Saw VII 3D 2010 [BRRip | 575MB]

         Алдарт "Хөрөө" цувралын долоо дахь ангийг нь бичлэгийн маш өндөр чанартайгаар блог дээрээ тавьж байна. Blu-Ray гэдэг бол маш өндөр чанар гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Уг нь энэхүү мэдээг Сэтгэ.мн дээр тавья гэж бодсон ч яг одоо Монголын кино театруудаар гарч байгаа болохоор тэгэх боломжгүй байна. Тэгээд үзээгүй хүмүүс байвал манийхаа блогоор дамжуулаад татаж аваад үзээрэй л гэж хэлэх гээд байгаа юм л даа би. Хэмжээ ч гэсэн Blu-Ray гэхэд 575хан MegaBytez хэмжээтэй байгаа.

Гарсан огноо: 2010.11.29 (АНУ)
Найруулагч: Kevin Greutert
Тєрєл: Crime | Horror | Mystery | Thriller
Yргэлжлэх хугацаа: 01:30:00
Формат: Матрошка (.MKV)
Чанар: BRRip
Хэмжээ: 575MB
Хэл: English
Хадмал: Байхгүй!
IMDB vнэлгээ: 5.8/10 (10,545 саналаас)

Шинэ жилээр хамгийн үнэтэй дуулдаг Орос дуучдын Хит Парад


           Оросын хамтлаг дуучид ч мөн Монголын урлагийнхантай адил шинэ жилээр орлогынхоо ихэнх хувийг олдог юм байна. Ингээд шинэ жилээр хамгийн үнэтэй дуулдаг оддын жагсаалтыг хамтдаа сонирхъё.

The Tourist 2010 [TS | 350MB]

           Удахгүй нөгөө Urgoo Cinema-д гарах гэж байгаа The Tourist нэрт киног маш бага хэмжээтэйгээр тун дажгүй TS чанар бүхий бичлэгтэйгээр блогтоо тавилаа. Татах нэг нь татаад, татахгүй нэг нь бас татамз. Киноны үйл явдлын өрнөлийн товчлол зэргийг орчуулахаас залхуу хүрэв. Тиймээс бүгд ерөнхийд нь гүйлгэж хараад ойлгочихно биз. Анжелинагийн тоглосон кино юм чинь дажгүй л байлгүй дээ.

Гарсан огноо: 2010.12.10
Найруулагч: Florian Henckel von Donnersmarck
Тєрєл: Action | Drama | Thriller
Yргэлжлэх хугацаа: 01:35:57
Формат: Матрошка (.MKV)
Чанар: TS
Хэмжээ: 350MB
Хэл: English
Хадмал: English subs on foreign parts!
IMDB vнэлгээ: 6.2/10 (5,219 саналаас)

Outlandish - Aicha [клип, дуу, дууны үг] عائشة

          Дээрх залууг Isam Bachiri гэдэг. Маракко гаралтай Данид төрсөн залуу. Outlandish хамтлагийн ахлагч гэж хэлж болно. Ойрын нэг сар түүний хамтлагийн дуунуудад үнэхээр их дуртай болоод байгаа.  Орчин тойрныхондоо рекламдсаар байгаад Cezi хамаас авахуулаад Жинээ хам тэгээд бүр манай үеэл ах хүртэл энэхүү хамтлагийн дуунуудыг шимтэн сонсох болсон. Уг нь энэхүү хамтлаг нь аль 1997 онд байгуулагдаж байсан үүх түүхтэй юм билээ. Одоо зөвхөн энэхүү дууны үүх түүхийг сөхөөд нэг үзье.

GTA San Andreas: Tokyo Drift PC Game [Portable]

           Арван жилдээ анх удаагаа GTA San Andreas тоглоод айхтар донтож байж билээ. Тэр үед манай компьютер San Andreas-ийг арайхийн л дөнгөдөг байсансан. Одоо тэгтэл баргийн тоглоомыг хашраахауйц хүчин чадалтай компьютертой болчихоод 2k11-ээс өөр тоглоом тоглохгүй юм дөө. За тэр ч яахав энэ нөгөө алдарт The Fast and Furious буюу Tokyo Drift киноны машинуудыг оруулж өгсөн үнэхээр гоё San Andreas. Бүр аймар аймар drift хийж байналээ. Дэлгэрэнгүйг үзэх дээр дарж видеог нь үзсэн ч болно.

