Нэг дэлхий, нэг хайр...
Ээ дээ цөөхөн хэдэн Монголчууд минь, О.Дашбалбар агсны хэлснээр амьддаа бие биенээ хайрлах л хэрэгтэй. Уурлаж бухимдаж бусдад хар санах үедээ тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй дан ганц түүний буруу биш ч байж болно. Энэ л хөгжим намайг энх тайвныг эрхэмлэгч болгосон...
Хорвоо ертөнцийн хачин жигтэй хүмүүс ба зүйлс
Та манай блогийн энэхүү булангаас өөрт хэрэгтэй танин мэдэхүйн олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн тэр болгон тохиолдоод байдаггүй хачин жигтэй үйл явдлууд болон хүмүүсийн тухай ч мэдэж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд бидэнтэй цуг байгаарай TV8 биш "ratxapx.blogspot.com" шүү!
Fabolous - I'm Raw (2010 Official Music Video)(Dir By Aristotle)(Prod Ni...
Sunday, March 27, 2011
Huckster
3 сэтгэгдэл байна
NoClue - 4 Warning album |Free download|
Sunday, March 13, 2011
Бадрах
6 сэтгэгдэл байна
Ёооо... Энэ NoClue бол үнэн галзуу үглэдэг залуу л даа. Дурдагануулахын хажуугаар аялгуутай хэрнээ айхтар үглэнэ гэжуга. Ер нь л сүүлийн үед салахгүй сонсож байгаа дөө, энэ залуугийн дуунуудыг. Тэгээд яахав блогоор минь шагайгч Монголчууддаа зориулаад гуравдугаар сарын нэгэнд албан ёсоор интернетээр цацаж эхэлсэн "4 Warning" нэрт цомгийг нь татахаар нийтэлж байгаа минь энэ. Мэдэхгүй гарууд нь дэлгэрэнгүйд байгаа ганц клипийг нь үзээрэй! Надад анх ийм аймар шаадаг пэсда байдаг гэдгийг Mad хам хэлж өгжийлаашд уг нь.
Hooverphonic - Mad About You |Live Video|
Sunday, March 13, 2011
Бадрах
2 сэтгэгдэл байна
Энэ үнэн зэвүүн хамтлаг. Манай Жинээ нээж илрүүлсийн этр хаха. Энэ Mad about you гэдэг дуу нь л над бүр айхтар таалагдаад байгаам. Тэгээд ямар ч байсан амьдаараа дуулжаа нэг бичлэгийг нь орууллаа. Таалагдвал .mp3-аар нь татаад аваарай хамгийн доор татах хэсэг дээр линк тавьчихсан байгаа. Аан тийн, энэ Mad about you гэдэг дууг амьдаараа дуулсныхаа дараа Sometimes гэдэг дуугаа бас амьдаараа дуулжээнэлээ шүү!
Jessie J - Nobody's perfect |Live Video|
Friday, March 11, 2011
Бадрах
Сэтгэгдэл алга
Энэ Jessie J гэдэг хүүхэн ёстой алдаг хүүхэн юм даа. Урьд өмнө нь нэг их дуунуудыг нь сонсдоггүй байсан чинь энэ амьд тоглолт нь үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөлөө. Сайн дуучин юм байна. Үнэхээр гоё дуулж байна.
Дэлхийн хамгийн уян налархай эрэгтэй [12ш фото]
Friday, March 11, 2011
Бадрах
Сэтгэгдэл алга
Даниэл бол жүжигчин, шоу нэвтрүүлэгч, уран нугараач залуу юм. Гэхдээ энэ залуу маань одоогийн байдлаар дэлхий дээр байгаа бүх амьд эрчүүдээс хамгийн уян налархайгаар тодроод байгаа аж. Ихэнх уран нугараачид нэг чиглэлийн дагуу нугарч тахийж бөгтийдөг бол энэ залуу бүх зүг чиглэлд нугарч тахийж бөхийх чадвартайгаараа гайхагдаж байгаа юм. Мөн мань эр арагш урагшгүй нугарч толгойныхоо оройг дотоожиндоо хүргэх ч чадвартай гэнэ. Бас өөрийн өгзгөө үнссэн ч чадахаас гадна өөрийнхөө гар болон хөлний үеийг салгаж их биеэ 180 градусаар эргүүлж чаддаг нэгэн гэнэ.
