Нэг дэлхий, нэг хайр...
Ээ дээ цөөхөн хэдэн Монголчууд минь, О.Дашбалбар агсны хэлснээр амьддаа бие биенээ хайрлах л хэрэгтэй. Уурлаж бухимдаж бусдад хар санах үедээ тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй дан ганц түүний буруу биш ч байж болно. Энэ л хөгжим намайг энх тайвныг эрхэмлэгч болгосон...
Хорвоо ертөнцийн хачин жигтэй хүмүүс ба зүйлс
Та манай блогийн энэхүү булангаас өөрт хэрэгтэй танин мэдэхүйн олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн тэр болгон тохиолдоод байдаггүй хачин жигтэй үйл явдлууд болон хүмүүсийн тухай ч мэдэж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд бидэнтэй цуг байгаарай TV8 биш "ratxapx.blogspot.com" шүү!
Мөнгө
Өнөөгийн нийгэмд мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгтэй бүгд санал нийлнэ. Харин энэ мөнгө гээд зүйлийг соронзон мэт өөртөө татаж чадсан хүмүүс энэхүү хүчтэй зүйлийн талаар:
Зав муутай эрийн хонгио тархи үүнийг л сэтгэж чадна богино бодол , үүнийг л хийж чадна бүрэн худал
Эээ хөөрхий энэ анонимоус(anonymous)-ийг хардаа.
Чадах зүйл нь энэ л юм байна.
Чармай нүцгэн самагчин л юм байна.
Үсгүй сармагчин үсээ оролдоно.
Үс нь харин өөрийг нь оролдоно.
Үүнээс болж өөрийгөө хорлоно.
Үзэшгүй муухай аалзаар биеээ торлоно.
Үзэн яадах нь яг л атаархал юм шиг.
Үнэлж мэдэхгүй , хүнийг тамлах шиг.
Өө яанаа баахан Ү ...
Өчигдөр уншсан мэдээний сэтгэгдэл ҮҮҮҮҮ.
Яанаа атаархал нь шаналал болоод байна хүүүүе.
Аргагүй үсээ оролдоно тэр хүү.
Үс нь харин олиггүй бодол.
Богино үс боол шиг болгоно.
Мэдээний админ ХАРХ түүнийг холгоно.
Мэдэгдэл юм уу ?
Сэтгэгдэл юм уу ?
2-ын хооронд ХОГ-ийн үг чулуудна.
Халовиний баяраар харин би хулуудна.
Энэ л миний ҮНЭН үг.
Эрэмдэг зэрэмдэг бодол чинь харин ХУДАЛ үг.
СЭТГЭ БЛОГ байлаа ч , байхгүй байлаа ч СЭТГЭ.мн амьд сүг.
Хайсан бүхнээ эндээс сэтгэ цэг мн үгийн агуулгын зүг.
Хэлсэн үг эзэнтэй.
Эзэн үгүй үгс худалын ЭЗЭН...
Заза энэ хүрээд өндөрлөе.
Завсар гарсаных хүндэрэе.
Харх - Тэр хүн
Түүний дотор эмэгтэй хүн хайрлах сэтгэл байсан
Түүний сэтгэлд дэндүү гүн байрлах итгэл байсан
Түүний итгэлд түүний эмэгтэй хир халдаасан
Түүний улмаас өөрийнхөө хүн чанарыг тэр алдсан
Түүний дотор дэнлүүний дэргэдэх гутрал бий
Түүний гутралд дэндүү их эргэлдэх бодрол бий
Түүний бодрол бүрд тэр эмэгтэйн дүр наалдсаан
Тэр хүн хүрд эргүүлэх боломжоо улам бүр алдсаар
Тэр хүнд архи дарс л амьдралынх нь түшиг
Тэр хүн арслан барс мэт агсамнах нь хөшиг
Тэр хөшигний ард хүнээ байсан Монгол эр
Хуурамч хүүхний түүнд үлдээсэн сонголт тэр
Хуурамч нүхний гүнд үлдсэн шингэн нь
Хуурамч түүхийг шууд илчлэх шиг сэнгэнэнэ
Хуурамч бүхнийг сүүлд мэдсэн нь тэнэг эр
Харин тэр эм түүнээс салаад санаа амар тэнэгэр
Түүний сэтгэлд дэндүү гүн байрлах итгэл байсан
Түүний итгэлд түүний эмэгтэй хир халдаасан
Түүний улмаас өөрийнхөө хүн чанарыг тэр алдсан
Түүний дотор дэнлүүний дэргэдэх гутрал бий
Түүний гутралд дэндүү их эргэлдэх бодрол бий
Түүний бодрол бүрд тэр эмэгтэйн дүр наалдсаан
