Нэг дэлхий, нэг хайр...
Ээ дээ цөөхөн хэдэн Монголчууд минь, О.Дашбалбар агсны хэлснээр амьддаа бие биенээ хайрлах л хэрэгтэй. Уурлаж бухимдаж бусдад хар санах үедээ тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй дан ганц түүний буруу биш ч байж болно. Энэ л хөгжим намайг энх тайвныг эрхэмлэгч болгосон...
Хорвоо ертөнцийн хачин жигтэй хүмүүс ба зүйлс
Та манай блогийн энэхүү булангаас өөрт хэрэгтэй танин мэдэхүйн олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн тэр болгон тохиолдоод байдаггүй хачин жигтэй үйл явдлууд болон хүмүүсийн тухай ч мэдэж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд бидэнтэй цуг байгаарай TV8 биш "ratxapx.blogspot.com" шүү!
World Miss 2010 Монгол Улсыг гутаан доромжиллоо.
Sunday, October 31, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Дөнгөж саяхан компьютер дээрээ суугаад Y.messenger-т ороод байж байтал AS Rap Forum-ийн харьяа, үндсэрхэг үзэлтэн реппер KoK-ийн статус дээр дээрх гарчиг бүхий үгс байх юм. Яасан юм бол гэж бодоод өөрөөс нь лавлаж асуутал миний дотор давчдаж зэвүү хүрэв. Яагаад гэдгийг та дэлгэрэнгүйрүү орж үзээрэй! Монгол хүн мөн л бол заавал уншаарай бас тэгээд итгэхгүй байвал энд дараад үзээрэй!
Содном хэрэглэж заншцгаая!
Saturday, October 30, 2010
Бадрах
4 сэтгэгдэл байна
За тэгэхээр эр эм гэлтгүй нас залуу, цус шингэн хүмүүс бүгд үүнийг умш! Энэ содном гуай чинь таныг элдэв янзын халдварт өвчнөөс хамгаалаад зогсохгүй, хүсээгүй жирэмслэлтээс хүртэл хамгаална. За тэгээд өнгөтэй, өнгөгүй, үнэртэй, үнэргүй тэгээд бас нөгөө юутай, юугүй энэ тэр гээд эмэгтэй юм уу, эрэгтэйгийнх нь хүсэл сонирхлоос шалтгаалж аль ч төрлөөс нь хэрэглэж болно шүү дээ! Ийм өргөн сонголттой байхад содном гуайг үл тоосноосоо болж залуус маань янз бүрийн асуудалд унах нь их элбэг байдаг. Тиймээс хурим найр хийгээгүй л бол содномгүйгээр хайр хийхгүй байхыг хүсье! Тэгээд дэлгэрэнгүйрүү орж аягүй хөгжилтэй хоёр видеотой танилцана байгаа. Заавал үзээрэй гэж та бүхнээсээ хүсье. Их инээдтэй, сонирхолтой бичлэгүүд шүү!
Twiks - Санаанд орсон нь 10
Friday, October 29, 2010
Twiks
Сэтгэгдэл алга
Аягүү гүн утга философийг дотроо агуулж буй гэшаахкү юу зүгээр л хальт санаанд орсон нь...
Амьдралд чинь утга алга
Авах юм ч бас юу ч алга
Чаддаг ганц нь хар усыг балгаад л
Зүгээр ч гудрахгүй бас асгаад л
Зүг бүрт хэн ч үгүй ганцаардал
Зөвхөн чи л уусан мэт агсраад л
Хөлчүү ухаанаар гудмаар алхаад л
Хөгийн санагдана энэ амьдрал дахиад л
Хөөрхий бүсгүй гэрийн мухар сахиад л
Хөлдүү эрийг хэзээ ирэхийг мэдэхгүй айгаад л
Хүүхдийн ор бүсгүйн дэргэд найгаад л
Хэний ч мэдэхгүй ийм амьдрал байгаад л
Хэлвэл хэн ч гэсэн мэддэг атлаа гайхаад л
Өнгөрөх хүмүүс монголчууд бүгд
Өөр өөрийн амиа бодно зүг зүгт
Уг нь архичин биш ажилтай залуу байхад л
Урдах ажил нь бүтэмжтэй тушаал ахиад л
Гэвч хөөрхий нахиад л
Гэрэлгүй харанхуйд давхиад л
Зиа Зиа хэт туйлширч мани дахиад л
Илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд та дуртай юу?
