Нээх сайхан бороо хуртай чийг үнэртсэн сайхан өглөө буюу өчигдөр өглөө (Бүр тодруулвал: 2010.10.08нд) би гэдэг хүн хичээлдээ явахкээл уржигдар өмссөн оймсоо өмсдөгийн даваан дээр байжийваа. Тэгтэл харин зүүн хөлөндөө өмссөн оймс зөв зүгээр (хөлний анхилуун үнэрээс өөр асуудалгүй) харин баруун хөлний оймсны ул тэр чигээрээ шороо болоод мод шиг хатуураад дагтаршчихсан байдым байна. Би гайхаал... Дотроо ингэж бодсы: "Энэ одоо бодуул өчдөр хэтэрхий их овгор шороон дээгүүр нааш цаашаа яваад шороотой хутгалдцым байлгүйдээ" гэж. Тээл сайхан шинэ оймс бишээ угаасан оймс гаргаж өмсөөл гуталныхаа гадна талыг шоотикдож угааж алчуураар арчаал Adidas-ийн дуураймал хужаа брээнд болох 40000 төгрөгний үнэтэй (Ми өөртөө авч байсан хамгийн үнэтэй зуны гутал) Adivon-оо (харахад дээрх Nike-тай төстэй) өмсөөл гараал цохисондоо хөөрхий... Тээл гадаа бороо оржээсан болохоор нээрээ үнэн кайфтай гоё санагдаал дээшээ хараал хэд гурав алхжийтал баруун хөлний доороос хүйтэн оргиол явчдымдаа. За тээл шууд "Ээ хүүдий гэж, гутлын ул цоорчэж" гэсэн бодол тархин дундуур тас гээл ороод иржаам чэн. Анх удаа ингэж улыг нь цоортол гутал эдэлж үздийм байна даа би чэн одоо. Өмнө нь гутлаа дандаа багадаад хөл тулаад ирэхээр нь сольдог байсын. Энэ удаад цоорохоор нь солихым байна л даа... Таван сар ямар ч хайр найргүй, өршөөлгүй эдлэхэд Adivon ингэдэг л юм байна. Харин хужаа брээндүүдээс хаа явж Voit шиг бат бөхийн дээд чанар хаана ч байхку дээ харин ч нэг.
За за бичихжээсан юм маань болжлоо. Уншигч та аль болох сэтгэгдэл үлдээхийг эрмэлзэж байгаарай! Бидэнд урамтай гоё байдым байхку юу хэхэ
4 сэтгэгдэл:
Voit numba ONE ntr ;))
huurhun bichdeg hog be xexe
Sda bichsen setgegdel unshih ch bas unen goy shuu tee neeh goy sanagdaa l yawchdiin sanal niiljugaazde erhlegchdee etr zaza
heha twiks ch gatuu bichsen bn shoo!!!! :p
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D