Зултай бас арцтай
Зурган дээрээ зөөлөлн харцтай
Амьдрал үхлээс өөр олон гарцтай
Анд минь чи бодох л байж нухацтай
Хүсээд чи алдааг гаргасангүй
Хүлцэнгүй байсан ч анд минь жаргасангүй
Хүн хүнээ эрхэмлэх нь чухалыг
Ойлгосонгүй тэд илүүчилж уур цухалыг
Зуурдынх ч гэлээ хорвоогоос чи
Зугтах мэт явлаа хэнээс ч юм
Зүгээр анд минь чи хүн хүнээс
Зүйрлэшгүй илүү түшиг минь түүнээс
Зөвхөн би л өөрцгүй таны хүүгээс
Зул бариъя би танд сэтгэлийн гүнээс
Дахин төрвөл жаргах ёстой хэн хүнээс
Яагаад ч юм зүг зүгээс
Зөөлөн салхи нь гуниг түгээнэ
Зөв буруу ч амьдралын жамаар
Азгүй бид хагацаж чамаас
Арван настай бяцхан хүү
Ах нь гээд л томорч билээ
Арван дөрвөн жил богино ч гэлээ
Ах минь болж бид элээж
Ахмад боловч ах гэдэггүй
Ах минь нөмөрт чинь би ёс жудаггүй
Анд минь уучил би чамд битүүхэндээ гомдоно
Амьдралын жам ч хэцүүхэн л юм холдох
Алтан бөгж амраг хайрт
Амжилт бүтээл алдаа оноо
Энэ бүх баяр гунигийг чинь
Анд дүү нь хуваалцахад бэлэн байсан ч
Хар хувцас өмсөөд авсны чинь тагийг
Харууслын нулимстайгаа зөөлөн таглахыг
Хэзээ ч бодож байсангүй дээ
Алтан дэлхийн хөрсөндөө
Амгалан нойрс доо нөмөр түшиг минь!!!
Хараал идэг тэр хар өдрийг! Хараал идэг ахар тавиланг!
Tuesday, April 05, 2011
Twiks
1 сэтгэгдэл байна
1 сэтгэгдэл:
:))
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D