Friday, October 29, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Ихэнх хүмүүс тарган, махлаг хүүхнүүдэд дургүй байдгийг нуух юун... За дургүй байх ч юу байхав, нэг их сонирхдоггүй байх. Тийм болохоор бүсгүй та ч гэсэн гуалиг сайхан харагдахын тулд бүхнээ зориулахад бэлэн байдаг байх. Харин Candice Huffine, Marquita Pring, Michelle Olson, Tara Lynn (Ford NY), Kasia P хэмээгч эдгээр бүсгүйчүүд энэхүү туйлширсан хуучинсаг суртлыг халах зорилготойгоор өөрсдийгөө хичнээн сайхан тачъяадам бүсгүйчүүд болохыг гэрэл зургийн хальснаа буулган бүгдийн өмнө нотлон харуулжээ. Байж болох хэмжээнээсээ давчихаагүй л бол иймэрхүү илүүдэл жинтэй байх нь тийм ч муу зүйл биш юм байна шүү!
Дэлхий дээрх хамгийн том акул
Friday, October 29, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Энэхүү аварга амьтанг хүмүүс Австралийн ойролцоох далайгаас барьжээ. Одоогоор хэдий үүнийг дэлхийн хамгийн том махчин аварга загас гэж албан ёсоор мэдэгдээгүй байгаа ч далайчдын ярьж байгаагаар бол үүнээс том акулийг амьдралдаа үзэж байгаагүй гэнэ. Нээрээ ч энэхүү цагаан аварга загас үнэхээр үлэмж биетэй юм...
Jessica Alba-гийн нүцгэн зурагны талаар
Friday, October 29, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Холливудийн супер од жүжигчин Жесика Албагийн нүцгэн зураг интернетээр тархжээ гээд байсан чинь тэр нь бас арай ч жинхэнэ зураг биш байжээ. Хатагтай Алба Machete УСК-нд тоглохдоо хөхөвч болон вандааштайгаа усанд орж буйгаар зургаа авахуулсан аж. Харин үүнийг нөгөө хэрэгт дуртай гайхлууд нь зүгээр өнгөрөөсөнгүй. Дижитал аргаар түүний вандааш болон хөхний даруулгыг "Remove" хийгээд нүцэглээд хаячихаж. Гэхдээ энэхүү хиймэл нүцгэн зураг нь жинхэнэ нүцгэн зургаас бараг ялгарахгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Жесика дотуур хувцсаа тайлсан ч ийм л харагдах байсан байх. Гэхдээ тэрээр хэзээ ч ингэж зургаа авахуулахгүй байх л даа. Бусад жүжигчдээс ялгарах онцлог нь ганц ч удаа эхээс төрсөн биендээ мэс хүргэж үзээгүй гэж байгаа. Үнэхээр л байгалиас заяасан сайхан жүжигчин байх өө... Дэлгэрэнгүйрүү ороод тэдгээр зургуудыг нь үзвэл үзээрэй за юу!
Kim Kadrashain & Justin Bieber [8ш фото]
Thursday, October 28, 2010
Бадрах
2 сэтгэгдэл байна
Энэ одоо хэзээний ч зураг юм бүү мэд. Энэ хоёрын тухай би үнэхээр юу x мэдэхгүй болохоор илүү дутуу тайлбаргүй хамт авахуулсан хэдэн зургийг нь хийлээ. Дуртайнууд нь сонирхомз...
Хөгжөөн дэмжигчдийн хүслэн
Thursday, October 28, 2010
Бадрах
2 сэтгэгдэл байна
Эдгээр охид бүгд бүхний анхаарлын төвд орохын хүслэн болцгоосон охид юм. Ер нь бол иймэрхүү хүсэлтэй охидыг хамруулан хөгжөөн дэмжигч охидын сургууль байгуулсан ч болно. Дараах фото зургууд бол эдгээр охидыг бэлтгэл, сургуулилтаа хийж байх үед нь авсан гэрэл зургууд юм. Тэд бүгд бусдад үзэсгэлэнтэй төгс төгөлдөр харагдахыг хичээн хөдөлмөрлөж байгаа нь энэ. Гэвч энэ бүхэн тийм ч амар зүйл бас биш ажээ...
