Comment

Юу байцгаана ???Та бүхэнд амралтын өдрийн мэндийг миний зүгээс хүргэхийн зэрэгцээ үзэл бодлоо хуваалцхаар sign in хийж blogtoo орж ирлээ.Ойрдоо мэдээ нэмсэнгүй хичээл ихтэй тэгээд бас та бүхэндээ чанартай уран бүтээл хүргэх гээд аая.За за энэ бол мэдээж joke  өнөөдөр бас нэг болохгүй бүтэхгүй зүйлийн талаар өгүүлнэ. Сэдвийн хувьд та бидний мэддэг алдарт  Comment гэжугаа. Энүүгээр хүнүүс харин ч нэг хүссэнээ  чөлөөтэй бурж байгаамаа за нөгөө талаас буруу ч юу байхуу.
Би бас арай дэндсэн дэндсэн comment -ийн талаар өгүүлэхийг хүслээ л дээ. Тэрнээс бүх comment -уудад хамаарахгүйг анхаарна уу !!! Юу вэ гэхээр хүний одоо юу ч гэмээрийн эд эрхтэнээр нь доромжлох (зарим хүмүүс ээжийнхээ хаанаас унаснаа мартдийн шиг байгаан)  арай л бас болкугаар хэлж бичих гэж л тодотгож тайлбарлъя даа. Хүнд бас нандин зүйл гэж байдаг тийм зүйлээ бас тэгж булингартуулж болкуу л баймаар.Тэр бичиж байгаа заваан бодлоо дотроо тээж явдаг гэхээр хүн гэж ямар ч муухай амьтан юмдээ гэж. Жишээ авъя л даа  нэг дуучин хүүхний зураг байлаа гэхэд доор юу юу гэнэ вээ аймар зүгээр. Чи бол юу юу ч гэнүү яадаг яадаг ч гэнүү. Тэрхүү comment -г Бат бичлээ гэж бодьё  Хамгийн инээдтэй нь юу вэ гэхээр Батыг хэн ч тэгж сонирхож сайт нтр дээр бичкүү л байхку юу. Бат одоо атаархаад ч байгаамуу мэээдкү. Манай Харх GA хоёрын хэлснээр бол энэ comment унших чинь бараг урлаг шахуу юм байгаан гэж хэлсийн надаа одоо. За тэр хоёрын хэлэх ч одоо яахуу тоглож хэлээ биз. Ер нь урлаг ч бай юу ч байсан муухай элдвээр нь хэлцэн comment унших нь хэнд ч муухай л биздээ.Чамайг тийм юм бодож явдаг хүмүүс нийгэм хүрээлж байна гэж бодохоор муухай шүү дээ. Өнгөрсөн хавар сонгож үзсэн хичээлүүд дунд маань CS210 буюу Комьпютерийн ёс зүй ба хууль хичээлийн  Ethic хэсэгт нь үзсэнээр бол "Хэн ч байхгүй хэний ч анзаараагүй үед та хэн бэ?!!!!" гэдэг асуудлын талаар авч үздэг юм. Харин энэхүү вакуум орчинг интернет цаашлаад comment бидэнд олгож байгаам. Харин тэр вакуум орчинд хүмүүс жинхэнэ араатан болж хувирч байгаамдаа. Гэхдээ уучлаарай чи зөвхөн өөрийгөө л хуурч байна би өмнөх нийтлэл дээрээ ч бас бичиж байсан Санаа зөв бол заяа зөв гэж. Тэдгээр элдвээрээ хэлүүлж байгаа хүмүүс өөртөө таалагдсанаараа л амьдарч хүссэнээ өмсөж,хүссэн үедээ нүцгэн зургаа авахуулж л байна биз дээ. Энэнд юундаа тэгтлээ бухимдаж хараал урсгаж байдаг байна аа. Чи өөрийгөө тэр өөрийгөө л болгоод явжийвал болоо л баймаар. Миний найз Мөнхөөгийн хэлснээр бол "Хүн энэ олон хүнийг өөрчлөх гэж зовж байхаар өөрийгөө л багахан өөрчлөөд зохицоод явсан дээр" гэж хэлж байсийм ер нь энүүхэндээ гэж хэлэхэд үнэн шд. Усыг нь уувал ёсыг нь дага гэж. За эцэст нь бид жоохон ухаантай хүн чанартай,эрх дархаа зөв ойлгож,бусдыг хүндэтгэдэг байх хэрэгтэй байхаа. Та бүгдийг ч бас надтай санал нийлж байгаа гэж найдаж байна. Хурц vгнээс ул мөр vлддэгсэн бол бид цөмөөрөө нэл шарх сорви явах байсан биз.

