Нэг дэлхий, нэг хайр...
Ээ дээ цөөхөн хэдэн Монголчууд минь, О.Дашбалбар агсны хэлснээр амьддаа бие биенээ хайрлах л хэрэгтэй. Уурлаж бухимдаж бусдад хар санах үедээ тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй дан ганц түүний буруу биш ч байж болно. Энэ л хөгжим намайг энх тайвныг эрхэмлэгч болгосон...
Хорвоо ертөнцийн хачин жигтэй хүмүүс ба зүйлс
Та манай блогийн энэхүү булангаас өөрт хэрэгтэй танин мэдэхүйн олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн тэр болгон тохиолдоод байдаггүй хачин жигтэй үйл явдлууд болон хүмүүсийн тухай ч мэдэж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд бидэнтэй цуг байгаарай TV8 биш "ratxapx.blogspot.com" шүү!
Бяцхан моншид олгож буй бэлгийн боловсрол
Tuesday, November 30, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Үгүй нээрээ яалт ч үгүй хурьцал, эвцэлдүүлэг гэдэг байгалиас заяасан амьтдын хувьд зайлшгүй үйлдэх ёстой нэгэн төрлийн зан үйл юм. Гэхдээ бас "Арай ч эвгүй юм уу даа" гэж бодогдохуйц эвцэлдүүлэг хийж буй дүрс бичлэгүүд интернетийн ертөнцөд гүй ээ мөн их байна даа. Энэ дээрх зурган дээр харагдаж байгаа бяцхан моншийг харж байна уу, хүмүүсээ? Тэгвэл эцэг эх нь одоо энэ хүүд шууд практикаар бэлгийн боловсрол олгох болно. Хүү монш тэгээд яаж хийдгийг нь сайн сурч чаддаг л байгаа даа...
Үнэ цэнээ алдсан ҮНЭН үг
Monday, November 29, 2010
МаСа
2 сэтгэгдэл байна
Юуны өмнө “Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болошгүй соёл” гэсэн сайхан , жинхэнэ Монгол хүний толгойд хадагдсан , аманд цээжлэгдсэн шүлэгийн өчүүхэн хэсгийг та бүхэндээ амсуулая. Тэгэхлээрээс бид бүхэн эртнээс ахмад настны үгийг чихэр бурам мэт амтлан , чихнээ сонордож хөгшидөө хүндэлж ирсэн түүхтэй билээ. Тэр болгон тархинаас гарамгүй шингэсэн үнэн үнэн , сайхан сайхан сургамж болдог ахмадын захиж хэлдэг үгс эдүгээ хогийн саванд хэвтэх мэт ор сураггүй алга болж , хүмүүс ч нэг их тоомжиргүй ханддаг болсон сургамж үгс байна аа. Илүү зүг нуршиж эрхэм блогчидын дургүйцлыг хүргээд яахав. “ Жаст дү ит “ Just do it…
20кг жинтэй хүүхэд Иран улсад төржээ
Sunday, November 28, 2010
Бадрах
5 сэтгэгдэл байна
Энэ хүү өдгөөгөөс долоон сарын өмнө Ираны нийслэл Тегеран хотод төрсөн бөгөөд биеийнх нь масс нь өнөөгийн байдлаар си системд 20 килограмм хүрч байгаа юм. Өөрөөр хэлвэл 44 pound жинтэй гэсэн үг. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Дэлгэрэнгүйрүү ороод өшөө олон зураг хараарай! Харин гэрэл зургуудыг нь Fars News Agency-гийн Hamed Jafarnejad гэдэг нөхөр авжээ.
Дөнгөж төрсөн бяцхан анааш [8ш фото]
Saturday, November 27, 2010
Бадрах
4 сэтгэгдэл байна
Энэ хорвоо дээрх хамгийн цагаахан цайлган бас хөөрхөн өхөөрдөм амьтад бол яалт ч үгүй дөнгөж төрсөн бяцхан амьтад билээ. Харин гэхдээ та бүхэн анаашны дөнгөж төрсөн бяцхан зулзaгыг харж байсан уу? Хэрэв харж байгаагүй бол би та бүхэндээ ядаж төсөөлөл өгөхийг хүсч хэдхэн ширхэг фото зураг бүхий мэдээлэл хүргэж байна.