Tron: Legacy 2010 [TS | 450MB]

 Tron: LУг нь энэ киног би аль өчигдөр Сэтгэ.мн дээр тавьсан юм л даа. Тэгтэл манай админ уг киног Urgoo Cinema-д гарах гэж байгаа гээд устгачихаж. Тэгээд л шууд блогтоо тавихаар шийдлээ. Ер нь бол энэхүү кино нь Disney-ийн ах эгч нарын маань бүтээсэн шинэхэн кино бөгөөд Flynn-ийн гэр бүлийнхний талаар өгүүлэх ажээ. Эцэг Flynn буюу Kevin Flynn нь маш чадварлаг зохион бүтээгч юм. Гэвч тэрээр өөрийнхөө зохион бүтээсэн виртуал ертөнцөд хорин жил амьдардаг аж. Харин хүү Flynn буюу Sam Flynn маань аавыгаа хайж олохын тулд аавынхаа зохион бүтээсэн дижитал ертөнцөөр аялахад хүрнэ. Ийнхүү киноны маань үйл явдал адал явдлаар дүүрэн цааш өрнөх болно. Илүү дэлгэрэнгүйг киногоо татаад үзээрэй!

Гарсан огноо: 2010.12.17 (АНУ-д)
Найруулагчид: Joseph Kosinski
Тєрєл: Action | Adventure | Sci-Fi
Yргэлжлэх хугацаа: 01:57:59
Формат: Матрошка (.MKV)
Чанар: TS
Дэлгэц: 720x304
Хэмжээ: 456MB
Хэл: English
Хадмал: байхгүй
IMDB vнэлгээ: 7,6/10 (11,559 саналаас)

Хөл бөмбөгийн хөгжилтай агшнууд

 Манай охидууд аягүй лаг поозтой зогсцгоожээ.

Honey Moon - Хар дарсан зүүд [HD] [клип]

          Хааний мүүн хэдэн 90 оны охидын хамтлагийн клипийг нилээн дээр Сэтгэд тавьжийсан санажийнэ. Продьюсераар нь Опозит хамтлагийн Энэрэл ажилласан болоод ч тэр үү, дуу нь их таалагдсан учраас блогтоо тавьжаам.

Lumino - Талархлын өдөр [HD] [клип]

Хамтлаг, дуучин: Lumino
Дууны нэр: Талархлын өдөр
Үргэлжлэх хугацаа: 4мин 42сек
Дэлгэцийн харьцаа: 1280x720
Хэмжээ: 137MB
Формат: MP4

Rokit Bay ft. Gee, TulgaT - Микрофоны ард

         Nevalast буюу Пуужин Баяраа ахын "Пуужин Баяраа" цомогт нь багтсан "Микрофоны ард" хэмээх нэгэн айхтар дуу нилээн дээр гарсан ч клип нь хэдхэн долоо хоногийн өмнө гарсан билээ. Тэгээд ёс болгож энэхүү клипийг Сэтгэ.мн-ээсээ удамшуулаад блогтоо тавьж байгааг минь хүлээн авна уу!

Түгжрээнд бухимдахгүй байх аргачлал

         Яаа... Мань нь болуул ганц уриаг тархиндаа гадас шиг шаачаад явжийгаа товарищ шд. Тэр юу вэ гэвүүл байшдэ тэ "Алдаж онон хаашаа л явна хамаагүй, Амьдралаас чи таашаал ав, хамаа гүй" гэдэг уриа аая... Тээд ер нь бодоодаахад дэлхий дахиныг хамарсан, нийгмийн дунд их бухимдал үүсгэдэг томоохон хүчин зүйлсийн тоонд энэ "Замын түгжрээ" гэгч этгээд орох байх гэж ойлгоодаагаам би. Гэтэл би гэдэг хүн түгжрээнд их дуртай нөхөр юм байна. Тэрийгээ би саяхан л миджаам. Шудрага хэлэхэд би аруун зургаан долоо хоногийн турш КТМС-рүү автуусдахдаа заавал хичээл орох цагаас гучин мянутын өмнө гарч өөрийгөө хозроодог байжээ. Хоцрох болгондоо хичээнгүй нэгэн найздаа загнуулна. За тэр загнуулах ч яахав, тэгж дуртай нь аргагүй хоцордог байсны учир юув гэвэл байшдээ тэ, ердөө л "өгзөг" юм байна.

