mNbeat.com coming soon

Цаагуур чинь нэг шинэ сайт мэндлэх гээд байна. Тэгэхдээ зүгээр нэг сайт биш ээ. Хипаап сайт гэж байгаан. Өмнө нь мэр сэр иймэрхүү сайт байсан л юм шиг байгаан. Тэгэхдээ би бол үнэхээр мэдэхгүймаа.
Нэлээн хэд хоногын өмнө дөө алс хязгаарын нутагт суудаг нэг хүүтэй танилцсийн. Их л авьяастай, хар багаасаа сайт нухаж явсан, ирээдүйд Америкийн тагнуулын төв газарт нэвтрэхээр хакер болохоор хүү байна лээ.
Тэгээд нэг хипаап сайт нээнэ л гэж ярьж байсийн би ч бодож л байлаа, энэ ч худлаа даа гэж. Тэгсэн чинь олон олон сайт хийж байгаа л гэж яриад байсийн, зав зайгаараа өөрийхөө юмыг нухсаар байгаад mnbeat.com гэдэг сайт нь нээгдэх тун дөхөөд байх шиг байна. Одоо тэр түрүүнээс хойш яриад байгаа хүн чинь RealMof гэж зарим нь ойлгоо л биз.
Реклам явцан гол зорилгоо мартахжийнэ. Энэ сайт нь жинхэнэ утгаараа хипаап сайт болохоор төлөвлөгдөж байгаа. Чухам энэ сайтаас л та бүхэн хипааптай холбоотой бүхнийг мэдэж болно гэсэн үг. Сэтгэл шингэсэн юм сайн байдаг нь үнэн л юм бол дүүгийн маань сайт монголын топ сайтуудын нэг болох л ёстой.
Монголд хипаап сонсогч хэд байдаг билээ, би л лав мэдэхгүй, гэтэл Монголд хипаап сайт хэд байдаг юм бол, хипаап сайт гэдэг санаа хэдэн хүний толгойноос гарсан юм бол, тэр хүмүүсээс хэд нь Realmof шиг сайтаа нээж бүхнийг өөрөө хийж чадсан бол, яг тодорхой тоо мэдэхгүй л юм, тэгэхдээ тийм олон биш байх шүү.
Та юу сонсодог байх нь хамаагүй ээ. Энэ сайтад ороход хипаап гэдэг хөгжим таны тархийг цэнэглэж, танд кайф өгч чадна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Хамтран ажиллах хүсэлтэй хипаап мэддэг, эрч хүчтэй хипаап залуус холбоо барина биз.
Peace all ma homiez

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!