Л. Өлзийтөгс - Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна
Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...
Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна
Нээрээ цугт нь сонсоорой. Таалагдаж магадгүй. Шүлэг уншингаа дуу сонсоно гэдэг бол сайхан сайхан мэдрэмж. :)
Өчигдөр орой Бадрах гэх онлайн найз маань өөрийн блогтоо эрхлэгчээр ажиллах санал тавилаа лдаа. Үнэндээ би blogspot дээр анх удаагаа сэтгэл гаргаж бичлэг хийж буй минь энэ блохлоор мунгинаж мунгинаж хийлээ. Бас юу хийвэл зүгээр бол яах бол гэх эргэлзээн дундаас яг одоогийн мэдрэмжээ бусадтайгаа хуваалцахыг хүсэж хийсэн бичлэг маань юм шүү.
Tumblr, posterous дээр л өмнө нь блог хийж байсан болохлоор жаахан сонин юм аа хэхэ.
Та намайг эндээс олж болно. :) http://about.me/jagaamaa
4 сэтгэгдэл:
ер нь бол Өлзийтөгс ийн зохиолд дуртай ч урд нь уншиж байгаагүй юм байна. Нээрээ "Нүдний шилэнд үлдсэн зургууд" аас нь байгаам биш биз. Би тэр номонд үнэхээр дуртай. Хамгийн сүүлд 10 жилд байхдаа л уншсанаас хойш дахиж уншаагүйм байна. хэрэв байвал нийтлээч.
@Ga.autorun би хайртай зохиолч дуучидынхаа бүтээлийг яг үнэндээ интернет ертөнцөөр цацахыг хүсдэггүй. Ориг бүтээлийг нь худалдан авч түүнд баяжихад нь туслахыг илүүд үздэг.
Харин нүдний шилэнд үлдсэн зургууд одоо уншиж байгаа хүмүүст сонирхолтой байвал review бичиж болох юм. :)
Sain uu ta nartai yaj holbogdoh ve ratxapx@yahoo.com haygandaa yroos orj irqn orood ir l de
https://saglamproxy.com
metin2 proxy
proxy satın al
knight online proxy
mobil proxy satın al
XMZ
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D