За юуны өмнө мөхөс миний блогоор зочилж буй таны амрыг эрье! Ер нь бол оршил болгоод хэлчихэд намайг мэддэг хийгээд мэддэггүй зөндөө хүмүүс миний бяцхан блогоор зочилж баяр баясал, харуусал ухаарал аль алинийг нь мэдрэх байх гэж бодож байна. За нэг их бодоод байх ч юу байхав саяны өгүүлбэр шал албан ёсных болчихлоо. Зүгээр л энд Сэтгэ.мн-ийн Харх гэдэг идэвхтэн гишүүн илийрч балайрсан юу ч хамаагүй бичиж дуртайгаа сараачиж дунд чөмгөөрөө жиргэх болно. Мэдээж хэрэг Сэтгэ.мн-д зохицуулагчийн ажлын үүрэг хүлээдэг хүний хувьд варез маягийн юм бол нийтэлж байх болно оо. Өөр ч одоо юугаа хийхэв дээ хөөрхий... Ер нь бол би гэдэг хүн хийх ажилгүй дэмий сул цаг гарвал энэ блогоо хөтөлж байх болно. За тэгээд хүн амьтан их орвол мэдээж урамшаад улам мэрийх болно шүү дээ. Хаха сүүлийн хэдэн өгүүлбэр дандаа тэгэх болно, ингэх болно гээд биччихлээ за тэгээд оюунтан хүмүүс минь оюунаараа ойлгоцгоочих байлгүй дээ. Өмнө нь мань хүн уг нь "Сэтгэ.мн-ийн албан ёсны блог" гэдэг блогт гал хамуудтайгаа далдаганадаг байсан юм. Даанч ойрд тэр маань ажиллахгүй байгаа болохоор энд ийм ганцаарчилсан уран бүтээл туурвих гэж оролдож байгаа юм шүү хэхэ. Аан тийм бас Сэтгийн Ленин хамын Twiks.bblog.mn гэдэг блогт хааяа даа нэг далдаганадаг л байлаа. Бас ойрд ажиллахгүй байгаа болохоор ийм блог нээхээс өөр арга үнэндээ байсангүй. За за ерөнхийдөө оршил гэж нэг иймэрхүү л байна даа гэж. :-P
2 сэтгэгдэл:
Ih olon shaltgaanaas bolood ma nz anh blogoo neej baijee dee ;;) odoo tegsen chn laag tom blog boltson bdg xexe
Heya! I'm at work surfing around your blog from my
new iphone! Just wanted to say I love reading your blog and look
forward to all your posts! Carry on the superb work!
Feel free to surf to my web page - fisiologia del ejercicio hipertrofia muscular
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D