N R L Ганцаараа дуулсан нэгэн шинэ дуу гарчээ. Би жаахан хоцорч нийтлэж байх шиг байна .
Блогтоо ажиллаагүйд
Бодлоо ажиглаагүйд
Хурдан нийтлээгүйд этр гээд шаагаад байхгүй юу хэхэ За За дууг нь оруулчий доо юу ч гэсэн. ТАТАХ
Үг нь:
Чамайг цохисонд
Чамайг орхисонд
Чамин улаан сарнайн ишэн дэх өргөсөнд
Чамайг уйлуулсанд
Чамайг орилуулсанд
Чамайг гэсэн сэтгэлд өвөл болсонд
Төрсөн өдрөөр чинь чамайг мартсанд
Тэгсэн атлаа юу ч болоогүй мэт хардсанд
Чамайг ойлгоогүйд
Хүссэн хэмжээнд чинь тултал хайрлаагүйд
Утсаа битгий унтраагаарай гэсэн зарлигийг зөрчсөнд
Зүрхийг чинь олон хэсэг хэрчсэнд
Хамгийн новш мөртлөө хамгийн их хайрийг хүртсэнд
Хамтын амьдрал, гэр бүлээс сүрдсэнд
Чиний бэлэглэсэн цамцнаас үнэртсэн сүрчгэнд
Д/х Намайг уучлаарай
Намайг уучлаарай бүсгүй минь
Надад дахиж битгий итгээрэй
битгий итгээрэй
Чамайг ширтсэнд
Чамайг дагасанд
Чамд таалагдахын тулд бөмбөгийг сагсанд хийсэнд
Чамайг тоохгүй болохоор уйлсанд,туньсанд
Сэтгэлээрээ чамд дуу хийсэнд
Чин сэтгэлээсээ хандсанд
Чин сэтгэлд минь ганцхан чи байсан хирнээ намар болж гандсанд
Чамайг өөртөө дасгасанд
Чиний халамжинд сагасанд
Чамд тавих анхаарлаа багасгасанд
Итгэлийг чинь алдаж сэтгэлийг чинь галдсанд
Ирээдүйгээс ирэлгүй өнгөрсөнд үлдсэнд
Уучлаарай гэдэг үгийн утгыг алдуулсанд
Уучлаарайгаар зогсохгүй улам цаашаа хадуурсанд
Д/х...
Дуусаа
www.opozit.info
O P O Z I T
Monday, July 19, 2010
Twiks
Сэтгэгдэл алга
0 сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D