За за нээсэн өдрөөсөө бараг гурван сарын дараа нэг зүйлийн тухай бичихээр шийдлээ. Яагаад би энэ бичлэгийг хийхэд хүрэв гэхээр яахын аргагүй өнөөдөржингөө лазангийн байдалтай байлаа л даа. Өглөө босч ороо хураахаас залхуу хүрээд, өдөр нь өлсөөд байгаа хирнээ талх зүсч иднэ гэхээр л залхуу хүрээд, орой нь хоолоо хийхээс залхуу хүрээд, хийснийхээ дараа аяга тавгаа угаахаас ч залхуу хүрээд үнэхээр дэндүү байна аа би нээрээ. Тэгээд л яахав энэ нэг гайтай залхуурал гэдэг юмны талаар хэдэн мөр сараачихаар шийдсэн юм. Энэ залхуурал гэдэг өвчин ч гэх юм уу, муу зуршил ч гэх юм уу мэдэхгүй бараг дуршил ч гэмээр энэ нэг юм намайг лав бүрэн эзэмдэж дууслаа. Би ихэнхдээ өнөөдрийнх шиг өглөөнөөс үдэш хүртэл, үдшээсээ үүр цайтал үргэлж залхуурлын байдалтай амьдарч байна гээд бод доо. Нэг бодлын ёстой сайхан байгаа юм чинь. Юу ч хийхгүй залхуураад л... Биеэ оторлоод биеийн амрыг хараад сууж байна гэдэг ер нь их сайхан зүйл шүү. Бүр яг сонирхол хөдөлгөсөн юмаа барьж авч хийхээс өөр хийх юм байхгүй бүхэл өдөржингөө нэг л их жаргасан хүн. Даан ч харамсалтай нь дараа нь ингэж жаргасныхаа горыг нь амсаж байгаа юм л даа. Хичээлээ хийхгүй залхуураад байхаар хамаг хичээлийн дүн муу гарна (эцсийн дүндээ өрөнд орно шүү дээ...) гэрийнхэндээ үргэлж загнуулна (чи тэгсэнгүй, чи ингэсэнгүй, юу ч хийсэнгүй гээд л...) ёстой тамтай. Энэ бол зовлонгийн тухайн тохиолдол шүү үнэхээр! Гэхдээ л залхуураад сайхан тавтай тухтай хэвтэж байх чинь үнэхээр жаргал шүү дээ. Тийм учраас би "Зовсны эцэст жаргал, жаргасны эцэст зовлон" гэсэн энэ үгийг л их үнэний ортой гэж бодоод байгаа юм. Нөгөө бодлын өөрөө өөртөө дургүй хүрээд байх юм. Над шиг ийм арчаагүй амьтан хэзээ ч амжилтанд хүрэхгүй. За юун амжилт энэ маягаараа хэзээ ч хүн болж ялаа алахгүй би яг мэдээд байна аа мэдээд байна мэдэж байна новш гэж! Хүмүүсээ амьддаа биеэ битгий оторлоорой!
0 сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D