Ойрд Хархаар ямар сонинтойв?

          Уучил, ойрд нээрээ ТИС-ийн "Аруун зургадугаар долоо хоног" хэмээн нэрлэгддэг аймшгийн долоо хоногийг өнгөрөөхкээд бас 2k11, Warcraft тоглож найз охинтойгоо нялуурсаар байтал энэмуу блогоо бөөр мартаж орхиж. Бас нэгэн том хүндэтгэх шалтгаан байсан нь мань нилээн хэд хоног нээтгүй байсан бөлгөө. Одоо тээд мань хүн гэмээ цайруулахжаам шэг мангар эрч хүчтэй эргэн ирж буйгаа хэлэхсиймаа хэхэ. Энэ улиралд олон тооны хичээл дээр үсрэв.  Яг л Опозитын Сүүлчийн удаа (Сүүдэр бид хоёр) гэдэг дуун дээр гардаг шиг "Үсэрлээ... Хэзээ ч дахиж газарт буухгүй мэт үсэрлээ..." гээл явжийгаашд мань бол хаха гэхдээ зүэрээ Жинээ найзынхаа ачаар ихэнх дээр нь онд орж болохуйц дүн авж чадсан. Одоо тээд онд орох эсэх нь зөвхөн өөрөөс минь шалтгаална. Маргаашнаас эхлээд ма Дарам багшийн "Соёл иргэншллийн түүх" гээд аягүй лаг гоё гичээлийн шалгалт эхэлнэ гэжуга. Тун догь багшийнхаа хичээлээрээ шалгалтаа эхлүүлэхжаагадаа мань бол майр баяртай вайгөө. Ёстой мундаг оюутан байхын тулд бүх лээкцийг нь татаж авсан гэжугаа. Тээд мань шиг залхуу нь унших нь юу л бол. Суурь мэдлэгээрээ л шуу шаагаа орно доо хаха.  За тэр гичээл ном ч яахав. Цааш нь үргэлжлүүлэн бичье, монш гэж.

Онон - Тайвшрал

               Та бүхэндээ нэгэн хүйтэн шөнийн мэндийг хүргэхийн сацуу нэгэн шинэ дуучны шинэхэн клипийг өндөр чанартайгаар хүргэж байна. Миний хувьд энэхүү дуучны дуу нь өнөөгийн манай поп, r&b урсгалаар дуулдаг дуучдынхаас нэг л өөр, эрс ялгаатай мэт санагдлаа. Энэ дуучныг Онон гэдэг бөгөөд одоогоор Польш улсад амьдарч, суралцдаг бөгөөд бага байхдаа тун чиг авъяастай байсан юм байна. 1993 оны 'Бяцхан мисс'-ын тэргүүн байр, 'Хүүхдийн страд' тэмцээний мөнгөн медал гээд л... Харин Польш улсыг зорьсноосоо хойш дуу дуулахаа түр завсарласан байсан ч саяханаас эргэн дуугаа дуулж эхэлж, эхний клипээ хүргэж байгаа нь энэ юм. Клипний зураг авалт Польш болон Монголд явагдсан байх юм. Шинэ дуучин, өнгөлөг шинэ клипийг хүлээн авч таалан соёрхоно уу.
Хамтлаг, дуучин: Онон
Дууны нэр: Тайвшрал
Үргэлжлэх хугацаа: 4мин 56сек
Дэлгэцийн харьцаа: 1280x720, 720x480
Хэмжээ: 151MB, 76MB
Формат: WMV

naruto top 5 opening songs

За наруто үздэг хүмүүст шилдэг 5н дууг хүргэж байна.

Нэг ийм юм хийчихлээ...

Уг нь өнгөрсөн 3н сарын 8нд хийх гэж байсийн даанч бичиж чадаагүйн харин өнөөдөр нэг муу юм холбочихлоо... шал тэнэг л юм... гэхдээ нийтэлчихэе дөө...