Эрвээхэй ба түүний өвөрмөц найзууд [7ш фото]
Saturday, November 27, 2010
Бадрах
3 сэтгэгдэл байна
Ер нь бодоод байхад хамгийн амгалан тайван, хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлдэг шавж бол яахын аргагүй эрвээхэй байх. Бусад шавжнуудыг харсан хүн тийм ч таатай сэтгэгдэлтэй байдаггүй л байх. Харин өхөөрдөм бяцхан жаал хүртэл цэцгийн өнгөт эрвээхэйг хараад инээд хөөрөөр баясч дагаж гүйгээд байдаг шүү дээ. Тэгэхээрээ энэ эрвээхэй гэдэг цаанаасаа л нэг эерэг энергийг бусдад өгч байдаг шавж бололтой. Тиймээс дараах зурганд харагдаж буй араатан амьтад хүртэл эрвээхэйтэй эелдэг найрсаг байгааг та бүхэн анзаарах байх...
Могой шиг хэлтэй Хятад хүү
Saturday, November 27, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Чао Чин хэмээх арван гурван настай энэ хүү Хятадын Дакүнг нутгийн хүү юм байна. Түүний хэлний үзүүр хэсэг нь төрөлхийн хоёр хуваагдсан хэлбэртэй бөгөөд энэ нь яг л могойн хоёр салаа хэлийг санагдуулам байгаа юм. Хүү энэхүү хэлээ ашиглан хавтгай дэвтрийн цаас, чих ухдаг юм зэргийг төвөггүйхэн чимхэн барьж чадаж байгаа юм. Хэдий бага балчир хүүхэд ч гэсэн, энэ муу Хужаа нараас гарахгүй юм гэж байхгүй юм даа Дарь-Эх минь гэж...
Бид, бид, бид Монголчууд!
Friday, November 26, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Амрыг эрье ард иргэд, ахан дүүс минь! Монгол Улс анх нийтийн он тооллоор 1924 оны 11-р сарын 26-ны өдөр "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" нэртэйгээр тусгаар тогтнолоо туурга нэгт Монголчуудаасаа дан ганцаар зарлаж баталгаажуулж байсан билээ. Харин одоо нэрээ "Бүгд найрамдах" хэмээн нэрлэхээ больж зөвхөн Монгол Улс гэдэг нэртэй болсон билээ.Бидэнд энэ их баялаг, газар нутаг, байгалийн сайханг үлдээхийн төлөө халуун цусaa урсгаж ирээдүйнхээ төлөө ур ухаанаа гаргаж эх орноо хамгаалж байсан өвөг дээдэстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Дэлхий дахинд Монгол туургатан хүмүүс яг хэдэн сая байдгийг би мэдэхгүй. Гэхдээ Өвөр Монголын өөртөө засах орон, Буриадын автномит, Тува, Шинжан Уйгур, Хазара Монголчуудын хажууд бид эх нутгийнхаа хөрсөн дээр эрх чөлөөтэй амьдарч байгаа нь туйлаас азтай хэрэг юм шүү, залуусаа! Тусгаар тогтнол таныг би blogger.com-д дахин тунхаглан зарлая! :D
Монгол улсын төлөө зүтгэе!
Хацар гоо охиддоо зориулав.
Friday, November 26, 2010
Бадрах
2 сэтгэгдэл байна
Зэ хө тэгэхээр миний бие энэ удаад Монгол эр хүн болж төрснийх гэж бодоод хацар гоо, цэвэр ичимтгий, үзэсгэлэн төгөлдөр Монголынхоо бүх охид бүсгүйчүүддээ зориулан хэдэн сайхан үгс энд тэндээс сонссоноо олж бичихээр шийдлээ. Охидоо орж ирээд сонирхоорой!
Харх - Тэнэгүүдийн орон [СДТ]
Thursday, November 18, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Та нар мэдэх үү? Хамгийн сайхан орон хаана байдгийг?
