Цөмийн хаягдал - Хар дарсан зүүд /баримтат кино, Монгол хэл дээр/

         Ойрын хэдэн сар цөмийн хаягдлын талаарх шуугианууд интернетээр их түгээд байгаа. Гэвч энэ талаар засгийн газар өдийг хүртэл дорвитой мэдэгдэл хийгээгүй л байна. Ард иргэд болон эрдэмтэн шинжээчид, сэтгүүлчдийн дунд энэхүү шуугианд итгэх хандлага ихэссээр байгаа нь нууц биш юм. Үнэхээр худлаа сенсац байсан бол Герман, Япон гэх мэт хөгжингүй орнуудын өндөр хариуцлагатай мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаарх мэдээлэл цацагдахгүй байсан юм...


         Нийгмийн толь сонинд мэдээлж байгаагаар Монгол улсад цөмийн хаягдлыг булшлах тухай "123" нэртэй нууц төлөвлөгөө аль долоон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд засгийн газрынхны төлөөл хүртэл АНУ-ын Невада мужид очин туршлага судалчихаад ирсэн аж. Энэ сард мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол улсад айлчлах гэж байгаа нь энэхүү нууц гэрээ хэлэлцээртэй холбоотой бололтой. Ямартай ч төрийн түшээд гэгддэг эрх баригчид эх орон, ард түмнийхээ төлөө биш өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа нь илт байна. Тэд Монгол улсын газар нутгийн дийлэнхийг нь лицензээр гадныханд худалдсан. Мөн газрийн хэвлий дэх бүхий л баялгуудыг минь шамшигдуулж байна. Одоо ард иргэдээ генетикийн сүйрэлд хүргэж бүгдийг нь хорт хавдраар далд орог гэж байгаа бололтой. Хэдий албаны байгууллагын албан хаагчид "Энэ бүх шуугиан дэмий хоосон яриа, гадныхны цөмийн хаягдлыг Монголд байршуулна гэдэг хууль зөрчсөн хэрэг. Хуулиараа боломжгүй" гэсэн хариулт өгч байгаа ч эрх баригчид нууцаар хэл давуулж хаа нэгтээ эзгүй зэлүүд газар цөмийн хаягдал булшлахыг байг гэх газаргүй юм. Ямартай ч "123" хэмээн нэрийгдэж буй тэрхүү нууц гэрээг эсэргүүцэх нь Монгол хүн бүрийн үүрэг болчихоод байна.

          Энэ бүгдийг ухаарч ойлгож эргэцүүлэлгүй нүд нь балай, чих нь дүлий яваа хүмүүс Монголоор дүүрэн байна. Тэдэнд цөмийн хаягдлын хор хөнөөлийн талаар хэлж ярихыг хүсэвч "Чи ямар үндсэрхэг үзэлтэй юм, тэглээ гээд бид яах юм" гэсэн хүмүүс надтай зөндөө таарлаа. Тиймээс тэдгээр хүмүүст бага ч болов мэдээлэл хүргэж эх орноо гэсэн үндсэрхэг үзлийг нь бадраах зорилгоор дараах баримтат киног та бүхэндээ зориулан нийтэлж байна. Энэхүү баримтат киног ахиад мянга мянган Монголчууд үзэх болтугай!



Нэгдүгээр хэсэг:



Хоёрдугаар хэсэг:



Гуравдугаар хэсэг:

1 сэтгэгдэл:

Anonymous said...

I'd like to find out more? I'd like to find out more details.



Check out my webpage how to get more followers on instagram

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!