10 сэтгэгдэл:

Бадрах said...

Ёстой үнэн үг. Гэхдээ мань хоёрын урлаг гээд уншаад байсан коммэнтууд дунд хамгийн муухай нь л өгзөг сэгсрэх байсышдээ найзаа хэхэ

Ga.Autorun said...

Хархаа 2 уулаа түнэл ээр эргэлдхээ болино байгаа...

Anonymous said...

neeree l zarim humuust ajiglagddag soylgui bichsen commentuud geh uu.
Jinee.n bichsen te sanal niilj bn:)

Anonymous said...

Хэрвээ Монгол хэлээр бичсэн бол төгс нийтлэл болж байна. Дээр бичсэнээр ийм ухамсартай, богино бодолтой хүмүүс байгаа цагт , дээр нь Монгол хэлээ уландаа гишгэсэн байгаа үед Монгол улс жинхэн баларан доройтох байлгүй дээ. Жишээ нь: "Батыг хэн ч тэгж сонирхож сайт нтр дээр бичкүү л байхку юу." = "Батыг хэн ч тэгж сонирхож сайт энэ тэр дээр бичэхгүй л байхгүй юу."

Jinee said...

За ойлголоо. Гэхдээ уучлаарай засаж чадахгүйн.Цаашдаа ч бас ингэж бичих болно.Монгол хэлийг орхигдуулсан юм байхгүй монгол ярианы хэлээр бичсэн гэж ойлгож болно.Зүгээр ном зохиол шиг бичвэл хүмүүст сонирхолгүй л байх болов уу.Энэ чинь чөлөөт блог гэдгийг ойлгох хэрэгтэй.Бид аливаа санал бодлоо энд өгүүлэхдээ та бүхэнтэй яг ярилцаж байгаа юм шиг л бичээд байгаа юм л даа.За нийтлэл таалагдсан бол миний зүгээс баяртай байна ;))

Anonymous said...

энэ ч үнэн үг шүү тиймээ чиний хэлж байгаатай санал нэг байнаа. Зарим ухамсар муутай гарууд нь энэ нийтлэлийг уншаасай л гэж бодож байна.

Anonymous said...

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл... хэмээн шүлэглэн Монгол хэлээ магтан шүтдэг. Ярианы хэл сурмаар юм байна. Заадаг юмуу?

Jinee said...

Заадаггүй өөрсдөө сурдаг гэж л хэлий даа ;)). Ямар ч гэцүүм таалагдахгүй байвал бүү унш гүйцээ.Би энэ талаар ч дээр бичсэн л санагдах юм.

Бадрах said...

Эхлээд "юмуу" биш "юм уу" гэж бичдэг болчихоод бидэнд хэл заагаарай та. Бид ардчиллыг анархизм болгох гээгүй. Зүгээр л чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байна. Хүнээс өө хайж байхаар эхлээд өөрөө өөгүй, зөв сайхан бичээд сурчих.

Бадрах said...

"бичэхгүй" - "бичихгүй"
"жинхэн" - "жинхэнэ"
"юмуу" - "юм уу"
гээд л ярианы хэл сурчихсан л байна шүү дээ хэхэ

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!