The Gap Inc-ийн тухай.pdf

         За ёстой блогруугаа нэвтрээгүй хэдэн сар өдөр болчихож. Тэгээд зүгээр суухаар одоо өнгөрч буй долоо хоногийн эхээр нэгэн том шалтгааны улмаас орчуулсан бага сага мэдээллээ дэлгэе гэж бодлоо. Хэлтэй устай хүмүүст нь бол хэрэггүй мэдээлэл байх өө. Сонирхож буй гарууд байвал уншина биз :-p


The Gap Inc

            Брэндийн хувцсыг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг дэлхийд алдартай жижиглэнгийн хувцас зардаг компани болох The Gap Inc-ийг 1969 онд Доналд Ж. Фишер болон Дорис Ф. Фишер нар үүсгэн байгуулж байжээ. Энэхүү компанийн нэн тэргүүний таван брэнд нь доор лого нь харагдаж буй Gap banner, Banana Republic, Old Navy, Piperline болон Athleta брэндүүд юм.
             2008 оны 9-р сарын байдлаар Gap Inc нь дэлхий нийтэд ойролцоогоор 135,000 ажилчин албан хаагч болон 3,076 дэлгүүртэй байсан бөгөөд үүний 2.551 нь Америкийн нэгдсэн улсад байдаг гэсэн тоо баримт байна. Тиймдээ ч уг компани нь АНУ дахь хувцас жижиглэнгээр борлуулдаг хамгийн том компани болоод зогсохгүй саяхан дэлхийн хамгийн том жижиглэнгээр хувцас зардаг Испанийн Inditex компанийг гүйцэж ардаа хаяжээ.
            Компанийг үүсгэн байгуулагч Дональд Фишер 2004 он хүртэл уг компанийн ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 2009 оны 9-р сарын 27-нд нас барснаар түүний эхнэр болон хүү Роберт Ж. Фишер компанийг удирдах болсон байна.

Компанийн түүх

            Дональд Фишер болон Дорис Фишер нар 1969 оны 8-р сарын хорин нэгэнд анхныхаа Gap дэлгүүрийг Сан Франциско дахь “Ocean” хэмээх өргөн чөлөөнд нээж байжээ. Тэрхүү дэлгүүрийн тухайн үеийн бараа нь бидний сайн мэдэх Levi’s брэндийн хувцас болон LPs пянз байжээ. Фишерүүд уг дэлгүүрийг нээхдээ ердөө л $63,000 ам. доллар зарцуулсан хэдий ч тэдний нийт орлого нэг жилд 2 тэрбум долларт хүрчээ. Ингэснээр тэд Калифорн мужийн Сан Хосед хоёр дахь дэлгүүрээ нээж мөн Калифорнийн Бурлингэимд өөрсдийн анхны корпорацийн удирдлагаа ердөө дөрөвхөн ажилчинтайгаар байгуулсан аж. Ийнхүү Gap үнэхээр гэрлийн хурдаар хөгжиж эхэлжээ. 1973 он гэхэд Gap Калифорн мужийн дэлгүүрүүд хийгээд зүүн эргийн Нью Жерси дэх дэлгүүр зэргийг оролцуулаад нийт 25 салбар сүлжээ дэлгүүрүүдтэй болчихсон байв. 1974 онд Gap бараануудаа өөрийн гэсэн шошготойгоор худалдаалдаг болжээ.
            Abercombie & Fitch, H&M зэрэг бусад хүчирхэг компаниудтай өрсөлдөх зах зээлийн өрсөлдөөнөөс хамаараад АНУ дахь худалдан авалт багасч байгаа хэмээн үзэж 2011 оны аравдугаар сард Gap inc нь 2013 оны сүүлч гэхэд 189 салбар дэлгүүрээ хаах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан бөгөөд энэ нь АНУ дахь нийт Gap дэлгүүрүүдийн 21%-ийг эзэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр ингэснээр Gap өөрийн брэндийн бүтээгдэхүүнүүдээ Хятадад худалдаалах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ингэснээр компанийн бизнес, үйл ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэж үзэж байгаа бололтой.