Талын баатар эрийн!!!
Танхил хонгор гэргий!!!
Танан цагаан гэрийн!!!
Тулга түших гэргий!!!
Туйлан өнгөрөх амьдралд!!!
Туйлдан сөхрөшгүй эрэмгий!!!
Эш хатны бошгыг!!!
Эгнэгт санан мөрдөх !!!
Энх өргөөнийхөө тулганд !!!
Элчит галаа өрдөх !!!
Энэ орчлонд ганцхан үрдээ!!!
Элбэрэл хайраа зориулах!!!
Энэлэн шаналах бүрдээ!!!
Эзэн тэнгэртээ залбирах!!!

Power sliding - Subaru Impreza

Автомашин сонрходог хүмүүст

HARD feat. KatBadar (RIHANNA COVER)

Мөнгө

Align Center
Өнөөгийн нийгэмд мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгтэй бүгд санал нийлнэ. Харин энэ мөнгө гээд зүйлийг соронзон мэт өөртөө татаж чадсан хүмүүс энэхүү хүчтэй зүйлийн талаар:

Зав муутай эрийн хонгио тархи үүнийг л сэтгэж чадна богино бодол , үүнийг л хийж чадна бүрэн худал


Эээ хөөрхий энэ анонимоус(anonymous)-ийг хардаа.
Чадах зүйл нь энэ л юм байна.
Чармай нүцгэн самагчин л юм байна.
Үсгүй сармагчин үсээ оролдоно.
Үс нь харин өөрийг нь оролдоно.
Үүнээс болж өөрийгөө хорлоно.
Үзэшгүй муухай аалзаар биеээ торлоно.
Үзэн яадах нь яг л атаархал юм шиг.
Үнэлж мэдэхгүй , хүнийг тамлах шиг.
Өө яанаа баахан Ү ...
Өчигдөр уншсан мэдээний сэтгэгдэл ҮҮҮҮҮ.
Яанаа атаархал нь шаналал болоод байна хүүүүе.
Аргагүй үсээ оролдоно тэр хүү.
Үс нь харин олиггүй бодол.
Богино үс боол шиг болгоно.
Мэдээний админ ХАРХ түүнийг холгоно.
Мэдэгдэл юм уу ?
Сэтгэгдэл юм уу ?
2-ын хооронд ХОГ-ийн үг чулуудна.
Халовиний баяраар харин би хулуудна.
Энэ л миний ҮНЭН үг.
Эрэмдэг зэрэмдэг бодол чинь харин ХУДАЛ үг.
СЭТГЭ БЛОГ байлаа ч , байхгүй байлаа ч СЭТГЭ.мн амьд сүг.
Хайсан бүхнээ эндээс сэтгэ цэг мн үгийн агуулгын зүг.
Хэлсэн үг эзэнтэй.
Эзэн үгүй үгс худалын ЭЗЭН...
Заза энэ хүрээд өндөрлөе.
Завсар гарсаных хүндэрэе.

Харх - Тэр хүн

Түүний дотор эмэгтэй хүн хайрлах сэтгэл байсан
Түүний сэтгэлд дэндүү гүн байрлах итгэл байсан
Түүний итгэлд түүний эмэгтэй хир халдаасан
Түүний улмаас өөрийнхөө хүн чанарыг тэр алдсан
Түүний дотор дэнлүүний дэргэдэх гутрал бий
Түүний гутралд дэндүү их эргэлдэх бодрол бий
Түүний бодрол бүрд тэр эмэгтэйн дүр наалдсаан
Тэр хүн хүрд эргүүлэх боломжоо улам бүр алдсаар
Тэр хүнд архи дарс л амьдралынх нь түшиг
Тэр хүн арслан барс мэт агсамнах нь хөшиг
Тэр хөшигний ард хүнээ байсан Монгол эр
Хуурамч хүүхний түүнд үлдээсэн сонголт тэр
Хуурамч нүхний гүнд үлдсэн шингэн нь
Хуурамч түүхийг шууд илчлэх шиг сэнгэнэнэ
Хуурамч бүхнийг сүүлд мэдсэн нь тэнэг эр
Харин тэр эм түүнээс салаад санаа амар тэнэгэр

