Нэг ийм юм хийчихлээ...

Уг нь өнгөрсөн 3н сарын 8нд хийх гэж байсийн даанч бичиж чадаагүйн харин өнөөдөр нэг муу юм холбочихлоо... шал тэнэг л юм... гэхдээ нийтэлчихэе дөө...



Талын баатар эрийн!!!
Танхил хонгор гэргий!!!
Танан цагаан гэрийн!!!
Тулга түших гэргий!!!
Туйлан өнгөрөх амьдралд!!!
Туйлдан сөхрөшгүй эрэмгий!!!
Эш хатны бошгыг!!!
Эгнэгт санан мөрдөх !!!
Энх өргөөнийхөө тулганд !!!
Элчит галаа өрдөх !!!
Энэ орчлонд ганцхан үрдээ!!!
Элбэрэл хайраа зориулах!!!
Энэлэн шаналах бүрдээ!!!
Эзэн тэнгэртээ залбирах!!!

Эрхлэн баярлах бүрдээ!!!
Эх газартаа сүсэглэх!!!
Сааль сүүнийхээ дээжийг!!!
Сайхан хангайдаа дээдлэх
Санасан хүсэл бүхнээ!!!
Саруул орчлондоо шивнэх!!!
Хан тэнгэр эрийн!!!
Хань тэнгэр хатан!!!
Эзэн Тулуй ноёны!!!
Эхнэр Сорхагтанын удам!!!
Эгэлхэн даруухан атлаа!!!
Үзэсгэлэн гоо нь уулга алдам!!!
Эрхт тэнгэр бөөгийн!!!
Эрдэнийн хэллэгээр домлогч!!!
Эртний Алунго эхийн!!!
Ивээл сургаалиар номлогч!!!
Эрэлхэг Мандухай хатны!!!
Эрдэмт оюунаар үлгэрлэгч!!!
Эрэмгий Ану хатны!!!
Шийдмэг ухаанаар тэргүүлэгч !!!
Эрхэмсэг атлаа дөлгөөхөн!!!
Элгэмсэг цагаан ерөөлтөн!!
Эрийн түшиг Гэрийн чимэг!!!
БҮсгүйчүүдэд зориулав!!!
Эш хатан гэдэг нь Бөртэ хатныг хэлж байгаа юм шүү!!!

3 сэтгэгдэл:

Anonymous said...

wow chi ch laitai bijsn bn shu :p

Anonymous said...

iimerhvv 2 mortiig tssetserlegiin huuhed ch holbod bichchihne. Orowdoltoi hiih ymgui hun shig haragdjine. bichsen zuiles ni harahad. XAPX iim ymig tawihiig zowshorj bga bol .. odoo yu helhewdee.mor bvr ni 3-aas deeshlehgvi hereg alga

Anonymous said...

chi tegeed uurii 1 yum bichchihdee teriig chini 1 unshaatiidaa. saihan murtuud bn. like it.

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!