Tsetse - tsenher ulaan Цэцэ - цэнхэр улаан preview
Thursday, March 10, 2011
Huckster
Сэтгэгдэл алга
За энэ дууг сонсоод гайхсан шүү тэхдээ дажгүй л юм. Энэ цуврал дуу нь нэлээн олон болчоод байна тэгээд бас дууг яагаад ингэж олон хийж байгааг ойлгохгүй байна тэгээд мэдэж байгаа хүмүүс нь яарилцана биз.
Drive Angry 2011 [ TS | 375MB]
Thursday, March 10, 2011
Бадрах
1 сэтгэгдэл байна
Зиаг удахгүй Urgoo Cinema-д гарах гэж байгаа адал явдалт аймар гоё Drive Angry УСК-г дажгүй сайн TS чанартайгаар ердөө 375хан мегабайт буюу нилээн бага хэмжээтэйгээр mediafire-аас татахаар хүргэж байна. Гол дүрд нь Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж тоглосон бөлгөө. Сэтгэ.мн дээрээ тавьж болохгүй нь тун харамсалтай.
Story Line: A vengeful father escapes from hell and chases after the men who killed his daughter and kidnapped his granddaughter.
http://www.imdb.com/title/tt1502404
Киноны нэр: Drive Angry
Формат: Matroska
Файлын хэмжээ: 375 MiB
Үргэлжлэх хугацаа: 1h 32mn
Нийт битийн хурд: 565 Kbps
Дэлгэцийн харьцаа: 720 x 400 pixels
Фрэймийн хурд: 25.000 fps
Дугаралт: AAC 48000KHz
Хэл: English
Эх сурвалж: Drive Angry 2011 TS XViD v2 – IMAGiNE
Кодлогч: ARNT
iMDB үнэлгээ: 6.4/10
Индонезийн хамгийн тачаангуй модел: Cut Mutia
Thursday, March 10, 2011
Бадрах
3 сэтгэгдэл байна
Зиа бэлгийн нүд нь нээгдсэн эрчүүддээ зориулаад Индонезийн хамгийн халуухан модел хүүхний хэдэн зураг нийтэллээ. Тэгээд яахав таалагдвал энд дараад facebook буюу нүүрний номоор нь зочлоорой л доо...
Орос хосууд цельсийн -30 градуст хуримлажээ.
Wednesday, March 09, 2011
Бадрах
2 сэтгэгдэл байна
Бас л нэгэн төрлийн ховор үйл явдал өнгөрсөн бямба гарагт Красноярскийн ойролцоо Енисей мөрний мөс шиг хүйтэн усанд, цельсийн -30 градуст болж өнгөрчээ. Яг юу болсон бэ гэвэл Сергей Кавнов хэмээх сүйт залуу маань "Далайн арслан" нэрт орон нутгийн мөс шиг хүйтэн усад сэлцгээдэг нэг тийм хэсэг бүлэг хүмүүсийн клубт явдаг юм байна. Тэгээд яахав мань эр ийнхүү өвөрмөцөөр хуримаа хийхийн түүс болон байнга мөрөөддөг байжээ. Тэгээд энэ тухайгаа сүйт бүсгүй Ирина Кузменкод тавихад хайртай юм болохоороо яалт ч үгүй зөвшөөрчээ. Тэгээд Сергейг дагаад мөсөн голд очиход далайн арслангууд аль хэдийн оччихсон хүлээж байжээ. Тэгээд далайн арслангууд болон хос хоёрын гэр бүлийнхэн, найз нөхөд нь хагас тойрог үүсгэн зогсоод алга ташин уухайлахад ямар ч ламтан, санваартангүйгээр Сергей Иринагийн хуруулуу алгуурхан бөгжөө шургуулжээ. Ийнхүү залуу хосуудын аз жаргалын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгджээ. Хэдий цельсийн -30 градусын хүйтэн байсан ч гэсэн хайрт хосуудын дурлалын дулаан илч бүхнийг дулаацуулан баясгаж байв хаха.
Лалар газар санагддаг түмэн бодл.н эхнийх нь
Wednesday, March 09, 2011
Twiks
2 сэтгэгдэл байна
Зиа юу байцгаана РАТ.нхан минь Хагархай Ваар нь вайна өө. удаан шагайсангүй дээ уучилаарай.
Яахуудэ над шиг бүтэлгүй амьтан хүний нутагт ирцэн тээ л бусадтай л адил явж л байна бас болмоор юмаа. Тээ л яхудэ Жинээгийн хэлснээр Солонгос миний нүдээр ч гэх юмуу нэг тийм юм хийх гэснээ хиймээргүй бичмээргүй санагдаад харин оронд нь Дагаж дуулдагДуулж байгаад дунд орж уйлдаг 3н дуугаа хийчие дээ. Та нар ч бас сонсож л байсан.
