Мэдээж турна гэдэг маш хэцүү, хүнээс маш их тэсвэр тэвчээр шаардана. Харин энэ бүхнийг Светлана хэмээх энэхүү сэтгэлийн хаттай Орос эмэгтэй хийж чаджээ. Тэрээр бүтэн жилийн дотор яаж турж чадсаныг та дэлгэрэнгүйд байгаа зурагнуудаас олж хараарай!
Тэрээр ийнхүү гайхамшигтай турсных нь нууц нь ердөө л зөв, эрүүл хоололтын үр ач аж. Түүний зөвөлж буйгаар хэрвээ та турахыг хүсвэл өглөөний ундандаа хоёр ширхэг өндөг эсвэл багахан хэмжээний бяслаг аль эсвэл жаахан хар шоколад гэсэн сонголтуудаас аль нэгнийг нь идэх хэрэгтэй юм байна. Тэгээд бас хоёрдугаар өглөөний унд гэж байх бөгөөд энэхүү ундны цэсэнд ердөө л тал анар ба ногоон цай багтах ёстой аж. Харин өдрийн ундандаа чанасан мах, загас эсвэл тахианы цээжний махыг зооглох нь тун зохимжтой юм байна. Ингэхдээ бас шинэ хүнсний ногоо болон ургамлын тосоор хачирлаж зооглон, ногоон цайгаар даруулвал их зүгээр гэж байна. Бас усан үзэмний шүүс, ногоон алим, анар зэргийг хэрэглэсэн ч болох гэнэ. Үүний эцэст оройн хоол идэхгүй ба харин оройны идэш гэж зөвхөн ногоон цай л уух хэрэгтэй юм байна. За за тэгээд Монголд энэ миний мэдэхгүй нэртэй хүнсний бүтээгдэхүүнүүд нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу сайн мэдэхгүй юм. Гэхдээ яахав, энэ нийтлэлийн маань гол утга санаа нь "Хүн хамгийн гол нь зөв хооллож байх хэрэгтэй" л гэж байгаа юм л даа...
Орчуулсан: Харх Сэтгэ.мн™
8 сэтгэгдэл:
wow bi targalmaar baina
:)) bi ch gesen targalmaar bna targaluuldag zuwlumj oruulj uguuch!!!
их гоё болжээ
targalahjiga bol oroin hooloo l sain idku yu :P
тийшдээ хоол ундаа сайн идэхгүй юу? :D
тэнэг,энэ дэглэмээр бол турж үхэх юм байналдаа
ийм байдаг бол ное шүү
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D