Нэг дэлхий, нэг хайр...
Ээ дээ цөөхөн хэдэн Монголчууд минь, О.Дашбалбар агсны хэлснээр амьддаа бие биенээ хайрлах л хэрэгтэй. Уурлаж бухимдаж бусдад хар санах үедээ тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй дан ганц түүний буруу биш ч байж болно. Энэ л хөгжим намайг энх тайвныг эрхэмлэгч болгосон...
Хорвоо ертөнцийн хачин жигтэй хүмүүс ба зүйлс
Та манай блогийн энэхүү булангаас өөрт хэрэгтэй танин мэдэхүйн олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн тэр болгон тохиолдоод байдаггүй хачин жигтэй үйл явдлууд болон хүмүүсийн тухай ч мэдэж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд бидэнтэй цуг байгаарай TV8 биш "ratxapx.blogspot.com" шүү!
Opozit ft Seriouz, BX, Дандий - Pretty Lady [HD]
Гантулга, Дандий хоёр өөрсдийн найз охидоо клипэндээ тоглуулсан бололтой. Тэр нь бол надад их таалагдлаа. Яагаад ийм энгийн клип хийж болохгүй гэж? Бас Гантулгын футболк их таалагдлаа хаха. Энэрэл, SeruioZ хоёр ч гэсэн гоё байна. Яг тийм нэг бүр тасархай клип гэхгүй ч дажгүй дууг нь ахин дахин сонсмоор санагдуулсан догь клип болжээ.
Видео тоглоомын тачаангуй охид [видео HD]
За эрчүүдээ, та бидний сайн мэдэх Girls from Tekken, Final Fantasy, Heavenly Sword гэх мэт олон видео тоглоомнуудын дүрийг бүтээсэн гайхалтай тач охидын зураг бүхий видеог та бүхэндээ сонирхуулж байна. Видео ч гэж дээ, нэг тиймэрхүү л юм байгаа. Гэхдээ зүгээрээ үзэхэд илүүдэхгүй. Харин ард нь явж байгаа нь дуу нь Kane Roberts-ийн "I'm not looking for an angel" гэдэг дуу болой. За ингээд дуртай охидынхоо халуухан охидын зургуудыг HD чанартайгаар үзмой! Таалагдвал яахав татаарай л даа...
Хамгийн их шивүүлсэн хүн [10ш фото]
Lucky Diamond Rich хэмээх энэхүү залуу маань Шинэ Зеландад төрсөн боловч Австралид цэнгээнт нэвтрүүлэгч хийдэг гэнэ. Тэрээр дэлхий дээрх хамгийн их шивээстэйгээрээ Геннисийн номонд бичигддэг боловч түүний хэлснээр тэр ердөө ганцхан шивээстэй гэнэ. Гэвч тэрхүү шивээс нь түүний биеийг амны хөндий болон чихэн доторхоос нь авахуулаад бүхэлд нь бүчдэг бөгөөд олон тооны давхаргуудтай гэнэ. Тэр хүүхэд байхаасаа л эхлэн хамгийн их шивээстэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар сонсдог байсан ч тэдэн шиг болохыг огт боддоггүй байж. Гэтэл тэр нэгэн удаа гуя, ташаа хавьдаа нэгэн жижиг шивээс хийлгэснээс хойш жинхэнэ шивээс хийлгэх донтон болж хувирчээ. Тэрээр зөвхөн шивээс хийлгэхдээ 1000 цагийг зарцуулсан байна. Гэвч үүндээ тэрээр сэтгэл хангалуун бус байгаа гэнэ. Одоо бүр өөрийн бүхий л биеэ хар өнгийн бэх бүхий шивээсээр шивүүлээд харин дараа нь түүнийгээ цагаан өнгийн шивээсээр давхарлаж байгаа бөгөөд цагааныхаа дээрээс нэмээд өнгө өнгийн загвар бүхий шивээснүүдийг ээлж дараатайгаар хийлгэж байгаа гэнэ дээ хө.
Арьснаасаа өлгөгдөгч залуу [17ш фото]
Би энэ залууг хэдэн настай, хэн гэдэг хаанахын залуу болохыг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ залуу болон түүний найз охин нь үнэхээр галзуу юм. Хүн мөн үү, биш үү бүү мэд ёстой. Манай NickelBack мэтийн рок нөхдүүд иймэрхүү гаж сэтгэлгээтэй байдгийг үгүйсгэхгүй л дээ уг нь ч.