Яахуудэ над шиг бүтэлгүй амьтан хүний нутагт ирцэн тээ л бусадтай л адил явж л байна бас болмоор юмаа. Тээ л яхудэ Жинээгийн хэлснээр Солонгос миний нүдээр ч гэх юмуу нэг тийм юм хийх гэснээ хиймээргүй бичмээргүй санагдаад харин оронд нь Дагаж дуулдагДуулж байгаад дунд орж уйлдаг 3н дуугаа хийчие дээ. Та нар ч бас сонсож л байсан.
Миний шүтээн
Tuesday, March 08, 2011
Jinee
3 сэтгэгдэл байна
00 цаг өнгөрөөд 3.8 нэгэнт болжээ. Гэнэт муу ээжийгээ саначлаа.Тэгээд сайхан хэдэн шүлэг оруулъя гэж бодлоо.
Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдаг
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг шүү миний жаахан ижий минь
Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдаг
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг шүү миний жаахан ижий минь
Opozit ft Seriouz, BX, Дандий - Pretty Lady [HD]
Monday, March 07, 2011
Бадрах
8 сэтгэгдэл байна
Гантулга, Дандий хоёр өөрсдийн найз охидоо клипэндээ тоглуулсан бололтой. Тэр нь бол надад их таалагдлаа. Яагаад ийм энгийн клип хийж болохгүй гэж? Бас Гантулгын футболк их таалагдлаа хаха. Энэрэл, SeruioZ хоёр ч гэсэн гоё байна. Яг тийм нэг бүр тасархай клип гэхгүй ч дажгүй дууг нь ахин дахин сонсмоор санагдуулсан догь клип болжээ.
Видео тоглоомын тачаангуй охид [видео HD]
Monday, March 07, 2011
Бадрах
5 сэтгэгдэл байна
За эрчүүдээ, та бидний сайн мэдэх Girls from Tekken, Final Fantasy, Heavenly Sword гэх мэт олон видео тоглоомнуудын дүрийг бүтээсэн гайхалтай тач охидын зураг бүхий видеог та бүхэндээ сонирхуулж байна. Видео ч гэж дээ, нэг тиймэрхүү л юм байгаа. Гэхдээ зүгээрээ үзэхэд илүүдэхгүй. Харин ард нь явж байгаа нь дуу нь Kane Roberts-ийн "I'm not looking for an angel" гэдэг дуу болой. За ингээд дуртай охидынхоо халуухан охидын зургуудыг HD чанартайгаар үзмой! Таалагдвал яахав татаарай л даа...
Хамгийн их шивүүлсэн хүн [10ш фото]
Monday, March 07, 2011
Бадрах
Сэтгэгдэл алга
Lucky Diamond Rich хэмээх энэхүү залуу маань Шинэ Зеландад төрсөн боловч Австралид цэнгээнт нэвтрүүлэгч хийдэг гэнэ. Тэрээр дэлхий дээрх хамгийн их шивээстэйгээрээ Геннисийн номонд бичигддэг боловч түүний хэлснээр тэр ердөө ганцхан шивээстэй гэнэ. Гэвч тэрхүү шивээс нь түүний биеийг амны хөндий болон чихэн доторхоос нь авахуулаад бүхэлд нь бүчдэг бөгөөд олон тооны давхаргуудтай гэнэ. Тэр хүүхэд байхаасаа л эхлэн хамгийн их шивээстэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар сонсдог байсан ч тэдэн шиг болохыг огт боддоггүй байж. Гэтэл тэр нэгэн удаа гуя, ташаа хавьдаа нэгэн жижиг шивээс хийлгэснээс хойш жинхэнэ шивээс хийлгэх донтон болж хувирчээ. Тэрээр зөвхөн шивээс хийлгэхдээ 1000 цагийг зарцуулсан байна. Гэвч үүндээ тэрээр сэтгэл хангалуун бус байгаа гэнэ. Одоо бүр өөрийн бүхий л биеэ хар өнгийн бэх бүхий шивээсээр шивүүлээд харин дараа нь түүнийгээ цагаан өнгийн шивээсээр давхарлаж байгаа бөгөөд цагааныхаа дээрээс нэмээд өнгө өнгийн загвар бүхий шивээснүүдийг ээлж дараатайгаар хийлгэж байгаа гэнэ дээ хө.