Та нар мэдэх гүү, байж яахкэж оюун ухаант царайлдгийн?
Тооцоолол харьцуулалт бүхэн тооллын эхээс хамаарна
Тооллын ухаан мэдэхгүй байж том том амаараа
Эх орноо муулцгаана, илжиртлээ архи ууцгаана
Тэгээл зүгээр сууцгаана, тэнгэрээсээ одоо бууцгаа
Тэнэг дулимаг залуус минь, тиймээ та нар тусгай
Гэхдээ тэнгэр заяат гал ус минь, гээд суужаах цаг дууссаан
Гутлаа иддэг хүмүүсийн хажууд гутрах эрхгүй та нар
Гуурсаар тэжээлгэхээ болихгүй бол гайхамшиг ирэхгүй та нарт
Ажил хийж чадахгүй байж цалингаа голно та нар
Ай даа энэ маягаараа удахгүй алингаа алдна та нар...
Та нар мэдэх гүү, байж яахкэж оюун ухаант царайлдгийн?
Тооцоолол харьцуулалт бүхэн тооллын эхээс хамаарна
Тооллын ухаан мэдэхгүй байж том том амаараа
Эх орноо муулцгаана, илжиртлээ архи ууцгаана
Тэгээл зүгээр сууцгаана, тэнгэрээсээ одоо бууцгаа
Тэнэг дулимаг залуус минь, тиймээ та нар тусгай
Гэхдээ тэнгэр заяат гал ус минь, гээд суужаах цаг дууссаан
Гутлаа иддэг хүмүүсийн хажууд гутрах эрхгүй та нар
Гуурсаар тэжээлгэхээ болихгүй бол гайхамшиг ирэхгүй та нарт
Ажил хийж чадахгүй байж цалингаа голно та нар
Ай даа энэ маягаараа удахгүй алингаа алдна та нар...
Монголчууд дуртайдаа Хужаа нарыг авчирч Монголд ажиллуулдаггүйшд, Хятадад хэдэн зуун хүн гутал идэж амьдардаг, Монголчууд харин тансаглал дор талимаараал, ажлаа голоол хужаа нар даварлаа гээл байжийдаг. Өөрсдөө аятайхан шиг ажил голку хийдэгсэн бол Хужаа нарыг авчрах хэрэг байхкушд лагаа гэж.
Boxoft Photo Magic Maker 1.1 [Portable]
Monday, November 15, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Энэхүү Boxoft Photo Magic Maker нэрт програм нь зургийн файлтай ажилладаг бөгөөд таны фото зургийг бэлэн загвар бүхий гоёмсог эффекттэйгээр янзалж өгөх болно. Та энэхүү програмыг хэрэглэснээрээ сэтгэл ханамжийг жинхэнэ утгаараа мэдрэнэ гэдгийг би батлан хэлэх байна. Ер нь л таны хүссэнээр зургийг тань гоёж өгнө гэж ойлгож болно доо. Мэдээж хэрэг зөөврийн хувилбар нь учраас хэрэглэхэд дэндүү амархан бас хэмжээ нь ч бага. Өөр одоо тэгээд юу хэлэхэв дээ би.
