Юу мэдрэх болоо л гэж.


Л. Өлзийтөгс - Би чөлөөлөгдөхийг хүсч байна

 Би чөлөөлөгдөхийг хүсч байна
 Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
 Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
 Харанхуй мунхагаас, атаа хорслоос 
Хагацахыг, амарлихыг хүсч байна 

Р.Чойном - Үг


Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно...

Харх - Улаанбаатар


Урсан өнгөрөх цаг хугацаа бүрт
Улам тэлжийнэ бидний хот
Уудам нутагтаа УБ-г хөгжлийн бүрд
Гэдгийг нь гэрчлэнэ бүгд
Ойрхи дорнодыг бодвол амар тайваан
Орчлон сөнөтөл эндээ л баймаар
Учир нь энд ямар ч аймаар
Зүйл үгүй, үзэмж ч сайхаан
Үзэсгэлэнт охид нь бүр гайхмаар
Өндөр өсгийт дээр гунхан найгаад
Хагас нүцгэлэн зүггүй алхалж байгаа нь
Тас үзэгдэн зүрхий мэн талхалж байгаа мэт
Бас үзэсгэлэнт тэдний алхаа гишгээнд
Баатар хот мэн бялхан мишээнэ
Хаа газрын хөгжлийг охид бүсгүйчүүдээр нь л
Шинжлэн тогтооно шүү дээ ер нь л...

Харх - Ижий аавдаа

Одоо л би номхорсон юм шиг
Бодоол би том болсон юм шиг
Хайртай хүмүүстээ хориулан байж
Хамаг бүхнээ үүнд л зориулдаг байж
Харин одоо би зориглон
Халуун сэтгэлээр оргилон
Гэр бүлийнхэндээ хэдэн үгс
Зориулан бичиж байна, мэднэ төгс
Биш гэдгийг нь
Хэнийхтэй ч бүү жиш шүлгийг минь
Хэвлийдээ тээж өлгийдөн
Хэнээс ч дутуугүй өсгөсөн
Хэнзхэн үрдээ хайраа өгсөн
Ээж минь таньдаа хайртай шүү үр тань
Эргэх хорвоод мөнхрөх ирээдүйн дүр тань
Би ээжээ
Та минь өглөө бүр өргөнө цайны дээжээ

Хараал идэг тэр хар өдрийг! Хараал идэг ахар тавиланг!

Зултай бас арцтай
Зурган дээрээ зөөлөлн харцтай
Амьдрал үхлээс өөр олон гарцтай
Анд минь чи бодох л байж нухацтай
Хүсээд чи алдааг гаргасангүй
Хүлцэнгүй байсан ч анд минь жаргасангүй
Хүн хүнээ эрхэмлэх нь чухалыг
Ойлгосонгүй тэд илүүчилж уур цухалыг
Зуурдынх ч гэлээ хорвоогоос чи
Зугтах мэт явлаа хэнээс ч юм
Зүгээр анд минь чи хүн хүнээс
Зүйрлэшгүй илүү түшиг минь түүнээс
Зөвхөн би л өөрцгүй таны хүүгээс
Зул бариъя би танд сэтгэлийн гүнээс
Дахин төрвөл жаргах ёстой хэн хүнээс
Яагаад ч юм зүг зүгээс
Зөөлөн салхи нь гуниг түгээнэ
Зөв буруу ч амьдралын жамаар
Азгүй бид хагацаж чамаас
Арван настай бяцхан хүү
Ах нь гээд л томорч билээ
Арван дөрвөн жил богино ч гэлээ
Ах минь болж бид элээж
Ахмад боловч ах гэдэггүй
Ах минь нөмөрт чинь би ёс жудаггүй
Анд минь уучил би чамд битүүхэндээ гомдоно
Амьдралын жам ч хэцүүхэн л юм холдох
Алтан бөгж амраг хайрт
Амжилт бүтээл алдаа оноо
Энэ бүх баяр гунигийг чинь
Анд дүү нь хуваалцахад бэлэн байсан ч
Хар хувцас өмсөөд авсны чинь тагийг
Харууслын нулимстайгаа зөөлөн таглахыг
Хэзээ ч бодож байсангүй дээ
Алтан дэлхийн хөрсөндөө
Амгалан нойрс доо нөмөр түшиг минь!!!