Арьснаасаа өлгөгдөгч залуу [17ш фото]
Monday, March 07, 2011
Бадрах
4 сэтгэгдэл байна
Би энэ залууг хэдэн настай, хэн гэдэг хаанахын залуу болохыг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ залуу болон түүний найз охин нь үнэхээр галзуу юм. Хүн мөн үү, биш үү бүү мэд ёстой. Манай NickelBack мэтийн рок нөхдүүд иймэрхүү гаж сэтгэлгээтэй байдгийг үгүйсгэхгүй л дээ уг нь ч.
Цагаан толгойн талаар бяцхан эргэцүүлэмж
Monday, March 07, 2011
Бадрах
5 сэтгэгдэл байна
За хө, Монгол хэлний зөв бичгийн дүрэмд тулгуурлан миний бие жаахан хошигнохоор шийдэв. Яг яаж вэ гэвэл, цагаан толгойн бүх үсэгнүүдийг өнөөгийн нийгэмд ойр байдлаар, амьдралд ойртуулах амьдчилах гэж байгаа юм.
Кондуктарскый өгзөг
Friday, March 04, 2011
Бадрах
6 сэтгэгдэл байна
Оюутан залуус бядны хувьд байнгын атлаа номер нэг хэрэглээ бол автуус билээ. Үүний дараагаар яахав пирошки, архи, тамхи, хүүхэн, содном... этр гээл явна биз хэхэ за тэр яахав. Тээд автуусаар зорчжийхад нэг асуулт яахын аргагүй надад төрөөд байхым. Хэн хариулах нь хамаагүй над энэ асуултын хариултыг хэлээд өг хүмүүсээ! За асуултаа хэлээтий: "Кондуктарууд яагаад хөдөлгөөний үед автуусны сандалны төмөр бариуланд бөгсөөрөө налж зогсдог вэ?"
Сансрын баавгай
Thursday, March 03, 2011
Бадрах
1 сэтгэгдэл байна
Энэ долоо хоногт л юмдаг. Хоёр дахид уу, нэгдэхэд үү мань хүн сайн санадаггүй ээ. Ямар ч байсан гэрээсээ гараал атуусны буудал ороод "Шар хад хойгуураа" гэдэг хайрт атуусандаа суугаад сансрын колоонх дээр буугаад зам гарахгээ явжийваа. Тээл зүүн гар талын эгнээ ч яахав дажгүй чөлөөтэй байсан тул "пишхууууннн..." гээл гараал замын голд баруун гар талын хөдөлгөөний урсгалыг ажин пауз аваал байжийтал харин баруун гар талд явжийсан гуруун лээвчиг бас л "пишхууууннн..." гээл зам гарахыг завддым байна. Харамсалтай нь яг тэр үед нэг тийм бүхээгтэй поортэр аймар хурдтай "үүүүннн..." гээл ирэнгүүт нөө гурав чэн "ааааа" гээл муухай орилоол гэрлийн хурдаар хойшоогоо алхаал буцаад замын голдоо ирсэн чэн харин зүүн гар талд зогсжээсэн үл таних жижкэн хүүхэд тэр поортэрийн урдуур гүйхжаам шиг санагдаад мөр хавьцаанаас нь, өөрөөр хэлүүл күүртэкнээс нь гараараа хойш нь угз татаа хаязан би хаха. Тээл нөө поортэрийг өнгөрөнгүүт нь күүртэкнээс нь барьсан хэвээрээ чирээд зам гарчаад харсан чэн маний үеийн гэмээр нэг охин байвал яахоо? Тэгэнгүүт шуу вантаа наасс би хаха. Тээ дараа нь бодоход нээх сүртэй том биетэй баавгай шэг амьтанд бяцхан арзмээртай лээвчиг мөрнөөсөө базуулаад явахаар дотроо нээрээ сүнсээ зайлтал айсан байхдаа гэж бодсышд. Тэрнээс өөр амьтан байсан бол (Мөөж, Жинээ хам этр шиг) надад шуу каараатэ хийгээл зам дээр олиод хаязан байхку юу хаха тэр муу хөөрхий надаас айгаад юу ч хэлкү цаашаа яваа өгчих шэг болсышд. Үнээр бантмаар хэрэг болсон байгааз дээ? Яалт ч үгүй л мань тэрийг жоохон хүүхэд байна гэж бодсымдаа. Тээ тус болж том ах шэг санаа тавьж зам гаргаж өгсөн биш өөрөө ванталтын байдалтай үлддэг гэжийшд. Нэгэн бодлын далимдуулаад охин үрийг дээрэлхзэн ч юм шиг, эвгүй санагдаад байгаам.