M2M - Pretty Boy [татах ба үзэх, сонсохоор]
Thursday, October 28, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Би тийм boy энэ тэр сонирхдог гомозигот биш шүү! Зүгээр л энэ дуу надад маш их таалагддаг. Өдийг хүртэл сэтгэлд минь хоногшсон хэдхэн дуунуудын нэг. Яагаад гэвэл энэ дууны эгшиг аялгуу гайхам сайхан байдаг юм...
Яаж мормон порн хийх вэ?
Tuesday, October 26, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Энэхүү мэдээллийг www.SETGE.mn сайтаас өөр вэб сайт юм уу блогт тавих бол эх сурвалжийг заавал бичих ёстой шүү!
Соёмбо бүлгэм - Гүйх цус нь Монгол [видео]
Tuesday, October 26, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Зиаг манай нэг хам энэхүү дууны дүрсжүүлсэн хувилбарыг цааш нь рээклаамдаад олон хүнд үзүүлээд, түгээгээд өгөөрэй гэсиймаа. Тээд чадах ядахараа түгээгүүрийн үүрэг гүйцэтгэе хэмээн бодож блогтоо тавилаа. Үзэх нэг нь үзэмз. Дууны хувьд бас ч гэж дажгүй болсон. Аан тийн, нэг юмыг анхааруулж хэлэхэд энэ бол зүгээр дүрсжүүлсэн хувилбар буюу албан бус клип юм байналээ шүү! Оригиналь клип нь бүр ч гоё байх байлгүй дээ хэхэ...
Nuuu Shiat !
Monday, October 25, 2010
Mask of Real
2 сэтгэгдэл байна
Сайн уу ? Ах дvv нараа алс холын Арктикаас орилж байна хаха, За наргиа яахав,
Маш удаан Харх гуайн блогт айлчилсангvй удчихжээ. Ойрд хийсэн бvтээсэн зvйлгvй хичээл номын мөрийг хөөсөөр өдий хүржээ. Одооноос хуучин хийдэг байсан зүйлээ хийх гээд ханьцуй шумлан дайрч орлоо. Одоогоор Gangsta Service бvлгийн албан ёсны вэб сайт хийхээр ажиллаж байна. Тун удахгvй нээгдэх байх гэж найджил сууна. ... Тун удахгvй уулзая! Peace
Галдаа хам үүнийг бичжээ. Блогтоо нийтэлмээр байна.
Monday, October 25, 2010
Twiks
3 сэтгэгдэл байна
хааяа хааяадаа харамсан сууж
харамссан сэтгэлийг хар усаар арчилж
хайргүй ч гэсэн охидтой уулзаж
хангалттай өөрийгөө зугаацуулсан ч
хайрт бүсгүй чамайг минь орлох
халх монгол бүсгүй даанч олдохгүй нь
хүнд хайртай болох ийм хэцүү гэдгийг
хожим хойно нь ухаарч ойлгохдоо
хайр гээч зүйлийг үзэн ядахдаа
харсан болгонлуугаа үсчин дэвхцэж
хараалийн үгээр хоолж хийж
харийн хүн шиг аашилж байнам.
дэргэд минь чи байхгүй гэхээр
дэндүү аймаар санагдаж
дэргэдээс мин; холдохгүй гэсэн үг
дуг нойронд мин; байнга айлчилж
дураа хүрхээр орхиод оддог!
утсан күүкэлдэй би юм у?
харамссан сэтгэлийг хар усаар арчилж
хайргүй ч гэсэн охидтой уулзаж
хангалттай өөрийгөө зугаацуулсан ч
хайрт бүсгүй чамайг минь орлох
халх монгол бүсгүй даанч олдохгүй нь
хүнд хайртай болох ийм хэцүү гэдгийг
хожим хойно нь ухаарч ойлгохдоо
хайр гээч зүйлийг үзэн ядахдаа
харсан болгонлуугаа үсчин дэвхцэж
хараалийн үгээр хоолж хийж
харийн хүн шиг аашилж байнам.