Харх - Мөнгөн чемодан [AGPM]
Sunday, November 14, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
UB Харх - Мөнгөн чемодан (Мөнгөн чамдаа) [AGPM]
Яруу найрагч гэвэл яахын аргагүй миний онгод чи
Охин найрагч гэвэл ямар ч маргаангүй миний сонголт чи
Үзэсгэлэнт чинийхээ хэлдгээр би өөлхөн донгоджийнэ
Үнэхээр их хайртай би зөөлхөн хонгонд чинь
Төмөр сандлан дээр суун чамайгаа тэврээд
Түмэн жил болсон ч яах ч үгүй, сандал л зэврэнэ
Түүнээс ч илүү удсан ч, чамдаа хайртай хэвээрээ
Түүдэг галаас ч халуун, хайрынхаа илчийг нэмээрэй
Уруулын чинь амтанд умбаад, хайрын чинь амтанд шумбана
Урдах амьдралаа тунгаан, хамтдаа амьдрах гүн ухаанд
Шамдана би чинь, чамдаа зориулсан шүлгээ ч
Шамдан бичнэ, чамтай хамт байхдаа цаг хугацааг битгий гүйлгээч
Гэж би чинь дандаа хүсдэг
Гэвч бидний дунд хааяа үүсдэг
Хүнд хэцүү саад бэрхшээл, хэрүүл маргаан
Хэдий тийм ч бидний үлгэр үргэлж жаргаана
Амар сайхандаа
Ямар гайхалтай
Гээч чиний минь намайг гэх харц
Гэрэлт хорвоо дахь гэгээрэлд хүрэх гарц
Гэж зөвхөн тэр л байлтай
Хэхэ би зөвхөн чамд л хайлтай!
Яруу найрагч гэвэл яахын аргагүй миний онгод чи
Охин найрагч гэвэл ямар ч маргаангүй миний сонголт чи
Үзэсгэлэнт чинийхээ хэлдгээр би өөлхөн донгоджийнэ
Үнэхээр их хайртай би зөөлхөн хонгонд чинь
Төмөр сандлан дээр суун чамайгаа тэврээд
Түмэн жил болсон ч яах ч үгүй, сандал л зэврэнэ
Түүнээс ч илүү удсан ч, чамдаа хайртай хэвээрээ
Түүдэг галаас ч халуун, хайрынхаа илчийг нэмээрэй
Уруулын чинь амтанд умбаад, хайрын чинь амтанд шумбана
Урдах амьдралаа тунгаан, хамтдаа амьдрах гүн ухаанд
Шамдана би чинь, чамдаа зориулсан шүлгээ ч
Шамдан бичнэ, чамтай хамт байхдаа цаг хугацааг битгий гүйлгээч
Гэж би чинь дандаа хүсдэг
Гэвч бидний дунд хааяа үүсдэг
Хүнд хэцүү саад бэрхшээл, хэрүүл маргаан
Хэдий тийм ч бидний үлгэр үргэлж жаргаана
Амар сайхандаа
Ямар гайхалтай
Гээч чиний минь намайг гэх харц
Гэрэлт хорвоо дахь гэгээрэлд хүрэх гарц
Гэж зөвхөн тэр л байлтай
Хэхэ би зөвхөн чамд л хайлтай!
Хурдацтай турах хамгийн шилдэг арга
Saturday, November 13, 2010
Бадрах
8 сэтгэгдэл байна
Мэдээж турна гэдэг маш хэцүү, хүнээс маш их тэсвэр тэвчээр шаардана. Харин энэ бүхнийг Светлана хэмээх энэхүү сэтгэлийн хаттай Орос эмэгтэй хийж чаджээ. Тэрээр бүтэн жилийн дотор яаж турж чадсаныг та дэлгэрэнгүйд байгаа зурагнуудаас олж хараарай!
Windows Xp 7 Ultimate Royale SP3 2010
Thursday, November 11, 2010
МаСа
12 сэтгэгдэл байна
Эрхэм блогчидоо . . . Блог эрхлэгч би бээр энэхүү XР цонхны эцсийн сүрлэг хэмээх 2010 оны хувилбарыг та бүхэндээ сонирхуулж байна. Хувилбарт маань хуучин нөгөө л хөх өнгөө биш илүү догшин , ширүүн харагдахаар өнгө зохицолыг агуулж мөн хэрэглэхэд хялбар 7 цонхыг ч агуулж байгаагаараа онцлог талтай. Энэ миний бие туйлын ихээр сонирхож шунан , татах холбоосыг даран татаж авахын ялдамд та бүхэндээ бас нэгэн мэдээлэлээ хуваалцаж байгаа билээ. Үзэж харан , үнэрлэж мэдрэхгүй ч , оюун бодлоороо , ойлгомжтой гэх чинь цэгцэлж үнэн шударгыг эрхэмлэн , үзлийн муухайг үл хэлэн , үйл хэргийн минь шагнал болгон коммэнт үлдээнэ үү!!! мэхийн ёсолсон блог эрхлэгч МаСа
ОРЧИН ЦАГИЙН УРЛАГ ГЭЭЧ. . .