Цагаан толгойн талаар бяцхан эргэцүүлэмж
За хө, Монгол хэлний зөв бичгийн дүрэмд тулгуурлан миний бие жаахан хошигнохоор шийдэв. Яг яаж вэ гэвэл, цагаан толгойн бүх үсэгнүүдийг өнөөгийн нийгэмд ойр байдлаар, амьдралд ойртуулах амьдчилах гэж байгаа юм.
Кондуктарскый өгзөг
Оюутан залуус бядны хувьд байнгын атлаа номер нэг хэрэглээ бол автуус билээ. Үүний дараагаар яахав пирошки, архи, тамхи, хүүхэн, содном... этр гээл явна биз хэхэ за тэр яахав. Тээд автуусаар зорчжийхад нэг асуулт яахын аргагүй надад төрөөд байхым. Хэн хариулах нь хамаагүй над энэ асуултын хариултыг хэлээд өг хүмүүсээ! За асуултаа хэлээтий: "Кондуктарууд яагаад хөдөлгөөний үед автуусны сандалны төмөр бариуланд бөгсөөрөө налж зогсдог вэ?"
Сансрын баавгай
Энэ долоо хоногт л юмдаг. Хоёр дахид уу, нэгдэхэд үү мань хүн сайн санадаггүй ээ. Ямар ч байсан гэрээсээ гараал атуусны буудал ороод "Шар хад хойгуураа" гэдэг хайрт атуусандаа суугаад сансрын колоонх дээр буугаад зам гарахгээ явжийваа. Тээл зүүн гар талын эгнээ ч яахав дажгүй чөлөөтэй байсан тул "пишхууууннн..." гээл гараал замын голд баруун гар талын хөдөлгөөний урсгалыг ажин пауз аваал байжийтал харин баруун гар талд явжийсан гуруун лээвчиг бас л "пишхууууннн..." гээл зам гарахыг завддым байна. Харамсалтай нь яг тэр үед нэг тийм бүхээгтэй поортэр аймар хурдтай "үүүүннн..." гээл ирэнгүүт нөө гурав чэн "ааааа" гээл муухай орилоол гэрлийн хурдаар хойшоогоо алхаал буцаад замын голдоо ирсэн чэн харин зүүн гар талд зогсжээсэн үл таних жижкэн хүүхэд тэр поортэрийн урдуур гүйхжаам шиг санагдаад мөр хавьцаанаас нь, өөрөөр хэлүүл күүртэкнээс нь гараараа хойш нь угз татаа хаязан би хаха. Тээл нөө поортэрийг өнгөрөнгүүт нь күүртэкнээс нь барьсан хэвээрээ чирээд зам гарчаад харсан чэн маний үеийн гэмээр нэг охин байвал яахоо? Тэгэнгүүт шуу вантаа наасс би хаха. Тээ дараа нь бодоход нээх сүртэй том биетэй баавгай шэг амьтанд бяцхан арзмээртай лээвчиг мөрнөөсөө базуулаад явахаар дотроо нээрээ сүнсээ зайлтал айсан байхдаа гэж бодсышд. Тэрнээс өөр амьтан байсан бол (Мөөж, Жинээ хам этр шиг) надад шуу каараатэ хийгээл зам дээр олиод хаязан байхку юу хаха тэр муу хөөрхий надаас айгаад юу ч хэлкү цаашаа яваа өгчих шэг болсышд. Үнээр бантмаар хэрэг болсон байгааз дээ? Яалт ч үгүй л мань тэрийг жоохон хүүхэд байна гэж бодсымдаа. Тээ тус болж том ах шэг санаа тавьж зам гаргаж өгсөн биш өөрөө ванталтын байдалтай үлддэг гэжийшд. Нэгэн бодлын далимдуулаад охин үрийг дээрэлхзэн ч юм шиг, эвгүй санагдаад байгаам.
Сахалны ид шид
Урждарын өчдөр буюу хоёр дахь өдөр юм байнаа би өөрийгөө аймар лаг ид шидтэй этгээд гэдгийгээ мэдлээшт. Яасан гэвүүл байшдээ тэ, нөө юу яасымаа... Оросын нөө нэг "Путопич өвөө" ч билүү ямар нэртэй билээ дээ байз нэг тийм эрүүнээсээ нэг сахал "доённнг..." хийтэл нь суга татаал хүмүүсийн хүслийг биелүүлээд байдаг. Яг тэрүүн шэг мань чэн бас тийм ид шидтэй болж таарваа хөөрхий... Тэ ер нь сүүлдээ би өөрийгөө тэр өвгөний хойд дүр гэж бодох болов... аая шаассс хаха за тэр далдайх ч яахав. Яг юу болсныг товчхон шэг яриаты вандааш гэж.
Monday, March 07, 2011
Бадрах











