Pinkie - Хавар чи |клип|

            Энэ дууг хаваржингаа сонслоо. Одоо хавар дуусч зун цаг ирж байна. Тиймээс хаваржингаа хайрлаж явсан дуугаа блогийнхоо зочид гийчид болон найз нөхөддөө дэлгэе дээ хэхэ. Бусдад ямар байхыг мэдэхгүй ч надад бол гоё дуу. Ялангуяа тэр бүжиж буй охидын нурууны хонхорхой гээд л гоё юм их бий...

Р.Чойном - Үг


Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно...

Хосуудад зориулсан "X O" тоглоом

         За өнөөдөр Жинээ хам бид хоёр нэг хичээл хийдэг баатар болж "Интерактив ба ухаалаг систем" хичээлийн бие даалт №3 болох "Икс ноль" гэж маниусын ярьж заншсан тоглоомыг хийх гэж оролдлоо. Гэвч даанч хиймэл оюун оруулж чадахгүй болохоор нэг далдаганасан маягийн юм хийчихлээ. Таалах нэг нь таалах биз дээ хэхэ. Хосууд хоорондоо тогловол их тохиромжтой юм шүү. Аймар мэдлэгтэй гарууд байгаа л байх, тэдгээр улсуудад бол хамаагүй шүү хаха хүн шоолоод байв. Анх удаа л ийм юм хийж үзсэн болохоор айхтар мэдлэгтэй улсуудад бол онц эд биш байж мэднэ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!