Thursday, November 11, 2010
_.S4._
1 сэтгэгдэл байна
Их сонирхолтой шүлэг олсоноо та бүхэнд хүргэе. Уншаад үзээрэй.
Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө
Зүсэндээ гологдсог үстэй
Биендээ гологдсон хувцастай
Хараагүй юм уу гэмээр
Хар шил зүүлттэй
Хагархай юм уу гэмээр
Хамбуурдаж боосон толгойтой.
Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө
Арзайсан үсий нь харахаар
Алмасын зураг санагдана
Шалдан нүцгэний нь харахааар
Шуламсын дүр бодогдоно
Шүд ам нь хавирна
Шүлс нус нь үсчинэ
Уруул ам нь дарвалзана
Ууц нуруу нь хотолзоно
Хоолой гүрээ нь хяхатнана
Хонго борви нь тахилзана
Орилж чарлаж байх нь
Урьдын цагийн чойжин байлтай
Сагсганаж сэгсгэнэж байх нь
Сангасваа тарни ч байлтай...
Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө
Зүсэндээ гологдсог үстэй
Биендээ гологдсон хувцастай
Хараагүй юм уу гэмээр
Хар шил зүүлттэй
Хагархай юм уу гэмээр
Хамбуурдаж боосон толгойтой.
Рок поп, хип хопынхон
Орчлонд яасан олноороо төрөв өө
Арзайсан үсий нь харахаар
Алмасын зураг санагдана
Шалдан нүцгэний нь харахааар
Шуламсын дүр бодогдоно
Шүд ам нь хавирна
Шүлс нус нь үсчинэ
Уруул ам нь дарвалзана
Ууц нуруу нь хотолзоно
Хоолой гүрээ нь хяхатнана
Хонго борви нь тахилзана
Орилж чарлаж байх нь
Урьдын цагийн чойжин байлтай
Сагсганаж сэгсгэнэж байх нь
Сангасваа тарни ч байлтай...
Twilight Honey Moon [5ш фото]
Tuesday, November 09, 2010
Бадрах
Сэтгэгдэл алга
Зиа энэ кянунд манай Жинээ, Никель хоёр лав жигтэйхэн их дуртай гэжугаамдаа. Мань ч сайн мэддэггүймаа нээх үзжаагаагүй болохоор... Нэгийнх нь тэр машин хонхойлгодог момээнт л истой гого яг над шиг эрэлхэг гэш**хку юу хаха за тээд яахав дуртай хүмүүс байвал дэлгэрэнгүйрүү ороод үлдсэн дөрвөн зургийг нь үзүүл үзкү юу дөө... Yahoo.com гэж бүхэл бүтэн мэдээллийн уурхай байхад заавал маний блогруу орж мэдээ гусаад ээдаг гаруудад дургүйцлаа илэрхийлж яахоо доот коомоос аашсан таван зургаа таатай нь аргагүй тамгалдаг гэжийшд хаха
Opozit - Өөрөө л мэд.mp3
Tuesday, November 09, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Searcher! хам хэлэхдээ энэ дууг Опозитын анхных нь дуу гэж байсан. Би гэдэг хүн харин ийм дуу байдаг ч гэж мэдэлгүй явж байгаад Utube-ээс олж сонсоод гайхсан юм "Опозитод бас ийм дуу байдаг юм байшд" гэж. Тэгээд харин асуултаас Searcher! хамын бичсэн үгийг нь хуулаад тавилаа. Бас энэ дууг сонсоогүйнууд нь татаж аваарай. Татах бас сонсохоор...
