Ноорог: Уншвал уул нь зүгээр юм шиг байгаан.


Би гэдэг эгэл жирийн нэгэн арван жил төгссөн л оюутан. Гэхдээ яах аргагүй энэ юунд ч үл үзэгдэм сургууль маань миний гэх ертөнцөд маш том дурсамж сийлэн үлдээжээ. Арван жилд байхад би өөрийнхөөрөө байж хурдхан том хүн болоод их мөнгөтэй болохыг мөрөөддөг байж , харин энэ миний амьдралдаа мөрөөдөж байсан хамгийн тэнэг мөрөөдөл байж. Би хамгийн үнэ цэнэтэй гэх одоо цагыг анзааралгүй гэнэн , харалган байж гэж бодном. Нэг биш хүнүүс ингэж боддог байхаа гэж би бодож байна. Хүн гэдэг аз жаргалыг хожуу ухаарахаас биш , яг одоо би аз жаргалтай байна гэж мэдрэхгүй байх нь элбэг санагднам. Оройхон арын өрөөний цонхоор жаргах нарны шаргал туяа, энэ туяаг хэзээ ч мартаж чадахгүй нь. Бүхий л аз жаргал минь тэрхэн зуур шаргалтаж буй нар шиг алга болох шиг санагдах юм. Мартахгүйн тулд үргэлж шаргалтах нарыг голын эрэгээс харахсан. 
 
Би ингэж бодлоо. Хамгийн анх би шинэ хувцас авсанаа санаж байна. Ингэж л бүх юм эхэлдэг шүүдээ. Маргааш өглөө нь 9 сарын 1-н. Аяаа анхны танил найзууд , тохой шүргэлцэх хөөрхөн охин гээд л өч төчнөөн хүүхдүүд бие биеээ харан ирээдүй гэх завиар ирж буй өөрийн дурсамжийг мэдэлгүй инээлдэн , гүйлдэн , хөхөрдөнө. Үнэнийг хэлэхэд би үнэхээр 1 – 4 хүртэлх ангиа ер санадаггүй юмалдаа. Зарим нэг зүйлийг л сайн санадаг. Хэлэхээс ичэм зүйлс тул энэ талаар би дараа бичих байхаа гэж найдан арагш нь тавья. Би 7 анги хүртэлээ үнэхээр найзгүй явсан хүн. Зожиг , ууртай , дуугүй , бүрэг. 7 ангидаа 2 найзтай болсоноор олон найзтай болж билээ. 2 найзтайгаа учирсан замнал минь сагс тоглох хоббитой нэн холбоотой. Бид хичээлээс тараад сагсны секцэнд яавдаг болов. Тэр Секц дөнгөж эхэлж байсан тул сагс тоглодог сургуулийн сайн сайн хүүхдүүдийг цуглуулан нэг баг болон нэгдэж байж. Тэндээс л миний аз жаргал эхэлж байж гэж би боддог юм. Жинхэнэ өөрийнхөөрөө байж , эрх чөлөөг мэдэрдэг байсан байхалдаа. Тэр секцэнд эмэгтэй багт надтай үерхэх охин байгаа гэдгийг би тааж амжаагүй нүдэн будилан явдаг байсанаа бодохоор инээд ч хүрэх шиг харамсаад ч байх шиг санагддаг. Бид 10 дугаар ангийн хавар болсон байсан юм байна , 2 сарын 14-д үерхэж эхэлсэн. Бид эрэгтэй эмэгтэй багаараа найзлан хоорондоо үерхэхгүй гэсэн тангарагатай байсан ч бидний дундаас нэгэн хос гарсанаас эхлэн 3 ч хос гарсан. Тэрний нэг нь бид байлаа. Бид 13уулаа нэгнийндээ цугларч сайхан зүйлс ярилцан эхнээс нь авхуулаад хүргэж өгсөөр гэр гэртээ харьцгаадаг байж. Харин хос болсоноос хойш энэ бүгд эсэргээр эргэсэн мэт санагддаг. Эрэгтэй тал маань эмэгтэй талтайгаа таарахаа байж эхэлсэн. Эрэгтэй хүүхдүүд л юм байна архи амсан, элдэв хэрэгт орох болсон. Эмэгтэй багынхан биднийг тийм байгаасай гэж ер хүссдэггүй ч банди хар дэндүү бардам байдаг байж. Би 2 найзынхаа ачаар архи амсдаггүй байсан ч яах аргагүй хэдэн тохиолдолд уусанаа хүлээн зөвшөөрнө бизээ. Бил тарж бутрах болсон. Тэгтэл би эмэгтэй багын нэг гишүүнтэй үерхэж байсан минь хожим тэрнээсээ салах шалтгаан , хөшүүрэг болохыг үнэхээр мэдээгүй юм. Би яг л 2 багтай хүн шиг 2 талд явдаг байсан. Найзуудтайгаа байхдаа найз охиноо хойш тавих , найз охинтойгоо байхдаа найзуудаасаа саланги байх гэсэн 2хон замтай байсан. Хожим 2 найзаасаа холбоо тасарж , найз охиндоо хаягдан , буцаж нийлсээр 2011 оны зун жинхэнэ найзууд байхаар шийдэцгээсэн. Хамгийн хүнд , хамгийн том шийдвэр байсан. Би найз охиндоо үнэн ч байсан ч найзуудыгаа алдсан. гэхдээ би гутраагүй. Миний амьдрал үргэлжилнэ. Тэгээд ч би олон найзтай шүүдээ. Тэд нарын нэрийг дурсвал дуусахгүй байх гэж би бодон энэхүү ноорог бичээсээ үргэлжлүүлэе. Зарим нэг найзууд маань энэнтэй адилхан байсан юм. Би өмнө нь бичэж байсан санагдаж байна.

