Үнэ цэнээ алдсан ҮНЭН үг



Юуны өмнө Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болошгүй соёл гэсэн сайхан , жинхэнэ Монгол хүний толгойд хадагдсан , аманд цээжлэгдсэн шүлэгийн өчүүхэн хэсгийг та бүхэндээ амсуулая. Тэгэхлээрээс бид бүхэн эртнээс ахмад настны үгийг чихэр бурам мэт амтлан , чихнээ сонордож хөгшидөө хүндэлж ирсэн түүхтэй билээ. Тэр болгон тархинаас гарамгүй шингэсэн үнэн үнэн , сайхан сайхан сургамж болдог ахмадын захиж хэлдэг үгс эдүгээ хогийн саванд хэвтэх мэт ор сураггүй алга болж , хүмүүс ч нэг их тоомжиргүй ханддаг болсон сургамж үгс байна аа. Илүү зүг нуршиж эрхэм блогчидын дургүйцлыг хүргээд яахав. Жаст дү ит “ Just do it…

Үнэнээр яавбал үхэр тэргээр туулайг гүйцэнэ
За нэг сайхан сургамж үг байна аа байна. Би лав энэ үгийг тархиндаа тавгүй хадаас болтол нь хэл амаараа хадсан билээ. Аааа гэтэл СҮҮЛИЙН ҮЕД энэхүү үгс маань үнэ цэнээ алдаж хэрэггүй хоосон үг болжээ. За бид болбоос амьдралын их гараа болох оюутан насандаа явж байгаа Монголын ирээдүйн эзэд болхоор зүтгэж буй боол мэт билээ. ( Ээээ хэтрүүлчлээ. кэкэ) Сурахыг ч мөн үзүүлж байгаамаа харин ч ёстой. Гэхдээ үнэхээр сурахыг хүсдэг маш олон хүмүүс байгаа боловч өөрсдийн болон , хөрөнгө мөнгөний тал дээр бололцоогүй байдагыг хэн бүхэн л мэддэг. Үнэхээр яаж ч үнэнээр явсан туулайг битгий хэл яст мэлхийг гүйцэж харагдаж байгаа харсан хүн , харсан хүн байтугай яст мэлхийг гүйцсэн хүн өнөөгийн Монгол улсын нийгэмд үгүй билээ. Цаашилбал бид бүгд ажилд орно гээд л их юм болж байгаа юм. Аааа гэтэл ажилд орохын тулд АРЫН хаалга мэт хүнгүй бол ажилд байтугай цэвэрлэгч ч болох хэцүү гэнэдээ хөөөөө!!! За тэгээд бид бүхэн ҮНЭНЭЭР явж үхэр тэргээр туулайг гүйцэх гэж оролдож болох юм. Хамаг баримт бичгээ бэлэн их сайхан хувцаслаад улаан дипломоо бариад очиж байгаамаа. Тэгэхлээр нэг их бүдүүн захирал угтаж аваад л гар барьж мишээгээд л тэгж тэгж хэд хоногын дараа ир гэнэ. Мань хүн ч санаа амар гэртээ сууж байх зуур ( Өөрөөр хэлбэл үнэнээр явж байх зуур ) бүдүүн захирал танил таалын нүүр үзүүлж цусан нэгт ах дүүгээ ажилтанаар сонгон авах жишээтэй. Заа тэгээд бодохоор үнэнээр яваад хэрэг байгаа юмуудаа. Гэхдээ би ингэж ойлгож байна. Би үнэнээр явна гэхдээ бас амьдарлынхаа төлөө юу ч хийж магадгүй. Туршагатай хүний үгийг дагах л байхдаа. Гэхдээ би хэзээ ч Монгол сургааль аа мартахгүй билээ.

2 сэтгэгдэл:

Бадрах said...

Зөв бичгийн дүрэм жаахан тааруу байна шүү хамаа ;)
Нийтлэлийн утга санаа их зөв, үнэн юм ярьж байна :-|

МаСа said...

зазаза та нар зүв бичүүл ямбатай , хэлбэртэж байна л гэдэг юм байналээ дэг... Зарим нэг хүмүүс

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!