дэргэд минь чи байхгүй гэхээр
дэндүү аймаар санагдаж
дэргэдээс мин; холдохгүй гэсэн үг
дуг нойронд мин; байнга айлчилж
дураа хүрхээр орхиод оддог!
утсан күүкэлдэй би юм у?
Лекцийн цаг хугаслаж санаанд орсон нь... Нээх лаг их бишээ 4хн мөр
Monday, October 25, 2010
Twiks
2 сэтгэгдэл байна
Мартая гээд ч мартахгүй нь
Магад ингэж чадахгүй нь
Маргааш чамайг харахгүйд
Миний сэтгэл харанхуй
Гэвч чи одоо намайг орхихоор шийджээ
Гэнэн тэнэг би ирээдүйгээс чинь гээгджээ
Чамайг хайрлах хайр үгүй
Зүрхэндээ багтаах байр үгүй
Чамайг хэзээ ч санахгүй ч
Чи намайг хайрлаж ханахгүй
Ингэж хэлээд чи одохдоо
Инээмсэглэл чинь үргэж уйлах дөхсөн
Энэ бүхнийг тунгаан бодохдоо
Итгэл алдарч сэтгэл мөхсөн
Гэсэн ч би чамайг хүлээн
Гэрэлгүй харанхуйд хайр бүлээн
Хэлсэн үг чинь худлаа гэдгийг би сайн мэдэж байгаа... ( ......... )
Өглөө сэрээд сонсоорой
Sunday, October 24, 2010
Jinee
5 сэтгэгдэл байна
KTMC өнгөрүүлсэн 3 цаг 30н минут минь
Saturday, October 23, 2010
Twiks
Сэтгэгдэл алга
Зиа зиа Зиа ХАрх багш ийм сэтгэгдэл бич гэсэн учраас КТМС дээр өнгөрүүлсэн 3цаг 30н минутын тухайгаа цөөхөн хэдэн үгээр илэрхийлэе. Ингэсийн өдөр 12 40 ийн алдад 64 ийн буудал дээрээс сансар гэсэн автусанд суугаад Тунел дээр буугаад хойшоо алхлаа л даа тээд очоод Вадрах руу мээсж чулуудсан чэн мань Вадрах харин тушаал буулгаж байна аа дотуур байрны гадаа хүрээд ир гэж. ТЭэ л яваа л очоод дахиа л гараад ир гээд мээсж чулуудлаа л даа мань эр байдгү үүдэнд нь хүлээх гэсэн чэн 5 байлуу 6 байлуу охид цуглацан аймаар инээлдээ л. би ганцаараа аймаар тэнэг яджухад нь 2цүнхтэй хаха тээ л ер нь бол аймаар ичсэн за энэ яахав . Вадрах гуай тэгээд нэг цэгээс 2 мээсэж чулуудсаны дараа нэг юм хараал идсэн өгзгөө чирээд хаалгаар гарч иржугаам. Тээд болоогүй ээ уулзаа л 2 үг сольж байснаа за одоохо кофе гоо уучаад ирий гээ л буцаад орцон мань нөгөө ичиж үхэх шахсан хэдэн охины дунд буцаа л үлдсэн. Удалгүй харин Вадрах өөрийн төлөөлөгч Ганбат гэгч эрхэмийг намайг авхуулахаар доош нь явуулснаа утсаар залгаж хэлсэн. Ингэж би гэж нэг амьтан дулаан байр луу хоншороо цухуйлгаж байгаан нээрээ. За байранд ороод нэг гоё юм нь ГА гийн Компьютер байлаа. Компьютер дотроос тэр 2к11 гэдэг тоглоом байлаа. Нофш гэж донтохоос аргагүй юмыг тоглосоор байтал лекцийн цаг болжээ нөхдөө. аа бас нэг юм нь тоглоод сууж байсан чэн коридоороор дүүрэн түлэгдэж буй цуйвангийн үнэр хамар сэт татх шахам үнэртээ л өлсөж буй ходоодонд шууд хүндээр нөлөөлж байгаам чэн Вадрахыг яасан хонхолзоод байна уу гэхээр нь нэрэлхээд гү гү гэсэн хэхэ. Тэгээ л лекцэнд ороо л мундаг түүх судалдаг түүхийн ангийн баатар суусан чэн нойр хүрээд... Хаха Зоозз тээ л энэнээс хойш нээх гоцлог гойдлог зүйл болоогүй дээ тэгээ л тараад Вадрахтай цуг гараад тус тусын гэр гэрийн зүг гэлдэрсэн дээ аа тийн Вадрах гэрийн зүг биш гэргийн зүг сажилсийн байна таг мартаж. Заза нэг иймэрхүү. хаха Заза КТМС дээр өнгөрүүлсэн 4 шахам цаг үнэхээр гоё байсөөн одоо дараагийн лекцийг тэсэн ядан хүлээжүгаа шүү хэхэ . аа бас Сэрдарам багшаас Чихэр авнаа хэхэ. ( Хэн нэгнийг хэт гүжирдэж нэр мэрийг нь сольж хольж элдэв янзаар хэлсэн бол уучилаарай Хархаа хамыгаа, шавийгаа.)
