Одоо л би номхорсон юм шиг
Бодоол би том болсон юм шиг
Хайртай хүмүүстээ хориулан байж
Хамаг бүхнээ үүнд л зориулдаг байж
Харин одоо би зориглон
Халуун сэтгэлээр оргилон
Гэр бүлийнхэндээ хэдэн үгс
Зориулан бичиж байна, мэднэ төгс
Биш гэдгийг нь
Хэнийхтэй ч бүү жиш шүлгийг минь
Хэвлийдээ тээж өлгийдөн
Хэнээс ч дутуугүй өсгөсөн
Хэнзхэн үрдээ хайраа өгсөн
Ээж минь таньдаа хайртай шүү үр тань
Эргэх хорвоод мөнхрөх ирээдүйн дүр тань
Би ээжээ
Та минь өглөө бүр өргөнө цайны дээжээ
Харин би өдөр нь дэмий шовойж
Үдэш нь тэнэн зовоож
Өнгөт амьдралыг өнгөцхөн бодож
Өчүүхэн шантралыг үлэмж болгож
Өдий наслахдаа алдаж онож
Үдэш орой гадуур хонож
Үргэлж таныгаа зовоодог
Үрийгээ үнсээд овоо доо
Гэхэд нь өшөө давран гомдоодог
Одоо хүү нь том боолсон
Өрх гэр толгойлсон
Хариуцлагатай эр биш ч
Өөрийгөө би тодорхойлсон
Эр хүн шүү гэж
Энэ бүхнийг л би эргэцүүлж дотроо боддоог
Идэж байснаа санаж байна, аавын авчирсан hotdog-ийг
Энэ насандаа амссан хамгийн анхны бас амттай нь байсан
Эрхлүүлж бас энхрийлж үргэлж надтай хамтдаан байдаг
Ааваа тандаа хайртай шүү үр тань
Алтан дэлхийд мөнхрөх алсын дүр тань
Би ааваа
Тань шигээ даваа
Бүхнийг би даван туулна
Нүүрэндээ мишээл тодруулна
Нүгэлээ ариусгана
Буянаа арвисгана
Өөрөөсөө илүү хүн болгох гэж
Бас өндөр боловсрол олгох гэж
Өглөө өдөргүй ажилладаг
Үдэш нь ирээд хажуулддаг
Өрөвдөлтэй ч юм шиг миний аав...
Энэ их зүтгэх хүч таны хаана
Байдгийг би мэдэхгүй
Танаас илүү аав байдагт итгэхгүй
Тань шиг би ирээдүйг харах нүдээ нээнэ
Алтан сургаалийг тань сэтгэлдээ тээнэ
Архинд донтож амьдралаараа шатахгүй
Тамхинд хордож амьдаараа хатахгүй
Үр хүүхдүүддээ ч сайн захина
Долоо дордсон ч мянга сэхнэ
Толгой дотор ч аянга цахин
Эцсий нь хүртэл байнга ахина
Энэ амьдралын нугачаанд
Элс мэт урсах хугацаанд
Ижий та хоёрынхоо ачлалыг хэзээ ч мартахгүй
Эргээд хариулъя гэсэн ч мэдээж чадахгүй
Энэрэхээс биш эцдэггүй, элгэн хоёр хад мэн
Энэ хорвоод наддаа эгэлгүй хос бурхад юм...
3 сэтгэгдэл:
Uneheer goy bolson bn nza. odoo shuleg bichdeg shigee kod bichdeg bolchuul nzn chinii uuduus gants ug ch gan hiihguiee. Sharandaa MVC ee hiicheech nzaa ;)) gah2
yoo hogshooon jinken nice!!!
гоё болсон байна. ма хам бас яггүй толгой болжээ цаашаа их зүйл бүтээгээрэй удачи чувак ....
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D