь барьцгүй учраас намайг байхгүйд сайтдаа бишээ блогтоо ойр ойрхон юм нийтэлж байгаарай гэж та нараасаа хүсье!

Linkin Park - The Catalyst [шинэ клип]

Сая нэг Сэтгэ.мн хаагдаад шинээр нээгдэхэд Dota_Garena гэдэг мэдээний админ маань уг клипийг Сэтгэд хийчихсэн байсым. Тээд татсан, сонссон, таалагдсан. Тиймээс та ч гэсэн сонсоогүй бол энэхүү дуугаар сонороо мялаагаарай гэж хэлмээр байна.

Хамтлаг: Linken Park
Дууны нэр: The Catalyst
Хугацаа: 4мин 43сек
Хэмжээ: 40MB
Формат: MKV

Night Train - Зөөлөн

Ммм... Саяхан л сүрхий айхтар хипаапчид байсан Салиша дүү, Hustle хам хоёрыг уянгын дуунд (alternative rock) оржаагааг нь хараад би гэдэг хүн гайхаад бээсан одоо өөрөө орчдог байшд. Энэ дуу ч гэхдээ уваасаа аль эртний байлдан дагуулж байсан дуу л даа. Би өмнө нь ямар хамтлаг дуулдгийг нь мэдэхгүй байж энэ дууны сайханг биширдэг байсымөө... Уваасаа би  энэ дуунаас хэзээ ч уйдахгүй. Гэхдээ энэ дуунаас болж би хэзээ нэгэн цагт уйлах вий...

Гэргийгээ хэрхэн тодорхойлох вэ?

Зиак тэхээр ийм байна. Өнөөдөр мань эр гэмгүй царайлан явжугаад ирээдүйн ханиа хэрхэн тодорхойлох талаар сургамжит зүйл олж мэдлээ л дээ.  Тээд яахав шал дэмий нойроо хумсалж чааталж суухаар энэ талаар блогтоо ганц билчэг хийчий гэж бодлоо.
За тэхээр юуны түрүүнд ярих хамгийн чухал зүйл маань бүсгүй хүний хөх, цээжний тойрог болон бэлхүүсний тойрог, өгзөг таазны хэлбэр хийгээд түүний периметр бол бишиймаа (Горьдсоны чэн гарз энэ талаар огт дурьдахгүй за!). Харин миний бичихкээд байгаа гол зүйл бол хөл юм. Энэ хажуу талд чулуун дээр суужаагаа Penny бүсгүйг харжийнуу? За угаас над шиг гарууд нь аль хэдийн алцааруу нь ширтээд суужийгаа дөө... Харин тэр хондлоо уруудаад хоёр гуяны уулзварлуу ширтээдайгаа хүмүүсээс би нэг юм асуумаар байна. Чанга хөл гэж юу юм бэ? Яг чухам, гагцхүү "Чанга хөл" гэхээрээ ямар хөл байдгиймбэ нөхдөө? Үүнийг би сайн мэдэхгүй байна л даа. Бодуул гуяны дотор гаднаас авахуулаал хөлөнд хамаарагдах хамаг эд эс бүхний нягтаршил сайн (өөрөөр хэлвэл өөхөн давхаргагүй) барьж базаж илж таалахад хатуу тааламжтай байхыг л чанга хөл гээд байгаам болуу гэж мөхөс миний мөрөн дээрх бөндгөр тодорхойлон тооцоолоод байгаам л даа. Чухамдаа яагаад би ингэж нэг их сүрхий чанга хөл яриад унав гэхээр нэг ийм юм байгаад байгаанмаа цаана чэн...

Чихдэлт ба чихдүүлэлт [СДТ]

Ажлаа эртрхэн дуусгахын тулд айхтар агаад шаргуу ажиллана
Амрагийн харцаа тусгахын тулд ажлаасаа гараад гадуур сажилна
Аа өнөөдөр гэхдээ арай бишээ
Арагш, урагш хоёр тийшээ
Анхаарч хартал, аятайхан дамшиг өнөө орой доо алга шив дээ
Гэж бодоод явж байтал, гэнэт сум толгойндоо шаалгах шиг ээе
Хэн бэ? Гээд гайхаад хартал хэн ч алга, харин дээрээс минь
Танихгүй хүүхэн яанаа уучлаарай гээд нүдээ эрмэсэн
Дагзнаасаа цус гарахыг хараад дайраад шууд гэрт нь орсон, жирэмсэн
Байж тэр эмэгтэй, гэмээ хүлээн өршөөл эрнэ, дээрээс нь
Ганцаараа гэртээ данхраадан биетэй, гайтай хойргоосоо боллоо гэнэ
Харцаараа харин тэр өөрийгөө ойлгуулсан, хайсан олзоо оллоо гэж...

Монгол байна уу?


Зүгээр л үз !!!