Дэлхий дээрх хамгийн том могой 50 feet гаруй урттай
Saturday, October 23, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Дэлхий дээрх хамгийн аварга могой Энэтхэг улсаас олджээ. Түүнийг үзүүрээс нь толгой хүртэл нь хэмжихэд 50 гаруй feet байсан бөгөөд энэ нь си системд 16 метр юм. Энэхүү могойг нутгийн иргэд Titanobia гэж нэрлэдэг бөгөөд одоогийн байдлаар дэлхий гэдэг энэ гараг дээр олдоод байгаа хамгийн урт хэвлээр явагч амьтан юм. Үнэхээр гайхалтай яаж төлжиж, бойжихоороо ийм аварга амьтан болж хувирдаг юм бол доо хөөрхий... За за олон долоон юм нуршаад яахав та бүхэн ороод видео бичлэгийг нь үз! Хойд үзүүрээс нь авахуулаад толгой хүртэл нь хэдэн метр байгааг та зөвхөн энэхүү бичлэгийг үзээд л мэдрэх болно.
Art painted bodies pictures [22ш фото]
Saturday, October 23, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Эр хүн болж төрсөндөө би маш их баярлажийнаа. Яаад гэвүүл би хэрэв баруун чихэндээ ээмэгтэй юм уу эмэгтэй хүн болж төрсөнсөн бол эдгээр хүүхнүүдийн гоо үзэсгэлэнг ингэж их сайхнаар мэдрээчүү гү чүү хэн мэдлээ тийм из дээ инч одоо... Жинкэн тач тач, даж даж хүүхнүүд вайндаа эд нар чэн харин ч нэг. Бас тэгээд энэ их сүрхий урлагийн бүтээлүүдийг сэтгэн гаргаж ирсэн хүн нь их мундаг юмаа. Гоё гоё төсөөлөл ургууллыг сэтгэж хийсэн байшд. Та нар минь нэг сонирхомз!
МаСа - Санаанд орсон нь ЭНЭ
Friday, October 15, 2010
МаСа
2 сэтгэгдэл байна
За нэг хэдэн хэрэггүй хогийн найзууддаа зориулчы.Ааа гэхдээ сайн андууддаа биш гэдэгийг санаарай. Хэнд зориулсаныг хараарай. Эрхэм иргэдээ уншаарай....
DOTA vs Girl Friends
Thursday, October 14, 2010
Бадрах
7 сэтгэгдэл байна
Анх арван жилдээ арвадугаар ангиасаа эхлээд л аягүй сүрхий донтуулдаг энэ тоглоомыг тоглож сурч байж билээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө гэсэн үгиймуудаа. Тэгээд арван нэгдүгээр ангиа төгссөний дараа тоглохоо больсон л доо хөөрхий... Тээд яахав хааяа даа л нэг арван жилийнхээ найзуудыг уулзъя гэж дуудахаар нь хэдүүлээ нийлж тоглодог байлаа. Гэтэл харин сүүлийн хэдэн өдөр манай Сэтгэ.мн-ийн админ маань нааг уруу татаад тээд хоёулаа жаахан эргэж донтох гээд байгаа тал бий. Ер нь бид хоёр харилцан бие биенийгээ уруу татаж Garena-аар тоглчихоод байгаамдаа. Гэхдээ нэг их сүртэй бишээ, бүтэн сайнд эсвэл аль нэг завтай өдрийнхөө орой ч гэхиймүү ямар ч байсан тэгж тоглодын. За тэр админ бид хоёрын тоглох ч яахуу цаад yahoo msgr-ээр чинь нэг спам яваад байнаа даа...
