Нэг дэлхий, нэг хайр...
Ээ дээ цөөхөн хэдэн Монголчууд минь, О.Дашбалбар агсны хэлснээр амьддаа бие биенээ хайрлах л хэрэгтэй. Уурлаж бухимдаж бусдад хар санах үедээ тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй дан ганц түүний буруу биш ч байж болно. Энэ л хөгжим намайг энх тайвныг эрхэмлэгч болгосон...
Хорвоо ертөнцийн хачин жигтэй хүмүүс ба зүйлс
Та манай блогийн энэхүү булангаас өөрт хэрэгтэй танин мэдэхүйн олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн тэр болгон тохиолдоод байдаггүй хачин жигтэй үйл явдлууд болон хүмүүсийн тухай ч мэдэж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд бидэнтэй цуг байгаарай TV8 биш "ratxapx.blogspot.com" шүү!
Коллежийн сагсан бөмбөгийн 2012 оны шилдэг тохолт
АНУ-ын цагаар өнгөрсөн лхагва гарагт Hampton-ийн их сургуулийн төгсөх курсийн оюутан, сургуулийнхаа шигшээ багийн хамгаалагчаар тоглодог Derrion Pellum хэмээх тоглогч нэгэн гайхалтай гоёмсог тохолтыг хийжээ. Яг юу болсон бэ гэвэл Pellum эсрэг багийнхаа (Maryland Eastern Shore) хамгаалан тоглогч (guard) Mark Robertson-ийн бөмбөгийг нь таслан түүнийг шившиг болтол нь slam dunk хийжээ. Магадгүй би Маркын оронд байсан бол ихэд шаралхах байсан байх. Дашрамд хэлэхэд хэргийн эзэн Derrion маань энэ улиралд дунджаар 18.4 оноо авж коллежийн сагсан бөмбөгийн лигийн Mid-Eastern Athletic Conference-ийг дундаж оноо авалтаараа тэргүүлж байгаа юм байна.
Коллежийн залуугийн гайхалтай шидэлт [видео]
Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн 11-12 оны улирлын тоглолтонд дээрх зурганд харагдаж буй залуу нэгэн итгэмээргүй шидэлтийг хийжээ.
Machete - Нежность | Монгол хадмалтай
Зөв бурууг нь мэдэхгүй ч Mega гэгч хадмалчин этгээд энэ дуунд Монгол хадмал хийжээ. За ингээд журмын нөхөд минь энэхүү дэндүү романтик дуугаа ахиад нэг Монгол хадмалтайгаар үзээрэй.
Загвар өмсөгчдийн хөгжилтэй агшнууд [видео]
Хэцүү ч юм аа даа. Энэ загвар өмсөгчид тэгээд одоо ганц удаа тайзан дээр унаад л хүсэл мөрөөдлөө алдчихдаг байхдаа зайлуул. Гэхдээ бас хөгжилтэй юм аа :-P
Муур vs нохой | Видео бичлэг
Энэ хоёр одоо яагаад байнга дайсагналцдаг хоёр юм бол доо хөөрхий... Ямар ч байсан тэдний дайсагналцлын тухай бяцхан хэмжээний сонирхолтой бичлэг үзлээ. Үзээд ихэд инээд хүрлээ хэхэ
Цөмийн хаягдал - Хар дарсан зүүд /баримтат кино, Монгол хэл дээр/
Ойрын хэдэн сар цөмийн хаягдлын талаарх шуугианууд интернетээр их түгээд байгаа. Гэвч энэ талаар засгийн газар өдийг хүртэл дорвитой мэдэгдэл хийгээгүй л байна. Ард иргэд болон эрдэмтэн шинжээчид, сэтгүүлчдийн дунд энэхүү шуугианд итгэх хандлага ихэссээр байгаа нь нууц биш юм. Үнэхээр худлаа сенсац байсан бол Герман, Япон гэх мэт хөгжингүй орнуудын өндөр хариуцлагатай мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаарх мэдээлэл цацагдахгүй байсан юм...