Брэндүүд

            Banana Republic 1978 онд үүсгэн байгуулагдаж байсан аяллын хувцас зардгаараа олонд танигдсан компани юм. Энэхүү компанийг 1983 онд Gap худалдан авснаар өөрийн урдаа барьдаг тэргүүлэх брэндүүдийнхээ нэг нь болгож чаджээ. Old Navy нь 1994 онд гарсан харьцангуйгаар ихэд донжтой брэнд юм. Forth & Towne нь 2005 оны 8-р сарын 24-нд гарсан 35 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд зоруилсан брэнд юм. Гэвч 2007 оны 2-р сард буюу арван найман сарын дараа Forth & Towne брэнд үйлдвэрлэгдэхээ больж 19 дэлгүүр нь хаагджээ. Piperlime нь 2006 онд гарсан эмэгтэйчүүдэд зориулсан гар цүнх болон эрчүүд хүүхдүүд гээд бүхий л насныханд зориулсан гутлын брэнд юм. Хамгийн сүүлд 2009 онд Athleta брэнд шинээр мэндэлжээ. Энэ нь эмэгтэйчүүдэд зориулсан атлетик буюу тамирын хувцасны брэнд аж. 2009 оны байдлаар эдгээр брэндүүдийн орлогын харьцуулалт доорх байдалтай байгаа юм.
Салбарууд
Нийт орлого
Gap Хойд Америк
$834 сая
Banana Republic Хойд Америк
$475 сая
Old Navy Хойд Америк
$1.18 сая
Олон улсын
$369 сая
Gap Inc шууд
$267 сая

Стратеги

            Banana Republic-ийн дэлгүүрүүд нь дундаас дээш үйлчлүүлэгчид зориулсан илүү орчин үеийн нарийн тансаг имиж бүхий бараануудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр худалдан авагчдын хүн ам зүйд тохирсон үйлчилгээг явуулахыг зорилт болгож байна. Харин Old Navy брэнд нь гэр бүлүүдэд тэр дундаа бяцхан худалдан авагчдад илүү анхаарч ажиллахыг ойрын зорилт болгож байгаа юм. Түүнчлэн Gap Inc нь худалдаа явуулж буй орчиндоо тохирсон уян хатан болон нэгэн жигд үйл ажиллагаа явуулах нь хамгаас чухал хэмээн үзэж байгаа бөгөөд мөн хувцасны загвар хийц болон төрлүүдийг олон болгохыг зорин ажиллаж байгаа юм.

Бүтээгдэхүүнүүд

            1969 онд анх үүсгэн байгуулагдахдаа Gap нь залуу үеийнхэнд зориулсан үйлчилгээ явуулдаг байсан. Энэ нь ч Gap-ийг өнөөгийн амжилтанд хүргэх гол түлхүүр нь болсон бөгөөд бүтээгдэхүүнүүдийнх нь гол цөм нь  цэнхэр жийнс, цагаан даавуун пудволк байжээ. Өөрөөр хэлвэл үүсгэн байгуулагчид залуу үеийнхэн жийнс гэгч материалыг илүү их хэрэглэх болж түүнд дурлаж буйг анзаарсан хэрэг. Компани хэдий өргөжин хөгжсөн ч үүсгэн байгуулагчид жийнсийг амжилтанд хүргэх бүтээгдэхүүн гэдэгт бат итгэлтэй л байсан юм. Тиймдээ ч Gap улам бүр хүрээгээ тэлж эрчүүдэд, эмэгтэйчүүдэд болон хүүхдүүд зориулан үйлчилгээгээ явуулах болж. Ийнхүү Gap зах зээлд томоохон тэсрэлтүүдийг хийх болж Banana Republic, Old Navy зэрэг компаниудыг эгнээндээ нэгтгэсэнээр тухайн брэндийн бүтээгдэхүүнүүд өдгөө дэлхий нийтэд хэдийнээ танил болжээ.

