Бас л нэгэн төрлийн ховор үйл явдал өнгөрсөн бямба гарагт Красноярскийн ойролцоо Енисей мөрний мөс шиг хүйтэн усанд, цельсийн -30 градуст болж өнгөрчээ. Яг юу болсон бэ гэвэл Сергей Кавнов хэмээх сүйт залуу маань "Далайн арслан" нэрт орон нутгийн мөс шиг хүйтэн усад сэлцгээдэг нэг тийм хэсэг бүлэг хүмүүсийн клубт явдаг юм байна. Тэгээд яахав мань эр ийнхүү өвөрмөцөөр хуримаа хийхийн түүс болон байнга мөрөөддөг байжээ. Тэгээд энэ тухайгаа сүйт бүсгүй Ирина Кузменкод тавихад хайртай юм болохоороо яалт ч үгүй зөвшөөрчээ. Тэгээд Сергейг дагаад мөсөн голд очиход далайн арслангууд аль хэдийн оччихсон хүлээж байжээ. Тэгээд далайн арслангууд болон хос хоёрын гэр бүлийнхэн, найз нөхөд нь хагас тойрог үүсгэн зогсоод алга ташин уухайлахад ямар ч ламтан, санваартангүйгээр Сергей Иринагийн хуруулуу алгуурхан бөгжөө шургуулжээ. Ийнхүү залуу хосуудын аз жаргалын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгджээ. Хэдий цельсийн -30 градусын хүйтэн байсан ч гэсэн хайрт хосуудын дурлалын дулаан илч бүхнийг дулаацуулан баясгаж байв хаха.
2 сэтгэгдэл:
goyiin :P
hulduj uhdguiin biahdaa duraakuud
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D