Миний шүтээн

              00 цаг өнгөрөөд 3.8 нэгэнт болжээ. Гэнэт муу ээжийгээ саначлаа.Тэгээд сайхан хэдэн шүлэг оруулъя гэж бодлоо.
Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдаг
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг шүү миний жаахан ижий минь

Харх - Гомдомхой эр [AGPM]

Хайрт минь намайг эмзэг дэлбээ гэдэг
Харин би түүнийг цэцгийн дэлбээ гэдэг
Хар муухай бодсондоо бишээ
Харин түүндээ гомдсондоо бичээв
Миний сэтгэл ичээнд буй
Мэрэгчин амьтан мэт эмзээг
Учраас түүнийг өөр шигээ гомдоохгүйг хичээнэ
Урдах алхам тутамдаа анхаарлын тэмдээг
Гэтэл тэр юу ч бодолгүй санаанд орсноо л хэлнэ
Гэмтэн би хэлсэн үгий нь задлан шинжлэхэд бэлэн
Гэвч одоо бодоход тэр хэлсэндээ хүрсэн нь цөөхөн
Гэнэн цайлган атлаа гэрэлтэй туяатай хөөрхөн
Тэр л охины үгэнд гэгэлзэн би итгээд л
Түүнийгээ ирнэ гэж хүлээн дэмий зүйлс сэтгээд л
Өмнөхийг нь би найзынх нь төрсөн өдөр юм даа гээд уучилсан
Өнөөдрийнхийг нь харин уучлахад бэрх юм, одоо угаас хуучирсан
Түүний хэлсэндээ хүрдэггүй байдал нь
Энэ байдлынх нь хэмжээ хязгаарын цаад тал нь
Хаана хүрч дуусахыг би таашгүй л дээ
Харин тэр намайг ойлгосон бол ашгүй дээ...

Нэг ийм юм хийчихлээ...

Уг нь өнгөрсөн 3н сарын 8нд хийх гэж байсийн даанч бичиж чадаагүйн харин өнөөдөр нэг муу юм холбочихлоо... шал тэнэг л юм... гэхдээ нийтэлчихэе дөө...



Талын баатар эрийн!!!
Танхил хонгор гэргий!!!
Танан цагаан гэрийн!!!
Тулга түших гэргий!!!
Туйлан өнгөрөх амьдралд!!!
Туйлдан сөхрөшгүй эрэмгий!!!
Эш хатны бошгыг!!!
Эгнэгт санан мөрдөх !!!
Энх өргөөнийхөө тулганд !!!
Элчит галаа өрдөх !!!
Энэ орчлонд ганцхан үрдээ!!!
Элбэрэл хайраа зориулах!!!
Энэлэн шаналах бүрдээ!!!
Эзэн тэнгэртээ залбирах!!!

Харх - Тэр хүн

Түүний дотор эмэгтэй хүн хайрлах сэтгэл байсан
Түүний сэтгэлд дэндүү гүн байрлах итгэл байсан
Түүний итгэлд түүний эмэгтэй хир халдаасан
Түүний улмаас өөрийнхөө хүн чанарыг тэр алдсан
Түүний дотор дэнлүүний дэргэдэх гутрал бий
Түүний гутралд дэндүү их эргэлдэх бодрол бий
Түүний бодрол бүрд тэр эмэгтэйн дүр наалдсаан
Тэр хүн хүрд эргүүлэх боломжоо улам бүр алдсаар
Тэр хүнд архи дарс л амьдралынх нь түшиг
Тэр хүн арслан барс мэт агсамнах нь хөшиг
Тэр хөшигний ард хүнээ байсан Монгол эр
Хуурамч хүүхний түүнд үлдээсэн сонголт тэр
Хуурамч нүхний гүнд үлдсэн шингэн нь
Хуурамч түүхийг шууд илчлэх шиг сэнгэнэнэ
Хуурамч бүхнийг сүүлд мэдсэн нь тэнэг эр
Харин тэр эм түүнээс салаад санаа амар тэнэгэр

Хацар гоо охиддоо зориулав.