Салбарууд

            Gap-ийн нэгэн гол боломж нь худалдан авагчдад өөрсдийн салбар дэлгүүрүүдээрээ ойр байх явдал юм. Тиймдээ ч Gap-ийн дэлгүүрүүд АНУ, Канад, Их Британи, Франц, Ирланд, Солонгос, Япон болон Хятадад зэрэг олон улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Өдгөө Gap болон Banana Republic-ийн салбарууд Азид л гэхэд Филипин, Сингапур, Малайз, Арабын нэгдсэн Эмират, Солонгос, Япон, Кувэйт, Катар, Бахрайн, Оман, Саудын араб, Камбож, Индонез болн Мексикт ч мөн үйлчилгээгээ үзүүлсээр л байна. Харин зүүн европт Грек, Румын, Болгар, Кипр, Хорват зэрэг орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ойрхи дорнод болох Израйлд мөн 2009 онд дэлгүүрээ нээсэн юм. Харин сүүлд 2010 онд Австралийн томоохон хотуудын нэг болох Мельбурнд, 2011 онд Чилид болон Польшийн нийслэл Варшав хотуудад салбаруудаа нээжээ.

The Gap Trademark ™

            Анхны trademark буюу барааны тэмдэг нь үйлчилгээний тэмдэг хэлбэртэйгээр 1969 оны 8-р сарын 23-нд бий болж уг оны 10-р сараас худалдаанд хэрэглэх болсон боловч үнэн хэрэгтээ 1972 оны 10-р сарын 10-нд тухайн үйлчилгээний тэмдгийг албан ёсоор бүртгүүлж байжээ.
Энэхүү логог 1969 оноос 1986 он хүртэл 17 жилийн турш хэрэглэсэн аж. 1974 онд Gap-ийнхан мөн цамцанд зориулсан барааны тэмдэгтэй болсон бөгөөд түүнийгээ тухайн ондоо хэрэглээнд нэвтрүүлсэн ч хоёр жилийн дараа буюу 1976 оны 12-р сарын 28-нд албан ёсоор бүртгүүлж байжээ. Эдгээр хоёр үйлчилгээний болон барааны тэмдгүүд нь хоёулаа Калифорни мужийн хуулиар Gap-ийн өмчид бүртгүүлсэн юм.

Барааны тэмдэгтэй холбоотой маргаан

            Gap барааны тэмдгээ өөрийнхөө нэр болох “Gap” гэдгээр нь эзэмшихийг эрмэлздэгээс болж олон маргаантай асуудлууд үүсч байжээ. Учир нь “gap” гэдэг нь Англи хэлэнд маш олон төрлийн утгатай байдаг учир энэхүү үгийг өөр хэн нэгэн өөр бараа бүтээгдэхүүн болон газруудад хэрэглэх тохиолдол нилээд гардаг байв. Жишээлвэл Канадын Британын Колумб дахь гольфийн клуб Bootleg Gap гэдэг нэртэй байж. Ийнхүү гурван жил үргэлжилсэн зөвшилцлийн үндсэн дээр гольфийн клуб нэрнээсээ “gap” гэдэг үгийг авахыг хүлээн зөвшөөрч өөрийн ресторан болон 27 ширхэг гольфийн нүхний дарцагнаасаа энэхүү үгийг авч хаяжээ. Тэгээд дараа нь клуб нэрээ “Bootleg Golf” болгон өөрчилж байж.

Шинэ логог танилцуулах оролдлого

            2010 оны 10-р сарын зургаанд Gap-ийнхан илүү орчин үеийн шинэ лого болох тал дээр маргаан үүсгэжээ.
Шинэ лого нь  Helvetica фонтоор бичигдсэн баруун дээд буландаа цэнхэр хайрцаг бүхий байхаар шийдэж нэвтрүүлсэн боловч уг логог ердөө долоохон хоног хэрэглэсний эцэст хуучин логогоо дахин ашиглахаар болжээ. 

Татаж авах линк: http://www.mediafire.com/?4wccvckbrp8y9j5

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Hey there would you mind sharing which blog platform you're working with? I'm going to start my own blog in the near future but I'm having a difficult time making a decision between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal. The reason I ask is because your layout seems different then most blogs and I'm looking for something completely unique.
P.S My apologies for being off-topic but I
had to ask!

Also visit my web site how to get followers on instagram

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!