Белизийн гайхамшигт аугаа том хөх нүх

                     Хэрэв танд Белизийн далайн эргийн ойролцоо аялж зугаалах юм уу аль эсвэл тэнд очих боломж олдвол дэлхийн хамгийн гайхалтай байгалийн гайхамшгуудын нэг болох Белизийн аугаа том хөх нүхийг үзэх боломжийг хэзээ ч алдаж болохгүй. Энэхүү гайхамшигт далайн нүх нь Белиз хотоос 60 mile зайнд буюу 96.56064 километр зайнд оршдог юм байна. Одоогийн байдлаар энэ нүхийг дэлхий дээрх хамгийн том далайн нүх гэж үзэж байгаа бөгөөд гүн нь ойролцоогоор 125 метр, өргөн нь буюу нүхний диаметр нь ойролцоогоор 300 метр урттай юм байна. Эрдэмтдийн тооцоогоор уг нүхийг ойролцоогоор 65000 ба түүнээс ч илүү олон жилийн өмнө үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Сергей Михайлович Бриний тухай.pdf

                 Алдарт Google™ Inc. компаны захирал тэрбумтан, бизнессмен, программист, тооцоолон бодох математикч Сергей Бринийг мэдэхгүй хүн ховор биз. Хэрэв тэдгээр ховор хүмүүсийн тоонд та ч гэсэн багтаж байгаа бол дэлгэрэнгүйрүү ороод түүний талаар товч өгүүлсэн .pdf файлыг татаж аван сонирхоорой. Ямар ч байсан энд дурьдагдсан мэдээллүүдийг орчуулаагүй зүгээр л http://enkhtor.blogspot.com/ энэхүү блогоос авсан. Энэ блог угаасаа гоё блог байлээ :D

AIDS буюу ДОХ-той тэмцэх өдөр

             За байз, нодлин өдийд байхаа Сэтгэд энэ нэг шодойны тухай бичлэгийг хийгээд бут авжээж билээ. Тэр үед Ninja_D хам надад энэ видеог өгч байсым. Өнөөдөр тээд эргэн дурсахуй хийгээд блог дээрээ тавьдгийм билүү гэж бодсон чинь олдоггүй хэхэ тэгсэн чинь харин Гандак хам олж өгдөг гэжийшд. Хамдаа гялаав. За тэгээд үзээгүйнүүд нь үзээрэй нөхдөө! Содном сондом содном, бас дахин содном шөө! Өө нээрээ тийн ДОХ-той тэмцэх өдрийн аянгаар сургууль дээр содном тараагаад байдым байсан энэ жил бүр алга шив дээ "Ногоон Дарь-Эх" минь гэж ;))

Үзэсгэлэнт усан хүрхрээнүүд [28ш фото]

            Байгаль-Эх лицейд сурдаг байсан хүний хувьд би гэдэг хүн дэлхий ээждээ дэндүү их хайртай юм шүү дээ хэхэ

Оператор зааны онцгой зураг авалтууд

               Амьтадын ертөнцөөр аялсан тухай баримтат кино хийдгээрээ тун алдартай Английн кино найруулагч John Downer маань кино хийх бас нэгэн өвөрмөц шинэлэг аргыг бодож олжээ. Энэ нь юу вэ гэвэл кино зураг авалтын гол ажлыг нугалдаг оператороороо тэрээр өөрийн хамгийн дуртай амьтадын нэг болох зааныг сонгон авсан аж. Учир нь кино бичлэг хийх камерийг зааны хошуунд байрлуулснаар бусад байгалийн амьтадыг байж болох хамгийн боломжит зайнаас буюу бараг нүүр тулж харах боломжтой болж байгаа юм. Та илүү дэлгэрэнгүйрүү ороод оператор зааны онцгой зураг авалтуудыг сонирхоорой!

Таны сэтгэл ханамж бол таны сонголт

                 Иргэн танд өөрийн эзэмшдэг автомашины эдгээр зурган дээрх шиг гоёор будаад хотын гудамжаар давхиж байвал ямар санагдах вэ? Магадгүй энэ бүхэн хэтэрхий өвөрмөц, содон санагдаад над шиг бүрэг ичимхий улсууд нь ийм гоёо хийлгэхээс татгалзах байх. Харин Lady GaGa шиг гаж хийгээд шинэлэг зүйлсийг сэтгэх дуртай гаруудад бол энэ санаа бүрэн хэрэгжих боломжтой гэж бодож байна. Ялангуяа Монголд ийм автомашинтай хүн нэг ч байхгүй гэдэгт би лав бүрэн итгэлтэй байна. Автомашины нэгэн хэвийн өнгөнүүдээс татгалзаж өөрсдийн гэсэн хэв маягтай болцгоох цаг ирснийг ч үгүйсгэхгүй юм. Гэхдээ таны сонголт л бүхнийг мэднэ.