        Зэ хө тэгэхээр миний бие энэ удаад Монгол эр хүн болж төрснийх гэж бодоод хацар гоо, цэвэр ичимтгий, үзэсгэлэн төгөлдөр Монголынхоо бүх охид бүсгүйчүүддээ зориулан хэдэн сайхан үгс энд тэндээс сонссоноо олж бичихээр шийдлээ. Охидоо орж ирээд сонирхоорой!

Харх - Тэнэгүүдийн орон [СДТ]

Та нар мэдэх үү? Хамгийн сайхан орон хаана байдгийг?
Та нар мэдэх гүү, байж яахкэж оюун ухаант царайлдгийн?
Тооцоолол харьцуулалт бүхэн тооллын эхээс хамаарна
Тооллын ухаан мэдэхгүй байж том том амаараа
Эх орноо муулцгаана, илжиртлээ архи ууцгаана
Тэгээл зүгээр сууцгаана, тэнгэрээсээ одоо бууцгаа
Тэнэг дулимаг залуус минь, тиймээ та нар тусгай
Гэхдээ тэнгэр заяат гал ус минь, гээд суужаах цаг дууссаан
Гутлаа иддэг хүмүүсийн хажууд гутрах эрхгүй та нар
Гуурсаар тэжээлгэхээ болихгүй бол гайхамшиг ирэхгүй та нарт
Ажил хийж чадахгүй байж цалингаа голно та нар
Ай даа энэ маягаараа удахгүй алингаа алдна та нар...

Монголчууд дуртайдаа Хужаа нарыг авчирч Монголд ажиллуулдаггүйшд, Хятадад хэдэн зуун хүн гутал идэж амьдардаг, Монголчууд харин тансаглал дор талимаараал, ажлаа голоол хужаа нар даварлаа гээл байжийдаг.  Өөрсдөө аятайхан шиг ажил голку хийдэгсэн бол Хужаа нарыг авчрах хэрэг байхкушд лагаа гэж.

Харх - Мөнгөн чемодан [AGPM]

UB Харх - Мөнгөн чемодан (Мөнгөн чамдаа) [AGPM]

Яруу найрагч гэвэл яахын аргагүй миний онгод чи
Охин найрагч гэвэл ямар ч маргаангүй миний сонголт чи
Үзэсгэлэнт чинийхээ хэлдгээр би өөлхөн донгоджийнэ
Үнэхээр их хайртай би зөөлхөн хонгонд чинь
Төмөр сандлан дээр суун чамайгаа тэврээд
Түмэн жил болсон ч яах ч үгүй, сандал л зэврэнэ
Түүнээс ч илүү удсан ч, чамдаа хайртай хэвээрээ
Түүдэг галаас ч халуун, хайрынхаа илчийг нэмээрэй
Уруулын чинь амтанд умбаад, хайрын чинь амтанд шумбана
Урдах амьдралаа тунгаан, хамтдаа амьдрах гүн ухаанд
Шамдана би чинь, чамдаа зориулсан шүлгээ ч
Шамдан бичнэ, чамтай хамт байхдаа цаг хугацааг битгий гүйлгээч
Гэж би чинь дандаа хүсдэг
Гэвч бидний дунд хааяа үүсдэг
Хүнд хэцүү саад бэрхшээл, хэрүүл маргаан
Хэдий тийм ч бидний үлгэр үргэлж жаргаана
Амар сайхандаа
Ямар гайхалтай
Гээч чиний минь намайг гэх харц
Гэрэлт хорвоо дахь гэгээрэлд хүрэх гарц
Гэж зөвхөн тэр л байлтай
Хэхэ би зөвхөн чамд л хайлтай!

