Зарим нэгэн хүмүүс их сонин юм. Өөрсдийгөө хаанаас мэдээ мэдээлэл олж сонордож дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж яваа гэж боддог юм бол доо? Дэлхий даяараа бид бие биендээ мэдээллийг маш өргөн цар хүрээтэйгээр дамжуулцгааж байна шүү дээ. Тэгтэл мань мэтийн өчүүхэн амьтадыг хулгайчаар нь дуудаад л явж байдаг завтай моншнууд бас байх юм. Тэдгээр нөхдүүдийн хэл нь загтнаад хэлчихмээр санагдаад байдаг байх л даа хөөрхий. Гэхдээ бид хэзээ ч Монгол сайт дээр байгаа мэдээг хулгайлж байгаагүй гэдгийг нүүр бардам хэлэх байна. Хэрэв тийм шаардлага гарвал эх сурвалжийг нь заавал бичдэг. Учир нь би "Компьютерийн ёс зүй" гэдэг юмыг бас ч гэж ухамсарласан оюутан хүн. Тохиолдлоор ганц хоёр мэдээ Монгол сайтуудтай давхцсаныг хулгай гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тэр чинь зүгээр л тохиолдол. Хором.ком, Ажилт.ком, Сэтгэ.мн, Саак.мн, Эхлэл.ком гэх мэтийн сайтууд бүгд гадаад сайтуудаас л мэдээ мэдээлэл олж Монголд түгээдэг. Тэдний мэдээллийн эх сурвалж нэг мэдээн дээр уулзан огтлолцох тохиолдол нилээдгүй байдаг. Үүнийг учир мэдэхгүй моншнууд аль нэгийг нь аль нэгнээс нь хулгайлсан гэж зүтгэдэг. Үнэндээ би бараг Сэтгэ.мн-ээс өөр Монгол сайтруу ордоггүй хүн. Учир нь Сэтгэ.мн-рүү орж хааяа орчуулсан мэдээллүүдээ нийтэлдэг юм. Өөр надад Монгол сайтуудаар хэсээд байх сонирхол ч байдаггүй. Би өөрөө Сэтгэ.мн-ийн дархан эрхтэй Moderator учраас Сэтгэ.мн-ийн мэдээг хаана яаж тавихаа би өөрөө мэдье. Бас энэ блогт байгаа бүх эрхлэгчид бүгд Сэтгэ.мн-тэй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай шилдэг гишүүд гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Бас тэгээд манай блогийн title дээр нь We ♥ SETGE.mn™ гэсэн бичиг байгааг анзаарахгүй л байгаад байх шиг байна. Хэрвээ намайг хулгайч гэж байгаа бол Монголын бүх төрлийн варез сайтуудыг хаалгах талаар арга хэмжээ авчихаач дээ, моншнуудаа! Аан тийн бас "Блог юм бол үзэл бодлоо бичээд л яваач дээ" гээд байгаа юм. Тэр үзэл бодлыг чинь бид хангалттай бичдэг. Дан ганц үзэл бодлоо бичихийн сацуу хүмүүст хүртээмжтэй фото мэдээлэл болон шинэ содон сонирхолтой зүйлс хүргэе гэж зорьдог нь одоо тэгээд буруу юм байна л даа. Эсхүл бид хэдийн блог сайт шиг мэдээлэлтэй байгаад байхаар дургүй чинь хүрээд байна уу моншнуудаа? За тэгээд та нар тийм сайхан, аруйхан цагаахан амьтад юм бол блогийг чинь үзэж болохсон болов уу? Өөрсдийн чинь блог биднийхээс дээрдэнэ гэж бодохгүй л байна шүү. Аягүй бол өөрсдөө блог ч үгүй өчүүхэн амьтад л байгаа биз. Гэхдээ блоггүй болохоор өчүүхэн гэж хэлж байгаа юм биш. Блог хөтөлж үзээгүй байж блогийн нэр хүндэд халддаг гаруудыг өчүүхэн гэж байгаа юм. Үүнээс хойш та нар шиг моншнуудтай тоож харьцахгүй гэдгийг ойлго. Энэ бичлэгээр эцэс болгоё.
1 сэтгэгдэл:
;))
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D