Өнөөдөр дэлхийн хамгийн том гэр ахуйн хэрэгсэл болон тавилга худалдаалдаг компани болох алдарт IKEA компанийн тухай товчхон мэдээлэл оруулахаар шийдлээ. Уг компани нь бидний ярьдгаар гал тогооны "ком" хэрэгсэл болон тавилга, ширээ, тоноглол цахилгаан бараа нийлүүлэлтээрээ дэлхийд нэртэй том компани билээ. Ингээд дэлгэрэнгүйгээс уг компанийн товч намтар түүхтэй танилцана уу!
1943
Энэхүү компанийг анх 1943 онд 17хон настай Швед залуу болох Ingvar Kamprad үүсгэн байгуулж байжээ. Компаний нэрний үүсэл хүртэл ихэд сонирхолтой бөгөөд үүсгэн байгуулагчийн нэрийн эхний үсгүүд (Ingvar Kamprad) болох "I, K" болон түүний өссөн газрын нэрийн эхний үсэг (Elmtaryd) болох "E" мөн түүний төрөлх хотын нэрийн эхний үсэг(Agunnaryd) болох "A" үсгүүдийн нийлбэрээс бүтжээ. Уг фирм нь анх байгуулагдсан цагаасаа хойш л зах зээлийн дундаж үнээс доогуур түвшинд үйлчилгээ үзүүлдэг атлаа бүтээгдэхүүнүүдийнхээ чанарт анхаарал тавьсаар өдийг хүрсэн нь энэхүү компанийн амжилтын үндэс болжээ.
1970 - 1976
1970 оны эхээр Австрийн нэгэн бизнес эрхлэгч Венн хотын өмнө зүгт төв европыг холбосон
зам дагуу байршил сайтай газар Австри улсдаа анхны том худалдааны төвийг барьж
эхэлжээ. Энэ нь IKEA-ийн бүтээгдэхүүнүүдийг худалдах томоохон хэмжээний худалдааны төв байсан юм.
IKEA Баригдсан эхний жилдээ л 7,5
сая хүн үйлчлүүлж эргэлтийн хөрөнгө 2 тербумд хүрч хажууд нь францын сүлжээ Novotal буудал баригджээ.
1982
1982 он гэхэд жилийн нийт эргэлтийн
хөрөнгө нь 3,3 тербум шиллингд хүрэв.
1988
1988 оны 10 сарын 2нд томоохон алхам
хийсэн бөгөөд одоо байгаа үйлчилгээний төв дээр 40,000м2 өргөтгөл хийж сунгасан талбай дээрээ 70 дэлгүүр болон томоохон ресторан байгуулжээ.
1989
Өсөн нэмэгдэж
байгаа үйлчлүүлэгчдийн улмаас маш том
хэмжээтэй машины зогсоолыг шийджээ.
1998
Үйлчлүүлэгчдийн тоо 20 саяд хүрч жилийн эргэлтийн хөрөнгө нь 12 тербум
шиллинг-д ,ажилчдын тоо 4100 машины зогсоол 8500 хүртэл өсжээ.
2002
2002 онд IKEA төв бүрэн гүйцэт бэлэн болж уртаараа бараг 1 км хүрч, нийт талбайн хувьд 225000м2 хэмжээтэй болж дэлхийн хамгийн том тавилгын худалдааны төвүүдийн нэг болсон юм.
2010
2010 онд IKEA
нь дэлхийн 41 оронд 127000
ажилчинтэй жил бүр 200 оюутанд тэтгэлэг өгдөг.Эргэлтийн хөрөнгө нь 23,1 тэрбум
евро. Ашиг нь 2,7 тэрбумд хүрсэн юм. Дан ганц Австри дахь төв ч гэлтгүй IKEA-ийн бусад салбар худалдааны
төвүүд маш том хэмжээтэй байдаг бөгөөд ихэвчлэн хотын захад байрладаг. Худалдааны төвөө дагаад бусад зүйлс мөн
сайн хөгжсөн хүний тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан орчинг бүрдүүлж өгдөг төдийгүй соёлтой
үйлчилгээ, хангалттай багтах машины зогсоол, мэдээж чанартай барааг хямд үнээр
авах боломжтой. IKEA-аас
бараг хүссэн зүйлсээ олж авч болно. IKEA-ийн давуу тал бол хэрвээ та хүүхэдтэйгээ хамт явж байвал IKEA таны хүүхдийг харах болно. Мөн тэнд хоол
унд гээд л бидний мэдэх Mac-Donalds хүртэл байна. Хамгийн том давуу тал бол маш хямд үнэ юм. Тийм ч учраас хүмүүс
маш ихээр үйлчүүлдэг билээ.
1 сэтгэгдэл:
Write more, thats all I have to say. Literally, it seems
as though you relied on the video to make your point.
You obviously know what youre talking about, why
throw away your intelligence on just posting videos to your blog when you could be giving us
something enlightening to read?
my homepage: how to get followers on instagram
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D