Гутал цоорссс...
Sunday, October 10, 2010
Бадрах
4 сэтгэгдэл байна
Нээх сайхан бороо хуртай чийг үнэртсэн сайхан өглөө буюу өчигдөр өглөө (Бүр тодруулвал: 2010.10.08нд) би гэдэг хүн хичээлдээ явахкээл уржигдар өмссөн оймсоо өмсдөгийн даваан дээр байжийваа. Тэгтэл харин зүүн хөлөндөө өмссөн оймс зөв зүгээр (хөлний анхилуун үнэрээс өөр асуудалгүй) харин баруун хөлний оймсны ул тэр чигээрээ шороо болоод мод шиг хатуураад дагтаршчихсан байдым байна. Би гайхаал... Дотроо ингэж бодсы: "Энэ одоо бодуул өчдөр хэтэрхий их овгор шороон дээгүүр нааш цаашаа яваад шороотой хутгалдцым байлгүйдээ" гэж. Тээл сайхан шинэ оймс бишээ угаасан оймс гаргаж өмсөөл гуталныхаа гадна талыг шоотикдож угааж алчуураар арчаал Adidas-ийн дуураймал хужаа брээнд болох 40000 төгрөгний үнэтэй (Ми өөртөө авч байсан хамгийн үнэтэй зуны гутал) Adivon-оо (харахад дээрх Nike-тай төстэй) өмсөөл гараал цохисондоо хөөрхий... Тээл гадаа бороо оржээсан болохоор нээрээ үнэн кайфтай гоё санагдаал дээшээ хараал хэд гурав алхжийтал баруун хөлний доороос хүйтэн оргиол явчдымдаа. За тээл шууд "Ээ хүүдий гэж, гутлын ул цоорчэж" гэсэн бодол тархин дундуур тас гээл ороод иржаам чэн. Анх удаа ингэж улыг нь цоортол гутал эдэлж үздийм байна даа би чэн одоо. Өмнө нь гутлаа дандаа багадаад хөл тулаад ирэхээр нь сольдог байсын. Энэ удаад цоорохоор нь солихым байна л даа... Таван сар ямар ч хайр найргүй, өршөөлгүй эдлэхэд Adivon ингэдэг л юм байна. Харин хужаа брээндүүдээс хаа явж Voit шиг бат бөхийн дээд чанар хаана ч байхку дээ харин ч нэг.
Цэвэр ичимтгийгийн үзэсгэлэн гоо
Sunday, October 10, 2010
Бадрах
9 сэтгэгдэл байна
Юу волжийнаа инч одоо... Блогтоо болж бүтдэггүй бодролоосоо бичээгүй мээр удцан бээшд. Гэхдээ бас сүүл холбоод сүрхий хэдэн бодролоо бичцийм байнаа Твикс мань хоёр. Зэ тэр яахав, ийм байнаа нөхдөө! Аан гээд амай ангайлгаад, алцайж тонгойгоод хар! Аль эсвэл сандлан дээрээ суугаад жартгараа бөлтийлгөөд, бөлтгөрөө тормолзуулаад умш одоо!
