За хө, Монгол хэлний зөв бичгийн дүрэмд тулгуурлан миний бие жаахан хошигнохоор шийдэв. Яг яаж вэ гэвэл, цагаан толгойн бүх үсэгнүүдийг өнөөгийн нийгэмд ойр байдлаар, амьдралд ойртуулах амьдчилах гэж байгаа юм.
а, э, и, о, ө, у, ү - эгшгүүд нь үндсэн долоон эгшиг учраас аливаа нөхцөлд их дээгүүр зиндаанд заларч өргөлттэй эгшиг болох магадлалтай. Өөрөөр хэлвэл өргөлттэй эгшиг болсон цагтаа хэзээ ч хайрт гийгүүлэгчдээ хаягдахгүй гэсэн үг юм. Заримдаа бүр хоёр гийгүүлэгчтэй хошуу холбох тохиолдол ч байдаг. Яг л үүн шиг: "Бантан", "эгчмэд", "илжиг" гэх мэт. Эдний хувьд эсрэгээрээ балархай эгшиг болох магадлал ч гэсэн тун өндөр. Гэвч ихэнх балархай эгшгүүдийн хувийн амьдрал эмгэнэлтэйгээр төгсдөг. Өөрөөр хэлвэл гийгүүлэгчдээ байнга хаягддаг гэсэн үг. Одоо жишээ нь: "харсан" байж байгаад "харсныг" болонгуут манай "а" эгшиг алга болчихсон байгаа биз?
я, ю, й, е, ё - хэмээх эгшгүүд нь туслах эгшгүүд учраас ихэд ялгаварлан гадуурхагддаг. Гэхдээ сүүлийн хагас зууны туршид тэдний эрхийг хамгаалахын тулд гадаад хэлнээс баяжсан Монгол үгс ихэд хэрэглээнд нэвтэрч туслах таван эгшгүүд маань дандаа гадаадуудтай сүүлэрдэг болсон. Энэ их буруу хандлага шүү. Магадгүй энэ маягаараа Монгол хэлний цус булингартаж бузартаж мэдэх л юм. Жишээ нь: Сайн уу гэхийг "Хаая", үнсье гэхийг "кийс", төгсөв гэхийг "конец" гэх мэтчилэн илэрхийлдэг болжээ, өнөө үед.
м, н, г, л, б, в, р - энэхүү эгшигт долоон гийгүүлэгч нь их сүртэй бас. Заавал хажуудаа нэг эгшиг дагуулж явахгүй бол физиологийн хэрэгцээ нь дийлдэхээ байдаг эд дээ. Монгол хэлний дүрэмд эдгээр гийгүүлэгчүүдийг хэзээ ч эгшиггүй орхиж болохгүй гэж зааснаас хойш улам давраад өмнө нь хэрэглэж байсан эгшгээ хаяад өөр эгшгээр хэрэгцээгээ хангах байдал нь газар аваад байгаа. Одоо жишээ нь: "заасан" гэдэг үгэнд овоо "а" эгшигтэй сүй тавиад гэрлэх гээд байж байтал гэнэт "аа" гэдэг тач эгшиг гараад ирэнгүүт шууд хуучнаа хаяад "зааснаа" болчихож байгаа юм даа. Гэхдээ эгшигт долоогийн хувьд зарим нэг бэлгийн гаж чиг хандлагатай улсууд бий бий. Жишээ нь: "байшинг", "хашинг" гэх мэтчилэн ижил хүйстнээ сонирхох явдал хорьдугаар зууны гучаад оноос эхлэлтэй бөлгөө.
Заримдаг есөн гийгүүлэгч: Эд бол их хувирамтгай итгэж болохооргүй этгээдүүд. Ер нь боломжтой бол эгшигнүүдтэй зугаацаад авахыг л бодно. Тэгээд хэрэггүй болонгуут нь сийхгүй хаяна. Мөн дээрхийн адил ижил хүйстнээ сонирхох явдал элбэг тохиолдоно. Жишээ нь: "тусч", "басч" гэх мэт. Эсрэг хүйстнээ сонирхдог заримдагууд бол заримдагууд шүү дээ. Заримдаа эгшиггүй амьдралыг илүүд үзнэ. Заримдаа тэдэнгүй бол ангаж цангаад болохоо байна. Хааяа бол ихэд өрөвдөлтэй гансралтын байдалдаа ганцаарддаг болой. Жишээ нь: "гансралын" гэдэг үгэнд "н" нь "а"-тай, "р" нь бас "а"-тай юу яаж байхад манай хүн ганцаархнаа хосгүй айн...
Харь хэлнээс орж ирсэн гийгүүлэгчүүдийн хувьд их учир битүүлэг. Тэд асуудалд их эергээр ханддаг. Болж өгвөл Монголын минь сайхан эгшгүүдтэй гэр бүл болчих санааг өвөртлөн вагон, онгоц гэх мэт байж болох бүхий л тээврийн хэрэгслээр хил даван орж ирсээр удаж байна. Одоо жишээ нь: "пуужин", "фирм" гэх мэтчилэн.
5 сэтгэгдэл:
Hello my friend! I want to say that this article is
amazing, great written and include almost all vital infos.
I'd like to look more posts like this .
Here is my web blog; Youtube Marketing Tools
Yesterday, while I was at work, my sister stole my iphone and tested to see if it
can survive a forty foot drop, just so she
can be a youtube sensation. My iPad is now destroyed and
she has 83 views. I know this is totally off topic but I had to share it with
someone!
Review my blog post ... Watch TV Series Online
This program is intended to recover lost passwords for RAR/WinRAR archives of versions 2.
xx and 3.xx. http://www.passwordrecoveryforrar.tk The free professional solution for
recovering lost passwords to RAR and WinRAR
archives.
Thanks for sharing your thoughts. I truly appreciate your efforts
and I am waiting for your next write ups thanks once again.
Thanks for every other informative site. The place else may just I am getting
that kind of information written in such an ideal means? I have a challenge that I am
just now running on, and I've been at the look out for such info.
Feel free to surf to my web page ... descargar angry birds
Pretty! This has been an extremely wonderful post.
Thanks for providing this information.
my weblog ... Farming Simulator 2011
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D