Ёо энэ мэдээг Сэтгэ.мн-д нийтэлнэ гэж ярьсаар байгаад бүтэн сар болчихлоо. Тэгэхээр ийм байна, нөхдөө! Энэ зурган дээр харагдаж буй 6'4" өндөртэй 185lbs жинтэй (193см өндөр, 84кг жинтэй) Shaquille Johnson гэдэг залуу бол АНУ-ын Milton-ийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн SF буюу жижиг довтлогчийн байрлалд тоглодог залуу юм. Дөнгөж ахлах сургуулийн сурагч гэхэд итгэмээргүй довтолгоонууд үзүүлдгээрээ энэхүү тоглогч сагсан бөмбөг сонирхогчдыг ихэд шуугиулаад байгаа. Ямар ч байсан үлэмж биет Shaq шиг том биетэй биш ч гэсэн үнэхээрийн гайхалтай тохолтуудыг хийдгээрээ АНУ даяар алдаршаад байгаа аж. Хэдий энэ жаал (NBA-ийнхантай харьцангуйгаар) маань ахлах сургуулийн сурагчдаас хамгийн сайн бөгөөд чадварлаг тохдог гэдгээрээ тодрон гийж байгаа боловч мэргэжлийн скоутуудын хэлж байгаагаар манай хүний бөмбөг эзэмшилт болон бөмбөг дамжуулах ур чадвар нь тийм ч сайн биш гэнэ. Тэрхүү сул талаа засчих юм бол манай хүн ирээдүйн супер од болоход байг гэх газаргүй гэнэ дээ.
За за ингээд олон долоон юмгүй шууд бичлэгийг нь үзэж бишрэх хэрэгтэй дээ, та нар!
1 сэтгэгдэл:
Hello there! Quick question that's entirely off topic. Do you know how to make your site mobile friendly? My website looks weird when browsing from my iphone4. I'm trying to find a theme or plugin
that might be able to correct this problem. If you have any recommendations,
please share. Thank you!
My site: how to get more followers on instagram
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D