Савараа тат
Наад тамхи аа тат
Надаас холд
Замаас зайл
Найз гэсэн үгээ март
Хэзээ ч ард чинь гүйхгүй
Хэлхээ холбоосгүй
юм чинь ТА нараас !
Хүн чинь ТА нар шиг биш
Үе чинь дуусан яг эндээс
Үхэл чинь ойртсон төө тэндээс...

Намагт шигдсэн ч
Найранд согтсон ч
Найгаж ганхсан ч
Та нараас би тусламж гуйхгүй
Шал тоохгүй
Сэхүүн зантай,
Шаналгаж зовоохгүй
холдох янзтай,
Худлаа амлаж
Хулхи зан гаргахгүй
Мөнгөндөө живж
Бүдүүрч таргалахгүй
Нойрондоо дийлдэж
Ногоорч хэвтэхгүй орондоо
ТА нараас тэс ондоо
 таарч тохирохгүй хоорондоо
Бид нар Баяртай ... Хогийн найзууд аа

Би зарим нэг новшийн найзуудтай байсан ч тэгтлээ муудчаагүй байгааг та нар гайхах байх. Би зүгээр л өөрийнхөөрөө байсан. Би тэдэн шиг архины лонх гөлөрж зогсоогүй. Би тэдэн шиг аргалийн утаа буугиулж энд тэнд , буланд агаар үлээж зогсоогүй. Би тэр бүх хүний явсан замаар явах албагүй гэдгийг л мэддэг байсан. Зарим хүн ингэж хэлдэг шүүдээ. Тэрэн шиг баян болох юмсан , тэрэн шиг эд зүйлс хэрэглэх юмсан. Гэхдээ чи тэднээс ч хол байн явж болно шүүдээ. Хүн гэдэг урагшаа зүтгэхээсээ илүү арагшаа ухардаг мэт. Жишээ гаргая гэвэл энэ байна. Нэгэн лектор хүн ингэж хэлж 
Хар – Чи магадгүй байгаагаараа явбал очиж болох амжилт
Улаан – Чиний зориглоод очъё гэсэн амжилт
Ногоон – Энэ бүхний эцэст таны амжилт энд хүрж ирж болох юм. 

Ойлгомжтой нэг жишээ байна. Хэрвээ та Монгол улсын ерөнхийлөгч болно гэж зориглоод ажиллаа гэж бодъё. Тэгвэл та энгийн нэг комьпаний ерөнхийлөгч болох нь Монгол улсын ерөнхийлөгч болохоос дэндүү амархан санагдах болно. Та уулын оргилыг харах хэрэгтэй. Бас нэг ийм үг байдаг. Та шатыг бүхлээр нь харах хэрэггүй , зүгээр анхны алхамаа хий (Мартин Люутэр Кинг) Энэ хүү миний ноорог энэ хүрээд завсарлах уу даа.

2 сэтгэгдэл:

Түмний Нэг said...

Чин сэтгэлийн сайхан бичлэг болжээ. Залуу хүн гэхэд өөрийн гэсэн бодолтой бас цагаа зөв зарах гэж хичээдэг нь илт харагдаж байна. Бага насаа санадаггүй гээд л их ичсэн бололтой бичиж. Тэгвэл би гадаадад сургуульд өнгөрүүлсэн 5-н жилээсээ бас л их бага юм санадаг даа бүүр их ичих ёстой бололтой. Зарим хүмүүс би 5тай байхдаа, намайг 3-р ангид байхад гээд л ярихаар би ёстой гайхдаг. Би эсвэл жаахан тэнэг байх эсвэл тэр улсууд сод байх...
Миний хүү одоо 7-р анги. Хүүгээ яавал сэтгэлийн тэнхээтэй хүн болгох вэ? гэж би их боддог. Миний бодлоор амьдралд хамгийн чухал юм бол сэтгэл, сэтгэлийн хаттай, тэнхээтэй байх.
Найзын хувьд яг л мөнгө шиг найзууд ч бас амьдралын туршид ирж л байдаг буцаж л байдаг бололтой. Би хүнтэй нээлттэй байж нөхөрлөх дуртай ч хэн нэгэнтэй таарахгүй байгаагаа мэдэрвэл аль болох эртхэн тэр хүнд ч өөртөө ч эрх чөлөөг олгохыг хичээдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа нийлэхгүй байгаа бол заавал найз байх гээд байх хэрэггүй л гэж боддог доо. Хүнд хэзээ ч худлаа хэлдэггүй хувирдаггүй нэг л найз байдаг юм. Энэ бол чи өөрөө. Өөрөө өөртэйгээ найзалж сурах нь их чухал шүү. Хүнд олон чанар байдаг. Тэр бүхнээ нэг хүн л гэж ойлго. Тэгээд өөрийнхөө бүх чанараа нээж өөртөө байгаа хүмүүсээ таньж тэдэнтэйгээ зөв нөхөрлөж чадвал чи ёстой хүссэнээрээ амьдрах боломжтой гэж би боддог шүү.

Anonymous said...

Баярлалаа. Хүн бүр л бие биенээсээ содон байдаг даа. Тэрнээс хэзээ ч содон гэсэн зүйл байдаггүй. Чинбаагын - Гажиг гээд кино байдаг тэрийг үзвэл содон гэсэн ойлголтоос салах байх. МАСА

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!