Видео тоглоомын тачаангуй охид [видео HD]
За эрчүүдээ, та бидний сайн мэдэх Girls from Tekken, Final Fantasy, Heavenly Sword гэх мэт олон видео тоглоомнуудын дүрийг бүтээсэн гайхалтай тач охидын зураг бүхий видеог та бүхэндээ сонирхуулж байна. Видео ч гэж дээ, нэг тиймэрхүү л юм байгаа. Гэхдээ зүгээрээ үзэхэд илүүдэхгүй. Харин ард нь явж байгаа нь дуу нь Kane Roberts-ийн "I'm not looking for an angel" гэдэг дуу болой. За ингээд дуртай охидынхоо халуухан охидын зургуудыг HD чанартайгаар үзмой! Таалагдвал яахав татаарай л даа...
Эмэгтэй хүн бодлоо ярьж боддог байх нь
За та бүхэнд Амьдрах ухаан төвийн багш Саранцэцэгийн лекцийг орууллаа. Хэн нэг нь үзсэн сонссон лекц байж магадгүй эсвэл бүр энэ лекцэнд нь суусан байхыг үгүйсгэхгүй. Тийм хүмүүс байвал үглэж дуулаад байлгүй миний зүгээс үзкүү байх гэсэн эелдэг саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авна уу!!! Үнэхээр их таалагдсан учраас блогтоо нийтэлчихье гэж бодлоо л доо. Ердөө 22 минут гарангийн дутуу лекц болохоор үзээд дуусгачихад нээх цаг орку байхаа.
AIDS буюу ДОХ-той тэмцэх өдөр
За байз, нодлин өдийд байхаа Сэтгэд энэ нэг шодойны тухай бичлэгийг хийгээд бут авжээж билээ. Тэр үед Ninja_D хам надад энэ видеог өгч байсым. Өнөөдөр тээд эргэн дурсахуй хийгээд блог дээрээ тавьдгийм билүү гэж бодсон чинь олдоггүй хэхэ тэгсэн чинь харин Гандак хам олж өгдөг гэжийшд. Хамдаа гялаав. За тэгээд үзээгүйнүүд нь үзээрэй нөхдөө! Содном сондом содном, бас дахин содном шөө! Өө нээрээ тийн ДОХ-той тэмцэх өдрийн аянгаар сургууль дээр содном тараагаад байдым байсан энэ жил бүр алга шив дээ "Ногоон Дарь-Эх" минь гэж ;))
Боовон чулууны тоо нэгээр нэмэгджээ.
Хаха шал балайн... Гадаадын мунхаг гарууд Монголчуудыг жижкэн боовтой гээдаахаар нь нэг баян гар нь мангар том боовон чулуу бариулцан гэнээ. Яджаахад энэ нь түүхийн үнэт өв болж үлдсэн боовон чулууны хажууд баригдчихаж гэнээ. Тээд хөөрхий жинкэн түүх дурсгалын үнэт өвийнхөө сүр дүрийг нь энэ 30 гаруй саяын өртөгтэй том боов гутааж байгаам гэнэ хаха дэлгэрэнгүйрүү ороод видеог нь үз!
Содном хэрэглэж заншцгаая!
За тэгэхээр эр эм гэлтгүй нас залуу, цус шингэн хүмүүс бүгд үүнийг умш! Энэ содном гуай чинь таныг элдэв янзын халдварт өвчнөөс хамгаалаад зогсохгүй, хүсээгүй жирэмслэлтээс хүртэл хамгаална. За тэгээд өнгөтэй, өнгөгүй, үнэртэй, үнэргүй тэгээд бас нөгөө юутай, юугүй энэ тэр гээд эмэгтэй юм уу, эрэгтэйгийнх нь хүсэл сонирхлоос шалтгаалж аль ч төрлөөс нь хэрэглэж болно шүү дээ! Ийм өргөн сонголттой байхад содном гуайг үл тоосноосоо болж залуус маань янз бүрийн асуудалд унах нь их элбэг байдаг. Тиймээс хурим найр хийгээгүй л бол содномгүйгээр хайр хийхгүй байхыг хүсье! Тэгээд дэлгэрэнгүйрүү орж аягүй хөгжилтэй хоёр видеотой танилцана байгаа. Заавал үзээрэй гэж та бүхнээсээ хүсье. Их инээдтэй, сонирхолтой бичлэгүүд шүү!