Enerel(Opozit) - Before and after her flight.mp3
Monday, November 08, 2010
Бадрах
4 сэтгэгдэл байна
Г.Энэрэл - Түүний нислэгээс өмнө бас дараа.mp3
Энэ дууг найзынхаа найз охинд зориулсан юм шиг л сэтгэгдэл төрүүлж байна. Тэр охин нь найзыг нь орхиж гадаад яваад тэндээсээ нэг юм олж аваад эргэж ирэхгүй болохоор нь нөгөө эх орондоо үлдсэн найз нь архи дарсанд ороод эцэс сүүлд нь амиа хорложээ. Дэлгэрэнгүйрүү ороод сонс бас үгийг нь унш!
Боовон чулууны тоо нэгээр нэмэгджээ.
Sunday, November 07, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Хаха шал балайн... Гадаадын мунхаг гарууд Монголчуудыг жижкэн боовтой гээдаахаар нь нэг баян гар нь мангар том боовон чулуу бариулцан гэнээ. Яджаахад энэ нь түүхийн үнэт өв болж үлдсэн боовон чулууны хажууд баригдчихаж гэнээ. Тээд хөөрхий жинкэн түүх дурсгалын үнэт өвийнхөө сүр дүрийг нь энэ 30 гаруй саяын өртөгтэй том боов гутааж байгаам гэнэ хаха дэлгэрэнгүйрүү ороод видеог нь үз!
Сайхан хүүхэн, сайхан машин бүхий гайхам ханын цааснууд [23ш]
Sunday, November 07, 2010
Бадрах
1 сэтгэгдэл байна
Ямар ч хатуу чанга, хатан зоригт эр хүн байсан сайхан машин юм уу сайхан хүүхэн хараад харцаа булаалгаж хамаг орчлонгоос тасатрлаа гөлөрч харин дараа нь хацар нь улаа бутарч ичих тохиолдол их олон бий. Тиймээс бид энэ удаад та бүхэндээ сайхан машинтай бас сайхан ч хүүхэнтэй хорин гурван ширхэг ханын цаас хүргэж байна. Мэдээж ойрд та бүхэндээ ханын цаас хүргээгүй болохоор дэлгэцнээсээ уйдацгаасан байх гэж бодож байна.
Хамгийн бузар амьтан бол гахай
Sunday, November 07, 2010
Бадрах
2 сэтгэгдэл байна
Манай Сэрдарам багшид нэг Исламийн шашинтай найз нь гахай бол хамгийн бузрын амьтан гэж хэлсэн гэсэн. Учир нь гахай ерөөсөө эмэгчнээ харамладаггүй цорын ганц амьтан гэнэ. Өөрөөр хэлвэл гахай гэдэг амьтны хувьд шалиг эр, жомбого эм гэсэн ойлголт байдаггүй гэсэн үг. Дурын эрэгчин нь эмэгчин дээрээ мордож болно, дурын эм нь дурын эрэгчнийхээ үр төлийг төрүүлж болно. Адуу мал хүртэл эмэгчнээ харамлаж сүргээ хамгаалдаг байхад гахай огт тэгдэггүй болохоор Исламийн шашинтангууд гахай шиг бузар амьтан байхгүй хэмээн үзэж гахайны мах огт иддэггүй юм байна. Гэхдээ энэ нь нэг талаараа амар ч юм шиг... Хэрвээ хүмүүс тийм байсансан бол хайр болон хардах сэтгэл байхгүй, харамлах бүсгүй ч байхгүй зүгээр л тааралдсан болгонтойгоо хурьцал хийгээд л физиологийн хэрэгцээгээ хангаад явж байх нь байшд. Гэхдээ энэ бол бидэн шиг оюун ухаант хүмүүст боломжгүй зүйл л дээ хэхэ. Үнэхээр хүн төрөлхтөн гахай шиг тийм тэнэг байсансан бол хэзээ ч ингэж лаг нийгэмшиж гэр бүлийн харилцаа бий болгож хөгжихгүй байсан биз золиг гэж.
Гунхалздаг гурвал аая...