Тэр хүн хүрд эргүүлэх боломжоо улам бүр алдсаар
Тэр хүнд архи дарс л амьдралынх нь түшиг
Тэр хүн арслан барс мэт агсамнах нь хөшиг
Тэр хөшигний ард хүнээ байсан Монгол эр
Хуурамч хүүхний түүнд үлдээсэн сонголт тэр
Хуурамч нүхний гүнд үлдсэн шингэн нь
Хуурамч түүхийг шууд илчлэх шиг сэнгэнэнэ
Хуурамч бүхнийг сүүлд мэдсэн нь тэнэг эр
Харин тэр эм түүнээс салаад санаа амар тэнэгэр
Белизийн гайхамшигт аугаа том хөх нүх
Хэрэв танд Белизийн далайн эргийн ойролцоо аялж зугаалах юм уу аль эсвэл тэнд очих боломж олдвол дэлхийн хамгийн гайхалтай байгалийн гайхамшгуудын нэг болох Белизийн аугаа том хөх нүхийг үзэх боломжийг хэзээ ч алдаж болохгүй. Энэхүү гайхамшигт далайн нүх нь Белиз хотоос 60 mile зайнд буюу 96.56064 километр зайнд оршдог юм байна. Одоогийн байдлаар энэ нүхийг дэлхий дээрх хамгийн том далайн нүх гэж үзэж байгаа бөгөөд гүн нь ойролцоогоор 125 метр, өргөн нь буюу нүхний диаметр нь ойролцоогоор 300 метр урттай юм байна. Эрдэмтдийн тооцоогоор уг нүхийг ойролцоогоор 65000 ба түүнээс ч илүү олон жилийн өмнө үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Сергей Михайлович Бриний тухай.pdf
Алдарт Google™ Inc. компаны захирал тэрбумтан, бизнессмен, программист, тооцоолон бодох математикч Сергей Бринийг мэдэхгүй хүн ховор биз. Хэрэв тэдгээр ховор хүмүүсийн тоонд та ч гэсэн багтаж байгаа бол дэлгэрэнгүйрүү ороод түүний талаар товч өгүүлсэн .pdf файлыг татаж аван сонирхоорой. Ямар ч байсан энд дурьдагдсан мэдээллүүдийг орчуулаагүй зүгээр л http://enkhtor.blogspot.com/ энэхүү блогоос авсан. Энэ блог угаасаа гоё блог байлээ :D
AIDS буюу ДОХ-той тэмцэх өдөр
За байз, нодлин өдийд байхаа Сэтгэд энэ нэг шодойны тухай бичлэгийг хийгээд бут авжээж билээ. Тэр үед Ninja_D хам надад энэ видеог өгч байсым. Өнөөдөр тээд эргэн дурсахуй хийгээд блог дээрээ тавьдгийм билүү гэж бодсон чинь олдоггүй хэхэ тэгсэн чинь харин Гандак хам олж өгдөг гэжийшд. Хамдаа гялаав. За тэгээд үзээгүйнүүд нь үзээрэй нөхдөө! Содном сондом содном, бас дахин содном шөө! Өө нээрээ тийн ДОХ-той тэмцэх өдрийн аянгаар сургууль дээр содном тараагаад байдым байсан энэ жил бүр алга шив дээ "Ногоон Дарь-Эх" минь гэж ;))
Үзэсгэлэнт усан хүрхрээнүүд [28ш фото]
Байгаль-Эх лицейд сурдаг байсан хүний хувьд би гэдэг хүн дэлхий ээждээ дэндүү их хайртай юм шүү дээ хэхэ
Оператор зааны онцгой зураг авалтууд
Амьтадын ертөнцөөр аялсан тухай баримтат кино хийдгээрээ тун алдартай Английн кино найруулагч John Downer маань кино хийх бас нэгэн өвөрмөц шинэлэг аргыг бодож олжээ. Энэ нь юу вэ гэвэл кино зураг авалтын гол ажлыг нугалдаг оператороороо тэрээр өөрийн хамгийн дуртай амьтадын нэг болох зааныг сонгон авсан аж. Учир нь кино бичлэг хийх камерийг зааны хошуунд байрлуулснаар бусад байгалийн амьтадыг байж болох хамгийн боломжит зайнаас буюу бараг нүүр тулж харах боломжтой болж байгаа юм. Та илүү дэлгэрэнгүйрүү ороод оператор зааны онцгой зураг авалтуудыг сонирхоорой!