Хархын мэдэгдэл

Зиаг энэ сайхан цээж бол Сэтгэ.мн сайтын админуудын нэгнийх нь цээж болой! Гэхдээ минийх биш шүү, хэнийх гэдгийг нь хэлчихвэл алуулах байх хаха за тэр яахав нэг хэлэх юм байна нөхдөө. Манай Сэтгэ.мн сайт гэв гэнэт хаагдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Юунаас болсон гэдгийг нь би сайн мэдэхгүй ч Гандак админы урьдчилсан таамаглалаар бол хандалтын тоо хязгаараа давснаас болж хоостын зүгээс хаахаас өөр авах арга хэмжээ үлдээгүй гэж үзэж байгаа юм. Тэгээд өнөө оройдоо чадахгүй бол маргаашдаа амжаад сайтаа нээчих байх гэж Гандак хам ам алдсан бөлгөө. За тэрнээс гадна блогтоо Ga хэмээх гал хамыгаа эрхлэгчээр авсан бөлгөө. Бас тэрнээс гадна манай Сэтгэ.мн http://web.setge.mn http://game.setge.mn http://ay.setge.mn гэх мэт охин сайтууд нээн ажиллуулж байгаа гэдгийг та бүхэндээ албан ёсоор мэдэгдчихмээр байна аа. За за одоо хэлэх уг дуусчихлаа.

NRL vs Gee


Асуулт репт нэг нь хийчихсэн байсан юм. Тэгтэл өчигдөр орой бас Cezi хамын блогт байж байх юм. Би ч гэсэн энэ бичлэгийг илүү олон хүн үзэг гэж бодоод блогтоо тавьчихлаа. За тэгээд ойлгоод инээцгээгээрэй! 

Жаргалтай өдөр

              Гадаа цаг агаар намуухан тогтуун жигтэйхэн сайхан өдөр болж байсан авч нэгэн хүү орцныхоо үүдэнд гиеүрч суух нь тэр... Гартаа гар утсаа байдгаараа атгачихсан тэр хүү хэсэг байж байгаад л менюрүүгээ орж мессежний хэсэгрүүгээ оронгуутаа болиод утсаа хага базах гэж буй мэтээр атгаад л байлаа. Тэр өдөр үнэхээр сайхан өдөр байсан болохоор хосууд ч байрных нь урдуур хөврөх шиг болж байлаа. Харин хүү тэдгээр хосуудыг хараад бодолд автан уйтгарлах шиг болж байв. Түүний дотор үнэхээр том дайн болж байлаа. Зориг гаргах эсвэл хулчийж үлдэх гэсэн хоёр л зам түүний өмнө байв. Тэр өөрийгөө "Би чинь эр хүн шүү дээ!" хэмээн зоригжуулж яахын аргагүй чанга атгасан утсаа сулхаан барьж мессежний хэсэгрүүгээ орон гурван жил харж явсан охиныхоо дугаарлуу мессеж бичлээ. Хэдий тэр түүнд сайн гэдгээ гаднаа ил гаргадаггүй байсан ч тэр гурван жил найзлахдаа тэр охиноос өөр охиныг боддоггүй байжээ. Тэр охин зүгээр л энгийн нэг найз нь биш өөрт нь талтай гэдгийг тэр хүү огт анзаардаггүй зүгээр л түүнийг бодож, түүнээс ичиж, түүний өмнө биеэ барьдаг тэгсэн атлаа түүнтэй ядаж жирийн л нэг найз байхыг хичээдэг байв. Түүний бичсэн мессеж нь "Hi! Yu hjine nza? 2ula uulzahu? Unudur estoi goe udur bna" гэсэн байжээ. Нөгөө охин нь ч дуртайяа "Tegiy l da, haana yaaj heden tsagt uulzahu?" гэсэн  хариу мессежийг тэр дор нь савжээ. Тэрхүү мессежийг уншаад мань хүн ёстой л хөл нь газар хүрэхгүй хөөрч баясч шууд орцруугаа гүйн орж гангалж гарав. Өөрт байгаа гайгүй хэдэн хувцсаа өмсөж үзэх зуураа нөгөө охинтойгоо уулзах газар, цагаа тохироод ч амжив гэнэ. Ингээд удалгүй нөгөө хоёр маань хоорондоо уулзаж зайрмагны цехээс авахуулаад теннис биллиардаар хүртэл хэсч сүүлд нь кино театрт кино үзжээ. Ингээд тэр хоёрын бараг гурван жил биесээ харж явсны хайр бадамлан асах эх суурь нь тавигдаж хоёул хамтдаа үдшийн харанхуйг үл ажран охиныхоо гэрлүү хамтдаа алхжээ. Алхах зуураа тэд олон хөгжилтэй зүйл ярилцаж явтал гэнэт охин нь тэвчилгүй хүүгийн гараас бариад авч гэнэ. Гэнэт цочсон хүү ганц секундийн гацалт үзүүлснээ үүнийг л би хүсч байсан юм гэсэн шиг охиныхоо гараас чангаас чанга атгав. Цаг ч тэр, зам ч тэр хайрандаа шатсан хоёрын хувьд гэрлийн хурд шиг хурдан харван одож нэг л мэдэхэд охиныхоо гэрийн гадаа иржээ...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!