Дэлхий дээрх хамгийн том могой 50 feet гаруй урттай
Дэлхий дээрх хамгийн аварга могой Энэтхэг улсаас олджээ. Түүнийг үзүүрээс нь толгой хүртэл нь хэмжихэд 50 гаруй feet байсан бөгөөд энэ нь си системд 16 метр юм. Энэхүү могойг нутгийн иргэд Titanobia гэж нэрлэдэг бөгөөд одоогийн байдлаар дэлхий гэдэг энэ гараг дээр олдоод байгаа хамгийн урт хэвлээр явагч амьтан юм. Үнэхээр гайхалтай яаж төлжиж, бойжихоороо ийм аварга амьтан болж хувирдаг юм бол доо хөөрхий... За за олон долоон юм нуршаад яахав та бүхэн ороод видео бичлэгийг нь үз! Хойд үзүүрээс нь авахуулаад толгой хүртэл нь хэдэн метр байгааг та зөвхөн энэхүү бичлэгийг үзээд л мэдрэх болно.
За энд ёстой элгийн юм болоод байна аа...
За ингэсээн хамуудаа.Журмын нөхөд минь ээ дөнгөж сая сонин шагайжугад нэгэн сонин юм мэдлээ. НЭгэн бодлын гайхмаар ч юм шиг бас нэгэн бодлын Монгол улсийн тэр сайхан хөгжмийн зохиолчдоороо бахархмаар ч юм шиг мэдрэмж төрлөө л дөө юу вээ гэхлээр зао одоо оршилоо болиод гол асуудлаа хэлэе зао умшжээ зао тэхээр ингэсэн байгаам Манай Монгол улсын нэг кяну байдаг даа яагаав Хөдөөгийн баясгалан гээд тэр кянуны дуу нь байдаг даа Яаав өнөө Тайван намрын өнгө нь халиун гээ л явдаг . Гэтэл тэр кяну маань 1974онд гарснаас даруй 11 жилийн дараа буюу 1985 онд Германы Вааянд гэнэ үү нэг хамтлаг аяийг нь шаагаад дуу хийчжээ Сөөү Вийе дүү гэнээ . хаха тээд бүр итгэхгүй Юуутуубээс үзлээ л дээ үнэн байх юм . Энэ мэдээллийг надаас өмнө нь мэдсэн хэн нгэн байж болохийг би үгүйсгэхгүй ээ .Гэхдээ л би дөнгөж сая мэдлээ тэгээд ч бас болоогүй ээ Энэ хулгайн дуу нь тухай үеийнхээ тэр хамтлагийнхаа ганц од ганц ХИТ дуу нь гэнээ хаха элэг хатлаа . Заза сда майр олон юм нуршчиж шууд л оруулчий.
Floods in Pakistan
Зиаг алдарт Linkin Park хамтлагийн гишүүн, реппер Mike Shinoda-гийн блогоор хэсч яваад энэхүү видеог оллоо. Пакистанд үер болоод үерийн уршгаар хоёр сая хүн хэцүүджаагаам байх. Хэрэв та түүний блогийг хараахан мэддэггүй бол энд дараад орох боломжтой.
Монгол хүний үнэ цэнэ !!!
Энэ их сонин өвөрмөц бичлэг. Хүнд юм бодогдуулсан. Таны бодлоор Монгол улсад Монгол хүн ямар үнэ цэнэтэй вэ ?
Sunday, February 19, 2012
Бадрах















