Quest Pistols- Ты Так Красива

Сонсоод үзээрэй гэж зөвлөх байна. Надад маш их таалагдсан учир та бүхнийг бас таалж юуны магад гэж бодлоо. :p

Харх - Улаанбаатар


Урсан өнгөрөх цаг хугацаа бүрт
Улам тэлжийнэ бидний хот
Уудам нутагтаа УБ-г хөгжлийн бүрд
Гэдгийг нь гэрчлэнэ бүгд
Ойрхи дорнодыг бодвол амар тайваан
Орчлон сөнөтөл эндээ л баймаар
Учир нь энд ямар ч аймаар
Зүйл үгүй, үзэмж ч сайхаан
Үзэсгэлэнт охид нь бүр гайхмаар
Өндөр өсгийт дээр гунхан найгаад
Хагас нүцгэлэн зүггүй алхалж байгаа нь
Тас үзэгдэн зүрхий мэн талхалж байгаа мэт
Бас үзэсгэлэнт тэдний алхаа гишгээнд
Баатар хот мэн бялхан мишээнэ
Хаа газрын хөгжлийг охид бүсгүйчүүдээр нь л
Шинжлэн тогтооно шүү дээ ер нь л...

Харх - Ижий аавдаа

Одоо л би номхорсон юм шиг
Бодоол би том болсон юм шиг
Хайртай хүмүүстээ хориулан байж
Хамаг бүхнээ үүнд л зориулдаг байж
Харин одоо би зориглон
Халуун сэтгэлээр оргилон
Гэр бүлийнхэндээ хэдэн үгс
Зориулан бичиж байна, мэднэ төгс
Биш гэдгийг нь
Хэнийхтэй ч бүү жиш шүлгийг минь
Хэвлийдээ тээж өлгийдөн
Хэнээс ч дутуугүй өсгөсөн
Хэнзхэн үрдээ хайраа өгсөн
Ээж минь таньдаа хайртай шүү үр тань
Эргэх хорвоод мөнхрөх ирээдүйн дүр тань
Би ээжээ
Та минь өглөө бүр өргөнө цайны дээжээ

The Rite 2011 [PPVRip | 500MB]

Киноны үйл явдал: Америкийн нэгэн семинарын оюутан хорон муу санаатай сүнснүүдийг хөөн зайлуулах курст суухаар Итали орноор аялах болно.
Киноны нэр: The Rite
Найруулагч: Mikael Håfström
Гарсан огноо: 2011.01.28 (АНУ-д)
Формат: Матрошка (MKV)
Жанр: Drama | Horror | Thriller
Файлын хэмжээ: 500MB
Дэлгэцийн харьцаа: 720x496
Бичлэгийн чанар: PPV
Хэл: Англи
Хадмал: Гадаад хэсгүүд дээр Англи хадмалтай
Үргэлжлэх хугацаа: 01:49:00
Эх сурвалж: The Rite 2011 PPVRiP IFLIX
iMDB үнэлгээ: 6.1/10

I am Number Four 2011 [PPV | 401MB]

       Гоё кино болохоор нь Сэтгэ.мн-д нийтлэх гэтэл Urgoo Cinema-д гарч байгаа юм байна. Кибер ёс зүйг эрхэмлэгчдийн сайтад нийтэлж болохгүй болчихоод хувийн блогтоо нийтэлж байгаа юм.
Киноны үйл явдал: Жон бол үнэхээр онцгой өсвөр насны хүүхэд. Учир нь тэр хэдийгээр энгийн л нэгэн ахлах сургуульд сурдаг сурагчийн дүр эсгэдэг боловч үнэндээ ер бусын хүүхэд юм. Тиймдээ ч түүнийг үгүй хийхээр хөнөөлт дайснууд хайж эхэлдэг. Яг түүн шиг гурван хүнийг тэд аль хэдийн алчихсан. Харин тэр дөрөв дэх нь...
Киноны нэр: I Am Number Four
Найруулагч: D.J. Caruso
Гарсан огноо: 18 February 2011 (USA)
Формат: Matroska (MKV)
Жанр: Action | Sci-Fi | Thriller
Файлын хэмжээ: 401MB
Дэлгэцийн харьцаа: 656x480
Бичлэгийн чанар: PPV
Хэл: English
Хадмал: N/A
Үргэлжлэх хугацаа: 01:48:10
Кодоор шифрлэсэн: ShAaNiG
Эх сурвалж: I Am Number Four 2011 PPVRiP IFLIX
iMDB үнэлгээ: 6.5/10

Хараал идэг тэр хар өдрийг! Хараал идэг ахар тавиланг!

Зултай бас арцтай
Зурган дээрээ зөөлөлн харцтай
Амьдрал үхлээс өөр олон гарцтай
Анд минь чи бодох л байж нухацтай
Хүсээд чи алдааг гаргасангүй
Хүлцэнгүй байсан ч анд минь жаргасангүй
Хүн хүнээ эрхэмлэх нь чухалыг
Ойлгосонгүй тэд илүүчилж уур цухалыг
Зуурдынх ч гэлээ хорвоогоос чи
Зугтах мэт явлаа хэнээс ч юм
Зүгээр анд минь чи хүн хүнээс
Зүйрлэшгүй илүү түшиг минь түүнээс
Зөвхөн би л өөрцгүй таны хүүгээс
Зул бариъя би танд сэтгэлийн гүнээс
Дахин төрвөл жаргах ёстой хэн хүнээс
Яагаад ч юм зүг зүгээс
Зөөлөн салхи нь гуниг түгээнэ
Зөв буруу ч амьдралын жамаар
Азгүй бид хагацаж чамаас
Арван настай бяцхан хүү
Ах нь гээд л томорч билээ
Арван дөрвөн жил богино ч гэлээ
Ах минь болж бид элээж
Ахмад боловч ах гэдэггүй
Ах минь нөмөрт чинь би ёс жудаггүй
Анд минь уучил би чамд битүүхэндээ гомдоно
Амьдралын жам ч хэцүүхэн л юм холдох
Алтан бөгж амраг хайрт
Амжилт бүтээл алдаа оноо
Энэ бүх баяр гунигийг чинь
Анд дүү нь хуваалцахад бэлэн байсан ч
Хар хувцас өмсөөд авсны чинь тагийг
Харууслын нулимстайгаа зөөлөн таглахыг
Хэзээ ч бодож байсангүй дээ
Алтан дэлхийн хөрсөндөө
Амгалан нойрс доо нөмөр түшиг минь!!!

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!