Sunday, November 07, 2010
Бадрах
4 сэтгэгдэл байна
Би тийм лаг хүн биш учраас энэ сда өөрөө хэн болчоод бусдыг муулаад байгаан гэж битий бодоорой, заавал хэлчмээр санагдаад хэл загтнаад байгаа нэг зүйл байнаа... Нөгөө юу яасымаа хоёр дахид бил үү, гурав дахид бил үү найз охиныгоо хүргэж өгчөөл Тэнгисээс харьж явсан чэн урд нээх лагг гурван хүүхэн гунхалзаал ээнаа. Мань ч яахав гэртээ харьж явсан болохоор яалчгүй зам нийлээд ардаас нь дагаал алхаал байлаа. Нэг нь хар хүйтэнд мини-юбка ш**цан тээд бас тэр дотроо хөөрхөн гунхалзаад байгаанмаа, нөгөөдөх нь ээмар бариу бананан өмд бас өсгийт өмсцөн тохилзож өгчийнаа. Үлдсэн нэг гар нь юу өмссөн байсныг би сайн санаку байнаа нэг л их тийм тач харагдахыг хүсцэн гарууд байх шиг байсын. Тэгснээ явжийхдаа бүгдээрээ гунхаж бөгсөө шидэж явцгаагаал залууст харагдах гэсийм шиг чанга яриал инээгээл ээнаа. Тэгснээ урд нь явжийсан нэг эгчийг "Хүүш энийг хараа, ямар гэртээ байгаа бишдээ. Гэрийн халаадаа өмсзиймүү яацын" гэжийнаа хайнн цусс тэр эгчийн юу өмссөн нь тэдэнд ямар хамаа байнаа ай? Бас тээд тэр гуравтай нэг тийм бариу өмд өмссөн ороок маягийн өндөр залуу зөрсэн чэн "Саяны зөрдөг залуу гомо юм байхдаа" гээл гуруулаа нэрх хийтэл инээлдээд ээнаа тээд бүр шал дургүй хүрээд би баруун талаар нь гүйцэж түрүүлээл алхаад өгсөн. Бүр шал зэвүү хүрмээр байгааздээ өөрсдийнхөө толгойны мулгууг гайхуулах гэж байгаам шиг "Я" хувцаслачаал маяглацгаагаад. Миний бодлоор тиймэрхүү охидууд зүгээр л банди нарын зугаа байдышд. Ямар ч эр тийм хөнгөмсөг хүүхнүүдтэй удаан байхыг хүскү байх. Учир нь тийм хүүхнүүд хэзээ ч хүнд хань болохгүй. Гэхдээ бас энэ бүхэн мань шиг хүмүүсийн туйлширсан бодол байж магадгүй. Гэхдээ л Монгол охид минь ухаантайхан шиг л байгаасай даа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Дараагийн удаа би сайхан Монгол бүсгүйчүүдээ магтаж бичнээ дандаа шүүмжилсээр байтал блогийн зочид минь хүртэл нааг тэнэг сда гэж боддог болоо байлгүй хэхэ
Бас л Санаанд орсон нь
Tuesday, November 02, 2010
Twiks
Сэтгэгдэл алга
Хараал ид гэж амьдрал нэг л булингартай болчоод байнаа өөрийгөө ч ойлгохоо байлаа...
Танихгүй хирнээ
Харахгүйд тэвчихгүй
Харанхуй гэрэлгүйд
Санахуй түүнийгээ
Ханахгүй хүсэлдээ
Танихгүй чамтайгаа
Дасахгүй сэтгэлдээ
Асахгүй дурлалтайгаа
Дуусахгүй хайрандаа
Уусахгүй зүүдэндээ
Урсахгүй нулимсаа
Дурсахгүй түүндээ зориулан
Алхахгүй гудамжаар
Сажлахуй бодолдоо...
Танихгүй хирнээ
Харахгүйд тэвчихгүй
Харанхуй гэрэлгүйд
Санахуй түүнийгээ
Ханахгүй хүсэлдээ
Танихгүй чамтайгаа
Дасахгүй сэтгэлдээ
Асахгүй дурлалтайгаа
Дуусахгүй хайрандаа
Уусахгүй зүүдэндээ
Урсахгүй нулимсаа
Дурсахгүй түүндээ зориулан
Алхахгүй гудамжаар
Сажлахуй бодолдоо...