Хэл нь загтнаад байгаа хүмүүст :-P

                Зарим нэгэн хүмүүс их сонин юм. Өөрсдийгөө хаанаас мэдээ мэдээлэл олж сонордож дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж яваа гэж боддог юм бол доо? Дэлхий даяараа бид бие биендээ мэдээллийг маш өргөн цар хүрээтэйгээр дамжуулцгааж байна шүү дээ. Тэгтэл мань мэтийн өчүүхэн амьтадыг хулгайчаар нь дуудаад л явж байдаг завтай моншнууд бас байх юм. Тэдгээр нөхдүүдийн хэл нь загтнаад хэлчихмээр санагдаад байдаг байх л даа хөөрхий. Гэхдээ бид хэзээ ч Монгол сайт дээр байгаа мэдээг хулгайлж байгаагүй гэдгийг нүүр бардам хэлэх байна. Хэрэв тийм шаардлага гарвал эх сурвалжийг нь заавал бичдэг. Учир нь би "Компьютерийн ёс зүй" гэдэг юмыг бас ч гэж ухамсарласан оюутан хүн. Тохиолдлоор ганц хоёр мэдээ Монгол сайтуудтай давхцсаныг хулгай гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тэр чинь зүгээр л тохиолдол. Хором.ком, Ажилт.ком, Сэтгэ.мн, Саак.мн, Эхлэл.ком гэх мэтийн сайтууд бүгд гадаад сайтуудаас л мэдээ мэдээлэл олж Монголд түгээдэг. Тэдний мэдээллийн эх сурвалж нэг мэдээн дээр уулзан огтлолцох тохиолдол нилээдгүй байдаг. Үүнийг учир мэдэхгүй моншнууд аль нэгийг нь аль нэгнээс нь хулгайлсан гэж зүтгэдэг. Үнэндээ би бараг Сэтгэ.мн-ээс өөр Монгол сайтруу ордоггүй хүн. Учир нь Сэтгэ.мн-рүү орж хааяа орчуулсан мэдээллүүдээ нийтэлдэг юм. Өөр надад Монгол сайтуудаар хэсээд байх сонирхол ч байдаггүй. Би өөрөө Сэтгэ.мн-ийн дархан эрхтэй Moderator учраас Сэтгэ.мн-ийн мэдээг хаана яаж тавихаа би өөрөө мэдье. Бас энэ блогт байгаа бүх эрхлэгчид бүгд Сэтгэ.мн-тэй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай шилдэг гишүүд гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Бас тэгээд манай блогийн title дээр нь We ♥ SETGE.mn™  гэсэн бичиг байгааг анзаарахгүй л байгаад байх шиг байна. Хэрвээ намайг хулгайч гэж байгаа бол Монголын бүх төрлийн варез сайтуудыг хаалгах талаар арга хэмжээ авчихаач дээ, моншнуудаа! Аан тийн бас "Блог юм бол үзэл бодлоо бичээд л яваач дээ" гээд байгаа юм. Тэр үзэл бодлыг чинь бид хангалттай бичдэг. Дан ганц үзэл бодлоо бичихийн сацуу хүмүүст хүртээмжтэй фото мэдээлэл болон шинэ содон сонирхолтой зүйлс хүргэе гэж зорьдог нь одоо тэгээд буруу юм байна л даа. Эсхүл бид хэдийн блог сайт шиг мэдээлэлтэй байгаад байхаар дургүй чинь хүрээд байна уу моншнуудаа? За тэгээд та нар тийм сайхан, аруйхан цагаахан амьтад юм бол блогийг чинь үзэж болохсон болов уу? Өөрсдийн чинь блог биднийхээс дээрдэнэ гэж бодохгүй л байна шүү. Аягүй бол өөрсдөө блог ч үгүй өчүүхэн амьтад л байгаа биз. Гэхдээ блоггүй болохоор өчүүхэн гэж хэлж байгаа юм биш. Блог хөтөлж үзээгүй байж блогийн нэр хүндэд халддаг гаруудыг өчүүхэн гэж байгаа юм. Үүнээс хойш та нар шиг моншнуудтай тоож харьцахгүй гэдгийг ойлго. Энэ бичлэгээр эцэс болгоё.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!