Ер нь цаана чэн "Цэвэр ичимтгийгийн үзэсгэлэн гоо" гэдэг юм ховордоод ээнаа. Ганц миний нүдэнд ч биш таны нүдэнд ч гэсэн тэгж харагджугаа гэж боджийнэ. Уг нь бол тэр "Цэвэр ичимтгийгийн үзэсгэлэн гоо" гэдэг чэн их ариун нандин юм байдым байгаамшд. Одоо жишээ нь охидууд чэн өөрт нь таалагддаг ямар нэгэн хүү хандалт өгөөд байгааг нь мэдсэн ч гэсэн тэр хүүг хүрч ирж өвдөг сөгдөн байж гуйхгүй л бол өөрөө очоод "Хоёулаа үерхэе" гэж хэлээд явдаггүйшдээ тэ. Иймэрхүү жиж саж юмнаас авахуулаад л эмэгтэй хүн гэдэг чэн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч цэвэр ариун зүйлсээ нандигнан хамгаалж явах хэрэгтэйм шиг вайгаан. Гэтэл одооны зарим охид яажийнэ, ямммар ч үнэ цэнэ байхку. Дэндүү хямдхан амьтад. Өнөөдөр л гэхэд хүний хажуугаар зүгээр зөрчкү мөрдөж зөрдөж өдөж этр... Тэгснээ ёоо нтр гээл... Уг нь би хэрэндээ л зам тавьж өгөөд өөрөө бараг шалбаагруу орох дөхжаахад л албаар ирж хүн мөрдөнгүүтээ сээтэгнээд байгаа байхку юу. Би ч тийм лаг охидоос хандалт аваад байдаг сайхан залуу ч биш л дээ. Гэхдээ миний ямар байх нь энд огт хамаагүй. Гол нь цаад охидууд чэн тийм мангар ямар ч ичих нүүргүй дуракууд байгаа байхкоо! Гү яахав дээ, энэ улсад ардчилсан дэглэм хөгжөөд дураараа дургиж болдог болсон байх л даа. Гэхдээ тэр дургилтууд нь надад таалагдку вайна. Яагаад гэвүүл би хуучинсаг хөөн. Бас нэгэн жишээ дурдья л даа яахав...
Oxford English for Information Technology by Eric H.Glendinning, John McEwan
Thursday, October 07, 2010
Бадрах
2 сэтгэгдэл байна
МУШУТИС-ийн КТМС-ийн SW болон HW кодтой оюутнууд энэ жилээс эхлэн "Oxford English for Information Technology" хэмээх номны дагуу "Мэргэжлийн Англи хэл" гэдэг хичээл үзэж байгаа бөлгөө. Тиймээс татаж аваад таалцгаана биз дээ найзуудаа! Аан тийн энэ cover зураг нь л ийм улаан болохоос Навчаа багшийн 2500-аар худалдаж авахыг зөвлөдөг номноос ямар ч ялгаагүй шүү! Би лав ялгаа олж харах гэж хайгаад олоогүй. Хэмжээний хувьд ердөө л 17MB
Pessimistic Man! [Хогийн амьдрал]
Sunday, October 03, 2010
Бадрах
2 сэтгэгдэл байна
Би бол мулгуу амьтан
Гэр бүлийнхэндээ түшиг тулгуур
Болох ёстой атал
Шал дэмий зүйл хийж цаг нөхцөөнө
Хийдэг бүх зүйл минь ердөө л хорт дадал
Тиймээ миний сэтгэлгээ аль эрт мөхцөн
Өөрийгөө эр хүн гэдгийг чи батал
Гэвэл би аль эрт охины хормой сөхцөн
Надад үнэндээ ямар ч хүч чадал
Алга, урамгүй ургууламжтайгаа л нөхцөнө
Замд тааралдах саад тотгор бүхнийг гатал
Гэж өөртөө хэлэвч би одоо үхэх дөхцөн
Амьтан шиг л энд илийрээд сууж байна
Амьдралаа чамаас би асууж байна
Гэр бүлийнхэндээ түшиг тулгуур
Болох ёстой атал
Шал дэмий зүйл хийж цаг нөхцөөнө
Хийдэг бүх зүйл минь ердөө л хорт дадал
Тиймээ миний сэтгэлгээ аль эрт мөхцөн
Өөрийгөө эр хүн гэдгийг чи батал
Гэвэл би аль эрт охины хормой сөхцөн
Надад үнэндээ ямар ч хүч чадал
Алга, урамгүй ургууламжтайгаа л нөхцөнө
Замд тааралдах саад тотгор бүхнийг гатал
Гэж өөртөө хэлэвч би одоо үхэх дөхцөн
Амьтан шиг л энд илийрээд сууж байна
Амьдралаа чамаас би асууж байна