ОРЧИН ЦАГИЙН УРЛАГ ГЭЭЧ. . .

Их сонирхолтой шүлэг олсоноо та бүхэнд хүргэе. Уншаад үзээрэй.

Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө

Зүсэндээ гологдсог үстэй
Биендээ гологдсон хувцастай
Хараагүй юм уу гэмээр
Хар шил зүүлттэй
Хагархай юм уу гэмээр
Хамбуурдаж боосон толгойтой.

Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө

Арзайсан үсий нь харахаар
Алмасын зураг санагдана
Шалдан нүцгэний нь харахааар
Шуламсын дүр бодогдоно
Шүд ам нь хавирна
Шүлс нус нь үсчинэ
Уруул ам нь дарвалзана
Ууц нуруу нь хотолзоно
Хоолой гүрээ нь хяхатнана
Хонго борви нь тахилзана
Орилж чарлаж байх нь
Урьдын цагийн чойжин байлтай
Сагсганаж сэгсгэнэж байх нь
Сангасваа тарни ч байлтай...

Бас л Санаанд орсон нь

Хараал ид гэж амьдрал нэг л булингартай болчоод байнаа өөрийгөө ч ойлгохоо байлаа...
Танихгүй хирнээ
Харахгүйд тэвчихгүй
Харанхуй гэрэлгүйд
Санахуй түүнийгээ
Ханахгүй хүсэлдээ
Танихгүй чамтайгаа
Дасахгүй сэтгэлдээ
Асахгүй дурлалтайгаа
Дуусахгүй хайрандаа
Уусахгүй зүүдэндээ
Урсахгүй нулимсаа
Дурсахгүй түүндээ зориулан
Алхахгүй гудамжаар
Сажлахуй бодолдоо...

Twiks - Санаанд орсон нь 10


Аягүү гүн утга философийг дотроо агуулж буй гэшаахкү юу зүгээр л хальт санаанд орсон нь...
Амьдралд чинь утга алга
Авах юм ч бас юу ч алга
Чаддаг ганц нь хар усыг балгаад л
Зүгээр ч гудрахгүй бас асгаад л
Зүг бүрт хэн ч үгүй ганцаардал
Зөвхөн чи л уусан мэт агсраад л
Хөлчүү ухаанаар гудмаар алхаад л
Хөгийн санагдана энэ амьдрал дахиад л
Хөөрхий бүсгүй гэрийн мухар сахиад л
Хөлдүү эрийг хэзээ ирэхийг мэдэхгүй айгаад л
Хүүхдийн ор бүсгүйн дэргэд найгаад л
Хэний ч мэдэхгүй ийм амьдрал байгаад л
Хэлвэл хэн ч гэсэн мэддэг атлаа гайхаад л
Өнгөрөх хүмүүс монголчууд бүгд
Өөр өөрийн амиа бодно зүг зүгт
Уг нь архичин биш ажилтай залуу байхад л
Урдах ажил нь бүтэмжтэй тушаал ахиад л
Гэвч хөөрхий нахиад л
Гэрэлгүй харанхуйд давхиад л
Зиа Зиа хэт туйлширч мани дахиад л

Галдаа хам үүнийг бичжээ. Блогтоо нийтэлмээр байна.