Таны сэтгэл ханамж бол таны сонголт
Иргэн танд өөрийн эзэмшдэг автомашины эдгээр зурган дээрх шиг гоёор будаад хотын гудамжаар давхиж байвал ямар санагдах вэ? Магадгүй энэ бүхэн хэтэрхий өвөрмөц, содон санагдаад над шиг бүрэг ичимхий улсууд нь ийм гоёо хийлгэхээс татгалзах байх. Харин Lady GaGa шиг гаж хийгээд шинэлэг зүйлсийг сэтгэх дуртай гаруудад бол энэ санаа бүрэн хэрэгжих боломжтой гэж бодож байна. Ялангуяа Монголд ийм автомашинтай хүн нэг ч байхгүй гэдэгт би лав бүрэн итгэлтэй байна. Автомашины нэгэн хэвийн өнгөнүүдээс татгалзаж өөрсдийн гэсэн хэв маягтай болцгоох цаг ирснийг ч үгүйсгэхгүй юм. Гэхдээ таны сонголт л бүхнийг мэднэ.
Хэл нь загтнаад байгаа хүмүүст :-P
Зарим нэгэн хүмүүс их сонин юм. Өөрсдийгөө хаанаас мэдээ мэдээлэл олж сонордож дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж яваа гэж боддог юм бол доо? Дэлхий даяараа бид бие биендээ мэдээллийг маш өргөн цар хүрээтэйгээр дамжуулцгааж байна шүү дээ. Тэгтэл мань мэтийн өчүүхэн амьтадыг хулгайчаар нь дуудаад л явж байдаг завтай моншнууд бас байх юм. Тэдгээр нөхдүүдийн хэл нь загтнаад хэлчихмээр санагдаад байдаг байх л даа хөөрхий. Гэхдээ бид хэзээ ч Монгол сайт дээр байгаа мэдээг хулгайлж байгаагүй гэдгийг нүүр бардам хэлэх байна. Хэрэв тийм шаардлага гарвал эх сурвалжийг нь заавал бичдэг. Учир нь би "Компьютерийн ёс зүй" гэдэг юмыг бас ч гэж ухамсарласан оюутан хүн. Тохиолдлоор ганц хоёр мэдээ Монгол сайтуудтай давхцсаныг хулгай гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тэр чинь зүгээр л тохиолдол. Хором.ком, Ажилт.ком, Сэтгэ.мн, Саак.мн, Эхлэл.ком гэх мэтийн сайтууд бүгд гадаад сайтуудаас л мэдээ мэдээлэл олж Монголд түгээдэг. Тэдний мэдээллийн эх сурвалж нэг мэдээн дээр уулзан огтлолцох тохиолдол нилээдгүй байдаг. Үүнийг учир мэдэхгүй моншнууд аль нэгийг нь аль нэгнээс нь хулгайлсан гэж зүтгэдэг. Үнэндээ би бараг Сэтгэ.мн-ээс өөр Монгол сайтруу ордоггүй хүн. Учир нь Сэтгэ.мн-рүү орж хааяа орчуулсан мэдээллүүдээ нийтэлдэг юм. Өөр надад Монгол сайтуудаар хэсээд байх сонирхол ч байдаггүй. Би өөрөө Сэтгэ.мн-ийн дархан эрхтэй Moderator учраас Сэтгэ.мн-ийн мэдээг хаана яаж тавихаа би өөрөө мэдье. Бас энэ блогт байгаа бүх эрхлэгчид бүгд Сэтгэ.мн-тэй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай шилдэг гишүүд гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Бас тэгээд манай блогийн title дээр нь We ♥ SETGE.mn™ гэсэн бичиг байгааг анзаарахгүй л байгаад байх шиг байна. Хэрвээ намайг хулгайч гэж байгаа бол Монголын бүх төрлийн варез сайтуудыг хаалгах талаар арга хэмжээ авчихаач дээ, моншнуудаа! Аан тийн бас "Блог юм бол үзэл бодлоо бичээд л яваач дээ" гээд байгаа юм. Тэр үзэл бодлыг чинь бид хангалттай бичдэг. Дан ганц үзэл бодлоо бичихийн сацуу хүмүүст хүртээмжтэй фото мэдээлэл болон шинэ содон сонирхолтой зүйлс хүргэе гэж зорьдог нь одоо тэгээд буруу юм байна л даа. Эсхүл бид хэдийн блог сайт шиг мэдээлэлтэй байгаад байхаар дургүй чинь хүрээд байна уу моншнуудаа? За тэгээд та нар тийм сайхан, аруйхан цагаахан амьтад юм бол блогийг чинь үзэж болохсон болов уу? Өөрсдийн чинь блог биднийхээс дээрдэнэ гэж бодохгүй л байна шүү. Аягүй бол өөрсдөө блог ч үгүй өчүүхэн амьтад л байгаа биз. Гэхдээ блоггүй болохоор өчүүхэн гэж хэлж байгаа юм биш. Блог хөтөлж үзээгүй байж блогийн нэр хүндэд халддаг гаруудыг өчүүхэн гэж байгаа юм. Үүнээс хойш та нар шиг моншнуудтай тоож харьцахгүй гэдгийг ойлго. Энэ бичлэгээр эцэс болгоё.
Sunday, December 05, 2010
_.S4._