хааяа хааяадаа харамсан сууж
харамссан сэтгэлийг хар усаар арчилж
хайргүй ч гэсэн охидтой уулзаж
хангалттай өөрийгөө зугаацуулсан ч
хайрт бүсгүй чамайг минь орлох
халх монгол бүсгүй даанч олдохгүй нь
хүнд хайртай болох ийм хэцүү гэдгийг
хожим хойно нь ухаарч ойлгохдоо
хайр гээч зүйлийг үзэн ядахдаа
харсан болгонлуугаа үсчин дэвхцэж
хараалийн үгээр хоолж хийж
харийн хүн шиг аашилж байнам.
дэргэд минь чи байхгүй гэхээр
дэндүү аймаар санагдаж
дэргэдээс мин; холдохгүй гэсэн үг
дуг нойронд мин; байнга айлчилж
дураа хүрхээр орхиод оддог!
утсан күүкэлдэй би юм у?

Лекцийн цаг хугаслаж санаанд орсон нь... Нээх лаг их бишээ 4хн мөр


Мартая гээд ч мартахгүй нь
Магад ингэж чадахгүй нь
Маргааш чамайг харахгүйд
Миний сэтгэл харанхуй
Гэвч чи одоо намайг орхихоор шийджээ
Гэнэн тэнэг би ирээдүйгээс чинь гээгджээ
Чамайг хайрлах хайр үгүй
Зүрхэндээ багтаах байр үгүй
Чамайг хэзээ ч санахгүй ч
Чи намайг хайрлаж ханахгүй
Ингэж хэлээд чи одохдоо
Инээмсэглэл чинь үргэж уйлах дөхсөн
Энэ бүхнийг тунгаан бодохдоо
Итгэл алдарч сэтгэл мөхсөн
Гэсэн ч би чамайг хүлээн
Гэрэлгүй харанхуйд хайр бүлээн
Хэлсэн үг чинь худлаа гэдгийг би сайн мэдэж байгаа... ( ......... )

МаСа - Санаанд орсон нь ЭНЭ


За нэг хэдэн хэрэггүй хогийн найзууддаа зориулчы.Ааа гэхдээ сайн андууддаа биш гэдэгийг санаарай. Хэнд зориулсаныг хараарай. Эрхэм иргэдээ уншаарай....

Pessimistic Man! [Хогийн амьдрал]

Би бол мулгуу амьтан
Гэр бүлийнхэндээ түшиг тулгуур
Болох ёстой атал
Шал дэмий зүйл хийж цаг нөхцөөнө
Хийдэг бүх зүйл минь ердөө л хорт дадал
Тиймээ миний сэтгэлгээ аль эрт мөхцөн
Өөрийгөө  эр хүн гэдгийг чи батал
Гэвэл би аль эрт охины хормой сөхцөн
Надад үнэндээ ямар ч хүч чадал
Алга, урамгүй ургууламжтайгаа л нөхцөнө
Замд тааралдах саад тотгор бүхнийг гатал
Гэж өөртөө хэлэвч би одоо үхэх дөхцөн
Амьтан шиг л энд илийрээд сууж байна
Амьдралаа чамаас би асууж байна

Харх, Twiks - Санаанд орсон нь 9

Xapx:
Твикс хам дахиад л бичье гэсийн
Би ч гэсэн дахиад л тэгье гэсийн
Үгсээр жигүүрлээд өндөрт дүүлэн нисье
Өдөржин би шал дэмий зүйл хийсийн
Өөрөөр хэлвэл шал хэрэггүй үйл хийсийн
Яг одоо Опозитийн айлын хүүхдүүд эгшиглэжийнэ
Яахав дээ би ч гэсэн beat-нд нь түшиглэжийнэ
Ямммар тэнэг хорвоо вэ хүссэнээрээ байж болдоггүй
Яагаад ч юм би эхлээд өөрөөсөө алдаа хайж олдоггүй
Яагаад ч юм бэ бусдад шүүмжлүүлэхээр шар минь гозойдын
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ ямар нэгэн янхан оцойдын
Хэсэг хугацааны дараа өөрөө өөртөө дүгнэлт хийдэг
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн биеэ үнэлэлт хийдэг
Дүгнэлтээ хийчээд би өөрийнхөө бурууг ухаарч ойлгоно
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ тэнэг эр хэн нэгнийг тонгойлгоно

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!